Wednesday, December 03, 2008

төсөв

нөгөө дуусдаггүй аяллын тэмдэглэлээ үргэлжлүүлье..дээр хэнд ч билээ аяллын төсөв зардлын тухай бичнэ гэж бүлтрээд таг мартсан байна..санаж байгаагаа энд сийрүүлсү.. мартамтгай тул заримыг нь худлаа санаж байх магадлалтай..юмыг яаж мэдэхэв..тэр зүг явах хүнд хэрэг болох ч юм билүү..
виз.
Шэнгэний виз авахад нэг зүйл анхаарах хэрэгтэй юм билээ..юу гэхээр, бүсад газрууд жишээ нь Японы виза хүсэхэд , 15 хоногийн маршрут гаргаад өгөхөд 1 сар ч билүү 3 сарын виза өгдөг дө..тэрэн шиг юм бодоод би 15 хоногийн программ гаргаад Италийн элчинд өгсөн чинь надад яг тэр дагуу нь 15 хоногийн виз өгсөн гээд бод доо..ядахнаа ганц хоногийн наана цаана байхгүй.. угаасаа шэнгэний виза нь тийм дүрэмтэй юм уу , тэр итали элчин шогтсон уу, ялгаж чадаагүй..тиймээс виза мэдүүлэхдээ хэд хоногийн запастай мэдүүлэх нь зүйтэй.. Бас Швэйцарь Шэнгэний улс мөртөө визаны гэрээнд нэгдээгүй гэх мэт ийг анхаарах хэрэгтэй..11 сар д нэгдэх гэж байгаа ч гэл үү..
онгоцны тийз:японоос явах гэж байгаа бол, дээр нь европ дотор ахиад ондоо хот орох болбол Air france (KLM ыг сая худалдаад авчихсан) сонгочихвол амар ..европ дотроо олон чиглэлд нисдэг.. Лютханза , Бритиш Эйр энэ тэр үнэтэй.. JAL,KAL,ANA г.м ази коmпаниуд европ дотор нисдэггүй тул дахиад ондоо компаниар үйлчлүүлж таарах тул үнэтэй тусна..аа, зүгээр нэг л газар оччоод буцаж ирэх тохиолдолд(ж нь:Токио-Ром г.м ) Аэрофлот бусад компаниасаа 200-250 $ хямд .JAL,ANA гаас бол бараг л 50 % хямд бсан.. миний хувид Аэрофлот оос айдаг учираас тэхдээ КLM ээр явсан..Ерөнхийдөө JAL,ANA,Люфтханза г 100 гэвэл Air france 90,КLM 75-80, KAL 70,Aeroflot 50-60% хавицаа гээд ойлгочиход болох юм байлээ..хаашаа ч тэр..үнийн хувид тэр шүү дэ..
европ доторхи унаа:
миний хувид Eurorail Global Pass гээч юм авсан..гэрээнд нэгдсэн евопын улсуудын төмөр замаар , хүчинтэй хугацаандаа (15 days,1 month,3 months),үнэгүй , нэгдүгээр зэрэглэлийн суудалд , хэд дахин ч сууж болно..том хотуудыг холбосон хурдан галт тэрэг(EC,IC), мөн ОУ ын галт тэргэнд бол суудлын захиалгын мөнгө гээд хэдэн евро нэмж авдаг.. хамгийн үнэтэй нь итали..Eurostar т суудал авахад 15 евро бсан..

гэтэл Гэрманы ICE Италийнхаас хамаагүй дээр атлаа 5 хан евро байх жишээтэй..Чэх гэх мэт 2,3 орныхоос бусад европын гол төмөр замууд бүгд нэгдсэн тул газраар аялах хүмүүст хамаагүй хямд тусна.. аа, зүгээр ганц хан улсын дотор аялах бол ийм пасс авсаны хэрэггүй..Итали дотор жишээ нь хурдан галт тэргэнд суухгүйгээр ердийн гaлт тэргээр явья гэх юм бол хамаагүй хямд аялж болох юм билээ..гэм нь орон нутгийн галт тэргүүд нь :
1.цагаа барихгүй
2.асар удаан гэх мэт дутагдалуудтай..
Энэ пасс тай байхад жишээ нь Бэрлинээс Парис орох шөнийн галт тэрэгний купэ 6 хүний өрөө нь 20 хон евро байх жишээтэй..зочид буудалд хонож мөнгө төлөхгүй, дээр нь унтах зуураа дараагийн газар луугаа явах учраас цаг хэмнээд ашигтай..хэрвээ чи 26 аас доош насных бол youth pass, мөн 2уулаа аялж яваа бол saver гсн ангиллын пасс авч болно..хямдрал дээрээ нэмээд 15-25 % ын хөнгөлөлт авч болдог..(pic;Гэрманы хурдан галт тэрэг ICE ийн first class)
хот дотор:
ихэнхи хотууд нь хэмжээний хувид манай УБ тэй адил буюу түүнээс бага хэмжээтэй тул 2 зээрдээрээ туулж болно..том хотуудад нь нэг өдрийн билэт авбаас зохилтой.. заавал 1 өдрийн билэт авч таарах хот нь Парис болоод Вэнэц..Вэнэц жижигхэн хот хот боловч усан завинаас ондоо унаа байхгүй..дээр нь усан дээр тогтсон хот тул тэр завинд нь л сууж үзэхгүй бол нэг юм дутагдаад байх шиг санагдсан..вэнэцийн өдрийн пасс 16 евро..мангар үнэтэй байгаа биз?? Ром д 3 евро байхад..:(..Бэрлин, Ром энэ тэрийг бол би зүгээр хөндлөн гулд 2 зээрдээрээ дуусгасан..кк..zurag-Milano хотын трамвай..ер нь трамвайтай хот гоё харагдана тээ?? хотод их гоё өнгө аяс нэмж өгдөг санагддаг..дээр нь утаа униар савсуулаад агаар бохирдуулаад байхгүй,.)
зочид буудал:

европ гэж буудал муутай(үйлчилгээ, доторхи тохижилт гэх мэт) мөртөө даварцсан үнэтэй газар нэг байнаа..мэдээж үнэтэй нүүд нь тансаг л байдаг байх..би энд ердийн буудлуудыг хэлэв..ядахнаа үнэ ни жилийн турш хөдөлгөөнтэй байдаг болохоор хөтөч номон дээр 60 гэж бсан буудал шууд асуухаар 90,100 болоод яваад өгнө..давуу тал н үнэ хаялцаж болно..би Ром д cүүлийн өдрөө буудлаа солихдоо(хүүхэд ондоо хот явсан тул би буудал олох хэрэгтэй болсон), хөтөч ном харж байгаад утасдаад , үнэ хаялцсан..65 ын буудал 40 болсон..:)..яг Орос элчингийн хажууд бсан болохоор 2 буутай цагдаагаар хамгаалуулсан. аюулгүй байдлын хувид маш найдвартай, гэм нь зураг авах гэхээр тэр 2 цагдаа нь гүйж ирээд даруулахгүй нь тиймхэн бсан..миний хувид аяллынхаа эхний өдөр , дунд хавицаа нэг өдөр, хамгийн сүүлийн өдрийг нь зочид буудал д хонохоор тааруулсан..бусад хотуудад бол youth hostel д хоносон..youth hostel ын давуу тал нь:

1.хямд.4-6 хүний ортой нь ойролцоогоор 20-30 евро..20 руу дөхөхөөрөө өглөөний цайгүй, 30 болоод ирэхээрээ цайтай гсн үг..тэхдээ ихэнхи газрууд нь аяга кофэ , ганц кровоссан аа өглөөний цай гээд нэрлэцсэн байх нь элбэг..6 аас дээш хүнтэй өрөөнд ороод хэрэггүй байха..
2.байрлал сайтай..ихэнхидээ тухайн хотынхоо галт тэрэгний буудлын ойролцоо, эсвэл гол гол жуулчины цэгийнхээ ойролцоо байрлах тул цаг хэмнэнэ
3.интэрнэт үнэгүй хэрэглэж болно(үнэтэй газрууд ч бий)
4. reception нь чамд хангалттай мэдээлэл өгнө..хаагуур явбал зохих, хаана хямдхан хооллож болох, мөн галт тэрэгний болоод үзвэрийн цагийн хуваарь гэх мэт..дээр нь англиар ярих тул ойлголцохгүй гэх зовлон үгүй..
5.бусад аялагчидтай найз нөхөд болж чадна..тэднээс маш үнэтэй, ямар ч номон дээр байхгүй мэдээлэл олж авна..
сул талууд нь:
чимээ шуугианд дургүй хүн бол хэцүү газар..шал танихгүй хүмүүстэй нэг өрөө болох тул янз бүрийн хүн амитантай таарна..шөнө орж ирэхдээ бусаддаа саад болохгүй гээд гэрлээ асаахгүй, өлмий дээр сэм сэм явж орж ирдэг нэгэн байхад(ихэвчлэн ази хүмүүс энэ талын соёл сайтай байна), европ амэрикүүд дуу ихтэй, албатай юм шиг шөнө дөл болгож ирчээд чанга чанга ярина, гэрэл асаана гэх мэт....дээр үед бол их бохир байсан гэнэ лээ..сүүлийн үеийн youth hostel ууд үнэхээр супэр цэвэрхэн, ор дэр нь ч маш цэгцтэй...Гэрманд бол ямар ч хостэл ууд сайн тоноглогдсон цэвэрхэн байхад францад хамгийн заваан байх жишээтэй(гснээс франц хүмүүс ер нь жоохон бохирдуу санагдсан). дээр нь гэрманы хостэлүүд бараг л гэр бүлийн хүмүүст зориулагдсан аятай, гэр бүлээрээ 4 үүлээ нэг өрөөнд орчихвол буудалд хоносноос хамаагүй хямд бөгөөд тухтай, уужим..өглөөний хоолонд дээр жаахан хүүхдүүд гүйлдээд, сонин юм билээ..бас нэг юм, мэдээж танихгүй хүмүүстэй цуг байгаа болохоор өөрийнхөө байж чадахгүй гдг нь тодорхой..
(zurag 1.Фирэнцэ гийн хостэл ийн 3 хүний өрөөний байдал
zurag 2 toilet...европ ын буудлууд эмэгтэй хүнд зориулсан тусгай нэг ийм юмтай юм байлээ.. японы бидэ(??) чинь жорлонтойгоо нэг байдаг биз дээ??)

zurag3.Парис т хамгийн сүүлийн өдөр буусан буудал..Монмартр ын толгодын ойролцоо давгүй хямд буудал бсан..буудалд буухын давуу тал нь ингээд хамаг юмаа дураараа дэлгэж хаяад , эрх чөлөөтэй нүцгэн шалдан харайлгаж болно..lol
хоол:
миний хувид европт идэх юм хамгийн үнэтэй санагдсан..мэдээж тэнд амидарч буй хүмүүс илүү хямдхан амидрах байх л даа..аялагчид шиг өдөр болгон гадуур хоол идэхгүй, дээр нь хаана юу идвэл хямд тусах вэ гэдгийг мэдэх болохоор..хямд хоолтой нь Бэрлин, Ром, үнэтэй нь Вэнэц, Парис..ойролцоогоор нэг аяга кофэ 2,3-3.5 евро, 1 кровоссан 1-1.5 евро,жэлато2.5-4 евро, пийв 4-6 евро(хоолны газарт шө..дэлгүүртээ арай хямд),үдийн хоол 8-15 евро, орой бол 15-25 евро хавицаа болж байсан..уул нь супэрмаркэтаас юм аваад идээд яваад байж болох ч сая хэлсэнчлэн хажуудаа танихгүй хүмүүстэй байх тул хүмүүсийн хажууд дураараа дээшэээ доошоо харж хэвтэж байгаад идэж чадкү.идээд илүү гарсаныгаа хойш нь тавих боломжгүй гэх мэт хүндрэлүүдтэй учир гадуур хооллож таарч байгаам..тэгээд дээр нь өдөржингөө алхаж байгаа тул өдөр орой 2 тоо нэг газар суугаад тавтайхан хооллохгүй бол дорхноо муужирч унах учираас..бэлэн зурган дээр үзүүлие.1.roma d оройн хоол..хоол нь 13 , пийв нь 5 =18 евро+ ямар ямар ч билээ татвар, нийлээд 20 орчим евро

