Wednesday, October 15, 2008
баруун этгээдэд зорчсон тэмдэглэл...нэг..
зозо,ямар ч байсан урт удаан хүлээсэн(бодит байдал болж хэрэгжитэлээ нилээн паянтай) баруун зүг хийсэн аялалдаа яваад , эсэн мэнд эргэж ирэв..Бэрлинд халуурах шахсаныг эс тооцвол ямар нэгэн асуудалгүй ..биеийн жин 2 кг ын нэмэгдэлтэй(1.5 кг нь пийвны тарга,үлдсэн нь кэкснийх ), ёбропын наранд түлэгдээд харавтар царай маань илүү гүн хар болсон,үс нилээн ургасан, европыг үзэх үзэл бас монголоо , монгол соёлоо үзэх үзэл (нэмэх тал руугаа )маань нилээн өөрчлөгдсөн байдлаар 2 долоо хоногийн дараах өөрийгөө олж авч байх юм..
буцаж ирсэний дараагаар, намайг харсан эргэн тойрны улсуудын яриан дээр үндэслэх юм бол энэхүү гадаад төрх маань (2кг тарган, бараан) уридны version оос илүү байна гэнээ..царай орчихож гээд байх юм..кк..урид нь тийм л царай муутай байсан юм байлгүй..өөрөө өөртөө хүртэл зохих хэрэгтэй байх нь.. хмм...
юуны түрүүнд энэ удаагийн маршрут: Amsterdam-Rome-Firenze-Milano-Venezia-Bologna-Munchen-Berlin-Paris-Amsterdam...Amsterdam бол зүгээр дамжин өнгөрөх цэг байсан болно..тэхдээ л онгоцны буудал дээр нь ойролцоогоор 5,6 цаг байсан болохоор хүмүүстэй нь харицаж үзсэн болж байгаа юм..Бэрлинд удсанаас болоод Праг рж чадаагүй..уул нь галт тэргээр 4 хөн цаг..гэхдээ миний хувид Бэрлинд үзэх юм их байсан учраас яалт ч үгүй Прагийг хассан..дараа зүүн европыг нийлүүлж үзий гээд..
таалагдсан дарааллаар нь жагсаавал:
1.Вэнэц(гайхалтай романтик хот..ямар цэлмэг тэнгэртэй,ямар гоё сэнгэнэсэн сэрүүн агаартай гэж бодно..монголд хангай газар 5,6 сард эсвэл 10 сар хавицаа байдаг шиг тийм гоё агаартай..гэм нь жуулчин ихтэй..үнэтэй..зөрж өнгөрөх хүмүүсийн 80 % жуулчид байхаа бараг..нутгийн индианууд нь жуулчидыг бөөн бөөн мөнгө гээд харцсан.. юмаа зараад завгүй..)
2.Бэрлин(20р зууны дэлхийн түүхийн гол цэг, амид музэй..миний хувид яг энэ түүхийг сонирхдог болохоор үзэх юм маш их байв..гайхалтай том том паркуудтай,ногоон байгууламж ихтэй, токиогоос нэг дахин илүү газар нутагтай гсн байхаа..том хот боловч машин тэрэг бага, яарч сандарсан хүн үгүй, тайван,хүмүүс нь эелдэг, хот байгуулалтын талаасаа ч тэр маш сайн зохион байгуулагдсан газар..бэрлин пийв амттай ..яг миний тэйст..гээд үнэхээр өөлөх юм олдохгүй хот..амидарч үзмээр санагдсан)
3.Болоня(еврөпын хамгийн анхны их сургууль энд байгуулагдсан гэнэ..Болонягийн их сургууль..Тэхдээ энд тэнд ондоо тайлбар сонсож байсан санагдана..Чэхийн Карлын их сургуулийг дэлхийн анхдагч гэж яридаггүй билүү??анагааахын салбарт нь анх удаа хүний задлан??(мэс засал шиг задлан хийж судлагаа хийсэн??)хийсэн газар гсн..жижигхээн хот боловч тов хийсэн , хэмжээний хувид хот гэж ер нь ийм л хэмжээтэй байвал зүгээр юмуу даа гэмээр, нэг тийм хэмжүүр байж болохоор хот санагдсан.. хуучин хот, шинэ хот гээд хэсгээс бүрддэг..маш тайван, европын бусад хотууд шиг алтан ганжиртай элдэв гялаан цалаан сүм хийдгүй, зүгээр улаан тоосгоор барисан сүмүүдтэй, тэр нь ямар күүл гэж бодно??..)
4.Фирэнцэ(сэргэн мандал үүсэж хөгжсөн хот..олон ч гоё ч музэйтэй юм..хотын төсвийн нилээн хувийг музэй энэ тэр гсн жуулчлалын орлогоос олдог байхаа..сэргэн мандлын гол төлөөлөгч нарын маш олон бүтээл энэ хотын музэйнүүдад хадгалагдаж байна....Давид ын барималыг энд үзсэн..маш таалагдсан..Үнэхээр Микэланжэло агаа ? өвөө? гэй хүн байжээ гдг нь түүний бүтээлүүдээс маш тод харагдах ажээ..гэй хүний мэдрэмж, вкус нэвт үнэртэж байв..энэ мэдрэмж ер нь үе үеийн гэй хүмүүст түгээмэл байх болтой..)
