Өнөөдрөөс овоо хүний төрх орж бна..Нус зогссон..нүд жаахан хорсоод бгаа..
Манай сургууль дээр 2 оюутан улаан бурхан/коор??,корь?/аар өвдсөн гэхээр нь айгаад өчигдөр эмчид очив шүү...Багадаа коорьтоогүй хүн насанд хүрсэн хойноо тусвал нилээн хүнд хэлбэртэй бдагийг мэдэх тул айсан хэрэг л дээ.нээрээ бага бхад хавийн хүүхдүүд бүгд коорьтож бариа л,,,бдаг даа.. жоохон хүүхдүүд бөөнөөрөө тусдаг өвчинүүд..бүгдээс нь би ганцаараа торойгоод үлдэчдэг гээ л бод..тэр чинь их муу юм билээ.. ямар ч дархлаа биенд үүсэхгүй тул том болсон хойноо өвдвөл их аюултай..учираас.
тэгсэн юун корь,юун ханиад,,нэг төрлийн ургамлын аллэрги бна гэнээ... би л аллэргигүй муудаад бж гэнэ дээ.......одоохондоо вакцин тасарцсан бгаа...дахиад тариа эхэлхээр нь ирж хийлгээрэй..гэнээ...энэ жил ер нь японд улаан бурхан/хашика ,машин гэнэ../нилээн дэлгэрч бгаа гэнэ...
Өчигдөр уйлж уйлцсан Санта шиг/нүд бөлцгөр,хамар улаан/ хүн Нагата чо/эндхийн парламэнт бдаг газар/ орлоо..өөрийнхөө судалгааны ажилаар нэг хүнээс интэрвью авах ёстой бсийм..уул нь багштай хамт явах бсан боловч ах уламжлал ёсоор гэнэтийн ажил гараад би муу нүүрлээд ганцаараа явах юм болов...манай багшийн залуудаа хичээл зааж бсан шавь нь одоо парламэнтийн гишуун болцсон.тэгээ л надад тийм мундаг хүн олдож бхгүй юу.түүнээс над шиг гадаад оюутанд ямар юмных нь УЙХ ийн гишүүн....
тэгээ л багшийн бэлдэж өгсөн (намайг)танилцуулсан захиа,,бас гарын бэлэгийг нэг гартаа,,буцах замдаа хэдэн гантел аа өргий гээд бэлтгэлийн хувцастай цүнхээ чирчлээ...тэгсэн буруутдиймаа...гадаа бүгчим гэж...яджаахад халуунд пиджаак энэ тэр өмсцсөн..түүртээд..уур хүрээстэй...
харин мэтрөнд 2 хөгжилтэй хүн харж баяссан шиг явсан шүү..өөдөөс харж суусан хос үнэн хөөрхөн... 2уулаа нилээн махлаг/мяраалаг гэвэл арай хөөрхөн юм уу?/,,за ,ямар ч бсан 2 уулаа зузаанка...эмэгтэй нь 80~85 кг,,эрэгтэй нь за нэг 100 хавьцаа л болуу/таамаг/??? уул нь жаахан хүүхдүүд юм шиг бна лээ. охин нь уралдааны морь шиг оройныхоо үсийг шодойлгоод бооцсон..эрэгтэй нь мөрөвчтэй өмд/one piece/тэй..хамгийн гол нь хоорондоо халуун /янаг/гэж жигтэйхэн..гар хөлнөөсөө барилцаа л бас бус юмнаасаа ч барилцаад бсан бх шүү..кэкэ..яриж бгаа яриа нь ч гсн нээх хөөрхөн.. хэрэгт дуртайм болохоороо сонсож бсан хөгжимөө зогсоочоод тэр 2 ын яриаг сонсоо л бсан гэжаагаа...
за,тэгээд зорьсон газраа ирэвээ...нэвтрэхийн тулд body checк гэж хийж бна.. нэг хөөрхөн ах цахилгаан бороохой шиг юмаар бие тэмтрээд хачин болгоод хаячдий...үнэн халтуурны.ганц үзээ л болоо...ахаа,та сайн үз л дээ гэж нэг хэлэх гэснээ боличлоо гсн...
гснээс ийм газар ажил хийж үзхиймсан..хүүхнүүдийг нь үзэлгүй өнгөрөөчөөд, гайгүй эрчүүдтэй нь тулж ажилаа л.гсн... та тэнд очиж зогсоод өмдөө тайлна уу?? гээл үү..гоё гоё.......би ч 7 хонолгүй ажилийн байран дахь sexual harassment гэдгээр нь явах бхаа даа...
тэгээд яахав ,дотогшоо нэвтрээд уулзах ёстой хүнтэйгээ уулзаад нөгөө хэдэн жижуурийн мэндчилгээгээ хийгээд,бэлгээ гардуулаад...гснээс Баабар эртүүд мгл ын хөдөөнийхөн 45 мин мэндчилгээ хийдэг ч билүү,,нэг тиймэрхүү харьцуулалт бичсэн бсан,....японууд бүр аймаар 83 юм болно гээ л бод..「сайн бна уу..тантай танилцсандаа таатай бна..намайг тийм сургуулийн тэр гэдэг.....ийм их ажилын хажуугаар ,үнэт цагнаасаа /хайр найргүйгээр/ надад зориулан цаг гаргасанд их талархаж бна.....бла бла」,,амаа хөдөлгөх зуураа бас бөхөлзөж ёс хийнэ..нүүр бол бас инээлтийн бдалд бх ёстой гэжаагаа.......салах гэж бас бөөн юм болноо...хэт их ёсорхог бх үнэн ядаргаатай...
харин ажил санасныг бодоход маш бүтэмж сайтай байлаа...манай Оюун гишүүнтэй нилээн төстэй бүсгүй бса.. нүүр царай нь ч ,ярианы өнгө аяс нь ч...нээрээ туслахууд нь аймаар шуурхай ажилладийм бна лээ. ..чи ноднингийн.......матэриалыг нэг үзээд өг дөө гээ л тэгэнгүүт үнэхээр 5 секунд болов уу гүй юу сап гээ л олоод ирнэ...
тэндээсээ гараад ойрхоноор нь Роппонги ийн Типнэсс орлоо..үхүм үхүм....кэкэ...
Шинжүкү,Шибүя гаас ялгаатай нь лаг давгүй /миний сонирхдог стийл ний/залуучууд ирдийм бна лээ...Шинжүкү Шибуя д ирж бгаа хүмүүсийн 80~90 % нь ангийнхан бдаг бол Роппонги д арай бага..тэхдээ л ямар ч бсан 50 % тай...
би нээрээ яахлаараа гонжоомтой хүн харахаараа зүрх түг түг гээд бдийм болоо...кэкэ..
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
5 hours ago
2 comments:
eee hehe alergy-nii angid tawtai moril geed u, say neg heseg aihtar baisanaa boroo orood arai gaigui bolj bnaa, gehdee 6 sard zutardag yumaa :(
harin ene chini yostoi tamtai ed bdiim bna...yu ch hiih sonirhol torohkuim.
Post a Comment