2.Berlin ii cafe ны өглөөний сет: хоол нь 7, кофэ гоо нэмээд 10 евро хавицаа..
3.Muenchen-Berlin орох галт тэрэгний рэстөраны хоол..хоол нь 11, пийв нь 4 нийлээд 15 евро..энэ лэмонтой Бэкс тасархай пийв бсан шө..Японы бар нуудад зараад бдаг Шандигаф тай жаахан төстэй амттай..
>

гарчиггүй

..энэ жилийн хамгийн том давааныхаа ард гарчихлаа..илтгэлээ тавиад дууссан чинь нэг л их хүнд ачаа биенээс аваад хаясан шиг болов..санаснаас илүү амжилттай болж, олон ч чухал хүн амитантай танилцав,.нэг ажилын санал ч хүлээж авав..энэ намаржингаа л , яг бариж аваад хийгээд суугаад байхгүй ч гсн 11 сарын сүүлээр нэг ийм хуралтай шүү гэх бодол байнга толгойд эргэлдээд санаа амар байж чадаагүй юм,түүнийгээ дуусгачихсан чинь миний хувид энэ жил дуусгавар болчих ч шиг....
...Токиод буцаж ирээд сайхан шар айрагдав..маргааш нь хотоор зорилгогүй дэмий тэнэв..хандсан зүгтээ гудамжаар алхаа л , ногоон гэрэл тэвчээртэй хүлээгээ л (жирийн үед би улаан гэрлээр гүйгээд гарчмаар сэдэлд байнга автаастай)ядрахаараа нэг кафэ д орж ном унших, хөгжим сонсох, хүн амитан гайхах, унтах гэх мэтээр ...ер нь санаа зовох юмгүй байх шиг сайхан юм алгаа...баян тарган байх , гайхамшигт үйл бүтээх(монгол орноо мандуулах , хүн амитан гэгээрүүлэх etc), төгс байх, сайн хүн байх эрмэлзлэлээ мартаад .......санаа амар, цаг хугацаа урсахыг нэг бүрчлэн мэдэрч суух ямар таашаалтай ...яаг үдэш болоод харанхуй бүрхэх тэр хэдэн мөч бол үнэхээр тасархай...тэр үеэр ажилынхаа цонхоор гадагшаа нэг харааад үзээрэй(ажилгүйчүүд нь гэрийнхээ цонхоор гсн)....

...удахгүй нилээн хүйтэн газар явах тул бэлтгэл хангаж өвлийн зузаан хувцасны эрэлд гарав..санаанд таарах юм алгаа..санаанд таарсан нь дандаа наддаа дийлдэшгүй тэмээний үнэтэй наасан..(гснээс тэмээ ямар үнэтэй бэ??)..малгай гээч юм ойрын зуун жил өмсөөгүй, бээлий байкү..өмдөн дотуур өмсөх дулаан өмд байкү г.м .. дулаалгагүй явбал тэр хүйтэн газар нөгөө юугаа хөлдөөчвөл тэрнээсээ эс юм болно бид даа??

энэ жил их богинохон польто моодны байгаа болтой..тэр нь их алиа.. дэрэвгэрдүү хормойтой, дугуй зах махтай наасан..:(..өмсөөд үзсэн чинь андууураад 10 жилийн охины хувцас өмссөн эмээ шиг харагдаж байна лээ.кк..дэлгүүрийн хүнээс яагаад ийм эмэгтэй хүнийх шиг дугуй захтай байгаам??гсн чинь , сүүлийн үед эрэгтэй хүмүүсийн хувцсанд ч гсн иймэрхүү cutie стил хүчтэй орж ирж байгаа юм гэж авч байлээ шү..нэг их удахгүй эрэгтэй хүмүүс, ягаан, цагаан, цэнхэр өнгөтэй, кант манжаатиктай, дэрэвгэр мэрэвгэр хувцса өмсдөг болох нээ..ер нь явж явж японд гэй хүмүүс л хамгийн эршүүд хувцасладаг юм байна..стрэйт хүмүүсийн хувид нэг айхтар том стэрэотип байх шиг ..тэр нь гэй хүн гэхээр нарийхан, туяхан , цагаан царайтай эмэгтэйлэг, урт үстэй гэх мэт төсөөлөлтэй. тэгсэн амидрал дээр шал эсрэгээрээ наасан...мэдээж зуун гэй хүн байхад 5, 6 ийм стилтэй хүн байх л даа..тэхдээ л яавч хөгжмөөр яривал mainstream биш...гэснээс ↓ сүүлийн үед хамгийн их сонссон хөгжим...

Saturday, November 29, 2008

хөдөөгийн баясгалан

нэг асар хөдөөний хотод ирчихээд сууж байна..буудлын цонхоор харангуут урдаас мангар том уул шууд ширтэж байх жишээтэй..сайн харвал хотынх нь гудамжаар бааавгай ч явж байж болзошгүй газар байна..

