Saturday, August 29, 2009

хуучирсан хальс

Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . .
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
О.Дашбалбар


..монгол хэлэнд хүн чанар гээд нэг үг байх..ихэвчлэн эерэг утга,жишээ нь өрөвч зөөлөн , шударга,ёс суртахуунтай гэх мэт утгыг илэрхийлнэ.. .гэвч хүн гдг амитан сайн сайхан бүхний цогц биш тул/гэгээрсэн, сайн сайхны цогцыг хүн биш бурхан гэх/ надад энэ хэллэг үргэлж нэг л дутуу юм шиг санагдаx...зүй нь хулхидаж хуурах, шунаж тачаах, хувиа хичээх, атгаг санаа өвөрлөх, хэрцгий догшин авирлах гэх мэт чанарууд бас л хүмүүний нэг тал болохоор мөн л хүн чанарт багтаamaap... харин монгол хэлэнд эдгээр чанарыг амитаныхаар төлөөлүүлнэ..

чухамхүү хүний энэ мөн чанарын тухай , түүгээр дамжуулаад амидаралын тухай гайхамшигтай кинонуудыг японууд аль 1950 аад онд олныг үйлдвэрлэжээ... Нэг зэрэг олон од анивчихаар нэгнийхээ гэрэлд бүдгэрдэг шиг Күросава, Озү 2 ийн сүрд дарагдаад тэр үед киногоо туурвиж бсан олон олон гайхамшигтай найруулагч нар хангалттай үнэлэгдэлгүйгээр өдийг хүрчээ..магадгүй тэдний зарим кинонууд Күросава гаас хамаагүй өндөрөөр үнэлэгдэх ёстой байх...
надад хамгийн их таалагдсан нь Нарүсэ Микио(成瀬巳喜男), Мизогүчи Кэнжи(溝口健二) гсн 2 найруулагч..үзсэн киногоо мартахгүйн үүднээс доор жагсаав.

Нарүсэ Микио
1.Үймэрсэн сэтгэл-乱れ雲
2.Эмэгтэй хүний доторхи ондоо хүн-女の中にいる他人、
3.Бадарчилсан тэмдэглэл-放浪記
4.Охин,эхнэр,эх-娘・妻・母
5.Эмэгтэй хүн шатаар өгсөхөд - 女が階段をのぼるとき
6.Урсгал流れる
7.хөвөгч үүл浮雲
8.Хоол飯
9.Уулын дуун. 山の音
10.Аянгаー稲妻
зураг:
Японы гайхалтай жүжигчин бүсгүй Такаминэ Хидэко Нарүсэ Микио гийн хамаг л гайгүй гсн кинонд бүгдэд нь тогложээ..Күросава болоод Мифүнэ тоширо гийн конби шиг, эсвэл Вон кар үай болоод Тони лэон, сүүлийн үеийн Алмоводар болоод Пэнэлөпэ Круз шиг найруулагч жүжигчин 2 ын симбиотик холбоо..

Мизогүчи Кэнжи

Улаан дэнлүүний гудамж-赤線地帯
Шөнийн хүүхнүүдー夜の女達
Гионы эгч дүүсー祇園姉妹
Өнөөх хүүхэнー噂の女
Үгэцүー雨月物語

хуучин кино үзээд байвал сүүлд хийгдэж буй кинонуудыг үзэж чадахгүй болох шинжтэй..кк..нэг л худал санагдаад...

Tuesday, August 25, 2009

EUREKA!!!!!!

заримдаа өөрөө өөртөө бяцхан нээлт хийнөө...

япон хэлний Иро буюу өнгө хэмээх үг(үсэг) , үндсэн утгаасаа гадна сээгэс , тачаал, янаг дурлал хэмээх давхар утгыг заадаг...

өнөөдөр монгол юм үзэж суугаад гэв гэнэтхэн ээврика!!! болов..монгол хэлний 「өнгө」 хэмээх үг хэдийгээр дангаараа бол шууд 「сээгэс」 гсн утгыг илтгэхгүй ч, сээгэсээр дамжиж халдварласан өвчинийг манайхан өнгөний өвчин гдг шүү дээ..тэгэхээр ор тас холбоогүй бас биш болж таарлаа..бодвол хятад хэлнээс орчуулагдсан үг байх даа... эсвэл монгол хэлнээс хятад хэлэнд орсийм уу??

бас нилээн дээр сээгэс гдгийг хятад ханз үсгээр 「үүл бороо」 гэж бичсэн байхыг харж билээ..

би ер нь хятад бичгийн хэл эртхэн үзвэл зохих байжээ....япон, солонгос,вэтнам гээд олон хэлний үндэс болохоор элдэв юмны учир тайлахад арай л дөхөм байх байж...

Баавгайцэцэг??(


Оросоос Баавгайцэцэг??(японууд Домиторий Мэдобээжэфү хэмээх) гдг хөөрхөн нэртэй(нээрээ ч нилээн бамбарууш төрхтэй ч юм уу) залуу айлчиллаар ирж байгаа юм байна..

түүний айлчлалын өмнө манай хэвлэлүүдээр, их өр тэглэгдээгүй тухай, шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй тухай, 1939 онд Оросууд халхын голд монголын аминд орсон тухай (манайх сүүлийн 20 гаруй жил дуугай байж байж энэ жил яагаад Халх голын ойг нилээн өргөн тэмдэглэвээ??), бие халаалт маягийн мэдээнүүд санамсартай ба санамсаргүй байдлаар цувах шив...Оросууд манайхантай яаж харицахаа , бас монгол хүн юунаас айдгийг ч хамгийн сайн мэдэх юм...харин манайхан хаа очиж орос агаа бла бла гдг нь арай гайгүй болоод улсын эрх ашиг гэж дуугардаг хүн олон болсон санагдав../хэвлэлийн хандлага, мөн хүмүүсийн мэдээний доорхи сэтгэгдэлээс тэгж санагдав./

youtube дээр японы NHK TV ээр гарсан「В.Путины эрх мэдэлд хүрсэн түүх 」 хэмээх асар сонирхолтой баримтат нэвтрүүлэг байна..япон хэл мэддэг хүмүүс үзэхэд илүүдэхгүй болов уу..уул эх нь Францын тэлэвизийн нэвтрүүлэг бололтой..

