Saturday, January 12, 2008

saihan zaluu

хэдэн өдөр баахан сэминарт суув..ямар нэгэн сэминарын өмнө ямар ч ач холбогдолгүй энд тэндхийн хурган дарга нар баахан цаг идэж (30 аад мин)мэндчилгээ дэвшүүлэх юм..агуулгагүй хоосон,нэгнийгээ давтсан,давхацсан...японууд ер нь ийм хэрэггүй ёслолын хэлбэрдэлтэндээ дуртай гэж жигтэйхэн..

харин жинхэнэ лэкц унших хүмүүс нь хаа очиж хамаагүй сонирхолтой байв.,.Өнөөдөр Токио Мицүбиши банкны хөрөнгө оруулалт хариуцсан 40 эргэм насны нэг ах толгой эргэтэл гоё? ярив..би бүр эхнээс нь дуустал амаа ангайж бахархаастай..тийм том компанийг төлөөлж ирж бгаа хүн гэхэд зангиагүй,цамцныхаа дээд талын 2 товчийг задгай тависан тул цээж нь ил үзэгдээд, би наана нь догдлоод болдоггүй..:)уруулныхаа баруун дээд талд содон хар мэнгэтэй(синди кроуфордынх шиг гэж төсөөлнө үү).би ер нь уруулан дээрээ мэнгэтэй хүнд нугасгүй..Баярсайхан билүү олимпийн мэдалтай боксчин гоё ах бсаныг санаж байна уу..хэн ч билээ нэг мисс авгайтай??тэр хүн энэ тэрд чини зурагтаар үзэж сууж бгаа л мэнгийг нь хараад бундан наацсийшдэ..хүнд хэлэхээс ичмээр......ггггэгэгэ...

ер нь алхаа гишгээ, үсний засалт(богино ,босоо үстэй байв),костюм(бие барисан бариу) энэ тэрээс нь хараад манай талын хүн байх магадлал нилээн өндөр гэж таамаглав..санаа дагаад ч тэр үү,,эрэгтэй хүн лүү арай л ондоо хараад бгаа юм шиг санагдав...сайхан залуучууд ч газар сайгүй олон байншүү...жаал санаа алдаж сууж бгаад ирлээ..

мөн mixi болоод GDH ийн хүмүүсийн яриа ч бас сонирхолтой байв..MIXI хамгийн анх япон хүн биш,индонэзи залуу санаачилгыг нь гаргасан гэдгийг анх сонсов.одоо тэр компанийхаа хувицааны нилээд хувийг эзэмшдэг юм байна..

Wednesday, January 09, 2008

bicheen,doughnut,jin,bas bus

фук гэж..өчигдөр жийм дээр өөрийгөө жинлэсэн чинь 69 гэж авдий..оны өмнө 67 жоохонтой л байсан юмсан..худлаа байх гэж горидоод 2,3 дахиж зогсоод байнаа бас..:)

арайхийж олж авсан 「атигар хар」 иймиж маань талаар болох нь бээшдэ..бондгор цагаан залуу гэж дуудуулах ямар л олиг байв гэж,,тэхдээ хараад байхад монголд бондгор цагаан залуучууд илүү гүйлгээтэй юм шиг санагдсан шүү...над шиг атигар хар хүнийг хүмсүүд хялайж ч харкү шинжтэй..гэтэл ах хүү энд өчнөөн мөнгө ,цаг зарцуулж жингээ бариад байдаг..аймаар шаталттай тэ?

энэ ч

1..энэ хугацаанд идэх doughnut ний хэмжээг хэтрүүлсэн..уул нь 2,3 хоногт 1 ширхэг л old fashioned иддэг..гэтэл энэ шинэ жилээр бүр 7,8 ширхэгтэй сэт ээр нь авч бгаа л ганцаараа идсэн..бүр нэг биш 2 удаа гээч..

2. Тipness гэж тэ××× газар ажиллахгүй бараг л 7 хоног амарсантай мөн(салшгүй) холбоотой..бусад газрууд бараг л 1.1 нд ажиллах нь холгүй байхад эднийх бараг 7 хоног амраад бгаам даа..

doughut гэснээс намайг УБ т анх ирэхэд талбайн хойно одооны Голомт банк байгаагийн тэнд хөөрхөн поончигний кафэ байдаг байж билээ..одоо эндхийн Mister Doughnut энэ тэрд яг тэр поончиг шиг дээрээ сахарны powder тай боовнууд байдийшдэ..би гэдэг хүн тэндхийн поончигонд гэрээс ирсэн хамаг мөнгөө өгөөд дууссан даа..өвөл амралтаар харихдаа гэрийнхэндээ бэлэг болгож хүртэл авч очиж бсан юм байна..


нээрээ оюутан байхад тувт 100 гийн бичээнь, гөөхий идсээр байгаад төгсцсийм бээшд..кк..тэрнийгээ юман чинээнд боддоггүй,гүдиггүй явжээ..гялайж,гялтайх юм юу ч гүй байхад л өчнөөн өөдрөг,ингэж тэгж амидарна гэсэн өчнөөн тэмүүлэл,айн?

1-3 курс авга эгчийндээ байдаг байв..тэднийх олуулаа шуугилдана..би гэдэг хүн нилээн зожиг тул чимээ шуугианд нэг их дуртай биш..орой л харина..өглөө хичээлдээ яваад ,үдээс хойш нь шууд номын сан руу..орой хаах хүртэл нь сууна..хагас бүтэн сайнд хүртэл өглөө эрт гараад номын санд очоод суучдаг байв шүү..сайндаа ч биш, янз бүрийн гэрийн ажилаас мөн айлд байхаас л зугтааж буй хэрэг..төв номын сан,сургуулийнхаа номын санд ч сайн суусан даа..болсон болоогүй ном түүж уншаад л..мөнгө байхгүй тул баар,диско гэж явахгүй..гадуур нийллэг энэ тэрд оролцохгүй..хичээлээс ондоо хийх юмгүй..тэрний хүчинд ганц ч удаа унаж үзээгүй,3 ч авч үзэлгүй их сургуулиа дуусгасан юм байна..

тэхдээ номы санд дан ганц хичээл хийгээд суухгүй ээ..нилээдийиг нь найз нартайгаа буу халж,онигоо амидрал яриж, тэр байтугай дугуйрч суугаад(сургуулин номын санд тэр шүү.төв номын санд бол чадахгүй)мүүшигдаж хүртэл тоглодог байв.. их л хөгжилтэй цаг өнгөрдөг бсан даг..хот хөдөө гэлтгүй тэр үед ихэнхи оюутнууд ядуу бсан тул дундаа гөөхий, 100 ийн бичээнээ тавиж бгаа л яриж алддаг байв шүү..ккк..

гадуур нэг их явдаггүй бсан болохоор би одоо хүртэл УБ ыг сайн мэддэггүй..лав л офицэрүүдын ордон гэж яг хаана байдгийг одоо ч мэдкү гээд бод доо..за тэгээд али нь Амгалан,али нь Толгойт вэ гэдгийг ч мэдкү гэжаагаа..дээр нь би зүг чигийн баримжаа нооль тул Сансарын тийшээ,12 р хорооллыг дандаа өмнө зүг гэж боддогсон..:)

одоо нээрээ хот,хөдөөний хооронд янзан бүрийн банкны,шуудангийн үйлчилгээ нэвтрээд амар болсон байна лээ..монгол дотор бол яг л money gramm,western union shig bankud 5-10 min д л шилжүүлэг хийдэг болсон харагдсан..

бид нарын үед Төв шуудан энэ тэр дээр очиж өчнөөн оочирлож,опэратөр т нь хараалгаж ерөөлгөж байж гэр лүүгээ яридаг байж ..ихэвчлэн 3 мин ярина..одоо бодохоор их хөгжилтэй...тэр аймгийн тэр тэдэн номэрийн кабинд ороорой гэж заалаар нэг зарлуулаа л...:) надад лав хот хооронфын яриа хачин үнэтэй санагддаг бж билээ..яг 3 мин нь болонгуут шууд таслаад хаячина..ядаж байхад манай ээж, өлсөж байна уу, даарч байна уу,өвдсөн үү гайгүй юу? гэж асуусаар бгаад нөгөө 3мин нь гялс..сүүл хавид нь л би амжуулж,,ээж !!мөнгө ...гэнэ дээ..ер нь ээж нар хүүхдүүдээ их сайн мэдэрдэг юм шиг бгаам..би яаг мөнгөгүй болоод дуусах алдад ээж,,ийм хүнээр тэдэн төгрөг явууллаа гээд яридаг байж билээ..аа,тийм..манай авга эгчийнх гэртээ утасгүй бсан тул доод талын(тэр айл 2 давхарт)шаал танихгүй айлаар дуудуулж яридаг..баябагаа,,гэрээс чинь ярий гэнэ гээд шөнө энэ тэр ирж намайг дуудна..дараа манай ээж хөдөөнөөс ирэхдээ тэр айлд тусад нь мах цагаан идээ бариж ороо л..их инээдтэй..хэзээний танидаг юм шиг дорхноо ижий ахай болцсон багаа юм чинь..монголчууд ч бас сайхан улсууд шүү..хамтарч нэг нэгэндээ тусалж амидардаг..даанч заримдаа тэр нь хэмжээнээс хэтрээд бдаг болохоос..

