Friday, October 24, 2008
европт хөл тавиталаа нэг иймэрхүү
..за, тэгээд явахын урид шөнө нойр хүрдэггүй дээ..угаасаа ачаа мачаагаа бэлдээгүй хийсгэж яваад орой 12 гэж гэртээ ирсэн, 3 хүргэж дууссан ..өглөө 6 ийн автуусаар Нарита явах байсан учир унтахгүй гэж гүрийсэн боловч 4 жаахан өнгөөрөгөөд тэсэлгүй дуг хийсэн байнаа..ингэх ч болов уу гээд урид өдөр нь хүүхдийг ярихаар нь маргааш өглөө намайг утасдаад сэрээчээрэй гээд захицсан байсан юм..(хүүхэд яг энэ үеэр бас Италид томилолттой явж таарсан)..тэгээгүй бол хоцорч Потэтө шиг баларсан юм болохгүй юу..кк..за тэгээд Наритагаас онгоцондоо суугаад хөдлөвөөө..тэгсэн чинь бодоод байсан би ерөөсөө тийм урт цагийн нислэг т сууж үзээгүй юм байна..анх удаа л 12 цагийн нислэг...ёо, над шиг тэвчээргүй хүн ёстой хэцүү юм билээ..
Говийн зэрэгэлээгийн Арслангийн бууяаааа!!! гэж орилдог ийг аймаар сайн ойлговшүү..ах нь үлдсэн зайгаа буугаад алхчияаа.. гэмэр л санагдаж байв...эхний нэг 2 цаг суудлын урд зоолттой байх ТВ ээр хөгжим кино эргүүлдэх, онгоцны хоол идэх гэх мэтээр зугаатай байсан ч , төдөлгүй уйдаад хэрэг бишдэж эхлэв..буу халчихаар хүн эргэн тойрон харагдах биш..дэмий л байн байн жорлон орох нэрийдлээр босож алхах(ингэхдээ хажууханд байх жорлон орохгүй, онгоцыг бараг бүтэн тойрч байж 00 д орно..замаараа зүгээр явахгүй ээ..хөгшин залуу болсон бологүй эр хүйстэй болгоноор нүдээ хужирласан шиг..), гимнастик хийх гэх мэтээр арайхийж цагийг өнгөрүүлсэн болоб..KLM (holland) ийн тэр хэдэн эрэгтэй үйлчлэгч нар ямар ойлгомжтой байсан бэ...алхаа гишгээ, инээмсэглэл, гар хөлийн хөдөлгөөн гэх мэт..хаха...гэй хүмүүс яагаад ийм онгоцны үйлчлэгч хийх дуртай байдаг юм бол???надад ч гсн бага байхад ийм хүсэл нилээдгүй байдаг бсан..даанч тэр үед эрэгтэй онгоцны үйлчлэгч байж болдог гэдгийг мэдээгүй болохоос...өдийд намираад МИАТ д үйлчлэгч хийгээд явж байх ч юм билүү...:)
за, тэгэд Амстэрдамд газардав даа.. миний анхны европ..хилийн шалган дээр очив,,EU ийн иргэд нэг газар бусад гадгаад иргэд гэж 2 хуваагдаж жагсдаг юм байна..би ч яахав гайгүй гараад явчлаа..монголын нийслэл ямар нэртэй в?, УБ хэдэн хүнтэй? Чи одоо юугаа хийгээд Японд суугаадаадий??? гэх маягийн асуулт хэдийг асууж байсан..муусайн хятад уудыг нээрээ хаа газар үйлийг нь үзэх юмаа..харваас баахан гэм хоргүй өвөө эмээ нарын групп(нутагтаа бол дандаа л мундаг өвөө эмээ нар бгаа даа) байхад бүгдийг нь ондоо тусгай цонхон дээр аваачаа л нэгд нэгэнгүй шалгах юм...бас 10 аад Тай , Бээтнам хүмүүсийиг тэр цонхны тэнд зогсоочихсон нэг нэгээр нь дуудаад дотогшоогоо оруулаад бсан..тэр хүмүүс цагаачлал хүсэж очсон хүмүүс бололтой байсан..
Амстэрдамын Скипхол гэж асар үр ашиг муутай зохион байгуулж байрлуулсан буудал байнаа..транзит хийх нэг газраасаа нөгөө рүү бараг л 25 мин алхсан уу яасан..цаг давчуу яваа хүмүүс яавч онгоцноосоо хоцорноо тэр...за тэгээд Амстэрдам Ром ынхоо онгоцонд суугаад авлаа..
Европ дотроо манай Изинис шиг фокэр маягийн жижиг онгоцнууд нисдэг юм билээ..100 аад хүний багтаамжтай байх..Холланд хэл нээрээ гахан гухан гээд гэрман хэлтэй асар төстэй сонсогддог юм байлээшд..би ганц ч үг ойлгохгүй мөртөө сайн чих тавиад сонсвол ойлгочихмоор ч юм шиг санагдуулаад байсан...Амстэрдамд буухад бүрхэг бороотой, Норвэгийн ой гийн эхлэл хэсэг дээр Хамбургийн онгоцны буудлы дүрсэлсэн тэй төстэй санагдаж байв...
заза,ямар ч эхлэл, өрнөл , төгсгөлгүй, холбоо залгаас ч үгүй тэмдэглэл болж орхилоо..зурагтай нь нийлүүлээд болгоогтyн...
Зургийн тайлбар:
1.Амстэрдамын ОУ ын нисэх онгоцны буудал - Скипхол
2.Амс-Ром орох замд Алпийн нуруугаар давж буй нь(би тэгж таасан.мөн байх..худлаа байвал өршөөгтий)
3.нар жаргаж байна..сайхан жаргаж байгаа биз..монгол хэл бас л гоё хэлж байгаа м шөө..нар жаргах гэж..тансаг..
4.онгоцны хоол..би эднүүсийн онгоцны хоолонд хоолшигүй, цадахгүй жоохон хэцүүм билээ...манай МИАТ ч хоол сайтай шүү..дахиж муулахгүй гэж шийдсэн...кк
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
MIAT uilchilgee sain shuu, bi MIAT-aar niseh durtai. Reklamnaya pauza ;-)
goyo l ehelsen baina shdee....tegeed daraa ni yaasan be? lag heregt durlaaski, ain? LOL
chi amsterdam orohguidee,.,,,unen punk gazar shdee...saihan pot tataad....zaluus ni gej unen banzal...boov, bogsnoos oor yum bodohoo baichihsan humuus yum shig baina lee, eronhiidoo. Gehdee EU iin dandaa neg tiimerhuu garuudiin tsugluulga bolchihson, manai sf shig ch yum shig.lOL
alain>
chi MIAT d ajilladag uu??.. hardav..:)
eric>
teem aihtar gazar ochichvol amtand ni orood harij irehgu bol yana??kk..
tegj baigaad neg nartai odor l orii..
Post a Comment