Sunday, August 23, 2009

FIVB World Grand Prix 2009


миний хамгийн дуртай спорт волэйбол билээ...магадгүй 24 цагаар үзээд суусан ч чадах байх..өнгөрсөн Лхагва гарагт World Grand Prix-2009 ийн шигшээ тоглолтыг Токиод болсон эхний өдөр нь очиж үзэв..шигшээд шалгарч үлдсэн 6 баг тойргоор тоглож өнөөдөр дүнгээ гаргах юм..
миний үзсэн тоглолт:

Холланд-Хятад(3-2)
Орос- Бразил(2-3)
Япон-Гэрман(1-3)

..яагаад ч юм тэмцээн үзэхдээ сул багийг нь, эсвэл ашиггүй байдалд бгаа багийг нь дэмжиж таараад бдаг юм...магадгүй би өөрөө ихэнхи тохиолдолд цөөнхи байж таардаг болохоор цөөнхийг дэмжимээр санагддаг байх..уул нь сул дорой багийг дэмжих нь эрүүл мэндэд муу гэдэг юм..кк...асар их нээрвтдэг , дээрээс нь гутрал, уур уцаар дагадаг учираас..

Энэ өдөр Холланд(хятад 2004 оны олимпийн алт,2008 оны мөнгөн мэдалитай баг), Орос(Бразилчууд өнгөрсөн олимпийн алт), Гэрман(танхим дүүрэн японы балээшигүүд бсан болохоор )ыг дэмжив..кк..Холланд гэрман/миний хүч бас бага зэрэг орсон..кк../ 2 ялж,Орос ялагдсан..

хамгийн үзүүштэй тоглолт Орос Бразил байв..даанч Орос「эгч нар」маань урид шөнө жаахан ууцсийм уу, бага зэрэг 「юм」 үнэрлэцсийм уу эсвэл зүгээр л японы халуунд мансуурцсийм уу, нэг л тийм дүйнгэ хүмүүс ерөөсөө хөдөлж өгөхгүй хамаг нэрв бараад хаяв..Бразилчууд бүх талаараа үнэхээр тэгш, тэр үсрэлт, довтолгоо энэ тэр бол бараг л эрэгтэй волэйболын хэмжээнд дөхөж очсон байв..

..Хятад ын баг залуу хүмүүсээр цус шинэчлэгдээд туршлага муутайхан, таарсан болгондоо хожигдоод 「най」 алга..хуучины хүчтэй Хятад ор сураггүй.гэхдээ Лондонгийн олимп хүртэл туршлагажаад ирэх биз..Бас энэ жил байнга шигшээд үлддэг Куба(92,96,2000 оны олимпийн алт!!!),Итали 2 бсангүй..оронд нь шинээр Холланд гэрман 2 чангарч гарч ирсэн байна..

гснээс хаа газрын гэй хүмүүс яагаад олонхи нь волэйболд дуртай байдаг нь тодорхойгүй..бас яагаад бэйсбол сонирхдоггүй нь хачирхалтай..японд жишээ нь бэйсбөл хамгийн түгээмэл спорт..хүн болгон, эр эм хөгшин залуугүй үзнэ..дүрмиг нь мэднэ.. гэтэл гэй хүмүүс дунд хялайж харах нь байтугай дүрмийг нь мэддэг хүн ч цөөхөн байх жишээтэй....ямар нэг зүй тогтол, далд ухамсар байдаг байх..

би л гэхэд өөрийигөө гэй гэдгээ анзаараа ч гүй мангар бацаан байхаасаа авахуулаад аймгийн төвд болж буй бүхий л волэйбөлын тэмцээнийг очиж үздэг, гуйж ороод бэлтгэл сургуулилалтыг нь сонирхдог, өөрөө 4 р ангид байхаасаа гуйсаар бгаад сургуулийн сээкцэнд орж байж билээ..тэгэхэд волэйбөлын сэкцэнд 6 р ангиас авдаг бсан санагдана... даанч 8 р ангид ордог жил манай мам волэйбөл гэж гүйгээд хичээл хийхгүй байна, энүүгээр хоолоо олж идэхийм үү гэж хүчиндсээр байгаад сээкцнээс гаргачиж билээ..

бас тэр үеэр ,манай сургуулийн волэйбөлын багийг дангаараа бүсээ төлөөлж(тэр үед аймгууд бүсд хуваагдаж улсын аваргад ордог бсан)улсын аваргад орох болтол нь хөгжүүлсэн өвгөн багш маань нас бараад сээкцний хүч суларсантай ч холбоотой байх..гснээс манай энэ багш нээрээ хятадын эрлийз хүн байsan..өндөр нарийхан, тамхи их татна, бусад монгол өвгөчүүлээс нэг л ондоо, огт мгл дээл өмсөхгүй, нилээн харгис , алдаж барихаар гуяны дотуур чимхдэг(хамгийн өвддөг хэсэг, аймаар хорлонтой..кк),..бид нар ухаан гартлаа айдаг байж билээ..

гснээс япон хэлэн дэх волэйболын энгийн нэр томьёонууд бүгд гадаад үг, жишээ нь атаккү,бүроккү,саабү,сэнтаа гэх мэт..монголд харин ихэнхи үг нь давуулалт, хамгаалалт, довтолгоо,холбогч гэх мэтээр монгол хэл дээр байгаа нь олзуурхууштай санагдав..шинэ ухагдхууныг монголчилж авахдаа бэлэнчлэлгүйгээр хэлнийхээ бололцоог дайчилахын гарамгай жишээ санагдав...волэйбол анх монголд дэлгэрэх үеийн ахмадуудын гавьяа байх..

зураг:
бразилийн төвийн тоглогч Тайза Мэнэзэс, оросын Мария Бородокова гийн эсрэг довтолж буй нь

Wednesday, August 19, 2009

өдрүүдийн тэмдэглэл

..8 сард японд Обон гэж баяр?? болдог юм..эцэг өвгөдийн сүнс нь үр хүүхдээ жилд нэг удаа эргэж тойрдог баяр гэхийм уу даа..(барагцаалж тайлбарлав)...энэ үеэр ихэнхи албан газарууд амрах ба хүмүүс төрсөн нутгаадаа тэмцэж, манайхаар бол эцэг эхийн гал голомтыг эргэдэг....өнгөрсөн өдрүүдэд тэр баяр нь тохиогоод хамаг хүмүүс амарсан болохоор би ч бас дагаад завгүй болж орхив...жирийн үед ажилтай надад баригддаггүй хүмүүсийг захаас нь бариж авч уулзаад..кк..зочин гийчин ч ихтэй байв..тоймлобоос:

..их сургуулийн танил шулуун найзынд зочлов..2 настай хүүхэдтэй..нөгөөх нь япон монгол холиод, наян юм яридаг эгдүүтэй үедээ, лаг 「монгол」,6 ш бөөрөнхий мах идсэнээ цадахгүй дахиад нэхээд наасан....гэснээс жоохон хүүхэд чинь яасан их боожгоогоо оролддийм бэ тээ, би наанаас нь лаг эвгүй болоод...боожгоогоо оролдсон гараараа мэдээж хамраа ухна, хуруугаа иднэ.....сайхан гараа..кк..