аа,тийм хөдөөний оюутнуудад онгоц тосох гэж нэг ажил байх..ар гэрээс нь ,нутгаас хот руу явж бгаа хүмүүсээр мөнгө төг, мах ,ааруул,боорцог гээд есөн жорын юм дайж явуулна..хотод таардаггүй танилуудтайгаа дандаа Буянт ухаа дээр таардагсан..:)
за,тэгээд гэрээс боорцог энэ тэр ирсэн үед хачин баясгалантай хэд хоног өнгөрдөг байж билээ..ангийнхандаа боорцог энэ тэр тараасан шиг..хотын хүүхдүүд боорцогноос илүү талх иддэг болохоор хөдөөний боорцогонд их дуртай..манай найз нар танайхаас боорцог ирэх болоогүймүү? гэдэг бсан..гэрээсээ боорцог тосчоод түүнийгээ аваад их л жаргалтайгаар хивэнгээ нисэхийн автобусны буудал хүртэл алхаж яваа тэр үейин өөрийгөө одоо харвал их л хөөрхөн харагдана даа..:Р

Харин 4 курсад ороод амидрал асар өөрчлагдсөн дөө.цагийн ажил,бас бус халтуурны ажил хийгээд тэр хавийнхан дундаа л бас ч гэж мөнгөтэй,түсдаа амидардаг болоод ,гэртээ одооныхоор бол home party байнга зохиогоостой,,тэр үедээ л хамгийн trendy газар болох Хан брой д орой болгон жижүүр хийгээстэй..:)...нэг иймэрхүү оюутан байлаа..

анх намайг оюутан болоход манай сургуулийн төлбөр 48000 төг бдаг бсан..би болоогүй ээ,сард 1200 төг ний стипэндтэй байлаашдэ..даанч 2 р курсаас энэ систэм үгүй болсон юмдаг..тэхдээ манайх их давгүй,.,хөдөөний хүүхдүүд өвөл гэртээ хариад ирэхэд нь нэг талынх нь онгоцны зардлыг өгдөг байсан..энэ систэм харин одоо хүртэл хэвээрээ үйлчилж бгаа юм шиг байна лээ..

Monday, January 07, 2008

PERSEPOLIS

1970-1980 аад онд Иранд өсч торнисон Иран бүсгүй(найрүүлагч ) өөрийн амидралаас сэдэвлэн хийсэн маш хөөрхөн хүүхэлдэйн кино..Хар цагаан, тэгээд энгийн зураасаар зурсан(япон анимэ шиг эрээн мяраан биш), хошин мэдрэмж сайтай, бага зэрэг панк өнгө аястай..нэр нь ондоо болохоос соц үейин бидэний амидралтай төстэй зүйлс маш олон гарна..



Маржан хэмээх охин Иранд хориотой барууны соёлыг сонирхдог..Брюс ли г шүтдэг,Адидас өмсдөг,Бий Жийз ийг дасай(хөдөөний??ккк) гэж боддог, Iron maiden г өрөөндөө чанга дээр нь тавиж сонсдог,бас болоогүй ээ PUNK IS NOT DED гээд бичигтэй цамц өмсөнө...энэ охины тухай үргэлжлэлиг киноноос нь олж үзээрэй..энэ кино сайн кино мөн эсэхийг мэдэхгүй юмм..гэвч маш хөөрхөн кино.....Жайкл максон...кэкэк

энэ киног үзэж суухад франц хэл үзэх хүсэл асар ихээр төрж байвай....

P.S.Токиод Шибуягийн Cinema Rise д гарч байна..

TOIM2

下川裕治 「日本を降りる若者達」

Гадагшаа тэмүүлэх, гадаад орон руу зүтгэх нь зөвхөн монголчуудын асуудал биш бололтой..сүүлийн үед япон залуус гадагшаа зүтгэх нь олширсон байна..гол шалтгаан нь японыхоо нийгэмтэй зохицож чадахгүй эсвэл хурдыг нь гүйцэхгүй, үзэл бодол үнэт зүйл нь япон стандартнаас ондоо г.м олон шалтгаанаар залуус Японоо орхидог байна..тэрний нэг төлөөлөл болгоод энд Тайландад олноор үзэгдэх япон залуучуудын жишээгээр энд тайлбарлажээ..ингэхдээ Сотокомори гэдэг үг ашигласан бх бөгөд энэ нь зохиолчийн зохиосон шинэ үг..утгачилбал 「гадаадад бүгэх」..япондоо цагийн ажил хийж олсон мөнгөөрөө амижиргааны өртөг багатай гадаад орнуудад удаан хугацаагаар амидарахыг зааж буй бололтой..нилээн сонирхолтой ном тул сонирхсон хүн олж уншаарай.

日本人の平均値
нэг их худалдаж авч уншаад байхаар ном биш ч дундаж япон хүний талаар маш олон статистикийн тоо баримтыг багтаагаад, дээр нь бусад улсуудынхтай харицуулсан ном тул ямар ч гайдбүүк нээс илүү японыг ойлгоход тус болох болов уу??

надад хамгийн сонирхолтой санагдсан нь японд гэр бүл салалтын хамгийн том 3 шалтгааны нэгд гэр бүлийн хүчирхийилэл ордог явдал..
1.зан ааш нийлээгүй
2.ондоо хүнтэй болсон(ну.а?)
3.зоддог(гэр бүлийн доторхи хүчирхийлэл?) гэж байх юм..авгайгаа зоддог явдал уул нь Монгол Солонгост л байдаг гэж бодсон үгүй юмсанжээ..хаа газарын (муусайн)эрчүүд адилхан байдаг байх нь..(???)тэхдээ монгол эрчүүд солонгосуудыг бодвол арай дээр байхаа..солонгост эмэгтэй хүн болж төрөх их л хэцүү юм шиг санагдсан шү.
ямар сайндаа Lonely planet дээр 「Солонгост эхнэрээ зодох нь бараг л үндэсний спорт шахуу...」 гэж бичихэв дээ..lol..манай хүүхнүүд уббаааа...гээд зүтгээд бдаг.бодууштай л юм..тэхдээ уулын мод урттай богинотой..хүн хүн ондоо биз..

ямар ч байсан манай сэнпай гийнд очихоор эхнэр нь бид нарт хоол хийж өгчөөд гал тогоондоо суугаа л байна..ийшээ ирээд суугаач гэхээр яахав яахав гэнэ..тэгсэн солонгостоо тийм ёстой гэж манай сэнпай тайлбарласан...эхнэр хүн зочин ирэхэд хамт хооллож юм ярих эрхгүй байдаг ..бүр айхтар хуучинсаг газар бол хүмүүсийг явсаны дараа л үлдсэн хоол энэ тэрээс идэх ёстой болохоос зэрэгцэж суугаад хоол идэж болдоггүй гэж байсан..манай тулхтай(40)сэнпай ярисан болохоор хэтрүүлэггүй үнэн үг байх гэж үнэмшсэн..(хадуурав)
энэ номонд бичсэнээр японд жил бүр 260`000 гэр бүл салж байна гэнээ..аймаар их тоо бгааз??

дундаж япон эр хүн 170 см өндөртэй,63,9кг жинтэй байхад,эм нь 158.7см, 56.7кг байна.дундаж наслалт эр-79,эм-85.8 байна...бидний дунджаас бараг л 20 жилээр урт насалж байшдэ..

TOIM1

сар тутмын WILL гэдэг сэтгүүлийн шинэ дугаарт 「бид Монголын гадаад бодлогоос суралцах ёстой(日本はモンゴルの外交を見習え!)」гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна..үүнийг бичигч Сакүрай Ёшико гэгч бүсгүй 「Хятад,Амэрик, Оростой харьцах гадаад харилцаанд япон улс ямар ч байр суурьгүй,санаачлагагүй,идэвхгүй,нэг ёсондоо Амэрикийн гадаад бодлогын хавсарга,тоглоом маягтай байгааг дурдаад гадаад бодлогын тал дээр бид Монголчуудаас суралцах ёстой」 гэжээ..

түүнийхээр бол МУ нь дэлхийн хамгийн түрэмгий 2 их гүрний дунд оршдог мөртөө гадаад бодлогын тал дээр биеэ даасан,аль нэгийг нь хэт дагахгүй,хэт үгэнд нь орохгүй ухаалаг бодлого барьж байна гэж үнэлжээ.. ийм жижигхээн улс дэлхийн 3 том гүрэнтэй маш амжилттай тоглож чадаж байна гэж дүгнэж..гол нь Амэрикийн эрх ашигийг өөр дээрээ бий болгосноор 2 хөршийнхөө дураараа байдлыг хязгаарлаж чадаж байна гэсэн байна..энэ ч угаасаа манай гадаад бодлогын тэргүүн зорилт болохоор гайхаад бх зүйл биш..хамгийн сонирхолтой нь энэ бүсгүй Амэркүүд цэргийн хүчээ монголд байрлуулсан гэж дүгнэсэн бсан......хэдйигээр Амэрикийн цэргийн бааз нь ганцхан хүний бүрэлдэхүүнтэй боловч (би төсөөлөхдөө, монгол д амэрикийн ЭСЯ д цэргийн аттташэ гэж бдаг бх,эсвэл бүр албан ёсоор амэрикийн армийн?төлөөлөгч суудаг бх) энэ нь Орос,Хятадын хувид нилээн үр дүнтэй хязгаарлалт болж чадна гэжээ..тэр мөн МУ Иракт цэргээ илгээсэн,Бүш мглд айлчилсан, монголын газрын баялагт санаархаж буй Хятад ,Оросын компаниудад аль болохоор давууу эрх өгөхгүй байхыг хичээж буй,г.м ээр жишээ татсан байна..

энэ бүсгүй тэхдээ монголын мэдлэг тааруу болтой..МУын цөмийн зэвсэггүй бүс болсон(2 хөршөөрөө зөвшөөрүүлсэн),мөн 2 хөрштэйгээ демаркаци хилтэй гээд монголын гадааад бодлогын амжилтуудыг гүйцэд дурдаагүй байна..яагаад гэвэл Хятад улс нь эргэн тойрныхоо хиллэдэг ихэнхи улстай демаркаци хил байхгүй..баталгаатай хилгүй байна гэдэг манайх шиг жижиг орны хувид ямархан асуудал болохыг бүгдээрээ гадарлах байх..

