дээр үед манайд Үйлдвэрчиний эвлэл гээд нэг юм байв даа..бодит шаардлагаас ургаж бий болоогүй, бараг л намын байгууллагын нэг хэсэг байсан тул, ажилчидын эрх ашигийг хамгаалах , ажил олгогчтой тулж ажиллана гэхээсээ илүү амралтын почоонк тараах, жирэмсэний амралт олгох, шагнал урамшилд тодорхойлох гсн наян чавганцын ажил хийдэг газар байв ..одоо байдаг эсэхийг бүү мэд..японд ч гсн үйлдвэрчиний эвлэл гэж инээдтэй юм бдаг шиг байгаам..ер ни л бол ажил олгогчийн өмнөөс юм хэлж дийлэхгүй дээ.. Европ т харин байдал ондоо ажээ..ажилчины эрх ашиг, ҮЭ гсн ухагдахуунууд үүсч бий болсон газар болоод ч тэр байх..жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаж байгаа юм шиг санагдсан..магадгүй дутагдалтай зүйл, асуудалтай юмнууд байдаг л байх л даа..тэхдээ л хэнээс ч айхгүй чөлөөтэй ажил хаяж чадаж байна гдг маш том зүйл...хүмүүс ни ч ганц ганцаараа тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүйг сайн ойлгодог болтой..эзэн, ажил олгогчтойгоо асуудлаа шийдэхдээ ихэвчлэн хамтаараа нийтээрээ тэмцэж амжилтанд хүрдэг аж..энэ нь тэдний амидрах, хөдөлмөрлөх соёлын нэг хэсэг учираас жишээ нь эмч, багш нарыг ажил хаяхад нь , тангараг өргөсөн эмч нар байж ажил хаялаа энэ тэр гээд манайх шиг буруушаагаад байх нь гайгүй болтой..яагаад гвл маргааш миний ажил хаях ээлж учираас..тийм болохоор жишээ нь төмөр зам ажил хаялаа гэхэд хүмүүс гомдол нэхэхээсээ илүү дараачийн арга замаа хайх, ийм нөхцөлд ямар манэвр хийхээ боддог болтой..японд бол хичнээн хүн уурнааса болж боож үхэх болоо??кк..
...тэнд байхдаа(итали) 2 ч удаа ажил хаялт тай таарав..миний таарсан нь л тэр болохоос тэр 7хон хоногийн хугацаанд ондоо хэдэн ч ажил хаялт болсон юм билээ,хэн мэдэхэв..эхнийх нь Ромд гудамжинд дэмий тэнэж яваад таарсан..баахан хүмүүс дуу хуур болоо л .. юу болоод байгаам болоо гээд гайхаад дөхөөд очисон чини харин ажил хаялт болж таарсан..ийм хувцастай байгааг бодоход нэг эмнэлгийн эмч сувилагч нар л байх..ажил хаяж байна гэхээсээ илүү нэг баяр ёслол болоод байгаа юм шиг харагдсан...энэ италичууд нээрээ ажил хаяхдаа хүртэл дуу хуур болоод суудаг..кк
дараачийнх нь Миланд..Скала тэатрын (Teatro alla Scala!!) хөгжимчид тухайн оныхоо хамгийн чухал тоглолт(10.2 нд Roberto Bolle гийн The Lady of the Camellias байсан юм)ын өмнө ажилаа хаяад наасан..кк...үнэхээр итгэмээргүй юм байлээ..тэр тоглолт бол 3,4 жилийн өмнөөс төлөвлөгдөөд билэт нь бараг л жилийн өмнөөс зарагдчихсан байгаашд... гэтэл тэрнийг бол тоох ч гүй ажилаа хаяж байгаа юм... манай хүүхэд ажилын шугамаар тэр тоглолтыг үзэх байсан тул Итали д байх хугацаа нь 2 хоногоор хойшилж таарсан..(тоглолт 10.4 нд болсон)..энэ нь надад ашигтай болсон л доо..кк..би анх Милан орох төлөвлөгөөгүй байсан боловч замын дундаас далийж Милан ороод тэр ч байтугай Teatro alla Skala d Roberto Bolle г үзсэн гээд бод доо
ажил хаялтын ач...кк....Робэрто Боллэ нь өнөөдрийн балэтийн ертөнцөд хамгийн халуухан , янаг залуу бөлгөө..энэ зурган дээрээ бол бараг л Давид шиг гарсан байгаа биз дэ.италидаа бол яг л хөл бөмбөгчид шиг нэр хүндтэй . мянга мянган бүсгүйчүүд гэй залуусын шүтээн....мэдээж өөрөө ч гэй....ах хүү(дүү хүү ш дэ нээрээ..кк)нээрээ , намайг тэнд байхад Италийн шар сонинд папарацидуулаад найз залуутайгаа цуг далайн эрэг дээр нүцэгн байгаагаар азаартаад баахан зургаа даруулцсан байна лээ...зураг нь энэ..уул нь гоё гарсан байгааз дэ..кк..
тэнд бас л сэнсааци болоод бсан..болоод бсан ч юу байхав,, би киоск дээр гэй сэтгүүл авах гээд зогсож байхад бараг бүх сонин дээр тэр зураг нь гарцссан байсан болохоор тэр..түүнээс би italian паг л даа..энэ тоглолтны дараа би өөрийн камэраар авсан зураг..
уул нь ажил хаялтын тухай бичий гэж эхэлсэн юмсан..нэг л мэдэхэд Боллэ болцсон явж байна..ээ дээ энэ залуус уу..(Гомбосүрэн гуайн стилээр сахлаа имрэн байж инээвхийлэб )
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
6 hours ago
4 comments:
Roberto Bolle 75 oniih yum baina. Aahaan, chinii nasiig medsen-yamar aimaar ho'gshin yum ve :-). Minii nyalh nogoo zulgaah gedeg talaar bolj baih shig baina. LOL.
La Scala-d ABT (American Ballet Theatre)-d bujigledeg baisan prima ballerina Alessandra Ferri-iin gol durd n bujiglesen "The midsummer night dream"-iig uzeheer bilet zahialsan yum, getel ter odoriin toglolt Archimboldi-iin theatre-d boloh bolson. Magadgui, ter odor La Scala-iin zarim ajilchid ajil hayasan ch yum bil uu.
Gehdee daraa Milan orohdoo La Scala-d zaaval orno, az bolj Bolle-g uzeh yum biluu...
Bolle 75 oniih baina uu?? nadaas ah yum baina.....kk..bi yagad ch yum 25,6 tai l baih gej bodsiishda..:
sanaa amrav..:)
gee...ta nar neeree yun lag balet ene ter uzdeg yum be? balet laag "baliar" baihaa tee? LOL
eric>
balet uzej suuhad sonirholtoi sh da..uul ni bidend l zoriulsan urlag baigaam da..:)
Post a Comment