сая сууж ирсэн онгоцны нисгэгч лав анх удаа нисч байгаа дадлагын гар байсан байхаа..онгоцоо буулгах гэж байна гэж 20, 30 мин зорчигчидын үйл тамыг үзэв..огцом доошлох үеэр хажуугийн шал танихгүй хүүхэн надаас орилоод зуураад байх юм..асар хөгжилтэй...яанаа,уучлаарай гэчээд дахиад доошлонгуут дахиад надаас бариад авна.. кк. онгоцны чанга яригчаар..「манай онгоц агаарын хүчтэй урсгалд ороод байгаа тул донсолж байна..энэ нь онгоцны аюулгүй байдалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй 」..гээл лав 10 зарлалаа..гэвч цонхоор гадагшаа харахаар тэнгэр цэлмэг, доошоо харахаар далай ямар ч давалгаагүй байгаа нь сэжигтэй...хажуугин хүүхэн....энэ яавч худал мэдээ...далай ямар ч давалгаагүй байхад ямар юмных нь агаарын хүчтэй урсгал байдий тээ?? гээл надаар дэмжүүлчих санаатай байн байн....:)

иймэрхүү хөгжилтэй явж ирэв..энэ хотод нэг хонож маргааш үүргээ биелүүлчээд харина..ирээд 1 цаг ч болоогүй байж Токио г санаж байна...кк...яавч японы хөдөө амидарч дийлэхгүй ээ би...хөдөөний хот гэснээс хөдөөний хотууд яагаад али улсад байгаагаас үл хамаараад хоорондоо ийм адилхан байдаг юм бол??энэ хотыг цонхоор ажиж байхад өөрийн минь төрж өссөн тэр нэг жижигхэн хоттой минь юугаараа ч юм асар адилхан санагдах аж,.,.уул нь хүн амын тоо болоод хотынхоo хэмжээгээр миний муу жижиг хотыг дагуулхаааргүй газар л даа..тэхдээ л хөдөөний хот бол хөдөөний хот..гудамжиндаа хүнгүй, алхаж яваа хүмүүс нь удаашруулсан юм шиг удаан алхаа л , нэг тийм назгай тайван..онгоцны буудал нь аали 70,80 аад оны стилээр хотынхоо нэрийг төмрөн дээр бичээд буудлынхаа үүдэнд тавицсан..агаа нар бүгдээрээ 80 аад оны стил дээрээ зогсцсон..кк..г.м

өнөө орой эндхийн гэй бараар орох санаатай..нутгийн индиан залуучууд ыг харж жаал баясая..:)

Tuesday, November 25, 2008

гоё

Бодрол блог дээрээс уншаад таалагдахаар нь наашаа чирээд ирлээ..Life сэтгүүлийн зургийн архив дахи монголтой холбоотой хэсэг юм байна..50-60 аад оны монголын амидрал..өөрт таалагдсан хэдэн зураг..


1.сумын улаан булан уу??али эсвэл хотын соёлын ордон уу??ямар ч л бсан энэ агаа нээрээ балай авчийнаа...:)..үнэхээр амид зураг..энэ юу гдг бүжиг юм болоо??твист??

2.бөхчүүд бас л моодны байжээ..энэ хүн Сандаг халимагтай байх шиг байна..монгол гутал биш хромтой барилддаг байж..бас одооны бөхчүүд шиг яагаач гүй гэдсээ унжуулчихдаггүй бсан болтой..
3.Энэ нөгөө Зэрэг нэмэхийн өмнө киноны Боролдой д тоглодог жүжигчин мөн үү?? Данзан гдг билүү??хөдөө цирк очиж тоглоод байх шиг байна даа..шог гараа болтой..:)

4.МУЙС ын дугуй танхим болтой..

энэ хөгжимчидийн өмсөж буй дээлийн өнгө болоод хээ таалагдав..сүүлийн үед монгол дээлийг дураараа өөрчилж байгаа билээ..уул нь монгол дээл иймэрхүү цулгуй өнгөтэй, элдэв саа, хээ угалз багатай ,хүн цочмоор тод өнгөтэй биш байвал илүү монголжуу харагддаг шиг санагддаг...доорхи аниагийн дээл ч бас давгүй..энэ охины өмссөн шиг сийрсэн малгайтай хүний зураг нилээн хэд харагдсан..тэр үед манайд ийм Вэтнам маягийн сийрсэн малгай моодонд орж бсан болтой..

Monday, November 24, 2008

weekend neg iimerhuu

гадаа мангар хүйтэн бороо орж байна..өвөл бороо орох үнэн домбоо ... утгагүй.. бухимдав...тэрний оронд сайхан цасаар шуурвал хамаагүй дээр..цасан шуурга гснээс энэ үгийг сонсох тоолонд биднийг багад зурагтаар гардаг бсан Таня жүжиг санаанд орох юм..миний тархи яагаад энэ 2 зүйлийг холбоод 「цээжилчихсэн」 ийг бодоод бодоод олшгүй..

...Guns n roses ийн шинэ цомог гарсан гэхээр нь асар горидлого тээсээр очсон боловч хуучны,миний мэдэх Гаанз биш болсон байв,..уул ни би илүү 「хүнд」 цомог гарах байх гэж горидсон болой..:(....

...Штутгарт ын театр ын япон дахь айлчлан тоглолт болох Нойрссон гүнж ийг (the sleeping beauty) үзэв....Аврора гүнжид нэг мяраалаг Казахстан бүсгүй, ханхүүд харин бүсгүйгээсээ илүү нарийхан Гэрман залуу бүжиглэв..маш хөөрхөн инээдэг залуу байв.. даанч хэтэрхий нарийхан юм..миний урд суусан 2 аниа(50 гарсан) бас ... яанаа,ямар хөөрхөн залуу бэ?? гээд бсан...миний вкус нэг иймэрхүү..эмээ нарынхтай адилхан болоод байгаа..:)..ийм нарийхан залу энэ хүүхнийг даахгүй унагаачвал яана?? гсн чини манай хүүхэд ...юу гэж тийм юм байдий?? гээд байхий..яаж мэдэж байгаам?? тийм биз дээ..:(.бөөн хүмүүсийн өмнө тайзан дээр унагаачвал нэг насаараа энэ бүсгүйн хараалыг идэх байх даа гсн бодол төрөөстэй..

..уржигдар нээрээ По болоод шинэ монгол хүүхэдтэй 3 уулаа уусан.. би одоо монголчуудаа харахаар сэтгэл хөдөлдийм уу яадий нилээн согтсон байсан...уул нь ууж шалиагүй..хамгийн гол нь хамт хоол идий гээд биахад түрүүлээд хоол идчихсэн байсан По гийн буруу..хоол сайн идэлгүй пийв уусан учраас амархан согтсон гдг онош тависан...орой 12 өнгөрөөгөөд хүүхэд замаараа дайраад намайг аваад харисан..би харингуут нам..маргааш нь гомдол мэдүүлээ л байлээ..найз нартайгаа уучаад, намайг тоохгүй шууд унтаад өгсөн гээд...:)...