Японууд ч гсн бүх хөрштэйгээ хил нутгийн маргаантай..Оросуудтай умард арлуудын асуудал(бидний хэлж заншсанаар Курилын арлууд),Өмнөд солонгостой Такэшима гэж арал булаацалдаад,Хятадуудтай бас нэг далайн бүс дээр зодолдож бгаа гэх мэт(яг тэр хэсэгийнх нь далайн ёроолд нэфтийн нөөц бгаа)

нэг иймэрхүү..ер нь сүүлийн үед Монголын тухай сайн,муу мэдээлэл асар их гардаг болжээ..түүнийгээ дагаад монголын тухай хүмүүсийн мэдлэг нилээн нэмэгдэж байх шиг...сая шинэ жилээр нөгөө айхтар архинд хордсон хэргийн талаар нилээн дэлгэрэнгүй тайлбарлаж гаргаж бсан..

Friday, January 04, 2008

shine taniluud

хийж гийгүүлсэн юмгүй мөртөө их л завгүй өдрүүд байх юм..энэ шинэ жилээр нээрээ асар их инээж байнаа,,яах л гэж байгаа бол?

энэ шинэ жилээр 3 монгол хүнтэй танилцсан..2 бүсгүй 1 залуу..залуу нь мэдээж ангийн хүүхэд..Эрчүүд сан,танай найзтай чинь уулзсан шүү..давгүй яриа хөөрөөтэй залуу байлээ..би мэйл бичсэн чинь урдаас хэдэн настай,ямар өндөртэй ?? гээд асуугаад унахаар нь эхлээд жоохон гайхсан шүү..кккэкэ...интэрнэтээр нөгөө 「тодорхой зорилготой」 танилцаж байгаа юм шиг л юм болсон,.би өөрөө болохоор хүнээс 「жовоод」 асууж чаддаггүйм..уулзахаараа бол асуултаар булна л даа..lol

хүн өндөр нам яриж байхад,би шал ондоо юм яриад , тэр өдөр Потэтө гийнд бүгдээрээ цуглаж хоол идэх бсан тул шууд л дуудчив,,жоохон гайхсан байхаа,тиймүү??(уншиж бгаа гэж найдаж байна)ямар шулуухан нөхөр вэ гээд..
дараагаар нь шинэ зочиныхоо бичлэгийг youtube дээрээс үзлээшдэ..:)..

2 бүсгүйг маань блогчид мэдэж бгаа байхоо..Hundaga,Rhia(arhi)гээд айхтар сүрхий нэртэй улсууд..тэгээд яахав манайхан чинь цөөхүүлээ болохоор бид хэд нэгнийгээ бас огт танидаггүй хүмүүс биш болж таараад(Потэтө бас байлцсан)...төөрсөөр төрөлдөө гэдэг билүү? арай ч үгүй юмуу?

манай 2 бол хөгжилтэй цоглог бүсгүйчүүд байлээ.бүгдээрээ анх уулзаж байгаа гэхэд уриднаас танидаг хүмүүс аятай л ам хуурайгүй байсаныг бодоход бүгдээрээ л их ярих дуртай улсууд байх шиг байсан..4 үүлээ ууж,бүжиглэж,сайхан залуус (нэг маань бүсгүйчүүдийг) харж өглөө хүртэл баяссан..

тэр 2 ын миний тухай анхны сэтгэгдэл:
1.Rhia-ямар ч монгол төрх алга..хавай юм уу цагаач япон шиг(никкэйжин) царайтай..аа,бас интэри(сэхээтэн)япөн шиг төрхтэй гэсeн юм байна..

2.hundaga..a)би хаанаас нь ч харсан цэвэр монгол төрхтэй залуу гэж боджийнэ..:)
b)күсө мажимэ(үлаан коммун) юм шиг байна..:)

гэсийшд.,.:)..эрс тэс сэтгэгдэл төрүүлсэн байна.хүмүүст..

үүн дээр хорон үгтэй Потэтө хошуу нэмсэн нь:
- чи одоо лаг ч юм шиг аватороо Тони Леон ийг тавичихаар хүмүүс чамайг сайхан залуу гэж андуураад байшдэ..тэр зургаа ав ингэсэн..:)угаасаа намайг цаадах чинь атийисан хар гээд доош нь хийгээд бдаг л даа..хаха..атаархуу хог..

ингээл хүмүүс намайг монгол гэж харж өгөдгүймаа..
вэтнам,лаос,тай, индонэзи,малайз тайван,тэр байтугай өмнөд амэрикаас ирсэн үү гэж асуусан хүн хүртэл бий.. бодвол индиан баагий гэж бодоо биз..хаха
хятад солонгос царай бол биш юм шиг байгаам..уул нь би өөрийгөө лаг умар зүгийн царайтай гэж бодоод бдаг(сибирийн)...биш наасан..

Битүүнд (31)Токио цамхаг т авирсан..1 нд шопинг, 2нд Потэтө гийнд монгол хоол(манай хүн маш амттай хоол хийсэн),3 нд халуун рашаан явсан...нүд хужирлах хүн маш ихтэй газар..болдогсон бол тэндээс гармааргүй л байв..:(..
өнөөдөр сургууль орж багш нартаа шинэ оны мэндчилгээ хийчээд, жийм дээ явав...өчигдөр өнөөдөр 2 л пийв амсахгүй байж элгээ амраах шив дээ..

маргааш нөгөөдөр 2 өдөр сэминарт сууна..тэгээ л 1дэхээс энэ жилийн шинэ жилийн амралт дуусч ердийн өдрүүд маань эхлэхнээ..

Thursday, January 03, 2008

SARAH JESSICA PARKER

Сая Особү саны блог үзэж суугаад Сара Жэссика Паркэр ийн GAP ийн рэкламыг тавимаар санагдаад..СЖП хэдийгээр огт царайлаг биш,гоц гойд жүжиглэх чадвар ч байхгүй(бараг чадвар муутайдаа ч орох байх), боловч надад маш их таалагддаг юм..

өөрийн өвөрмөц aura тай(энэ маш чухал),хоосон толгойтой биш,дэгжин,күүл, хөгжилтэй,хөөрхөн ааштай(уулзаж үзсэн юм шиг л авлаа даа,харин:D)..бас аальгүй..кэкэ....Дуу нь Lenny Kravitz iin LADY..Гэснээс GAP яагаад японд огт рэклам цацдаггүй юм бол??

Wednesday, January 02, 2008

ШИНЭ ОНЫ МЭНД!!

Бүх хөөрхөн хүүхдүүддээ шинэ оны мэнд!!!

Өвөр Монгол найзаас мэндчилгээ ирсэн чинь ШИНЭ ЖИЛИЙН САЙН!! гэнээ..тэр хавиар тэгж л хэлдэг юм шиг байна..за за энэ ч яахав..

Энэ жилийн шинэ жилээр нэг хүнтэй утсаар тачигнатал амидрал ярьсаар угтав..нэг гартаа шампанск, нөгөө гараараа утаснаасаа зүүгдээстэй..зурагтаар (ТВ Токиогийн)Sylvester concert ийг бас үзээстэй..ноднин яг тэр танхимд шинэ оныг угтсан тул бас сайхан санагдаад..бүтэн нэг жил өнгөрсөн гэхэд халит эргэлзэв..яг 12 д яриж эхэлсэн хүмүүс 1 хагас гэхэд арайхийж дуусав...энэ жил нэг иймэрхүү эхэлж байх шив дээ.

2007 он миний хувид азтай адтай одтой он байлаа..олон сайхан дурсамж үлдэж..таагүй дурсамжууд нь өнөөдрийн өндөрлөг?? өнөөдөрийн байгаа газраасаа харахад (саравчлав) цагийн эрхэнд (сүржигнэв)саармагжаад их л инээдтэй харагдах аж..

эдийн засгийн хувид айхтар сайн биш ч урид оноосоо арай дээр..тэхдээ зарлага зардал эрс ихэссэн..:(

найз нөхдийн хүрээ арай өргөссөн,дундаж нас нь ч арай залуужсан..энэ ч манай Потэтөгийн ач л даа..:)..ноднин миний нийлдэг бсан хүмүүсийг тануус харах юм бол ухаан алдана..хаха..

хайр дурлал давгүй ээ...хүүхэдтэйгээ сайдалцаад муудалцаад болж л байна..сайдаж муудах ч юуу байхав..ихэвчлэн миний ганцаарчилсан тоглолт маягтай..хүнтэй relationship д орно гэдэг ердөө л өөрийгөө мэдэх,таних хэрэг байдаг юм байна гэдгийг бүүр түүр ухаарч байна..тэр хүнээр дамжуулж өөрийгөө мэднэ гэхийм уу даа..түүнтэй харицаанд орох хүртлээ өөрийгөө ийм адгуу,түргэн ууртай,бас ч гэж нилээн хартай(цаадах нь хардуулах юм хийхгүй байхад л..), этгээд юм байна гэдгийг мэдсэнгүй...сайн талаа ч бас шинээр ..хүнд янз бүрийн юм тулгаж зовоодоггүй юм байна..юмны эвийг олох гэж бас хөөрхөн хичээдэг юм байна...энд өгүүлсэн сайн талууд манай хүүхдийн миний талаарх үнэлгээ болно..:)

зан аашны хувид нилээн бөөрөнхий болсон..өөрийн бурууг хүлээгээд хүнээс уучлалт гуйж сурч байгаа..миний түмэн буруу гээд..урид нь өөрийн буруу байсан ч таг дуугай өнгөрдөг байсан..:)..хичнээн уур хүргэсэн,зэвүүн баагий байлаа ч тэр хүнтэй учраа ололцох гэж хичээдэг болсон..урид нь зэвүү хүрээд тэр чигээрээ 2 тийш болдог байсан..г.м ....өөрөөр хэлбэл нас явж бгаам уу даа....хаха...
нэг иймэрхүү..

2008 оныг сайхан он 「болгоно」「байлгаx」ыг хичээнэ..арай уужуу дотортой 「том」хүн болно..найз нөхдөө дайжи ни сүрү..бусдаараа бол тэгээд урсадгаараа урсана..элдэв юм төлөвлөхгүй ээ..

