эхлээд Италичуудын нийтлэг төрхийн талаар хэдэн үг;
1.тэд дэлхийн хамгийн яриасаг хүмүүс(мүүгаар хэлбэл чалчаа)..Хажууд ни хятадууд юу ч биш гээ л бод..тэднийг байнга л 2,3 аараа , нилээд хэдүүлээ , гэр бүлээрээ тойроод суучихсан юм яриад сууж байгаагаар олж үзэж болно.ам хуурай, дуугай байрын Итали хүнтэй чи их л цөөн таарна даа..дээр нь чанга дуутай, гар хөлөө зангах ,мөрөө хавчих гэх мэтээр биеийн бүхий л эрхтэнг оролцуулж ярих тул сүртэй ч гэж жигтэйхэн..тэднийг хоорондоо ярихыг хөндлөнгөөс харж суух үнэхээр зугаатай.. муухан шиг музэй сүм үзсэнээс аяга кофэ аваад италичуудыг ажиглаж суусан нь хамаагүй зугаатай байх вий..ингэж их яриж байгаа юм чинь тэд лав стрэсс гээч юмыг мэддэггүй байх...итали хэл нь ч найрсаг, хөөрхөн, сонсголонтой юм..хүүхдийг юу гдг гээч .. Бамбино...арай ч дээ..ийм хөөрхөн хэлж байх даа яахав даа..тийм ээ..
per pavore-please
prego-пожалуйста,доозо g.m нилээн үг сурсан....ТВ г нь үзэж суухад Депутат энэ тэр гээд мэддэг үг яриад унасан..кк..түүнээс гадна билэт, помидор энэ тэр гээд монгол хэлэнд оросоор дамжиж орж ирсэн олон үг итали хэлэнд хэрэглэдддэг юм байлээ..бодвoл оросууд тэр зүгээс авсан байх..Билэт ч яахав , тэр хавийн олон хэлэнд байдаг ..помидор бол цэвэр итали хэлний үг байхаа...мэдэхгүй юм.
2.хамгийн ганган , стиль сайтай хүмүүс..тэр өнгөний мэдрэмж, хувцасаа хооронд нь хослуулж тааруулж байгаа байдал, маяг донжийг нь олж жижиг аксэссүарүүдыг хэрэглэж байгаа байдал гээд Италичуудыг давах үндэстэн хаана ч гарахгүй ээ,лав..хүмүүсийг нь харж байхад дөнгөж сая fashion этгүүлээс сугараад гараад ирэв үү гэмээр гоё гоё хүмүүс эргэн тойрон зөндөө..хажууд нь Гэрман,Франц хүмүүс тосгоноос өчигдөр орж ирсэн аятай л харагдана..ялангуя гэрманүүд..бүгдээрээ адилхан шахуу хувцас өмсдөг юм билээ...
Итали д хүүхнүүдээсээ илүү эрчүүд, тэр дундаа дунд болоод ахимаг насныхан нь илүү ганган, 40,50 эргэм насны агаа нар 2,3 уулаа window shopping хийгээд явж байхтай маш их тааралдана..загварын сэтгүүл ч гсн тэр насныханд зориулсан олон сэтгүүл байдаг юм байлээ..Миланд эрэгтэйчүүдийн гоо сайхны бараа зардаг бүхэл бүтэн дэлгүүр олж харсан..хүнсний дэлгүүр зах дээр эрчүүд ногоо цагаагаа сонгоод, муухан гэрийн эзэгтэй нараас хамаагүй дээр шинжиж сонжиж авч байгаа харагдсан .. уламжлалт ази сэтгэхүйгээр бол , эрэгтэй хүн ганган байх, гэр бүл гал тогооны жижиг ажилд оролцох нь нэг их сайнд (эм хоншоортой гдг билүү?кк)тооцогддоггүй тул нүдэнд содон тусаж байв..сахлаа их гоё зассан харагдсан..италид очиж мэргэжил дээшлүүлмээр санагдсан шө..:)..Италичуудын ганган байдлын тухай Мүраками харуки нэг удаа ингэж бичсэн байсан..Италиас Грэк орох усан онгоцон дээр маш олон орны жуулчид байна гэнэ..тэр дундаас Италичууд өмссөн хувцасаараа эрс ялгарч бсан ба...
..бөөн халтар уурхайчид дунд буй цагаан хувцастай балэтчин бүсгүй мэт..гэж дүрсэлсэн байсан...үнэхээр тийм юм билээ..гутал хувцас ч хямдхан, дэлгүүрүүд нь том том сүлжээ (Gap,Uniqlo g.m) биш орон нутгийн брандууд тул хамаагүй илүү..нэн ялангуя италичуудын хийсэн гутал бол үнэндээ хүний хэрэглээ гэхээсээ илүү урлагийн бүтээл тал руугаа давамгайлчихсан..өмсөлгүй, зүгээр л шилэн хоргонд хийгээд гэртээ тавичмаар гуталнууд харагдаж бсан..
3.монголчуудаас илүү ээжсэг(ээжирхэг??)..нутгархаг..би уул нь дэлхий дээр монголчуудыг хамгийн их ээжсэг, нутгархаг хүмүүс гэж бодож бсан..италичуудыг гүйцэхгүй юм билээ..Ээжийг Мамма гэх бөгөөд маммагийн үг хүүхэддээ бараг хууль гсн..өчнөөн хөгшин болцсон, сахал самбайндаа баригдсан эрчүүд хүртэл байнга л ээж, ээж гэж байх ба, нилээн хүнддүү гарууд нь үдийн цайгаар хүртэл ээж рүүгээ утастаж одоо хоол идэх гэж байгаа, ямар хоол идэх гэж байгаа гдгээ хүртэл тайлагнадаг юм байх..японд мазакон (mother complex) гээд нэг үг байдаг даа..тэр үг яг тэр чигээрээ...харин манайхан шиг дуучин болгон(тэр байтугай рок, хип хоп нь хүртэл ) ээж минь гэж дуулдаг эсэхийг мэдэхгүй юм...
