Хот дотор сүмүүд нь байна уу сүмүүд дундаа хот нь байна уу гдг нь ялгахад бэрх..тийм олон сүм хийдтэй ажээ..ялангуя Ром г.м Италийн хотууд..Католик шашны төв нь байдаг болохоор аргагүй ч биз..1алхаад сүм, 2 алхаад нэг сахиулсан тэнгэрийн хөшөө, 3 алхаад бас нэг тийм сэдэвтэй усан оргилуурт тулж очино..ерөөсөө л гэрт гадаагүй, амидралынх нь мөч хором бүр нь бурханы хараанд юм шиг санагдсан..эндээс ч хараа л тэндээс ч ширтээ л ..над шиг нүгэлт хүмүүний биеийг олоод төрчихсөн, хилэнц их үйлддэг хүн бол хэцүү л санагдсан..:(..
Нөгөө Jack Weatherford монголчуудын унаган шашны тухай их гоё бичсэн байдаг шө..монголчууд бурханаа хэлбэр дүрсжүүлээд(есүсийн хөрөг, эсвэл бурхан буддагийн хөрөг ч юм уу, баримал зураг, ямар ч хэлбэрээр байж болно) нэг байшинд хоридоггүй(сүм хийд гсн үг), оригиналаар нь уул ус, тэнгэр хангайд нь шүтдэг гсн санаатай(яг номноос нь шууд буулгаагүй тул ондоо үг хэрэглсэн байж болох талтай..дараа хараад яг үгээр нь бичие..)..за, тэгээд монголчуудын унаган шашин гэхээр шарын шашин гээд тэс ондоо юм яриад унабаа...одоо хүртэл эмээ өвөө нарын маань ярианд ээ, тэнгэр минь(баруун тийшээгээ бол ээ, хөх тэнгэр минь), аа хайрхаан....гэх мэт уулга алдалтын хэлбэрээр үлдсэн тэр шашны тухай яриж байна...
бас монгол хүний нүдээр Европыг харж явахад цайз хэрэм, бэхлэлт их л онцгой нүдэнд өртөх юм..өөригөө тойруулаад жижигхэн жижигхэн хэрэм цайз бариад тэрэн дотроо амидрахыг илүүд (ихэвчлэн аюулгүй байдлын үүднээсээ байх л даа) үзэх нь али ч тал руугаа хааж хаших юмгүй задгай эрх чөлөөтэй амидралд дассан монгол хүний нүдээр харахаар их л амисгаа бачимдам харагдах аж....хотоо тойруулаад хэрэм баричихаар өөрсдөд нь хэцүү байдаггүй юм байх даа гээд...яг энэ үед нэг япон хүний үг санаанд орж байв,,
тэр өвөө монголд ирчээд хөдөө жуулчины баазад хоносон юм...тэр хүнд бүх юм ОК байсан..монгол хоол, адуу мал, хүмүүс, байгал гээд..нэг юманд асар дургүй хүрсэн гэнэ..тэр нь жуулчины баазын хашаа...сайхан эзгүй талд байгаа мөртөө баазаа ториуулаад дэнхийитэл нь хашаа барицсан байна гэнэ...би монголд ийм хашаа үзэх гэж ирээгүй.. дэлхий дээр өөрийгөө бусдаас тусгаарлаж хашаа баридаггүй ганц хан улс монгол гэж бодож ирсэн юм уул нь..энэ хашаа монголын имидж д тохирохгүй.. гээд тэгэхэд нь тэрүүхэндээ юун сүртэй юм ...гэж дургүй хүрч байж билээ..одоо бол тэр өвөөгийн үг яг толгой руу орох ажээ..тэр хүн яг ийм юмыг л хэлэхгээд байж дээ гсн маягийн...
1 comment:
wow...chi neeree unen orig mgl zaluu sonsogdoj baina shoo....ooroo ali aimgin ali sumiin hun be? yaav cham shig orig mgl oor haayaadaa setgej baih ve? lol
Post a Comment