Wednesday, December 26, 2007

X mas aa gej!

хүмүүс сайхан крисмасдаж байна уу??

энд гадуур бөөн хөгссөн хүмүүс..

нээрээ яг хэдийнээс энэ крисмасын баяр??христос соёлын хүрээнээс халиад энд тэндгүй хөгсдөг болчихсон юм бол??ойрхи дорнод,Араб т арай ч тэмдэглэдэггүй байх гэж найдаж байна..

уул нь бидэнд бол нэг их хүртээлгүй баяр шүү дээ..японд маш өргөн тэмдэглэдэг..энэ ч мэдээж том их дэлгүүрүүд,хүдалдааны газруууд эхлүүлсэн(валэнтиний өдрийг японд шоколадны компаниуд хөөрөгдөж дэлгэрүүлсэн гэдэг..сүүлдээ white day гээд бүр марзан юм гаргад ирсэн) болов уу гэж би харддаг юм..бүтэн жилийн борлуулалтын нилээд хувь нь 12 сард бдаг гэж сонссон болохоор...

энд тэндгүй элдэв эрээн мяраан саа чимэг өлгөөд,дүү эгшиг хангинаад унахаар хэрийн юманд сэтгэл хөдөлдөггүй би хүртэл халит догдлоод ,автаад шоппинг энэ тэр хийцсэн байвал яахуу.. :) уул нь иймэрхүү баярыг бол хөндлөнгөөс,хагас налуу өнцгөөс ёжтойхон шиг,күүл байдлаар ажиж суух ёстой хүн чинь дотор нь орцсон явааг бодоход бас л хүчтэй бгаан шүү ,тээ?..:)

дээр нь японууд шашны тал дээр маш прагматик улсууд..гэрлэхдээ бүр христосын болоод Шинто(эдний уугуул шашин) гийн ёсоор зэрэг ёс хийнэ гээч..болоогүй ээ,нас барахдаа буддын сүмээс лам урьж хойдхоо уншуулна..за,энэ ч гайгүй..

манай нэг найзын өвөө нь энд жинжа(шинто гийн сүм) тай юм байна л даа..Сүм гдг энд буяны гэхээсээ илүү бас л нэг бизнэсийн хэлбэр..хүмүүс өргөл барьц их өргөдөг болохоор ашиг орлого сайтай..Шинэ жилээр(эдний цагаан сар жил болгон 1.1 нд европ тооллоор болно)энд бүр сүм хийдүүдийн рэклам зурагтаар явдаг гээд бод доо...Хацүмоодэ(энд шинэ жилийн эхний хэд хоногт багтааж сүмд очиж злабирах ёс байдаг) гээ манай сүмд ирж хийгээрэй !!!!! гээд...гандангийн рэклам монголийн зурагтаар явж байна гээд л төсөөлчих..

бас л монгол шиг эндхийн лам нар их баян хүмүүс байдаг..тэгсэн тэдний сүм 12.24 нд бүгдээрээ нийлж Крисмас тэмдэглэдэг гсн..кккэкк...үнэн дампуу байгаа биз?би бүр татаад ойчсон..төсөөл дөө..Чойжамц хамба санта гийн хувцас өмсөөд залуу лам нартаа бэлэг тарааж бгаагаар ч юм уу,эсвэл Бин ладэн жингл бэлл жингл бэлл гээд дуулаад явж байна гээд...хаха..эсвэл Ромын пап тачигнатал хүрд эргүүлээд маань уншаад зогсож байна ч гэдийм уу...иймэрхүү л шашинтай улсууд даа..тэхдээ энэнээс авах юм ч бий...ямар ч шашны хүнийг алагчлаад,үзэл бодлоор нь гадуурхаад бхгүй...фундамэнталист байдлаар хэт нэг шашныг шүтэж,түүнийгээ хүмүүст тулгаж гамшиг болохгүй..гэх мэт..

монгол чууд ч гсн тэхдээ уламжлал нь эднийх шиг биз дээ...Эртний Хар хорин хотод бүх шашны сүм хийд зэрэгцээд эвтэй нь аргагүй бдаг бсан гэсэн..хэн мэдхэв,,нэг нэгнийхээ ёслол д хамаагүй найртай оролцдог бсан ч юм билүү...

япончууд,монголчуудын хувьд,,яг энэ үзэл бодол нь гадны ямар ч баярыг утга агуулгыг нь бодохгүйгээр зөвхөн хэлбэрийг нь хууулж даган баясах үндэс болдог болов уу?? хэдхээн жилийн дотор Өвлийн өвгөн мартагдаад(уул нь Дед Мороз ын монгол хувибар л даа..тэхдээ өнөөгийн Сантаг бодвол монгол дээлтэй,бүчтэй малгайтай арай л монголжуу байж )Санта клаус ын стил хэвшиж бгаа,Халловин,Валэнтиний өдөр г.м шинэ шинэ баярууд маш хурдан манайд нэвтэрч бгаагаар тайлбарлагдах байх..

европ хүмүүсийн нүдээр,өөрсдийнх нь шашны баярыг хаа хамаагүй газар ингэж хөгсөж тэмдэглээд явж байх нь ямаршуухан янзтай харагддаг бол??

за за,бичих гэсэн юмнаасаа шал далийцсан явж байна..нэгэнт биччихсэн юм чинь оруулчихья..миний хувид Крисмасаар концэрт үзэж,gym явж,хүнтэй уулзаж,хоол идэж өнгөрөөлөө...хүүхэд томилолтоор гадгаад явсан тул эзгүй..Ёстой жинхэнэ Сантагийн эх нутаг руу явсан тул жинхэнэ крисмас үзэж бгаа байх..

Saturday, December 22, 2007

BLUE NOTE TOKYO

12 р сарын урлаг соёлын арга хэмжээнүүд..

1.Blue note Tokyo-орж үзэв..маш эртнээс орж үзхиймсэн гэж явсаар бгаад сая л нэг юм орж үзэв..Төв нь Нюү ёорк д байх амид жаз хөгжим тоглодог клубны сүлжээ...японд ямар ч бсан миний мэдэхээр Нагоя,Оосака,Киото д бас бдаг..

пөөх,шагайгаа л дуу алдах шахав..аймаар том..энд дандаа нэг чихцэлдсэн жижигхээн газар орсоор бгаад дасчихсан над шиг хүнд бол үнэхээр уужим санагдак байв..Pulp ftiction үзсэн хүнд бол ,тэрэн дээр Ума турман,Траволта 2 ын орж бүжиглэдэг клубтай ерөнхий байдал нь маш төстэй тийм газар байв,,тэхдээ яг үнэнийг хэлэхэд манай УБ т иймэрхүү газарыг бол том ч гэж хэлэхгүй ээ..ер нь хараад бхад манай УБ ын клуб,бар нууд тохижилт сайтай,дэгжин бдаг тээ..даанч агуулга жаахан тааруу болохоос..агуулга гэдэгт консэпт байхгүй,үйлчлэгч нь муухай ааштай, явж бгаа хөгжим нь мэдрэмж муутай(ихэвчлэн өргөн хэрэглээний поп явж бгаа харагддаг) г.м..ийг оруулж бгаа болно..

намайг орсон өдөр Angelique Kidjo гээд Баруун Африкаас гаралтай дуучин бүсгүйн live байв..дуулна гэж юу болохыг ёстой бүх л юмаараа үзүүлж байнаа..дууг хоолойгоор биш өөр юмаар дуулдаг гэдгийг..:) тайзыг бүрэн эзэмдээд тэрэн дээр чини ёстой болгож тавиж ..тоглолтын дунд хавид Rolling stones iin Gimme shelter ийг дуулахад нь би бараг ухаан тавих шахав,,,ваүүүү.....жинхэнэ рок н ролл гэж энийг л хэлнэ дээ гэмээр..аргагүй юм даа..тэд өөрсдийнхөө хөгжимийг тоглож бгаа болохоор ..рок н ролл, рэгээ,блюз,жаз,,,гээд орчин үейин хөгжимийн олон урсгалууд Африкаас гаралтайг бүгдээрээ надаар хэлүүлэлтгүй мэдэх байх....би боддог юм.морин хуур,уртын дууг монгол хүн л хамгийн сайн дуулж чадна..япон хүн магадгүй тэхник сайтай дуулж болох юм..тэхдээ хэзээ ч гүнд нь ортол мэдэрч дуулж чадкү болов уу гэж..

тоглолтын төгсгөлд тэрвээр,тайзан дээр гарч ирж хамт бүжиглэхийг үзэгчидээс хүслээ.. би ч за,японууд ичээд гарахгүй дээ гэж бодсон чинь юу вэ,бараг л нүд ирмэхийн зуургүй наян амитан гараад ирсэн...миний санаа зоволт илүү бсан юм билээ..:)хөгжим эхлээгүй байхад л нэг ах мурилзаж ,матилзаад хамаг амитны элэг аваад хаясан..тэр ах тэхдээ үнэхээр сайн бүжиглэдэг хүн байсан..яг нөгөө ТВ ээр хардаг африк омог аймгуудынх шиг бүжигийг бол хөлсөө гартал хийж байсан..японууд тэгж бгаад бас айхтар нүүрэмгий улсууд шүү..би бол буу тулгасан ч гаркү шүү дээ..:)манай Потэтө энэ тэр чинь харин их зоригтой? юм байлээ шүү..монголд очоод гэй паарий дээр ппив хурдан уултын тэмцээнд орсон гээ биз дээ??ккк...3 д орсон гсн..Потэтө 3 д орсон гэхээр бусдуул нь ямар аймаар гарууд бсан нь тодорхой бгаа биз дээ?..lol
P.S
түүний HP д бичсэнээр бол тэр энэ жилийн(2008.02.08) Грэмми д Best Contemporary World Album гсн төрөлд нэр дэвшиж бгаа юм байна...түүний хувид 5 дахи удаагаа нэр дэвшиж бгаа нь энэ юм байна..