..монголоос нэг шар толгойтой хүүхэд ирэв..нутагтаа харих замдаа буудалласан гэхийм уу..По гийн гэрт байхад нь очиж монголын сонин сайхан сонсов....би чамд дуу сонсгоё гснээ лаг Ээжийн чанасан цай ч гэх шиг..бас дагаж аялаад байнаа...кк..нэг жил дан хүнд гаруудын дэргэд бсан гсндээ,, ёоноо,,хоролмаа, боожгой ч гэх шиг хүнд хүнд үг сурч ирсэн байлээ..кк..

..хонг конг оос эртний танил нэг найз охин ирэв.. ид өвлийн хүйтнээр мгл д очиж байсан....гадаа хүйтэн болохоор хэдүүлээ манай гэрт архи уугаа л гэрээс гарахгүй.. хаха..тийм ямар аялал байх бэ тээ??..намайг Хонгконг д очиход гэртээ хонуулдаг бсан юм..гснээс нээрээ Хонконгийн байрнууд гэж яг хулганы нүх..мангар жижигхэн..Токио гийин байрнууд жижигхэн ч гэлээ хажууд нь бараг л хааны ордон гэмээр санагдаж билээ..

..токио д очиж үзмээр газар юу байна гсн чини Цүкижи гэнээ..цүкижи гдг нь ихэвчлэн загас болоод далайн гаралтай бүтээгдэхүүний бөөний худалдаа хийгддэг зах болой.. хоол унд нь амттай гэдгээрээ япондоо алдартай , дээр нь сүүлийн үед жуулчидын очих дуртай газар болоод буй..миний хувид заавал амттай хоол унд энэ тэр гээд бдагүй бопохоор ганц ч удаа зүглэж үзээгүй....тэгсэн яг газар дээр нь очоод үзэхээр хүн үзэж харах юм үнэндээ байхгүй ч яагаад ч юм наян хүн, баахан камэр барисан гадаадынхан, , яммар муухай үнэртэй гэж санана..,,загасны нэг муухай үнэр байдаг даа...дээр нь заваан...

бушуухан шиг нэг хоол идэж аваад нэг кафэ д орж өдрийн хагас буу халав...нээрээ камин аут хийсэн юм байна...найз охинтой болсон уу гэхээр нь, үгүй найз залуутай болсон гсн чинь...хэхэ..худлаа яриа л гэж авсан...:)..за, тэгээд би түүнд нандин нууцаа??дэлгсэн болохоор тэр ч нууж хаах зүйлгүйгээр гэр бүлийн хамаг юмаа дэлгээд, цайн дээр таарсан 2 авгай шиг л амаа билүүдэб..

..нөхөрт гараад 3 жил болж бгаа юм..(нөхөр нь яг Сүүлчийн самурайгийн Ватанабэ Кэн шиг залуу бдаг..)..сүүлийн жил хагаст нь сээгэс байхгүй гэнэ(сээгэслэсс)..манай хүн яаж ч цаадхаа өдөөд цаадах нь 「хийж өгөхөө」 болисон юм байх..мань хүн гэж бөөн сэстрээс хуримтлуулсан хүн....би наана нь бөөн туршлага , угаасаа тэгдий..ингэ тэг гэж баахан амны зоргоор зөвлөгөө өгсөн хүн..кк....мани хүн тэгэхдээ өөригөө байсээгэс(bisex)гэж тодорхойлж байна лээ....эмэгтэй хүнийг их хардаг, нүцгэн байгаагаар төсөөлж боддог атлаа эр хүний тухай ерөөсөө тийм зүйл байхгүй гэж бсан..

Номхон далай явав..үнэн тасархай байсан..далай дээр нар жаргах, далайн салхи, нүцгэн хүмүүс, харанхуй болохоор далай дээр сар тусах, далайн хөвөөнд пиав уух , дугуй прокатлаж эрэг дагуух замаар салхи татуулах гээд...

...мэдээж завсар зайгаар нь Ничомэ д очиж цагаа бүртгүүлнэ..нормын 2 аяга пиаваа ууна гэх мэтээр энэ хэсэг амралтын өдрүүдийг өнгөрүүлэх шив дээ..

Sunday, August 16, 2009

сайхан

үнэхээр хөөрхөн эгдүүтэй юмаа..сая даяармонгол.ком хуудсыг үзэж суугаад санамсаргүй олов..

Жулиа гэдэг бүсгүй Мартагдашгүй намар киноны дууг хөгжимгүйгээр 「задгай авч」 ,энэ гурвал баяд бүжигийг 「тарааж хаясан」 бол, Тайсн хэмээх энэ залуу ятга 「уйлуулж」байна..хэхэ..
за энэ 3 бол ч зүгээр шууд Түмэн эх хавицаа л баймаар улсууд байна..харин энэ 2 бол шууд монголд дэбүт хийгээд Жаргалан Баясагалан 2 ыг ажилгүй болгох хэрэгтэйм байна..кк..

Энэ мэдээг бичсэн Саруул эрдэнэ гэдэг ахын Гомбосүрэн гуайтай хийсэн ярилцлага бас их сайхан болжээ..

Thursday, August 06, 2009

аахар шаахар

бурхаан, яасан гээш халуун өдөр бэ..

түрүү 7 хоногоос хойш нэг л их амралтанд байгаа хүн аятай, сайхан назгайрч байнаа..удирдагч багш 7 хоногийн өмнөөс хөдөөх гэр лүүгээ харисан, юмаа хий гэж шахаж шавдуулах хүн байхгүй, дээр нь маш бүгчим,чийгтэй халуун өдрүүд болж буй тул мотиваци гээч юм хаашаа ч юм алга болчих сон..магадгүй халуунд хайлчихсан байх..:) ..гснээс энэ жил япон нутгаар хур бороо ихтэй, гамшиг дагуулаастай, хичнээн ч хүн бурхан болов до..тэнгэр байнга бүрхээстэй бороо тасрахгүй байгаа тул нарны дутагдалд ороод тариаланд асар муугаар нөлөөлж бгаа гэнэ..болц нь оройтоод, энэ жил ургац муу бгаа юм байх....