бас , итали өнгөрсөн зууныг хүртэл нэгдмэл улс биш хот улсуудын холбоо байсныг бүгд мэдэх байх..тэрний ул мөр одоо ч хүчтэй үлдсэн гэнэ..нутгархах явдал их хүчтэй..тэр ч байтугай Милан гэх мэт умард италийн баян хотууд нь өмнөд ядуу мужуудаасаа тусгааралж(сицили арал гэх мэт хүнд гарууд ихтэй өмнөд мужууд нь эдийн засгийн хувид ч дорой байдаг байна) тусдаа улс болох тухай санаа ч цухалзуулдаг гэнэ ..хөл бөмбөгийн тэмцээн болохоор эдний хөгжөөн дэмжигчид гэж аймаар хүмүүс байдаг даа..тэр нь зүгээр ч нэг спортын хорхой биш ард нь ийм түүх байдаг бололтой..энэ халууралд жирийн иргэд төдийгүй орон нутгийн хэвлэл нь хүртэл үнэнгээсээ идэвхтэй оролцдог.. Жишээ нь , Милан д Ром хотын хөл бөмбөгийн багийн хамгийн сайн тамирчины тухай бүхэл бүтэн онигооны ном(хэрхэн толгой муутай,тэнэг амитан болох тухай) худалдаанд гарлаа гэхэд хамгийн түрүүнд бэстсэллэр болдог гсн..сонингууд ч иймэрхүү шар мэдээ зэдэээг хамаагүй тавидаг, хүмүүс нь тэндээсээ таашаал авдаг болтой.. манайхан бөхчүүдээ ,Увс,Төв ,Булган гэж хувааж аваад талцдаг нь италичуудын энэ талцалын хажууд зүгээр л「юу ч биш」 аж..гснээс манайхан энэ Монгол бөхөө , Европын хөл бөмбөг,амэрикийн NBA шиг лигийн хэлбэрт оруулаад аймар аймгааар нь хуваагаад , хооронд нь өрсөлдүүлбэл зүгээр юм шиг санагддаг юм..жишээ нь жил болгон 10 сард season н эхлээд 4 сард дуусдаг..энэ хугацаанд аймгуудаар ээлжлэн яж тойргоор барилддаг ч юм уу.. тэгээд дараагаaр нь 7 сард наадам болдог байвал илүү өрсөлдөөнтэй, монгол бөхийнхөө цаашдын хөгжилд ч хэрэгтэй мэт...
4)бүлгэрхэж, бөөгнөрөх дуртай юм шиг санагдсан..байнга хэн нэгэнтэй яриа дэлгэж суудаг тухай сая бичсэн..ганцаардахаас айдаг юм уу, эсвэл ямар нэг юм ыг заавал хэн нэгэнтэй хамтарч хийх ёстой гэж боддог юм уу бүү мэд..хамгийн итгэмээргүй нь юу гээч ???өглөөд гүйхдээ, дор хаяж 2, 3улаа нийлж гүйдэг!!!!!!!!!!
Вэнэцид өдөр нь жуулчидаар хот дүрчихдэг болохоор би өглөө эрт зориуд 6 цагийн үед босоод хотоор 3 цаг орчим ганцаараа алхсан юм.. тэгээд ажиглаж байхад өглөөд босч гүйж буй хүмүүс дандаа 2 уулаа , 3 уулаа гэх мэт группээрээ гүйж харагдсан..мэдээж ам хуурай байхгүй..буу халаастай...кэкэ..үнэн хөгжилтэй хүмүүс..уул нь сагс, волэйбөл, хөл бөмбөг гээд олон багийн спорт бий...тэдэнтэй харицуулахад гүйлт бол харицангуй ганцаардмал спорт..ганцаараа тааваараа байж, юм бодож , хөгжим сонсох боломж олгодог цөөхөн спортын нэг...гэтэл ???..
кк...надад Итали хүмүүсийн байгаа байдал нэг иймэрхүү байдалтай туссан...мэдээж хэдхэн хоногийн дотор нэг бүхэл бүтэн үндэстэнийг бүрэн ойлгоно гэж юу байхав... алдаа мадаг, буруу ойлголт ч бий байх.. үүнийг зөвхөн 「....хэд хоногийн хугацаатай дайран өнгөрсөн хүний нүдэээр Итали хүмүүс.....」 гдг утгаар нь хүлээн авна уу...
бичлэгтэй ямар ч хамаагүй зураг оруулав
1.Милан хотын төв талбай дахь Duomo
2.Bologna хотын гутлын дэлгүүрийн цонх(ыг баябага асар шуналын нүдээр харсан нь)
3.Вэнэцийн тэнгэрийн цэнхэрийг ээ....сэнгэнэсэн агаар нь бараг зурагнаас үнэртэж байгаа биз дээ..үнэртэхгүй байвал зураг авсан миний буруу...кк..энэ сахиулсан тэнгэр шиг энэ цамхагийн? оройд ингэж зогсчоод өдөр болгон энэ наранд ээгдээд, доогуур шагшин гайхашрах хүмүүсийг харж үзэхсэн гэж халит бодогдов