Friday, November 21, 2008

дэмий шахуу яриа

өчигдөр нэг хүнтэй хойд нас, дахин төрөх(輪廻) гээд баахан дэмий юм яриж бсан чинь ...чи хэрвээ хойд насандаа эмэгтэй хүн болж төр гэвэл ямар хүн болох бэ? гэнээ..кк..би ч ...төвөг төвөг..дахиад эрэгтэй болж төрнө..төрөх төрөхдөө дахиад гэй хүн болж төрөх хүсэлтэй гэлээ...тэгсэн үгүй ээ,эмэгтэй гээд төсөөл л дөө гээд байх юм...бодоод үзсэн чинь урид ни төсөөлж ч байгаагүй болохоор ямар ч вэрс байхгүй байв...ямар эмэгтэй нь дээр юм болоо гээд хэсэг бодсон чинь..нээх олон хүүхэдтэй эмэгтэй гэдгээс ондоо хувилбар орж ирдэггүй...:) өөрийгөө учиргүй үзэсгэлэн төгөлдөр, сансилкаар угаасан юм шиг намирсан зөөлөн үстэй эмэгтэйгээр огтхон ч төсөөлж чадсангүй...арзаак толгойтой, навсаак ногоон дээлтэй, баахан нялх нялзрай хүүхэдтэй , ойр хавид эр хүйстэний бараа төсөөлөгдөхгүй байсныг бодвол өрх толгойлсон эмэгтэй бсан байж ч магадгүй ...кк..Говийн бүсгүй бсан байх гээл үү..кк..хэрэгтэй юм шиг хүнээс асууж асуучаад шоолоод байгаам даа...хүн үнэн ээ л хэлж байхад.....

тэгээд ч надад олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүмүүс маш хүндлүүштэй улсууд санагддаг...асар их тэвчээр(яаж бүхэл бүтэн 10 сар өөр дотроо ахиад ондоо хүн тээх тэвчээр гаргаж чадаж байнаа..би бол дундаас ни болиёоооооо.........гэх байх), тэгээд зогсохгүй өөрийнхөө залуу насыг, хамаг юмаа хүүхэддээ (хэдийгээр өөрийн үр хүүхэд ч гэлээ ондоо л хүн )зориулна гэхээр (нөгөөдүүл ни үүнийг ойлгодог эсэх нь асар эргэлзээтэй) над шиг хүн бол яавч барах ажил биш...

дахин төрөх гснээс нээрээ Далай лам болоод Богд гэгээн гэх мэт хувилгаадын хойд дүрийг ямар үндэслэлээр хэн яаж тодруулаад байнаа...бас тодруулах эрх нь хэнд байдийм болоо...Ерөнхийлөгчийн тамгын газар гдг шиг Далай ламын захиргааны ажилын алба гэж бас байдаг байх даа...тэндэр энэ тэр зарладаг бол оролцохиймсон гсн...

Thursday, November 20, 2008

a perfect day for bla bla......

өнөөдөр хачин сайхан өдөр болж байна.хүмүүсээ гаргаж өгчөөд гадаа сайхан байхаар нь жаал явган алхав..

..үдээс хойш 2 цаг..тэнгэр цэлмэг, нартай, агаар тунгалаг, сэрүүхэн...гудамжны модод тэр аяараа улаан, шар ,хүрэн,улбар, цайвар ногоон гээд түмэн өнгөөр алаглаастай.. дээр нь би ажилаа дуусгасан болохоор нэг тийм сэтгэл тэнүүн..та бүхэнд төсөөлөгдөж байна уу??..Ай подонд маань Алиса Фрэйндлих ийн 2 дуу..У природы нет плохой погоды болоод В моеи души нет покоя 2 ээлжилж явастай..гайхамшигтай дуунууд..бага зэргийн, барицгүй хөнгөн сэвэлзүүр гуниг..гудамжаар алхахад шаардлагатай бүхий л нөхцөл бүрдэсэн өдөр..:) зүг чиггүйгээр хандсан зүгтээ л алхчихав..

мэтрөны 8 буудал газар алхсан гэхээр нилээн хол алхсан байгаа биз дээ..замд illy кофэны хаяг харагдахаар нь хэрэгт дурлаад ороод ирсэн чини Нихон башид ийм кафэ ноднин нээгдсэн юм гэнэ..кофэ нь сайхан амттайгаас гадна хамгийн гол ни баахан РС эгнүүлээд тавичихсан..нэт үнэгүй хэрэгэлж болдог юм байна..тэндээс бичиж сууна..даанч гадна хүйтэн, дотор халуун байгаа учираас жаахан суухаар халуун агаарт мансуураад нойр хүрэх янзтай..бас итали хүн ажилладаг юм байна..японоор ч яриа л италиар ч яриа л нилээн овоо гар болтой.фигуро.. л гэх юм.. бодвол ..ойлголоо... гэж байх шиг байна(таав)..ердийн кафэ боловч Итали кафэ гсндээ дарс болоод шар айраг ууж болдог юм байна..нилээн олон гадаад хүн харагдах аж..Токио д амидардаг италичууд их цугладаг газар болтой..