..зүгээр суухаар гээд зүв зүгээр бсан үсийг өчигдөр очиж засуулав...үр дүн нь??...санаагаар унахын нэмэр гээд толь руу харахгүй байгаа..кк..хурдан ургаасай...
угаасаа үсээ засуулаад сэтгэл ханамжтай бсан тохиолдол байхгүй л дээ..ухаан орсон цагаасаа л тэр..бодвол толгойныхоо хэлбэр энэ тэрд дургүйм болоб уу даа...

...ер нь завтай байх дэмий юм тээ??гадуур гараад, гарахлаараа зүгээр байхгүй, хэрэггүй юм олж хараад , хэрэггүй юм олж харахаараа мөнгөгүйм байж авмаар санагдаад..одоогоор матэриаллаг шуналыг минь өдөөж буй 2 зүйл:

1.Camper ийн гутал...хөөрхөн өнгө дизайнтай байгааз??даанч үнэтэй..


2.Сони гийн DSLR-330L гэдэг camera..би камэрны талаархи мэдлэг тааруухан..надад доторхи үзүүлэлт болоод функцнаас нь илүү өнгө нь таалагдаад бгаа юм..ихэнхи камэр чинь нэг дардгар хар юм байдаг биз дээ??..кк..энэ камэр хөөрхөн бор өнгөтэй..

хуучин найз залуугийн авсан зураг..саяхан явуулсан байсан..(одоо мадагаскарт түр хугацаагар байгаа)..зураг гэхэд бараг л үг хэлэх нь холгүй байгаа биз??

Wednesday, August 05, 2009

өрөвдмөөр ч юм шиг

...Манайх ЛГБТ(лэзбиан гэй байсээгэс трансжэндэр) төрийн бус олон нийтийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай Human Rights Watch ын цахим хуудсанд бичжээ..

шалтгаан нь элэг хөшим /гэхээсээ илүү гунигтай, өрөвдөм / бөгөөд ..төвийн нэр нь залуус, өсвөр насныханд буруу үлгэр үзүүлэхүйц...мөн монголын ёс заншилд нийцэхгүй гсн байх юм.. ..нөгөө шөнө дунд өрхөөр шар гэрэл орж ирж хэвлий илбээд жирэмсэн болголоо гдг нууц товчооны онигоо ?? шиг юм болохийм байна л даа..энэ шийдвэр гаргасан түшмэлийнхээр бол ийм нэртэй байгууллага байгуулагдвал монгол хүүхэд залуус бүгдээрээ гэй лэзбиан болоод дуусах болтой..манайх уул нь хүний эрхийг хамгаалах, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх гээд наян конвэнцид багтдаг санагдах юм..

Нямдорж сайдад хандаж бичсэн захидал нь энд байан.

Tuesday, August 04, 2009

World Ballet Festival in Tokyo

Японд 3 жилд нэг болдог World Ballet Festival(12 дахь)д очив..Дэлхийн байдаг л хамаг мундаг баллэтчидыг 3 жилд 1 удаа нэг дор, нэг тайзан дээр цуглуулдаг фэстивал..гала концэрт маягийн юм уу даа..поп ертөнцөөр зүйрлэвээс Мадонна нь Майкл жэксонтойгоо Бритни нь Биёнсэ (манай хүүхдийн цээжилсэнээр бол И Бён Сэ.кк..би анх ингэж яриад байхаар ньСо дуучин л юм байх гэж бодоод бсан..сүүлд Beyonce г яриад бгааг нь ойлгосон..) тэйгээ нэг дор нэг тайзан дээр гарна гсн үг...4 цаг үргэлжилсэн нүсэр тоглолт бсан боловч ер ядарсангүй,уулга алдсаар таарав...

Бүжигчидийн 50 % нь Орос (украйн г хамтатгав),Францууд, тэгээд Гэрман Франц Куба Бразил Испани бүжигчид байв...аа, бас нэг Япон бүсгүй бүжиглэсэн юм байна..хөөрхий амитан сүрхий л бүжиглэсэн боловч,алга таших хүн олдохгүй жаахан шоовдор байх шиг бсан.. нутагтаа бүжиглэж буй мөртөө лаг эвгүй байдалд..би л алгаа хорстол ташиж балээшиглах шив дэ..тоглолт дууссаны дараа Леонид Сарафанов(эрэгтэй балэтчид дундаас хамгийн онцгой нь байв..!!) тай уулзаж үг солисон юм байна...хүүхдийнхээ ажилаас хийлцэж буй нь тэр..чи Орос хэлнийхээ хэргийг гарга гээд....миний Орос хэл гэж Бумаагийнхаас нэг их дээрдэх юмгүй..Да да Манцанковын даргаа гсн шиг зогсов..

Сарафанов Корсар т

Monday, August 03, 2009

хурим болоод мурим болоод

айлын хуриманд очиж үзэв..
бодоод байсан чинь амидралдаа 3хан удаа хуриманд очиж үзсэн юм байна...Том эгчийн хурим..бүүр бага, 10 настай байсан байхаа,,анх удаа тоорт гээч юм эгчийн хуриман дээр идэж үзэж билээ..манай ээж хаа байсан хот руу захиалж авчируулж бсаныг санадаг юм..хөдөө газар байдаггүй л бсан юм байлгүй.. дараачийн 2 эгчийн хуриманд очоогүй.. яаг шилжилтийн насан дээр таарсан, ядаргаатай санагдаад , хүмүүсийг явуулчаад гэрээ харсан....олон хүн бужигнасан газар, эсвэл ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт явдалыг ганцаар өнгөрүүлмээр санагддаг болчихсон...бодооод бсан, одооны зожиг зан маань бүүр бага бхаас эхтэй юм байна...

