Thursday, October 23, 2008

газар газрын ёсон

буцаж ирэнгүүтээ шууд бодит байдал, ахуй амидралдаа дарлуулаад, гадна гарч эр, гэрт ороод ч эр болдог амидралдаа орцсон..наритагаас гэртээ ирэхэд ямар хэцүү дүр төрх угтаваа...шуудангийн хайрцагаа сөхөхөд, утасны, байрны, гэрэл цахилгааны, урид сарын credit card , эрүүл мэндийн даатгалын гээд наян нэхэмжлэх угтаж нэг гонсойлгов.. дараагаар нь нилээн горидлого тавиж бсан юмандаа ..бүтэхгүй..гсн хариу авав..хоёр гонсойв..гэрээс тааламжгүй мэдээ ирж гурав....багшдаа хэлэхгүй явцсан чинь баригдалгүй яахав...толгойгоо эргэтэл загнуулж дөрөв гонсойв.. одооноос л арай гайгүй орчиндоо буцаж дасаад асуудлуудаа ганц 2 оор нь шийдвэрлээд хуучин төрхөндөө орж байна..

хэд хоног ухаан сөгөөгүй байсан хүн чинь өчигдөр бүр жиймдээ яваад, харих замдаа кино хүртэл үзэв..хүүхэдтэй уулзаж ...ням ням... ч бололцов...Өчигдөр харин явж явж давгүй кино үзэцсэн шө..「Үрэгдсэнийг үдэгч」( окүри бито おくりびと)  гээд япон кино...Манайд оршуулгын ёслол энэ тэр хийдэг Буян компани энэ тэр гээд бдаг даа..тэрэн шиг компанид ажиллаж хүмүүсийг сүүлчийн замд нь үддэг, ясыг нь баридаг(манайх ийм хэллэг хэрэглдэг билүү??) залуугийн тухай кино гэхийм уу даа..үхэл гэж юу болох, амидрах гэж юу болох тухай чамайг өөрийн эрхгүй бодолд автуулна даа...киноны гол баатрын 「үхэлийг хүмүүс амидралын эсрэг утга гэж боддог..үнэн чанартаа арай биш юм..үхэл бол амидралын нэг хэсэг, түүний үргэлжлэл..」хэмээх утгатай үг нь эгээтэй л Мүракамигийн үгийг тэр чигээр нь хуулсан шиг сонсогдож авай..

киноны дараа хүүхэдтэй уулзаад тэр тухай яриж бсан чинь мань хүн сонирхолтой юм ярив..японд хүний үхэл маш том бизнэс байдаг юм байна..оршуулгын компаниуд каталог, мэню шиг юм бариад ороод ирдэг гсн..

авс хээгүй цулгуй, 2 талдаа хээтэй, бүрэн хээтэй г.м ээр нилээн олон янз..мэдээж матэриалаас шалтгаалаад үнэ нь янз янз...за тэгээд ямар цэцэг тавих(хамгийн үнэтэй цэцэг нь 10 мян доллараас ч давдаг гэнэ!!), мөн бурханы өмнө ямар индэр?? ширээ?? засахаас шалтгаалаад үнэ өөрчлөгдөнө..улайм цайм ,,талийгаачийг ямар ийм хэдхэн цэцэгтэй баглаагаар үдэлтэй биш дээ.энэ нь дээр ..гээд хамгийн үнэтэйгээ шахдаг гсн...:(дээр нь ёслолыг хөтлөгч гэж тусдаа хүн байдаг юм байна...тэр хүн урид өдөр нь талийгаачийн ямар хүн бсан талаар анкэт маягийн юм бөглүүлж авдаг гэнэ...жишээ нь 1. зан сайтай, 2. хүнлэг энэрэнгүй, 3.олондо хайрлагдсан..гэх мэтээр хүний сайн сайхан чанаруудаас 70,80 аадыг хүснэгт болгоод жагсаасан байх бөгөөд гэр бүлийнхэн нь тэр дундаас сонгодог аж...энэ сонгосон зан чанарууд нь маргаашийн үйл ажиллагаан дээр дурдагддаг байна..Талийгаач А..нь ажилч хичээнгүй ......гэх мэтээр уншдаг болтой..за тэгээд японд амидардаг хүмүүс дор хаяж нэг удаа оршуулгын цуваа харсан байх..лимузин дээр тавиад зөөж явдагийг...тэр ч бас машинаас аа шалтгаалаад ондоо ондоо үнэтэй....бас нэг хөгийн зүйл нь, талийгаачийг гэрээс нь гаргах үед ..тагтаа нисгэх... үйлчилгээ байдаг гэнэ.. бодвол талийгаачийг бурханы оронд(тэнгэрт??) одоосой гсн билэгдэл агуулдаг байх.торонд хийсэн тэжээмэл тагтаа 7,8 ыг машины 2 талаар бэлтгэж байгаад яг машин хөдлөнгүүт суллаж тавидаг гсн,..хамгийн инээдтэй нь нөгөө тагтаа нь хэсэг мөчийн дараа эзэндээ буцаад ирэх бөгөөд дараачийн үйл ажиллага хүртэл торон дотроо будаагаа тоншиж суудаг аж...хэт commercial санагдаад бага зэрэг зэвүү? дургүйцэл хүрч суув... гэлээ гээд нутаг нутгийн ёсон ондоо болохоор...манайд ч одоо бараг тийм болж байгаа биз...

за за яагаад халуураад шал ондоо юм болоод явчиваа....кино яриснаас л ганц боллоо..

6 comments:

erchuud said...

ene suurin soyoltoi ulsuud , hunees yum salgahdaa sain yumaa?

manai mongolchuud chini shal oor sh dee ?

Eric said...

Manaihny heer, hodoo il tavidag ni hamgiin tohiromjtoi arga baihaa. Yadaj l zardal ene ter hemnehees gadna, gol ni mash engiin bas tegeed baigaltaigaa shuteltssen ene ter geed yariad baival.

Japan gazar bagatai oron baijiij taliigaachdaa buldag yumuu?

Anonymous said...

yanaa uy yariad bnaa genet aimar sanagddag bna sh de, gekhdee minii bodlor shataasan ni deer umy shige, gadaa tavihkaar nokhoi shuvuu bas oroldood salakhgui yadargaa gesiinshd hehe

gegeen said...

hehe, uhehdee avsaa beldee l. neeree hollywood-n aldartan sean conner chini nerd garahaasaa umnu avs ongologch baisiin gejiileeshd, hachin baigaaz

bayabaga said...

erchuud>
minii bodloor ene neg ih suurin, nuudliin soyol irgesnhiliin yalgaa bish baihaa..zugeer l hun her zereg zah zeeliin niigemd idegdsenii, bas baigal bolood ulamjlalaasaa tasarsanii gor baih..odoo bodood uzehed huuchin yos ulamjlalaa meddeg , oorsdoo budgiig zohitsuulj bolood bdag baisan bol tiim company gej tsarai aldahgui oorsdoo hiiged baij dongono..geh met

bayabaga said...

eric>

neg bodliin hamgiin zugeer..hun siireg baisan deer ued..odooniih shig hun am ondor nyagtralshiltai ued harin sorog noloo ni ih baih daa te?

gegeen>
er hun tug ch barina tugal ch hariulna gedgiin ulger ter baih..

iher tsetseg>
neg bodliin harin tiim.. ulamjlalaaraa l boloh baih daa odoo..yaponuud shataahyg deer gej uzej baihad , manaihan baigald ni butsaah geed baidag...ali negniig ni zov buruu saihan muuhai geh bolomjgui l bolob uu..