сая хэдхэн хоног хамт байсан мөртөө нөгөө хэддээ бас хөөрхөн дассан байна.. манайхан дарга цэрэг гэж ихэрхэж ахархахгүй харицахад үнэхээр амар шүү..стрэсс багатай... нэгнээрээ тоглоом шоглоом хийгээл..яамныхаа даргыг доод хүн нь (эмэгтэй хүн ш дэ) тачигнатал загначих юм..кк..гоё!!...угаасаа манай ажаа бол цоглог аниа байсан л даа...хэн ч 50 тай гэмээргүй...:).японд бол бүх юм дэг жаягт баригдсан..нэг хоол идэхэд чини л дарга дээшээ, дараагаар нь тэр гээл нэг муу суудал хуваарилах гэж бөөн юм болох юм....:)...тус тусдаа онигоотой харицгаасан..энэ удаагийн төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд ирсэн нэг агаа жорлонд усаа татах гээд харсан чини ганц хан улаан товч байна гэнэ..юу ч саналгүй тэрн ийг ни дарчихсан чинь аюулгүйнхэн (ухаан алдаж унах гэх мэт гэнэтийн ямар нэг тохиолдолд дарж тусламж дууддаг товч) тэр дор нь давхиж ирж мани хүнийг сандраагаад элэг хатаагаад хаясан..манай хүн өмдөө ч татаж амжаагүй байхад нь нөгөөдүүл ни хаалгыг нь нэг тогшиж дохио өгсөн болоо л гүйгээд ороод ирсэн гсн,..кк..ямар их инээвэ..

Tuesday, November 18, 2008

дүгрэг(ээн-yen) төгрөг мөнгө тэнгэ дэнгэ(тэнгэ-казахстан)- деньги


хэд хоног өглөө эрт босч хүмүүстэй хамт rush hour ын галт тэргэнд чихэлдэж, орой бас сүүлийн галт тэрэгтэй уралдан гэртээ ирээд нам унтдаг журмаар амидрав.хэд хоног монголоос ирсэн хурган дарга дагаж майжигнав...халтуурны орчуулга хийлгүй 80 жил болжээ..хэл ам ээдэрч гацаад бүр төсөөрчихөж. энэ ажилд ямар дургүй гээч..гэвч амид явахын тулд хоол идэх хэрэгтэй байдаг, хоол идэхэд түүнийг солиж авах хэдэн дүгрэг хэрэгтэй..бусад хүмүүсийн нэгэн адил дүгрэг олохын тулд өөрийн дургүйгээ хийх шаардлагатай болох..ай амидралаа гэж гсн..дүгрэг таридаг, эсвэл дундад зууны алхимичид шиг чулууг алт болгодог аргыг нь сураад авчихийнсан..нээрээ дүгрэг гснээс японы мөнгөн тэмдэгтийг иэн(эн) гэж нэрлэдгийг бүгдээрээ мэдэх байх..yen бас яг манайх шиг төгрөг, дүгрэг, тойрог, дугуй гсн утгатай... манайхаас хуулсан байхаас зайлахгүй гсн...за за дэмийрэх яахав..монголоос төлөөлөгчид ирэхээр, баахан том гэдэстэй дарга нар сунжралдаа л явж байдаг сан, одоо бас ч гэж уг ажилаа яг газар дээр нь дагнаж хийдэг мэргэжлийн хүн ганц ч болтугай төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд ордог болжээ..цаг өөр болж алгуур ч атугай шинэчлэл явагдаж буйн шинж гэж дүгнэб..яг мэргэжлийн хүмүүс болохоор ажилаа ч үнэхээр сайн мэдэх юм, бараг л орчуулгагүйгээр юм хүмүү ойлгоод үнэхээрийн урамтай.. ажилдаа маш мэргэжлийн, өндөр ухамсартайгаар ханддаг монгол хүн хараагүй удсаныг хэлэх үү бараг л духны хөлс гарч байдаг шө..дарга нар нь ихэвчлэн энд байгаа дарга нараа эргэх(манай дарга нар чини дотооддооо эмлэгт үзүүлэхээ боличихсон болтой, тэр дарга энэ эмнэлэгт бөөрөө эмчлүүлж байгаа, нөгөө хэн гуай болохоор энэ эмнэлэгт гээ л 2, 3 хүн ч эргэчиж байлээ..асуудлыг шийддэг дарга нар маань бүгдээрээ гадны сайхан эмнэлэгээр үйлчлүүлчихдэг тул монгол д эмнэлгийн үйлчилгээ сайжирдаггүй ни ч аргагүй байх..өөрсдөд ни хамаагүй юм чинь,, яг энэ асуудал нийтийн тээвэр , боловсролд ч хамаатай)

зозо хадуурах яахав..тэр өглөөний ид ачааллын үеийн галт тэрэг нээрээ ..нойр дутуу, нойроо харамласан хүмүүс,бөөн уур уцаар, бухимдал, юунд ч юм түүртсэн, юунаас ч юм залхсан,ядарсан нэг тийм сөрөг агаар зонхилох..сургуулидаа явж буй жаахан хүүхдүүд хүртэл ямар ч гал цоггүй чив чимээгүй доошоо гөлийгөөстэй...
..японуудыг уул нь би дэлхий дээрхи хамгийн супэр эелдэг улсууд гэж боддог..гэвч хэдхэн хоногийн дотор өглөөний галт тэргэн дотор нилээн хүн олон хэрүүл, маргаан, муудалцаж түр тар хийхийг олж харав..ихэнхи шалтгаан нь тун ялигүй өчүүхэн аж..чи муу хөлөө цааш нь татаж суу л даа...гэх маягийн..кк..маш олон ууртай хүмүүсийг галт тэрэг бөөн бөөнөөр нь чихэж аваад нэг зүгт одох тэр дүр зураг үнэндээ л сонирхолтой