2 дахь хурим оюутан байхад..ангиараа хуриманд очоод, хүн бүр дуулж үг хэлээд асар ядаргаатай санагдаж байж билээ..кк..би юугаа ч дууллаа..юу ч гэж хэллээ, тас санажээ..санахгүй байгааг бодоход нэг их олигтой үг хэлээгүй байх..:)

энэ удаaгийн хурим болохоор их сургуулийн найзынх...эхнэр нөхөр 2 ууланг нь танина..тэмээ,ямаа шиг 2 ондоо хүнийг хуримлана гэж ёстой бодоогүй дээ...тэхдээ өчидгөр ажиглаж байхад , гэрлэж буй 2 хүн, тэмээ ямаа 2 шиг ондоо зан араншин, үзэл бодолтой байх нь эсрэгээрээ гэр бүл байх гдг утгаараа тохиромжтой ч юм шиг санагдсан..олон зүйл дээр нэг нэгийгээ нөхөөд...миний хувид жишээ нь хамт амидрах хүн маань надаас тэс ондоо(эсрэг) байвал хамаагүй дээр санагдана..хөгжилтэй , амидралд тэмүүлдэг(амь цог), өрсөлдөх (алалцах)чадвартай,амбицтай ,илүү нийтэч гэх мэт....гээд жагсаасан чинь чинь надад ер нь олигтой чанар алга бололтой..кк...

бараг 100 жил уулзалдаагүй найз нартайгаа тааралдсан болохоор хуримын дараа үргэлжлүүлэв..хүүхнүүд, нэг нэгнийхээ таргалсан турсаныг гайхацгаагаад, би тэр хооронд нөхрүүдтэй нь голчлон танилцав..кк..нөхрүүдийн дундаас хөөрхөнүүдийиг нь голцуу түүж танилцав гсн нь ч зүйтэй юм уу..:)..

хүргэний 10 жилийн найзууд дунд ухаан алдаж унамаар ч юм шиг, хайлж урсмаар ч юм шиг гоё залуу байв..Цэрмаа мэнгэтэй,нимгэн уруул, цав цагаан шүдтэй(монгол хүмүүс шиг)... би ер нь Цэрмаа мэнгэтэй л бол сайхан залуу гэж андуурч хараад байх бололтой...уруул дээрхи мэнгэ, миний далд ухамсар 2 ын хооронд ямар нэгэн холбоо бий дэгээ.. эхнэргүй гэхээр нь мэйл хаягийг нь авсан.юмыг яаж мэдэхэв гээд үү..:) .даанч Оосака д амидардаг юм байна лээ...тэхдээ яахав, хазахгүй ч гсн харж баясахад..

андын хурим нэг иймэрхүү...

Thursday, July 30, 2009

өглөөгүүр

баябага нь 「тарган тавлаг 」 сайхан зусч байна..та хэд маань???

..бичиж буй paper aa эхний байдлаар дуусгаад зохих газар нь шилжүүлчихсэн..санаа амарсан уу яасан,энэ 2 өдөр юу ч хийсэнгүй...гэр орноо цэвэрлэх, орон дотроосоо кино үзэх, эмэгтэй найзаа дагуулж ничомэ(гэй хотхон) үзүүлэх гэх мэт...би нээрээ энэ охиныг лэзбиан байж магадгүй гэж бодоод байгаа..өөрт нь хэлсэн..ор тас сонирхолгүй бол биш юм шиг байгаам..тэгж байгаад хамтдаа лэзбиан баранд орохоор болсон..кк..энэ бид 2 бас их учиртай..кк..учирыг нь дараа дураа хүрэхээр хэлэмз..

..удахгүй нэг найзын хуриманд очих юм..тэгсэн, нээх ядаргаатай олон дүрэм журамтай юм..заавал бараан өнгийн костюм, цагаан зангиатай байх г.м... гонжоомонд дургүйг хэлэх үү..за тэгээд пиджак өмд 2 нь нэг өнгийнх бол бүр хэрэг байхгүй...нэг л биш ...болж өгвөл салгаж, бас дээр нь нилээн casual өнгө аяс оруулж, эвдэж өмсөнө.. гэсэн чинь би өөрөө их олон дүрэмтэй ядаргаатай нөхөр шиг байна..кк..за, энэ ч яахав..өдрийн хагас л өмсөх хойно гүрийгээд өнгөрөөхөөс..

бас бэлгэнд мөнгө өгөхдөө 2 т хуваагддаг тэгш тоогоор мөнгө өгч болдоггүй гсн.. 2
хуваагдаж бутрах=салж хагацах=шинээр гэрлэж буй хосуудад билэг дэмбэрэлгүй юм гэнээ... тийм болохоор 10,000. 30,000. 50,000. гм.ээр заавал сондгой тоогооор мөнгө өгөх ёстой ч гэх шиг..японууд тэгж байгаад манайхан шиг билэг дэмбэрэл их яриноо.. тэр нь ч муу ёртой, энэ нь ч билэг дэмбэрэлгүй гээд...

Wednesday, July 29, 2009

Twelve by Nikita Mihalkov

Никита Михалков ын 12 (двенадцать) гдг кино үзсийм байна....үнэхээр гайхамшигтай кино байлаа гэж...анх Pulp fiction г үзэхэд , дараа нь Smoke ийг үзэхэд нэг иймэрхүү мэдрэмж төрж байж билээ....кино гдг чинь ямар сонирхолтой , ямар сайхан юм бэ?????

Дээр үеийн 12 angry man гээд Холливүүдын кино байдаг даа..тэр киноны remake боловч оригинал хувилбараасаа хэдэн арав дахин илүү сонирхолтой байв..магадгүй монголчууд бид оросуудыг халит гадарладаг болохоор илүү дотно санагдаж байж ч болох юм..

12 хүнээр дамжуулаад оросын нийгмийг маш сайн харуулж чаджээ..чэчэн хүү, еврэй өвгөн, их оросын арисны үзэлтэй таксины жолооч, кавказад төрж москвад боловсрол эзэмшсэн уулын эр, Гарвардад(орос дуудлагаар..:) хуулийн мэргэжил эзэмшсэн шинэ орос гээд...кино тэр чигээрээ өнөөгийн монголыг харуулж чадаж буй ч юм шиг..Баабар, 「Нянгар хаданд гарав」 бла бла гэж бснаас энэ киноны санаан дээр 「12 ууртай Монгол эр」 гэдэг ч юм уу кино хийвэл янзтай кино болно доо..

кинонд уулынхны чинжаалтай бүжигийн хэсэг бий..янзтай..


