Sunday, January 17, 2016

нүүдэл суудал

одооны байрандаа 5 дахь жилдээ амидарч байгаа тул нилээн уйдчихсан, бас байрны маань хэмжээ ни бага тул бага зэрэг томсгох, гэй таундаа ойртчихоё гээд шинэ байр хайсан, үгээ хэлж байнаа..ядаж байхад байрны эзэнд гарна гээд хэлчихсэн болохоор хугацаандаа гарахгүй бол болохгүй..

Угийн голооч шилээчээрээ алдартай хүн би, санаанд таарах юм олдохгүй..өрөө нь аятайхан боловч, ус сантэхник ни арай л биш, жорлон ваан нь нэг дороо(нэг хаалгатай), хувцасны шүүгээнд нь хэдэн гонжоом маани багтахааргүй г.м..2 долоо хоногийн дотор 14 байр үзсэн. одоохондоо шийдэж чадаагүй л байна.

японд шинэ байр хайхад хүндрэлтэй нэг асуудал байдаг.. эхний сарын төлбөр нилээн өндөр гарна.

Сарын төлбөр нь 150,000 үнэтэй байр байлаа гээд тооцоё.ихэвчлэн иймэрхүү:

Жишээ:
Эхний сарын төлбөр:150,000
Барицааны мөнгө: 150,000 (1-3 сарын төлбөр, түрээслүүлэгч нь хэмжээг тогтооно)
Талархалын мөнгө:150,000(1-3 сарын төлбөр, түрээслүүлэгч нь хэмжээг тогтооно)
Зуучлалын хөлс:150,000
2 жилийн гал усны даатгал:20,000
түлхүүр солих мөнгө:25,000
батлан даагч компаниар батлагаа гаргуулсан мөнгө: сарын төлбөрийн 50-100%

аймаар авч байгаа биз? дээр нь бүх байрнууд 2 жилийн хугацаатай. 2 жилээ дуусахаар чи дахиад 1 сарын илүү мөнгө төлж байж гэрээгээ сунгана..гэх мэт.

Хуулиараа заавал үл хөдлөх хөрөнгийн компаниар дамжуулж байр хөлсөлж, хөлслүүлүх журамтай болохоор хуви хүмүүс хоорондоо тохиролцоод наанаа цаанаа болчихдог манайх шиг сайхан юм байхгүй..

Энэ хуулийиг батлууахад мэдээж үл хөдлөх хөрөнгийн бизнэс эрхэлдэг том компаниудын лобби орсон байгаа...

Японд ер нь том компаниудын иймэрхүү лобби зөндөө..Жишээ нь Хятадад 3000-4000 ТВ суваг байхад японд үндэсний хэмжээний арилжааны 5 хан суваг бий.. шинээр ТВ байгуулахыг бараг 50-60 аад жилийн өмнө хоричихсон.. NHK олон нийтийн статустай учир рэклам сурталчилгаа явуулах хориотой. зөвхөн энэ 5 компани японы бүх ТВ сурталчилгааны зах зээлийг хянана, тоглоно гсн үг..Тийм учраас дэлхийн ихэнхи оронд рэклам захилагч илүү эрхтэй байдаг бол, японд мэдиа нь давуу эрхтэй, дүрмээ зохиогоод тулгаж байх жишээтэй.,

би юу яриж яваад юу руу орчивоо,хэхэ..ямар ч байсан одоохондоо цонхоор нь их хот харагддаг нэг ийм байр  дээр л тогтох гээд байх шиг байна..:))


3 comments:

Unknown said...

Japand ochihdoo uulzah husel bna

Цагаанаа said...

тэр тэр тэр харагдаж байна гэхээр
Сэндагаяа ? Ёцүяа ? Кита-сандо ? Шинаномачи ? атари канаа,
Байрны найрандаа уриарай эгээ !

bayabaga said...

davaa> irehee dohohoor blog deer msg uldeegeerei

Tsagaanaa>
amid uu huuhed ee..Ene Yotsuya sanchome gees Shinanomachi sendagaya yavah zamd .. sn medjiishu.

bair aa olohoor holboo barinaa.utas heveeree?