Friday, November 07, 2008

ажил хаялт

дээр үед манайд Үйлдвэрчиний эвлэл гээд нэг юм байв даа..бодит шаардлагаас ургаж бий болоогүй, бараг л намын байгууллагын нэг хэсэг байсан тул, ажилчидын эрх ашигийг хамгаалах , ажил олгогчтой тулж ажиллана гэхээсээ илүү амралтын почоонк тараах, жирэмсэний амралт олгох, шагнал урамшилд тодорхойлох гсн наян чавганцын ажил хийдэг газар байв ..одоо байдаг эсэхийг бүү мэд..японд ч гсн үйлдвэрчиний эвлэл гэж инээдтэй юм бдаг шиг байгаам..ер ни л бол ажил олгогчийн өмнөөс юм хэлж дийлэхгүй дээ.. Европ т харин байдал ондоо ажээ..ажилчины эрх ашиг, ҮЭ гсн ухагдахуунууд үүсч бий болсон газар болоод ч тэр байх..жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаж байгаа юм шиг санагдсан..магадгүй дутагдалтай зүйл, асуудалтай юмнууд байдаг л байх л даа..тэхдээ л хэнээс ч айхгүй чөлөөтэй ажил хаяж чадаж байна гдг маш том зүйл...хүмүүс ни ч ганц ганцаараа тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүйг сайн ойлгодог болтой..эзэн, ажил олгогчтойгоо асуудлаа шийдэхдээ ихэвчлэн хамтаараа нийтээрээ тэмцэж амжилтанд хүрдэг аж..энэ нь тэдний амидрах, хөдөлмөрлөх соёлын нэг хэсэг учираас жишээ нь эмч, багш нарыг ажил хаяхад нь , тангараг өргөсөн эмч нар байж ажил хаялаа энэ тэр гээд манайх шиг буруушаагаад байх нь гайгүй болтой..яагаад гвл маргааш миний ажил хаях ээлж учираас..тийм болохоор жишээ нь төмөр зам ажил хаялаа гэхэд хүмүүс гомдол нэхэхээсээ илүү дараачийн арга замаа хайх, ийм нөхцөлд ямар манэвр хийхээ боддог болтой..японд бол хичнээн хүн уурнааса болж боож үхэх болоо??кк..

...тэнд байхдаа(итали) 2 ч удаа ажил хаялт тай таарав..миний таарсан нь л тэр болохоос тэр 7хон хоногийн хугацаанд ондоо хэдэн ч ажил хаялт болсон юм билээ,хэн мэдэхэв..эхнийх нь Ромд гудамжинд дэмий тэнэж яваад таарсан..баахан хүмүүс дуу хуур болоо л .. юу болоод байгаам болоо гээд гайхаад дөхөөд очисон чини харин ажил хаялт болж таарсан..ийм хувцастай байгааг бодоход нэг эмнэлгийн эмч сувилагч нар л байх..ажил хаяж байна гэхээсээ илүү нэг баяр ёслол болоод байгаа юм шиг харагдсан...энэ италичууд нээрээ ажил хаяхдаа хүртэл дуу хуур болоод суудаг..кк
дараачийнх нь Миланд..Скала тэатрын (Teatro alla Scala!!) хөгжимчид тухайн оныхоо хамгийн чухал тоглолт(10.2 нд Roberto Bolle гийн The Lady of the Camellias байсан юм)ын өмнө ажилаа хаяад наасан..кк...үнэхээр итгэмээргүй юм байлээ..тэр тоглолт бол 3,4 жилийн өмнөөс төлөвлөгдөөд билэт нь бараг л жилийн өмнөөс зарагдчихсан байгаашд... гэтэл тэрнийг бол тоох ч гүй ажилаа хаяж байгаа юм... манай хүүхэд ажилын шугамаар тэр тоглолтыг үзэх байсан тул Итали д байх хугацаа нь 2 хоногоор хойшилж таарсан..(тоглолт 10.4 нд болсон)..энэ нь надад ашигтай болсон л доо..кк..би анх Милан орох төлөвлөгөөгүй байсан боловч замын дундаас далийж Милан ороод тэр ч байтугай Teatro alla Skala d Roberto Bolle г үзсэн гээд бод доо
ажил хаялтын ач...кк....Робэрто Боллэ нь өнөөдрийн балэтийн ертөнцөд хамгийн халуухан , янаг залуу бөлгөө..энэ зурган дээрээ бол бараг л Давид шиг гарсан байгаа биз дэ.италидаа бол яг л хөл бөмбөгчид шиг нэр хүндтэй . мянга мянган бүсгүйчүүд гэй залуусын шүтээн....мэдээж өөрөө ч гэй....ах хүү(дүү хүү ш дэ нээрээ..кк)нээрээ , намайг тэнд байхад Италийн шар сонинд папарацидуулаад найз залуутайгаа цуг далайн эрэг дээр нүцэгн байгаагаар азаартаад баахан зургаа даруулцсан байна лээ...зураг нь энэ..уул нь гоё гарсан байгааз дэ..кк..

тэнд бас л сэнсааци болоод бсан..болоод бсан ч юу байхав,, би киоск дээр гэй сэтгүүл авах гээд зогсож байхад бараг бүх сонин дээр тэр зураг нь гарцссан байсан болохоор тэр..түүнээс би italian паг л даа..энэ тоглолтны дараа би өөрийн камэраар авсан зураг..

уул нь ажил хаялтын тухай бичий гэж эхэлсэн юмсан..нэг л мэдэхэд Боллэ болцсон явж байна..ээ дээ энэ залуус уу..(Гомбосүрэн гуайн стилээр сахлаа имрэн байж инээвхийлэб )

Tuesday, November 04, 2008

Nuguu hen

Обама гээд хөөрхөн бор хүү ерөнхийлөгч болсон байшда..аштай аштай..одоо сүүний үнэ жоохон буух байгаа гсн...хөгширөхөөр сүү л санаанд орох юм байшда(цайгаа соров)..жаахан тусгүй нэртэй хүүхдүү дээ...бараак гэчив үү гээд манай хажуугийн Должин цуураад байлээ..