Friday, December 21, 2007

НИЙГАТА-ЦАСТ НУТАГ

өнгөрсөн 7 хоногт нэгэн судалгааны хуралд суух гээд Нийгата оров..миний сэдэвтэй холбоотой хурал энд бараг л болдоггүй тул ямар ч бсан өөрийн биеэр (чихээр?) очиж сонсох гээд зүтгэчихсэн хэрэг..

Замд Шинкансэний цонхоор цасаар шуурахыг гайхаж алмайрсан шиг..Япон тэнгис дагуух нутаг нь япондоо их цас ордогоороо алдартай..цас ч гэж дээ, ер нь хур тунадас их унадаг..газар ч хөдлөнө..байнга л нэг гамшигт нэрвэгдчихсэн байдаг үйлийн үртэй газар..ялангууяа Нийгата..японд амидардаг хүмүүс мэдэх байх..хойд солонгосууд хүртэл гоочлоод хүмүүсээс нь хулгайлаад амар заяа үзүүлэхгүй..:(70,80 аад оны үед хойд солонгосын тагнуулуудад хулгайлагдсан хүмүүс данда энэ нутгийнхан..өвөл болохоор байнга л ..Нийгата д төдөн айлын дээвэр цасаа даахгүй нурж уналаа,,80 хэдэн настай ийм өвөө цасаа цэвэрлэж бгаад дээврээсээ гулсаж унажээ, дээврээс унасан цасанд даруулжээ, халитирч унаж бэртжээ г.м ийн мэдээ явдаг юм..:)
үнэн худлыг бүү мэд, ямар нэгэн юм орох гээд тэнгэр нь байнга бүрхээстэй,бүүдгэр байдаг болохоор амиа хорлогсодын тоо япондоо хамгийн их бдаг гэж сонсож бсан юм байна...цаг агаар ч хүний сэтгэл санаанд асар нөлөөтэй шүү.. би ми бол ер нь байнга автаастай шүү дээ..өглөө цэлмэг байвал,гадагшаа гармаар,инээмсэглэмээр санагддаг байхад,,бүүзийгээд цаанаа л нэг зэврүүн байвал бас л зэвүүн шүү тээ??
Нийгатагийн бүүдгэр тэнгэрийг гайхаж дээшээ үүл ажиглаж явахад Галсансүхийн
Бөмбөгдөгч онгоц шиг дээгүүр хөшилдөх бөөн үүлс...
гсн шүлэг өөрийн эрхгүй санаанд орж байв..хөөрхөн зүйрлэл шүү..нээрээ л бөмбөгдөх гээд бгаам шиг аймаар бараан саарал үүлнүүд нааш цаашаа хөлхөөд зэвүүн харагдаж бгаам чинь..:)

галсансүхэд ийм хүүхдийнх гэмээр ажиглалтууд олон бдаг юм..амттай...замдаа нээрээ ийм л ажил хийж явлаа...аягүй хөөрхөн Баба яга нь зангиа мангиа хүртэл зүүцсэн байгааз?ккк..жилд нэг 2 удаа л зүүх боломж гардаг юм..

за,тэгээд Нийгатад очоод хүмсүүдийн илтгэл ийг идэвхитэй сонсож,бас ганц 2 асуулт асуусан шиг..Илтгэл тависан хүнийг цочтол нь жоол эсэргүү юм асуучаад хүрээд ирсэн...:) илтгэлүүд миний санасан шиг үр өгөөжтэй бсангүй..зардал гаргаж явсандаа халит харамсав...тэхдээ яахав,,ижил төрлийн судалгаа хийдэг хүмүүстэй танилцаж нэрийн хуудсаа солилцчоод орой нь хүлээн авалтанд орчоод ирсэн..лаг жоохон хоолтой, нэг жижигхэн өрөөнд болсоноо 5000 иэн аваад бгаам даа..:(..би эхлээд ирсэн гол ажилаа амжуулаад , зохион байгуулагч хэдэн босс т нь дараа дараагийн арга хэмжээндээ намайг бас болгоогтий (ёрошикү онэгайшимасү)гээд нэрийн хуудсаа дамжуулаад ажил амжуулж аваад ,яг хоол идэх гсн чинь бараг юу ч үлдээгүй байдийм даа..ямар сайндаа буцах замд шинкансэн дотор бэнто авч идэхэв дээ..:(..болгоогтий гснээс буриад аялгаар гоё яриад сурчих юмсан..дамжаа мамжаа бдаг болуу??

Wednesday, December 19, 2007

МОНГОЛ АГАА НАР...:)



монгол агаа нар..үфүфү...:)..сэдэлттэй.....
тайлбарлалтгүй..хөөрхөн харагдаж байна..

1.Шинэ хуучин 2 PM үүд..Баяр гуай чинь харин давгүй яричдаг залуу
бээлэшд.. ..за,тэгээд цаг хугацаа харуулна доо..Дор хаяж л хувцасны мэдрэмж хуучин хүнд гаруудаасаа хамаагүй дээр юм..

2.Баттулга ын наад талын хүн хэн бэ?? одоо ч 76 гишүүнийхээ ихэнхийг нь танихгүй байхоо..хуучин овоо мэдээд бдаг бсан чинь..

3.доорхи зурагны цаашаа хараад зогсож бгаа бөх ёстой нөгөө Итгэлт баяны хэлдэгээр 「аятайхан биетэй дамшиг 」байна...:) унаган булчинтай гэхийм уу даа..gym дэж томруулаагүй гдг утгаараа...oishisou!!!!!!!!!!!!!..:D

P.Sзургуудыг www.mongolnews.mn ээс

Friday, December 14, 2007

таатай мэдээ

Холливүүдийн топ од Жоди фостэр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ..бусад closet хүмүүс ар араасаа come out хийгээсэй!!өөрийгөө таних гээд шаналж яваа олон хүүхдэд хэрэг болно доо...

Урьд нь мэддэггүй байж бгаад саяхан мэдэх болсон бас нэг алдартан нь George Richard Chamberlain..Монгол тэлэвизээр(билүү?) Өргөст модны шувуу гээд Австрали сэриал гардаг бсан даа..бас орос дээр Шёогүн гээд кино нь гардаг бсан..
аятайхан дамшиг вэ гэж бодож бсан чинь харин сонин дээр come out хийсэн ярилцлага байдий...:)


Wikipedia дээрээс харахад албан ёсоор танигдсан ижил хүйстэн хүмүүсийн жагсаалт ийм урт болж байна..А-Z хүртэл нэрээр ни жагсаачиж..нүд эрээлжилмээр урт жагсаалт байна..тэхдээ Чайковский,Платон,Сэн санс,Шубэрт,Шүман,Шопэн г.м ээр
алдартай гэй хүмүүс дурдагдаагүй байх юм..бодвол дутуу лист байх..

монголчуудын танил хүмүүсийг дурдвал:(улс төрчид,хаад ноёдыг хаялаа)

Walt Whitman(Өвсний навч ийн зохиолч!!,бүх үейин шилдэг найрагчийин нэг!),
Andy Warhol(манайхан мэдэх болуу??поп арт урлагийн гол төлөөлөгч)
Siegfried Wagner(Вагнэр-гэрманы алдарт хөгжмийн зохиолч)
Oscar Wilde(Ирланд ын алдартай зохиолч.The Picture of Dorian Gray нь монгол хэл дээр бдаг санагдана )
Gianni Versace(дизайнэр,бүгд мэдэх байх)
Luchino Visconti(миний бичээд бдаг Итали найруулагч)
Michael Stipe(рок дуучин..манайхан мэднэ дээ..R.E.M iin дуучин)
Sappho(Өлзийгийн номон дээр гараад бдаг эртний грэкийн яруу найрагч бүсгүй)
Yves Saint-Laurent(Ив сан лорэн..манайхан сайн мэднэ дээ.дизайнэр)
Sviatoslav Richter(оросын алдартай пианист..)
Pier Paolo Pasolini(италийн алдарт кино найруулагч,,нөгөө айхтар киноны эзэн)
Rudolf Nureyev(өнгөрсөн зууны балэтийн домог,орос гаралтай бүжигчин!!)
Cynthia Nixon(SATCийн Miranda.bisex гсн байна..)
Michelangelo(Микэланжэлө,Италийн сэргэн мандлын үейин гол төлөөлөгч..Давид ыг бүтээгч)
George Michael(ойлгомжтой)
Freddie Mercury(ойлгомжтой.Queen ий гоцлооч)
Leonardo da Vinci(тайлбарлалтгүй..саяхан нэг номон дээрээс Жоконда г эмэгтэй хүн биш..drag queen бж болох талтай..гсн нь маш үнэмшилтэй сонсогдож байв..:))..аймаар царай муутай тээ??нэг л natural биш хиймэл инээмсэглэл нь надад ягад ч юм эмэгтэй хүнийх юм шиг санагддаггүй юм..
Elton John-тайлбарлалтгүй
Clark Gable(Холливүүдийн топ од.Gone with the wind ийн гол дүр
John Galliano(алдартай дизайнэр
Greta Garbo(холливүүдийн алдартай жүжигчин
Isadora Duncan-алдартай бүжигчин
Emily Dickinson-алдартай яруу найрагч
James Dean-(!!!!!МОНДАЙ!!!!!!анх удаа мэдэв...түүнийг disputed sexuality гэжээ..амьд ахуйдаа эрчүүдтэй орооцолдож,гэй S&M бараар эргэлддэг бсан гэж бичсэн байна!!
Truman Capote(20 зууны амэрикийн хамгийн нэртэй зохиолч нарын нэг
Montgomery Clift-Холливүүдийн топ од.
Lord Byron(Байрон монгол дээр нилээн бдаг байхаа..английн алдарт яруу найрагч
Marlon Brando!!!!!!!!!!-Холливүүдын супэр од...бисэкс гэжээ.
Drew Barrymore-холливүүдийн од..charlie s angels ийн нэг.
Francis Bacon-английн философич
Pedro Almodóvar-Испаний нэртэй кино найруулагч
Giorgio Armani-:)нэртэй дизайнэрүүдаас шулуун хүн үлдэжийнэ уу??
Billie Joe Armstrong-Green day hamtlagiin goclooch

энэ жагсаалтан дээр одоохондоо closet бгаа мянга түмэн алдартануудыг нэмбэл наян юм болох юм байна л даа..Рикки мартин,Keanu Reeves энэтэр одоо албан ёсоор хүлээн зөвшөөрмөөр юм..өчнөөн азаартчаад гүрийгээд бх юм...:)

Thursday, December 13, 2007

ШУЛУУН УУ? МАТИГАР УУ?..:)

миний блог руу тоож орж ирдэг стрэйт нөхдийнхөө мэдлэгт дусал нэмэр маягаар доорхийг THE UNOFFICIAL GAY MANUAL (KEVIN DILALLO&JACK KRUMHOLTZ)номноос орчуулав..тайлбарыг нь японы нөхцөлд тохируулан тайлбарласан болно..тэр болгон монгол гэй хүмүүсийн нөхцөлтэй таарахгүй бж магадгүй..анхаарагтий!