бас , чинжаалыг Кавказынхан яаж хэрэглэдэг талаар нотолж буй энэ хэсэг бас л сүрдмээр гоё ...

сонирхолтой кино , сайн кино гдг чинь уул шугамандаа нэг иймэрхүү киног л хэлээд байгаа юм шүү дээ маягийн стандарт болж чадахаар кино санагдсан..боломж гарвал та заавал үзээрэй..
сонсоод байхаар Орос Испани 2 хэл төстэй ч юм шиг..кк..энэ испани хэл дээрхи трэйлэр н( хөөрхөн юм байна..

Wednesday, July 22, 2009

нарыг хэн идэб??


өнөөдөр гадаа? тэнгэрт? нар бүтэн хиртсэн гэнээ..би гдг хүн бас л бусад хүмүүстэй адил нэг л (хөх) тэнгэрийн дор амь зуудагшуу ухаантай баймаар юм..гэтэл тэнгэрийн нар тэр чигээрээ хиртээд байхад би огт анзаараагүй нь юуных бэ??...үүлтэй бүрхэг байсных уу, нүүрнийхээ хирийг толинд харах сэхээгүй ком ширтэж суусных уу??.. яалтай ч үзэхиймсан гэж бодож бсан зүйлнээсээ хоцорсон байна...тээр жил дарханд нар бүтэн хиртэхэд очиж үзэж билээ..үнэхээр гайхалтай санагдаж бсан...

гснээс нар хиртэхийх японууд нишшокү гэнэ..нар+идэх.гсн 2 үсгээс бүрдэж байна...дан идэх юм яридаг үндэстэн болохоор нарыг хүртэл хэн нэгэн нь залгичихлаа гэж боддог бсан болтой ...кк..тэхдээ энэ ойлголт мэдээж Хятадаас гаралтай байсан байж таараа..тэхээр буруутан нь хятадууд болж бна гээл үү.. монголчууд хиртэх гээд арай шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгож байжээ гсн..
энэхүү зургийг нэт дээрээс чирээд ирлээ..иймэрхүү л юм болсон шиг байна..

Wednesday, July 15, 2009

үглэх

ёоноо, энэ жил зодоглоё гсн бас л амжилгүй наадам өнгөрчихлөө гсн..одоо л барилдаж буй хүмүүсийн нүцгэн биеийг голцуу харах сонирхолтой болчихсоноос биш 4 дүгээр ангид байхдаа өөрөө барилдаж байсан юм шө..:)..шинээр ирсэн биеийн тамирын багш улсын цолтой хүн байж таараад бүх хөвгүүдийг бөхийн сээкцэнд оруулж би дунд нь хэлмэгдэж бсан түүхтэй....бариц авахдаа байнга ондоо юмнаас баричих гээд хазгай сэдэлд өртөөстэй , эсвэл хөөрхөн жаалтай барилдвал бадайрч балайраад бсан нь жаахан тээмхэн...наадам нэг иймэрхүү..амидралдаа морины уралдаан үзэж үзээгүй..нэг удаа япон хүнд наадам сонирхуулж яваад , санаандгүй бай??ных нь тэрүүгээр явж байгаад яг харвуулангаа алдсаныг эс тооцвол бас л үзэж үзээгүй..ингээ л би мгл д юу хийгээд бдаг бсан нь асар тодорхойгүй болоод бдаг юм.....цэнгэлдэх орохоороо ангийнханаа олж аваад баахан хуушуурддаг,талбайн гадуур гороолж тойрдог бсанаас ондоо юм санахгүй юм..

....миний байгаа нутгаар ашгүй дарамттай борооны улирал нь дуусч өчигдөрөөс сайхан халуун болж байна..өнөөдрийн байдлаар өглөө 9 ч болоогүй байхад 30 хэмээс давсан бсан гэнэ../орон нутгий шинжтэй мэдээ..

миний хувид энэ жил зун гээч юм болохгүй шинжтэй..өдөржингөө баахан тоон дунд төөрч будилж өрөөндөө ком ширтэж суусаар байгаад зуныг элээх шинжтэй..ядахнаа тоонд үнэхээр маруухныг хэлэх үү..за, тэгээд тоон дунд таслал орж ирэх эсвэл тоо нь бутархай болоод явангуут бүүр ойлгохоо болино шүү да..0.0001 0.005 2 ийн али ни их болох ыг мэдэхгүй байна гээд бод доо..кк..хэтэрхий толгой муутай байна уу??нэг иймэрхүү..за тэр толгой муутай байх ч яахав..дүүрсэн хэрэг..өдөржингөө өрөөнд суусан мөртөө наранд түлэгдээд байх юм..учир битүүлэг..өглөө гэрээс гараад өртөө хүртэл 7 мин, өртөөнөөс сургууль хүртэл 15 мин, үдийн цайгаар кафэтэриа хүртэл ирж очихийн 10 мин гэхээр өдөрт үсрээ л 32 мин наранд ил байгаа юм..гэтэл яаж байна??Гаванаас ирсэн үү гэж нэг нь асуухаар болчоол сууж байна...:(..

P.Sманай бөх ч яахав..энэ туркуудийн бөх л үнэн гэй барилдаан шүү тиймаа??
яаж ялж ялагдаад байгаа нь асар тодорхойгүй..яах аргагүй л өмд рүү гараа хийж ат гаж чадсан нь л ялаад байх шиг байгаам даа...худлаа гэвэл үзэгтий..


энэ агаа гарахаасаа өмнө яаж биеэ тосолж байгааг нь хараарай..:)


Tuesday, July 14, 2009

Алтан Ураг ba FUJIROCK

Японд жил болгоны зун FUJIROCK гээд асар том рок фэстивал болдог юм..Дэлхийн өнцөг булан болгоноос хамаг л гайгүй гсн болгоныг нь авчирч оролцуулдаг..Энэ жилийнхэд жишээ нь /миний дуртайгаас/ Oasis, Franz Ferdinand,Public enemy байх жишээтэй...

тэгсэн энэ жилийн artist уудын жагсаалтыг үзэж суутал дунд нь АЛТАН УРАГ гэж авдий.. аймаар цочлоо ш дэ..кк..тэгснээ доо талд нь бас болоогүй улсын циркийн 2 нугараач охин бас нэг арга хэмжээнд нь оролцож буй юм байна...очоод үзчихиймсан.. Алтан ураг ийг дэмжихиймсан..даанч хол юм..үнэтэй юм.... Нийгата д ойрхон байдаг хүмүүс бол очоод үзэхэд их л гоё юм болно доо..