5.Ром(Вэнэз, Фирэнцэ дундад зууных бол Ром жинхэнэ эртний хот..хуучинаа маш сайн хадгалсан..ер нь Италичууд хуучин юм л харагдвал хадгалаад байх бололтой ??сонирхолтой улс юм билээ...энэ хотод 500 , 600 жилийн түүхтэй барилга аягүй л бол орчин үеийинхдээ орчихоор ...би нилээн хайж үзсэн..үнэндээ 20 р зууных байчмаар барилга харагдахгүй бсан..байлаа ч Муссолинигийн үеийнх гэхээр 1930 аад оных байх..юмны үнэ хямд, алхам тутамд кафэтай, жэлато(марүүжин) нь маш амттай,,гэм нь хог ихтэй, мэтро гэж ер нь л гамшиг, хариугүй салж унах н уу гэмээр)
6.Милан(бусдыгаа бодвол шинэ барилгатай, италийн хамгийн моодны хүмүүс энд амидардаг шиг санагдсан, Итали дотроо хамгийн баян хотуудын нэг гсн..)
7.Парис(хэт өндрөөр үнэлэгдсэн хот..эйффэлийн цамхаг,Ялалтын хаалга. Элисэйн өргөн чөлөөний яг юуг нь үзэх ёстойг ойлгоогүй..нөгөө онигоо ярихаар, хаана инээх ёстойг нь хэлээд өгчих гэдэг шиг яг юуг нь үзэх ёстойг хэлээд өг гэмээр санагдсан..
романтик хот л гэнэ,. хайрын хот л гэнэ..тэр их хог тоос ,хүн далай дунд хүмүүс яаж романтик байж чадаад байгааг ойлгоогүй..хэт муулж байна уу??кк..зүгээр л миний хэлэх гсн юм бол Парисыг хэт үнэлээд, манайхны хэлдэгээр хаданд гаргачихсан,, жуулчлал тэр их хөгжсөн байж маш муу сэрвис, байгууламжтай..жирийн хүмүүсийг нь хаяя гэхэд жуулчидад үйлчилдэг газруудынх нь хүмүүс англиар ганц үг хэлээд өгөхгүй үнэн ядаргаатай, үнэхээр чаддаггүй юмуу, хүсдэггүй юм уу?? али али ни л байх.. үнэтэй нь харицуулах юм бол зочид буудлууд нь ???,,г.м..мэдээж Парис сайхан хот..үзэх юм их бий..дэлхийн соёлын өвүүдийг цуглуулсан(дээрмийн замаар цуглуулсан нь ч бий)гайхамшигтай музэй олон бий..гагцхүү байгаа хэмжээнд нь бодитoop үнэлэx хэрэгтэй мэт..
8.Мюнхэн..Мюнхэн г муу, муухай хот гэж байгаа юм биш шүү..зүгээр л жуулчилж явахад үзэж харах юмаар хомс гсн үг..амидрахад маш тохиромжтой хот байхаа..удаан хэмнэлтэй, хэтэрхий удаан налгар ч гэж болохоор , хөдөөний маягийн,,
бусад тодорхой г нь дараа зав гарахаар бага багаар бичие..зурагнуудаа янзалж байгаад нэг газар тавинаа...
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
zamdaa sain yavj irev uu? gey daa.
Saihan ayalaad irjee. Europe-d bol tuhain ornii n heleer yarih gej ehleed oroldood bolohgui bol angliar yarival harin oilgoltsoj bolohoor yum shig sanagdsan. Yalanguya zuulchidaas zalhsan hotiinhon...
tas tas. tasraad alga boljee. goyo baigaaz dee. bi ch bas mongotei bolohooroo neg tenene dee gej
Hey tiim ee, Europe er ni unetie shuu, gekhdee medeej amidraad irvel zugeer l baikh l da za Bayabaga shine shine blog uzeerei www.mongolikhertsetseg.blogspot.com ner ni zugee rl ikher tsetseg shu
za odoo gerel zurag uzmeer bna aa.
Чи манай энэ хавиар явсан юм бол манай хотоор ороод гарах байж дээ. Гэрманы Көлн хот бол гэй лэсби хүмүүсийн европын гол төвд тооцогддог. Бэрлинийг гүйцэхгүй ч амьдралынх нь уур амьсгал дажгүй, 2хан цаг яваад л Амстэрдам орчихно. За за өнгөрсөн хойно нь эркламдаад яахав. явахаасаа өмнө блог дээрээ зар тавихгүй.хэдийгээр би танай ангийнх биш ч зочлоод гарахад татгалзахгүй л байсан :)
Hi, сайн яваад ирэв үү? Би бас ингэж Европоор явах санаатай байгаа юм. Хэдий хэрийн зардал гарч байна, нууц биш бол? Бас анхаарах зүйлүүд юу байна? гэх мэт
mned>
sain suuj baiv uu gsn..:)
alain>
kk.harin teemm..uul ni ah bol asar charmailttai italy germany gaar yarisan..france aar bol yostoi chadku m bailee..
mglaus>
tegeerei gsn..:)
ikhertsetseg>
ok.tanaih ruu ornoo...blogoo bainga shinechleerei...
sarga>
harin teem..tanai teruugeer dairdag baij...uul ni bi gudamjind Munchen,Berlind mongol humuustei taarsan l da..daanch tsever ichimtgii yum bolohooroo ug odoj chadaagui...:)daraa ochihooroo tanaihaar dairya..
gantulga u>
ok.bi tegj baigaad ayallyn tosviin talaar bichii..
ymar goy um be, buur setgel hodolchihloo, garch cake avch idnee hehehe, shal holboogui um bichdeg naasan, gehdee bi setgel hodolhoor cake iddeg umoo
hmmm... nadad yag iim setgegdel uldeej bilee Paris
magadgui bi l goyo saihniig n medeegui unguruuj de gej bodson bas ugui bololtoi kkkkk
Post a Comment