танай ажилд нэг аятайхан залуу ажилд оржээ гэж бодий..түүний гэй эсвэл стрэйт алин болохыг хэрхэн таних вэ?

гэй залуус:
1.тэр хотын төвд амидардаг
2.тэр наранд борлосон цэвэрхэн аристай
3.30 өнгөрсөн боловч ганц бие.
4.Ажилын ширээнийхээ ард ямар нэгэн урлагийн холбогдолтой палкаат хадна(art poster)
5.түүнд эрчүүдээс олон дуудлага ирэх боловч бүсгүйчүүдээс цөөн тоны мэссэж л ирнэ
6.Даваа гаригийн өглөө тэрбээр ихэвчлэн,амралтын өдрүүдэд найзуудтайгаа хэрхэн зугаацсан талаар ярьсаар орж ирнэ
7.Тэрбээр бүсгүйчүүдийн хувцаслалтын талаар магтаалын үгс хэлнэ,мөн үргэлж гайхамшигтай мэдрэмжтэй зангиа г өөртөө сонгоно
8.Ажилын газрынханаас бүрдсэн хөл бөмбөгийн багт тэр хэзээ ч орохгүй.Харин Оскарын шагналд хэн хэн ялсаныг үргэлж сайн мэднэ.
9.тэр хотын төвийн хамгийн моодны рэстөран уудын зөөгч нарыг танина.
10.тэр бусдаас илүү их ажилладаг.

гэжээ..ямар ч бсан Япон гэй хүмүүсийн хувид нилээд нь таарч бх шиг санагдлаа..

миний тайлбар*
1.ихэнхи гэй залуус хотын төвөөр амидрах сонирхолтой бдаг ..ингэх нь маш олон талаар өөрт амар ...юм юмандаа ойр..Токио д гэхэд Шинжүкү д ойрхон Хацүдай,Хатагая,Сасазүка,Наканө,Асагая,Акэбөнөбаши(:)) хавиар сууришил нилээн шигүү бдаг юм билээ..

2.наранд шарсан цэвэрхэн бор арис гэй хүмүүсийн дунд моодонд бдаг юм шиг билээ..булбарай,энхрий цагаан арис 「эршүүд бус」харагддаг учраас моодноос гадуур юм шиг бгаам(би тэгж ойлгосон)..бүр зориуд гоо сайхан,gym гэх мэтийн газар очиж шарлага хийлгэхийг нь яана...

3. ойлгомжтой..мэдээж стрэйт залуу ч гсн 30 өнгөрөөд гэрлээгүй бх тохиолдол бий л дээ..тэхдээ л 30 гарчаад найз охингүй,тэгээд нэг сайхан цэвэрхэн залуу яваад байвал ерөнхийдөө 10 А гийн хүүхэд гээд бодоход гэмгүй...:)

4.урлаг(уран зураг,сонгодог хөгжим,жүжиг,дүүрь балэт мюзикл) ямагт гэй хүмүүсийн сонирхдог тэргүүн сэдэв бдаг..

5.ойлгомжтой...:)

6.за,стрэйт эрчүүд их сургуулиа төгсөөд ажилд орсон бол хагас бүтэн сайныг ихэвчлэн ганцаараа уйтгарлаж өнгөрөөдөг юм шиг санагддаг..оюутан бол яахав найз,нөхөд мундах биш.,.ажилд оронгуут л ганцардаж эхэлж бгаам даа..найз охинтой бол асуудал арай ондоо...харин гэй залуусын хувид weekend ээр ёстой хамаг ажил өрнөн дээ..болзооонд явна,энд тэнд заавал ч гүй нэг паарий болж байна..али эсвэл нэг тишээ зугаалганд оролцоно..кино ший,жүжиг тэатр гээд мундахгүй...Даваа гариг болж л нэг юм сэвхийдэг шд э..гэгэ...
би энд,, тэнхимдээ орж ирэхээрээ дандаа л нэг юм үзсэн,нэг тийшээ явсан,,тийм ч найзтайгаа уулзсан гээд тогтмол яриж бдаг болохоор эд нар гайхаад бдаг юмм...чи тийм олон янзын найз нар хаанаас олж аваад байнаа??? гээд..
нээрээ ч ,би хэрвээ стрэйт бсна бол энэ хүмүүстэй хэзээ уулзаж чадахгүй бсан даа гэж бодогддог юм..нэг гэй баранд ороол хажуу дахь хүмүүсээ харахад,дуучин,хөгжимчин,багш,эмч,ердийн бизнэсмэн, оюутан, баян ,ядуу,..хятад,орос,хөгшин залуу, бүдүүн нарийн....зүсэн зүйлийн хүнтэй танилцаж бгаам чини..ердийн стрэйт хүмүүст ийм боломж харицангуй бага бдаг юм шиг санагддаг..өдөр нь ажилллаад, орой нь гэртээ харичихдаг болохоор шинэ содон хүн амитантай танилцах боломж гэхийм уу даа...(ихэнхи тохилдолд гэж ойлгоно уу..ор тас үгүйсгэж бгаа биш болно)

7.гэй хүмүүсийн ихэнх ни моодны талаар маш өндөр мэдлэгтэй, өөрөө ч мэдрэмж сайтай бдаг.. японд жишээ нь ихэнхи нэрд гарсан загвар ,моод шүүмжлэгч хүмүүс гэй хүмүүс бдаг..мөн нэртэй үсчин, нүүр будагч нарын нилээд нь бас гэй хүмүүс..ISETAN гэх мэт Токио гийн хамгийн моодны их дэлгүүрүүдэд эрэгтэй хүмүүс гоо сайхны тасаг дээр нь хүүхнүүдийн нүүрийг тачигнатал будаад зогсож бдаг,,европ,амэрикт ч гсн энэ талын мэргэжлийн хүмүүс ихэнхи нь гэй бгаа харагддаг..

8.би лав хүл бөмбөг,бэйсбөл сонирхдог гэй хүн хараагүй юм байна..кккэ....уул нь японд мэргэжлийн бэйсбөл хамгийн түгээмэл спорт..гэвч гэй баранд бэйсбөл ярианы сэдэв болж бсаныг би лав олж сонсоогүй..гэй хүмүүсийн хамгийн дуртай спортод воллэйбөл,газрын тэннис орно..мөн бодибилдинг, аэрөбик, ёога орж болох юм...Токио д газрын тэннис ,волэйбөлын асар олон сэкц??бий..мэдээж гэй хүмүүсийн...

би ч гсн монголд бхад зурагтаар бөх гараа л бдаг..ээж,эгч нар гээд эмэгтэйчүүд хүтэл шимтэж үзээд бхад би тэс хөндлөн юм хийгээ л сууж бдаг бсан...Бат эрдэнэ нь түрүүлнэ үү Батцэцэг нь түрүүлнэ үү надад пад алга гэх маягтай.:)..гоё биетэй ,гайгүй залуучуудыг нь л харна уу гэхээс сайн барилддаг энэ тэрээр нь харж бсангүй..:)ихэвчлэн цолгүй залуу бөхчүүдийг харна..яагаад гэвэл хараахан алингаа алдаж гэдсээ унжуулаагүй бдаг болохоор нь..:)..миний дуртай бөх том Сүхбат..хөөрхөн инээдэг залуу шүү....:)

9.10 ыг би сайн ойлгоогүй учраас NO COMMENT болно

Wednesday, December 12, 2007

Хонх мандтугай!!!!!!!!

Сая news.mn(эднийх ер нь мэдээгээ хурдан хурдан шинэчлээд их давгүй сайт юмаа)
уншиж байсан чинь Чугу гийн захирал залуугийн ярилцлага байна..Хонх ын СД г гаргах юмсан гэж боддог гэсэн байна...гаргаасай гаргаасай!!!!!!!!!!!!ноднин Бадар ууган гуайн СД г гараасай гараасай гэээл бодоод бсан чинь гарчихсан болохоор..:)..хэрвээ СД нь гарах юм бол би 10 ыг ч болтугай авий шүү!!!!!
Хонх хамтлаг миний хамгийн дуртай монгол хамтлаг..өөрсдийн гэсэн үзэл бодолтой ,философитой, боловсролтой, манай иргэншсэн 1 үейин(МУ 50 иад оноос хотжиж эхэлсэн гэж тооцоод) төлөөлөгч гээд.маш олон талаараа дахиж давтагдахгүй хамтлаг гэж боддог юм....магадгүй хөгжим талаараа бол Никитон ч юм уу Харанга нь илүү байж магад..тэхдээ л миний хувьд өөрийн өнгө аяс,үзэл бодол хамгийн чухал тул Хонх хамтлаг ямагт нэгдүгээрт!!!!!
ер нь манайд дуучидыг үнэлэхдээ хоолойных нь сайхнаар?чадлаар?багтаамжаар? үнэлэх гээд бдаг гэм? байдаг..мэдээж дуурь ч юм уу эсвэл манай уртын дуу шиг сонгодог мэргэжлийн тал руугаа дуунд бол хоолойны цар чухалд тооцогдох байх. харин ердийн орчин үейин хөгжимд бол эвлэгхэн хоолойгоор,өвөрмөцөөр?? өөрийнхөөрөө мэдэрч дуулах нь хамгийн чухал юм шиг..мэргэжилийн дуучин биш гэлээ ч Бадрууган гуай ч юм уу эсвэл Хонх хамтлаг ч юм уу..