Altan urag-Hoh tolboton
Сэргэй Бодровын Монгол кинонд энэ аяыг ашигласан бсан.

Monday, July 06, 2009

энэ бороо нээрээ залхтал орж байна шүү..өглөө босоол харахаар нээх хар саарал юм бүүдийгээ л...энэ дээшээгээ цонх хаалга гэж юм байдаг бол онгоилгохсон. . бүгчим байна..ахиад 7 хоног бүрхэг байх юм бол, тэнгэр гээд нэг цэнхэр юм байдаг, тэр нь цэнхэр байх тусам хүний сэтгэл дагаж цэлмэдэг, нар гээд холоос харахаар шар, ойртоод харахаар хар өнгөтэй(миний төсөөлөл) нэг юм бас бдаг, тэр нь тэнгэртээ зоолттой байж байвал би бас жаргалтай (юм шиг санагдаг) байдаг гэдгийг мартах янзтай...энэ нутгийн улсууд ч яахав.багаасаа дассан улс...над шиг жилийн 300 хоногт нь цэпмэг байдаг газрын хүүхэд бол яах нь ойлгомжтой....ийм үед л байгал дэлхий газар шорооны бүтээгдэхүүн гэдгээ ойх юм да.

сүүлийн үед 1Q84 ийг уншаад байгааг ч хэлэх үү,оройд аягүйдвэл сар 2 болж харагдчих гээл эвгүй байна шү.гснээс энэ ном, гэй хос, лэзбиан сээгэс( болоогүй ээ, маш hard sex гэж байгаа),анал сээгэс, групп сээгэс(бултаар янаглах??өвөрлөгч маягаар хөрвүүлж үзэв..кк) мөн фэтишизмийн төрлүүд( халзарч буй ахимаг насны хүнд дуртай хүүхэн г.м) ,пэдофилизм гээд 「ердийн , дундаж, ёс журамт」 иргэн хүн уншихад өдөөлт сэдэлт ихтэй бүтээл болжээ...

угаасаа түүний зохиолууудад , гэр бүл = аз жаргал, сээгэс= эр+эм, хүүхэд=аз жаргалын түлхүүр, үр удам үлдээх= амидралын зорилго маягийн уламжлалт ойлголтуудыг үгүйсгэдэг л дээ...нийгэм, гэр бүл, уламжлалт ёс суртахуунаас илүү хувь хүнийг дээдэлсэн, хуви хүний дотогш руу чиглэсэн зүйлүүд зонхилдог... тэхдээ л энэ удаад маш түлхүү янзаар орж..

гснээс сүүлийн үед дандаа балай зүйл зүүдлээстэй...эсвэл зүүдэндээ балай аваастай...өчигдөр ээжийн ажилын газрын дарга агаатай нууцаар юу яаж байна гээл зүүдлэх юм..аль дивангарын хүн бэ дэ..би лав сүүлийн 10 аад жил барааг нь ч хараагүй хүн ..тэдний гэрт юм уу даа. гэтэл яагаад ч манай дүү хажууд байгаа юм бүү мэд, дүүгээс нуугдаад их л аяархан үзээд байгаа болтой..кк..хүүхэд байхдаа энэ ахын гэрт юм хүргэж хэд хэд очиж байсан..гэртээ дандаа гагатайгаа нүцгэн явнаа..эхнэр нь, чи одоо хувцасаа өмсөөчээ гээл..би тухайн үедээ сандраад байн байн бие жирс хийгээд их л 「гоё」хэцүү бдаг бсан санагдана... зүүд гэж сонин шө..огт тайлбаргүй....

Teatro Alla Skala d

Ла Скала тэатрын тайзан дээр монгол залуу бүжиглэсэн гсн сайхан мэдээ байна..mongolnews
..Дугарын Алтанхуяг(одоо Boston ballet д бүжиглэж байгаа юм байна)

Милан д ,Ла Скала гийн тайзан дээр гарна ,тэгээд бүр Ролан Пүти гийн Пинк Флойд д гэхээр..үнэхээр хэр баргийн аавын хүүгийн чадах зүйл биш.Дуучин Болд Чикаго д тоглов гдг тэй шал ондоo түвшингийн асуудал билээ.. за, ямар ч бсан чи шө алтанхуяг аа гсн.kk..танихгүй ч гсн яадий танимхайрчихая..амидаар нь нэг үзэж үзхиймсэн..сургийг нь энд тэнд сонсоод л байх юм..
Ла Скала тэатрын тоглолтын танилцуулга энд

Monday, June 29, 2009

урлаг уран сайхан

өнгөрч буй 6 сард үзсэн урлаг соёлын арга хэмжээнүүдээ жагсаасан чинь иймэрхүү болж байна..заримыг нь таг санажээ..

Opera

1.Евгэний Онэгин
2.Гилбэрийн хатан(Пиковая дама, Пушкин)←аль аль нь Москвагийн Их Тэатрын айлчлан тоглолт..
Евгэний Онэгин ийг урид нь хэд хэд үзэж бсан болохоор мэднэ..Харин Гилбэрийн хатанг анх удаа үзсэн нь машид таалагдаб..даанч 20 хэдтэй хүний дүрд , 60 аад % ийн халзралттай 50 эргэм насны хүн, бүсгүйд нь ч бас төдий насны зузаанка тоглох нь бага зэрэг үнэмшил муутай..тарган хүн мухай гэж хэлээгүй шүү..уучлагтий..зүгээр л эх зохиол дээрхи дүрслэлтэй нь зөрж буй тул...

Ballet
1.Хунт нуур(С.Захарова, А.Уваров)
2.Coppelia(Rolan Petit)аль аль нь New National Theatre Tokyo ийнх.
3.Ромэо Жулиэт-The Royal Danish Theatre.манайхан орос франц г.м мундагуудыг гүйцэхгүй ч Даниудаас дээр тоглочиж чадахаар санагдсан шүү..

мөнгөтэй байх ч тэгээд сайхан юмоо..японууд мөнгөөр зодоод гадны хамаг л сайн сайхан бүхнийг нутагтаа аваад ирж чадаж байна...жишээ нь Их тэатраас Захарова г жилд хэд хэдэн удаа авч ирээд тоглуулчиж байна..Коппэлиа д Хoсэ Карийнё( ABT ийн Куба гаралтай бүжигчин) тоглох гэх мэт..яг одоо гэхэд Токио гийн галлэрэй нуудад дэлхийн сонгодог болоод орчин үеийн бүх л төлөөлөгчидийн бүтээлээр үзэсгэлэн гарч байна..(Лувраас авахуулаад Оросын Трэтяковын галлэрэйн бүтээлүүд)...

