За, тэгээд, орой 8 д Лэонардо да винчи д газардаад, 9 хагас гэхэд Тэрмини хэмээх төв буудалд нь бууваа...гайхмаар нь би анх удаа энд ирж буй атал урид нь маш сайн мэддэг хот шиг санагдаад болдоггүй..dejavu....гэртээ хариж бгаа юм шиг буудлаас гараа л шулуухан хонох газраа олчих юм..уул нь би японд нэг алхам тутамд 2 төөрдөг хүн байхгүй юу..тэгсэн хожим мэдэхнээ миний мундагийнх биш, европийн хотууд ер нь асар ойлгомжтой, газрын зураг байхад нээрээ, ямар ч газрыг маш хурдан олж чадна..2 рт элдэв хаяг, нэон гэрэл, зар сурталчилгаа бага болохоор юм хум хайхад амар юм(нилээн харанхуй гсн муу талтай ч монголд өссөн хүн бол шууд дасна.кк).. Тэр их олон хаяг самбарууд хүнд их л мэдээлэл өгөөд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ хэтэрхий их мэдээллээр бөмбөгдөөд улам бүр самууруулдаг гол хүчин зүйл байдаг юм шиг санагдсан...магадгүй Азийн том хотуудын гол дутагдал энэ байх..(энэ тал дээр Сөүл Хонг конг бол гамшиг тээ,,цонхон дээрээ хүртэл утасны дугаар энэ тэрээ сараачаад хаячдаг)..Европоос таалагдсан зүйл 1.хэт их хаяг,гэрэл самбаргүй
...хүүхэд томилолтныхоо завсараар Ром руу хүрээд ирсэн тул эхний 2 хоног хамт хонов..миний хувид түүний буудалд хоночихож байгаа тул эхний 2 хоногийн буудлын мөнгө хэмнэгдэж байна гсн үг,.кк...ажилтай байсан болохоор намайг тосч чадаагүй..
тэр бодохдоо намайг төөрөмтгий юм чинь яаж яаж хөглөсөн бол гээ л дотроо инээд нь хүрсээр орой буудалдаа ирсэн чини би яасан байх уу...али хэдийнэ check in ээ дуусгаад ойр хавийг нэгжээд , supermarket олоод тэндээс 6 ширхэгээр савласан пийв олж ирээд, тэрнийхээ 3 ыг нь уугаад унтацсан байвал яах уу..кк..аа, нээрээ буудлын хүлээн авагч (жижүүр)өвөө , чиний захиалга байхгүй байна гэж намайг жаахан сандраасан юм байна...кк...тэр өвөө (бараг 80 тай байхаа)англиар яриж чадкү болохоор бид 2 пантомимдсон...ер нь үг хэлээр яриснаар хурдан ойлголцоод байгаа байхгүй юу...цаашаагааа нэг хүн рүү яриж яриж бсанаа л,,аа нэр чини байна байна.....болж таарсан..онгоцонд унтаж чадаагүй(үрид өдөр нь унтаж чадаагүйгээ тооцоолохоор бараг л 48 цаг) болохоор уусан 3 пийвандаа зодуулаад нам явсан..хүүхэд орж ирсэн , нэг юм хэлээ л байсныг нойрон дундаа халит санаж байгаа юм..бодвол өөрийгөө хаана байгаагаа мартацсан, гэртээ л байгаа гэж бодож байсан байх..:)
з
Ром ын их сургуулийн тэхникийн ухааны салбар...Colosseo орох замдаа зориуд дайрсан юм...хичээлийн танхимуудаар нь шагайж үзсen..хичээлийн байр нь дундаа ийм талбайтай.. их аятайхан санагдсан..хичээлийн байрнууд нь яаг манай МУЙС ын байшингуд шиг хуучин, ягаан шар мар өнгөтэй жижигхэн жижигхэн хөөрхөн байшингууд..:)дотно санагдаж байв..
мэдээж машин тэрэг гээч юм үүсэхээс хэдэн мянган жилийн өмнө үүссэн хот болохоор зогсоол энэ тэр гээч юм муутай..хотын хуучин хэв маягийг алдуулахгүй, дээр нь нэг газар малтахаар л нэг юманд тулдаг зовлонтой болохоор ингээд зам дээрээ хогийн савтайгаа холиод тависан байгааг харж байна..бас нэг юм..Ромын иргэд нь гэрлэн дохионы талаар бидэнтэйгээ адил бодолтой улс санагдсан..улаан гэрлээр машинтайгаа хамт зүтгээ л байна...би ч гсн сурсан юм болохоор юу гэж дутахав..угаасаа ямар ч машингүй гарц дээр ногоон гэрэл хүлээгээд зогсдог хүн харахаар уур хүрээд бдаг болохоор энэ тал дээр Ром надад таалагдсан..кк..
1 comment:
Bayabagaa! goe bna unekheer saak zurag avch, goe yavsan bna, uur sonirkholtoi uym bicheerei ;)
Post a Comment