за за хадуурахаа болиё..Миний дуртай монгол хамтлагууд
1.ХОНХ
2.Никитон
3.The lemons
4.Харанга
5.Инээмсэглэл
6.Шөнийн галт тэрэг
7.Нисваанис.....

Хурдыг чөтгөр шулам нь аваг!!!!lol:) хурдын фэнүүд соорий!!!!!!

аа,тийм Хонхын цомгийн нэр нь Хувьсгал мандтугай!! гэвэл ямар байна??..:)
90ээд онд ингэж хэлсэн бол хүмүүс жийрхэх байсан байх..харин одоо бол надад их л шинэлэг сонсогдох юм..цаа чинь гадуур Хятад Ветнам,Хойд Солонгосын коммунист пропаганда д хэрэглэгдэж бсан плакат,уриа лозунг ууд шинэ маягийн art гэгдээд цөм авжийшдэ...

цомогийн cover art нь нэг иймэрхүү байвал ямар байна..Японы Dragon Ash гээд хамтлагийн Viva la revolution цомгийн нүүр..


энэ зургийг янзлаад хийчихсэн нь маш панк харагдаж байгаа биз дээ? ...;)(зургийн нэр Liberty leading the people,1830 )


..энэн шиг зураг манайд маш олон байдаг даа ..тэднээс санаа авч болно..за,ийм биш юмаа гэхэд ямар ч байсан ахиж цомог гарахгүй юм чинь бүх л талаараа гоё цомог гарвал гоё...?

ямар ч байсан зарим дуучид шиг палийтал өөрийнхөө зургийг тависнаас л хамаагүй дээр..

Хамгийн сүүлд хадуураад The Lemons ийн Red live тоглолтынх нь сурталчилгааны самбар??.ын зургийг тавичий...зун монголд очихдоо энэ зургийг авсан юм..Их дэлгүүрийн үүдэнд хадаатай байсан..гоё болсон байгаа биз??..:)

даанч би урид өдөр нь наашаа буцах бсан болохоор тоглотыг нь үзэж чадаагүй л дээ.маш их харамссан..тэхдээ гайгүй ээ..2 ч удаа Irish pubд сахиж бгаад дуулахыг нь харсан болохоор..:)

Tuesday, December 11, 2007

humuus

хэд хоног эдний нэг яаман дээр халтуурны ажил хийв..хаа газрын төрийн албан хаагчид гэж адил юм доо..ажил хийж бгаа хүнгүй..нэг л их цайлж, хов жив ,амбиц ярьсан улсууд..яаж япон улс нь дампуурчилгүй яваад бдаг юм...:)

мэдээж ажилаа үнэнчээр яс цав хийж байгаа хүмүүс бий..япон монгол гэлтгүй хаа сайгүй ийм хэдхээн хүмүүсийн нуруун дээр л тогтдог юм шиг..100 хүн байлаа гэхэд за нэг 10 хүн нь санаачлагатай сайн ажилтан ,30 хувь нь ердийн гүйцэтгэгч, бусад нь хийдүүлэгч..г.м ...

дээр нэг удаа монголоос том босс(шар дээлтэй хүн)ирээд тэр хүнийг дагаж 80 амитан ирэвээ..би нэг жижиг гарын орчуулганд явсан юм..тэгсэн ихэнхи хүмүүс нь энд сурдаг хүүхдээ эргэх,машин ачуулах, шоппинг хийх гээд өчнөөн завгүй хүмүүс ...төрийн айлчлалаар ирсэн байж..тэр дунд ганц 2 хоон хүн гадаад яамны Луузан гуай энэ тэр,үнэхээр гайхамшигтай дипломат хүмүүс..тэр ажилыг бол тачигнатал нь хийж бгаа юм чинь..урамтай...энд ч нэг японтой цаг тохироо л, тэнд ч нэг хүнтэй бичиг цаас солилцоо л...аймаар ажил хэрэгч..

японуудтай хамт ажил хийхэд хамгийн хэцүү юм нь юу гэвэл нэгнийхээ улыг шагайж муу хэлэх асар дуртай..сайхан зантайсан эрчүүд үдийн хоолонд хамт оронгоо бусдыгаа муулаад унана..хүүхнүүд бол мэдээж ойлгомжтой...орой энэ тэнд бөөнөөрөө сууж байгаа сарариман(бизнэсмэн) ууд болоод OL нарын ярианы гол сэдэв нь ажилын газрынх нь хэн нэгэн зэвүүн баагий байх жишээтэй....сэстрээс ихтэй нийгэм болохоор тэгж гадагшлуулдаг юм шиг бгаа юм..магадгүй өрсөлдөөн ихтэй болохоор ингэж нэгнийхээ бөгсийг ухдаг биз..өнөөдөр чи амжиж цаад хүнээ зодохгүй бол маргааш чиний ээлж гэх маягтай...

мэдээж монголд ч гсн энэ асуудал(ер нь хүмүүс бөөгнөрөөд нийгэмшиж амидарч буй газар)бгаа л даа..тэхдээ л японууд арай дэндүү нэгнийгээ муулна.. ямар сайндаа би тэнд 4,5 хан хоног ажил хийчээд хэн нь хэнтэйгээ таардаггүй..хэн нь хэд гэрлэсэн.хэн нь ямар НО тойг мэдээд гараад ирэхэв дээ...

Monday, December 10, 2007

DRAMA


haahhhhh????eeh??

.....өчигдөр орой гэртээ хариад ирсэн чинь гэрийн үүдэнд цэцэг тавиад явсан байв..би яах ёстой юм??..цэцгий нь үзээд баясаад, баярлаад, уяраад ,уйлаад гүйхийм уу?
уур хүрээд нэг гаргаад хаядийм уу гэснээ хайран санагдаад,, шөнө гэрт оруулаад услаад тавичлаа..цэцгэнд буруу байх юм биш

амьд явахад олон л драм үзэх болтой...

Monday, December 03, 2007

Зөвхөн насанд хүрэгчдэд??..:)

Монгол явсан хүнд захисан Б.Галсансүх 「Бурханд өгөх зөвлөлгөө」, Г.Аюурзана「Цуурайнаас төрөгсөд」 гэсэн 2 номыг хүлээж авч магнай хагартал??баярлав..Аюур ертөнцийн 3 хоосоноор гурамсан роман бичсэний гурав дахь нь юм байна..яг л уридны зохиолууд шигээ маш давгүй!!!!!!!!!!!!!!!!!!ер нь Аюур үргэлжилсэн үгээр дагнавал их хол явах юм шиг санагддаг юм..зохиол дунд нэг ийм хэсэг байв..Зохиолын гол баатар Бэгтэр(мэдээж эрэгтэй)

....эрэгтэй хүнд эзэмдүүлж байхдаа эр бэлэг эрхтэн бие рүү нь шунган орох тэр үед эмэгтэйчүүд яг ю мэдэрдэг болоо? хэмээн хэмээн бодож явсанаа биеээр үзэхээр сэм хүлээх зуураа..........


манай уран зохиол дахь энэ зүгийн хамгийн анхны дүрслэл байхаа гэж бодно..

Өлзийтөгсийн нэг номон дээр бас ийм өгүүлбэр бсан санагдана..

..эмэгтэй хүн өөрийнх нь дотор эр хүн шингэнээ алдах тэр мөчид л дүүрч,эмэгтэй хүн гэдгээ хамгийн мэдэрдэг.....

гэж...мммммммммммммммммммммммммммммммм..........сайн мэдкүүмаа..би сэксээс (үйлдэл гэдэг утгаар нь)юу мэдэрдэг юм бол???.......

ямар ч байсан 「ирж」бгаа хүний нүүрийг харахгүйг хичээдэг..инээд хүрээд бдаг болохоор тэр........:))..тэр их эрчим хүч...магадгүй бидний далд ухамсар дахь амьдрах эрмэлзэл,мөнхрөх тасрахгүй (үр удам)байх эрмэлзэл энд ажилладаг байх.....

зохиол дотор бас нэг халимаг охин ингэж ярина...

...Ты знаешь когда я пишу стихи?..когда приходят менстрүаций..Только раз в месяц.это мой особыи календарь....(тайлбаргүй)



ер нь сэксийн тухай бид юу мэддэг вэ???монгол хүмүүс ямар сэкс хийдэг, анх хэдэн настайдаа үзсэн,ямар ямар төрлийн сэкс хийж үзсэн, хэдэн хүнтэй,......г.м ээр тодорхойгүй зүйл маш их байнаа..манайд нэг л их табү маягаар энэ сэдэвт хандах юм..уул нь бодит байдлыг мэдэж байвал их л олон талаар хэрэгтэй санагдана..

Kinsey гийнх шиг судалгаа хийж үзвэл манайд маш сонин зүйл харагдана даа......
ер нь гэй хүмүүс энэ тал дээр хамгийн нээлттэй бдаг бхаа...маш олон хүнээс анхны тохиолдолынх нь тухай асууж бсан..хамгийн сонирхолтойг нь манай мисс л ярих шив дээ....:)..сургуулийн дотуур байранд бидний төсөөлдөгөөс тэс хөндлөн,их л сонирхолтой амьдрал өрнадөг юм билээ...энэ бол гэй сэксийн тал дээр шүү..стрэйт хүмүүс бол ойлгомжтой..янз бүрийн зүйл есөн жороороо л байдаг байх...