Musical

1.Urine town-Za-Koenji theatre
(Бродвэй мюзиклыг японд шинэчилж тависан . musical үзэж чаддагүй минь хэвээрээ... манай ангийнхан (гэй хүмүүс)нээрээ яагаад мюзикл д ухаагүй дуртай байдаг юм бол???бушуухан шиг дуусаасай гэх маягийн зүйл бодсон шиг..уул нь санаа нь зүгээр боловч дунд нь 「эх дэлхийгээ хайрлая 」маягийн уриа ороод ирэхээрээ огт биш болоод явчиж байгаа юм..дээр үед манайд урлагийг 「хүнийг хүмүүжүүлэгч, үзэл сурталыг дэлгэрүүлэгч зэвсэг」 гэж үздэг бсантай төстэй юм уу даа..

4.Жүжиг
楽屋ーБэлтгэлийн өрөө...Setagaya Public theatre

4 жүжигчин эмэгтэй н тухай гардаг маш хөгжилтэй?? жүжиг...「хүүхнүүдийн тэмцэл??」cat fight??маягийн жанр т дуртай хүмүүст яг таарна..

Кино(зөвхөн кино тэатрт үзсэнээ оруулав)

1.The Reader-хог..дахиж л Оскар москар авсан балай кино үзэж цагаа үрэхгүйм шүү..кк..хаа очиж Кэйт Винслэт яг гэрман эмэгтэй шиг харагдаж байдаг шө..нэг тийм хахир хатуу...

Thursday, June 25, 2009

gemshiv

өнөө өглөө байрныхаа мөнгийг хийх гээд эмгэн бэнцээрээ жирийлгэж явтал хажуугаар нэг хөөрхөн залуу өнгөрөөд, тэсэхгүй явдал дундаа эргэж харсан биш машины нөхөөс болохоо дөхөб...ядаж байхад чихэндээ хөгжимтэй явсаныг хэлэх үү...тэр машинтай эгч аймаар муухай харсанаа яваад өгсөн..тэгэхээс ч яахав...таны түмэн зөв.хөөрхөн залуугаас болж нэг баларнаа нээрээ..

тэхдээ бодоод үзэхэд, нүдний санах ойд үлдсэн хамгийн сүүлчийн дүр зураг хөөрхөн залуу байна гээд бодохоор муугүй ч юмуу гсн..:P(маттакү хансэй шитэ най)

Wednesday, June 24, 2009

дэмий

борооны улирал юм чини гэх шиг?? бороо ч нэг орох шиг болж байнаа...миний хувид яг хийх юм ихтэй үед давхцаж буй тул дэмий тэнэж чадахгүй амар ч юм шиг..одоо нэг 7 хоног гүрийчвэл ч нэг юмны цаана гарчих гээл байна...

...манай мам хотод эгчийнд ирээд байгааг далимдуулаад skype дээр камэрдав..эгч, ээж 2 зэрэгцэж суучаад намайгий чинь, бас муу гэрийг маань шүүмжлээд..наад сахлаа ав, яасан муухай ийн, хөгшин харагдаж байна л гэнэ.,,за ,одоо хөргөгчин доторхоо харуул даа...поох, чи чинь консэрвноос ондоо юм иддэггүй хүн үүү??? гэх мэт..ядаж байхад 2 консэрвтөи мөртөө хажууд нь 3,4 пийв харагдажийнэ гэж байгаа....сүүлдээ ч зозо ямар ядаргаатайм бэ гэж болиулав..энэ ээмэгтэй хүмүүс яагаад ийм хэрэгт дуртай мөртөө хүн шүүмжлэх дуртай байдаг байнаа...яаж би азаар стрэйт болж төрөөд авгай авах үйлэнд унаагүй юм...кк..ижил заяа??ндаа баярлахаас гсн...

....сая сургууль руу ирэх замд нэгэн бага сургуулийн гадуур өнгөрсөн чинь яаг завсарлагааны үеэр таарсан болтой...вау...гадна талбайгаар дүүрэн хүн биш амитан.....хөөцөлдсөн, зодолдсон,уйлсан, инээж ханиасан, орилсон чарласан...энэ ч цонхноос нэг толгой, тэр ч цонхноос нэг толгой...тэр муу сургуулийн байшин нь нураад уначихгүй яасан ч бөх байшинб, тэр хэдэн багш нар нь ч нурж унахгүй яасан сайхан бөх бие болоод сэтгэлийн тэнхээтэй хүмүүсэб...би бага ангийн багш болбол ямар ч бсан 7 хонохгүй ээ...нэг бол өөрөө мэдрэл муудах байх, нэг бол нэгээс доошгүй хүн амины хэрэгтэй л сууж байх болоб уу...

...энэ блогийг эхлүүлсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ..нэг юмыг уртдаа жилээс дээш үргэлжлүүлж үзээгүй миний хувид бас ч гэж чамлахааргүй...анх Осо гийн блог(монгол гэй блог ийг үндэслэгч..godmother!!!..lol..) ийг олж бсан санагдана... Вrokeback mountain г үзсэн сэтгэгдэлээ бичсэнийг нь би олж уншаа л за энэ ямар ч бсан ангийн хүүхэд байна даа гэж бодож бсан юм байна....тэгээд comment үлдээл үү, мэйл бичил үү таг санажээ..дараагаар нь По, Цагаанаа 2 той танилцаа л цаашаа өрнөсөн дөө..одоо ч тэгээд монгол гэй лэзбиан блог олшроод, монгол хэл дээрхи гэй контэнц ч гайгүй арвижиж байх шиг байна доо..ямар ч байсан шинэ хүүхдүүд гүүглэдэхэд хоосонгүй болсон.. манай хэвлэл мэдээлэл ч гсн нэг үеэ бодвол бас ч гэж хөндөж бичдэг болж..доторхи агуулгыг нь ярихад арай эрт байгаа болов уу..одоохондоо юу ч гсн нийгэмд ийм хүмүүс оршин бдаг гдг мэссээжийг хүмүүст өгч байх шиг байан...