хүмүүсийн тэр олон сонирхолтой зүйл миний хаагуур тойроод гарсан нь тодорхойгүй..би ер нь их зориггүй хүн юм шиг бгаамаа..сүүлийн үед тэгж дүгнээд бгаа..аль эсвэл сэкс аппийл нь дутдаг юмуу???...:)

ямар муухай хадуурчийнаа???Аюур яриж бсан хүн шал ондоо газар явж бх юм..Галсааг дараа гүйцээе...

Элбэгдорж

Баасанд Токио гийн гадаад хэлний дээд дээр болсон Элбэгдөржийн лэкцэнд очив.40,50 иад хүн ирсэн байх.,..уул нь ч би нэг их тийм юманд яваад бдаггүй маа..энд хамт сурдаг нэг өвөр монгол залууг хамт очиё гээд бхаар нь,дээр нь элбэгээг сайн илтгэгч гэж сонсож бсан болохоос өөрөө сонсож бгаагүй тул дагаад явсан...

огтхон ч сонирхолгүй наасан..дундаас нь гараад явья гэхээр хамт явсан хүн маань монголын улс төрчидөөс ганцыг нь ч хараагүй тул дуустал сонсоно гэж зүтгээд...

Уул нь манай хүн монголын шилжилтийн үейин тухай лэкц уншаад дараагаар нь хүмүүсийн сонирхсон асуултанд хариулт өгөх бсан юм билээ....манай хүнд сайн ойлгуулаагүй юу,эсвэл хөтөлбөр нь таалагдаагүй болохоор өөрийнхөөрөө үргэлжлүүлчий гэж бодсон уу ,ах шууд л жаахан оршил ярисан аа асуулт хариултандаа оров..

ирсэн япон монгол оюутнууд харин давгүй асуулт асууж бсан..харин хариулах гэж 80 юм болох юм..шууд асуултандаа хариулахгүй баахан тойрч оршил , халил, }{*`+**_???_>?>+*L*}+ болж байж нэг юм хариулсан болох юм..тэр нь их барьцгүй,дээр нь оновчгүй..

ямар хүмүүст лэкц уншиж бгаа вэ гдг бодож ярьсан бол арай амжилттай байх бсан болов уу?

1.нэгд гадаад улс(Тийийийм их газар нутагтай,тийим их ....гайхамшигтай......өөр хэн ч бгуулаагүй..Чингггггисссссссс хаан, ,,,гэх мэт..
мэдээж бидэнд бахархал байх ёстой..харин тэрнийгээ хаана , ямар хэлбэрээр гаргах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй мэт..ёстой жинхэнэ агаар уншина гэж энэнийг л хэлдэг байх..хэн нэгэн хятад дарга МУЙС дээр ирээд Хятадууд хэрхэн шалгарсан мундаг үндэстэн болох тухай,хятадын соёл хэрхэн шалгарсан шилдэг болох тухай,хятад хүмүүс хэрхэн бусад үндэстэнээс давуу тэнгэрлэг шинж чанартай болох тухай уянгалуулаад унавал сонсож буй бидэнд ямар санагдах билээ?? сумын улаан буланд,эсвэл архины ширээн дээр бол болoх юм..)

2) энэ удаа сонсогчид нь их сургуулийн эрдэмтэн багш нар,магистр доктрант хүмүүс,дoр хаяж л бакалавр хийж буй оюуутнууд...юу хэлэх гээд байна гэхээр японы нийгмийг дундачилаад үзэхэд хамгийн боловсролтой хэсэг гсн үг..Элбэгээгийн мэдэмхийрч яриад бгаа хэдэн онол,эрх чөлөөний чухалын талаархи номлол,халтар англи үгнүүд (ах чамирхаж англи үг хэрэглээд бх шиг бсан.).........магадгүй ердийн масст хандаж ийм лэкц уншсан бол хүмүүс учирыг нь олохгүй биширч мэдэх юм..хажууд суусан нэгэн өвгөн профэссөр байн байн их л ёжтой инээж суусан..

зүгээр л монгол улсад шинэчлэл хэрхэн явагдаж байгаа,ямар бэрхшээл бгаа,энэ тал дээр өөрөө ямар бодолтой бгаа,г.м ээр бодит байдлыг тайлбарлаад товч тодорхой яриад явсан бол сонcож буй хүмүүст нь сонирхолтой ,дээр нь өөртөө ч хүндэтгэл хүлээх бх бсан болов уу..

Токио гадаад хэлний дээдийн шинэ хүрээ(campus) харин тун давгүй,цэвэрхэн газар байв..цомхоон,дор хаяж л оюутны гуанзни хоол нь давгүй амттай юм билээ..бас гадаад оюутан ихтэй,хаашаа л харна баахан шар мар толгойтой хүмүүс пиг?? бсаныг хэлэх хэрэгтэй..

Бас орчуулагч Ооцүка сан маш сайн орчуулж бсан..монгол хэлийг сайн эзэмшжээ...хэр баргийн хүн ..мал муулах...гэсэн хэллэгийг ойлгохгүй дээ??...:)...харин булган сүүлтэй сэнпай ....гэдгийг .....энийг юу гэхийм бэ??гээд инээгээд булзааруулаад өнгөрч бсан...аа тийм,.,булган сүүлтэйな先輩..гэсийм байна..зальтай золиг...Бас Футаки сэнсэй Элбэгээг танилцуулахдаа ....Улаан од сонинд ажиллаж бсан ....Красная звездаね.. гэж авсан..орос хэлтэй гэдгээ апийрү хийе гэж бодсон байх..үгүй ч юм уу...
lol...

элбэгээгийн лэкц нэг иймэрхүү..нэг маш танил эмэгтэй ирсэн байсан..би тэ рхүнийг хаана харсан яаж танидагаа санадаггүй.....хаана харлаа?????????????????....хуучин ийм уулзалт энэ тэрд очихоор дор хаяж 2,3 танидаг хүн бдагсан...,энэ удаа дандаа танихгүй жоохон хүүхдүүд байна лээ..цаг үе өөрчлөгдсөн байна...:(

Dahiad World Cup

их л завгүй явсаар байгаад 11 сарын сүүлийн 7 хоногийг дуусгасан байх юм...

1.Хагас сайнд ахиа л Воллейбол ын дэлхийн цомоо үзэв..хүүхэд ажил гарад ирж чадаагүй тул токио гийн миссээ дагуулаад явав..мэдээж тэмцээн үзэхийн хажуугаар ойр хавийн хүмүүсийг шинжиж....

эхний тоглолт Амэрик Аргэнтин..Аргэнтинчүүд тоглолтыг халтуурдана гэж үзүүлж байнаа...бөмбөгний хойноос явж бгаа хүн алга..арай л талбай дээр эвшээх нь холгүй...мэдээж Амэрикүүд 3:0 оор цэвэр хожсон..

2 дахи тоглолт Орос Бразил 2 байв..2 уулаа 1,1 хожигдолтойгоор энэ тэмцээнийг хошуучилж бсан болохоор алалцах бхдаа гэсэн чинь оросууд бас л цэвэр хусуулсан..уул нь чадлын хувд оросууд хамаагүй илүү санагдсан..даанч өөрсдөө мангар олон алдаа гаргасан тул яалт ч гүй хожигдож таарав..дараалаад давуулалт алдаад бгаа юм чинь..:((наана нь баахан бухимдаж суух шив...

нээрээ Оросын балиашигууд аймаар байлаа..бүрээ,бөмбөр,цагаан хоолой аваад ирчихсэн авч өгч байлээ..Давай!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! гэцгээгээд....яг тэмцээн эхлэхэд урд талын эгнээнд баахан Оросууд ороод ирсэн чинь үнэртэй ус сэнхийгээ л явчиж байсан..10 аад хүн бсан..бүгдээрээ л үнэртэн цацсан болтой..японууд үнэртэй ус бараг хэрэглэдэггүй тул ойр хавийн хүмүүс согтсон байхаа.....их л танидаг үнэр гараад бсан... бодвол манайхны их хэрэглэдэг Хюго босс энэ тэр бсан бх...

за,тэгээд 3 дахь нь Япон Болгар 2..Болгарын хувид энэ тэмцээнд 3 т явж буй хүчтэй баг...тэгсэн японууд гараага сайн эхлээд балиашуугуудаараа дэмжүүлж сэтгэл санааны дарамт хийж байгаад эхний үейиг авчидийм даа.. би ч угаасаа ялагдаж байгаа талыг дэмждэг болохоор 2 р сэтээс авахуулаад тэр олон хүн дундаас Болгарыг оноо авах тоолонд сондгойхон шиг алга ташиж суув.. хажууд суусан мисс хүүхэд ,,чи одоо болиочээ !!! гээд дургүйцээд бсан...:)lol...
Болгарууд харин үлдсэн 3 сэт ийг зоволгүй авсан шүү..ер нь би энд тэнд тэмцээн болохоор хуучин соц орнуудыг дэмжээд унадаг өвчтэй хүн ..эмэгтэй волейболл ын үеэр Польш, Куба 2 ыг дэмжсэн...:)

Чиба Шиня г харин ойрхоноос ханатлаа харж авсан даа..манай хүнийг бас дахиа л талбайд гаргаагүй ул би гдг хүн тэмцээн болж буй талбай гэхээсээ илүү наана суугаа солионы тамирчидыг ширтсээр бгаад таарав..мисс хүүхэдтэй баахан л кавай,кавай....гэсээр таарав..тэмцээний дараа мисс хүүхдийг бойфрэндтэйгээ танилцуулсан..ямар ч байсан аль аль нь анхны сэтгэгдэл давгүй бсан шинжтэй...