Monday, November 03, 2008

ES bolood Statue of David


муу үхэрт худаг бүү үзүүл гдг билүү ..кк..тэрэн шиг нэг явж ирчээд тэрнийгээ яриад салдаггүй би бас жаахан хэцүү хүн юм шиг байнаа гсн..за, яахав эхэлсэн юм чини үргэлжлүүлие..
Фирэнцэ нь Ромоос ES (eurostar - эдний галт тэргнүүд дундаас хамгийн мундаг нь..)ээр цаг хагас явж хүрнэ...тэртээ нэгэн цагт халит Италийн нийслэл байж үзсэн газар..ХОтын нэрний Англи дуудлага нь Florence(flora) гэж байгаагаас ойлгомжтой байх..Цэцгийн хот гдг өргөмжлөлтэй..харамсалтай нь би худалч хүнд ганц ч цэцэг олж хараагүй.. Цэцэгтэй болосой гсн хүслээ шингээж нэг нь нэрийдсэн байх..эсвэл зүгээр л шоглож өгсөн байх..:)ES гснээс Италийн төмөр замын(Trenitalia) тухай хэдэн үг хэлэхэд,жоохон хүнд газар..сүүлийн үе д арай гайгүй болоод байгаа гсн..цагаасаа хоцорно..Болоня-Мюнхэн орох шөнийн гaлт тэрэг гэхэд 1 цаг 20 мин хоцрох жишээтэй..хоцорч болно гэхэд яг хэдий хугацаагаар хоцорч байгааг хэлж өгөхгүй ни хэцүү..галт тэрэг ирэхээр явийшдэ гэх маягтай..кк..зам нь өөрчлөгдөнө(5 р зам дээрээс хөдлөнө гэж билэтэн дээр чини байх боловч , энэ нь магадлал болохоос яг тийм гсн үг биш..Чамайг 5 дээрээ хүлээгээд зогсож байхад 10 дээрээс хөдлөөд өгсөн байхаа сийхгүй..байнга самбар дээрээс лавлах эсвэл хүнээс асуух шаардлагатай.)...тэр байтугай буудал нь өөрчлөгддөг гсн..Итали хэл мэдкү гадны хүмүүс үйлчлүүлэхд жоохон хүндрэлтэй байх талтай..галт тэргэн дотроо бол харин давгүй шө..уужим суудлатай, ES энэ тэр нь үнэгүй кофэ болоод бичээнээр үйлчилж байсан..
за, тэгээд Фирэнцэ д буугаад хамгийн түрүүн хийсэн ажил Акадэмиа галлэриа г үзэх..энд нөгөө Микэланжэло гийн Давид ын баримал бий..гаднаа ингээд дугаарлачихсан.дор хаяж 1 цаг , урт үедээ 2 цаг дугаарлах шаардлага гарна.. аймаар бизнэс ухаантай улсууд..нэмж 4 евро төлөхөөр дугааргүй орж болдог наасан.. кк.. яахав, захилага өгөх гээд сайхан нэр өгчихсөн байгаа юм л даа..уг үнэ нь 10 нэмэх нь 4 гэхээр нэг музэй 14 болчиж байгаа юм..бас л муухай үнэ тэ..Италийн музэйнүүдийн муу тал нь оюутны хөнгөлөлт байхгүй..хөнгөлөлттэй газар байлаа ч зөвхөн Европын холбооны оюутнуудад хүчинтэй гээд суучина..Гэрманд бол бараг бүх музэй оюутануудад тал үнээрээ шахуу байдаг юм билээ..

за, тэгээд нөгөө хүслэн болсон Давид аа үзсэн..санасныг бодоход хамаагүй том юм ..миний санаж байснаас ямар ч бсан 3-4 дахин том байсан байхаа...надад тэгтэлээ таалагдана гэж бодоогүй ..үнэхээр харааа салгахын аргагүй үзэсгэлэн..эрэгтэй хүний биеийн сайхныг яагаад Давидын баримал шиг гэж зүйрлээд байдгийн учирыг маш сайн ойлгосон..урдаас нь хойноос нь хажуунаас нь гээд харж болох бүхий л өнцгөөс харсан..доороос нь л шагайж харж чадаагүй..кк..хаанаас нь ч харсан үнэхээр төгс бүтээл..яг л амид хүн шиг..хөдлөөд, тэр тавцан дээрээс буугаад ирэхнүү дээ гэмээр
харагдаж бсан..уул нь энэ галэрэй дотор зураг авах хориотой..бараг 10 хэдэн хүн манаа хийж зогсож байгаа юм..гэхдээ италичуд л болсон хойно нэг гзараа бөөгнөрөөд буу халаад зогцсон ажилаа хийх завгүй..мань мэт нь ингэж хулгайгаар зураг аваа л...кк..

Sunday, November 02, 2008

Өнөөдрөөс 11 сар шөө(тануус тэгээд нүцгэн шалдан гүйгээд байгаарай ) гэх шиг гэнэтхэн сэрүү орж байх юм... тэгэхдээ өнөөдөр сайхан дулаахан байсан л даа...яг одоо 「бүтэн сайн」 өдрийн оройны, яг үнэндээ бол даваа гаригийн өглөөний 00:07 мин болж байна..би 40 хувийн согтолттой, keybord ны үсэгнүүдийг заримийг нь 2 заримийг нь 3 болгож харсан шиг, нүүр мишээлттэй сайхан дураараа сууж байна..... I tunes дээр Потэтогийн(чи шө!!) авчирч өгсөн ХОНХ эгшиглээстэй...Хонх нээрээ надад таашаалыг бол өгч чадаж байшдэ ... Хонх байхад эцсийн эцэст бусад нь юум бэ гсн.. кк.. агсрав..агсрав гснээс ганц сайхан сэтгэл сэргэтэл агсам тавиж үзэхиймсан.. ганц ч агсам тавиж үзээгүй...хийж үзэх юм их байнаа..

өнөөдөр нэгэн стрэйт найзын гэрт очив..2 нас арай хүрээгүй хүүтэй юм,..муухай амитан өрлөгөө авахуулаад бүүр хүн төрх орчиж...ноднин нэг л улаан нялзрай юм бсан чэн...өдөрт аав ээжээсээ ондоо хүний бараа хардаггүй болохоор уйддаг болтой..гэнэт л нэг атигар хар царай ороод ирэхээр эхлээд паникдаж цочирдож бсанаа удалгүй намайг тоглоомнуудынхаа нэг гэж бодов бололтой янзан бүр болж надаараа баахан тоглоб.. суу л гэнэ босоод яв л гэнэ тэврээд болкоон дээр гараадах л гэнэ....сүү амандаа хийчээ д зайлаад тоглох юм..намайг бас өөрийгөө дуурайж бэн бэн бол гэнээ...кк..түүнтэй баахан л сүү тулгаж уув...аав ээж 2 нь тараа таниулж биагаа нь тэр..за, тэгээд стрэйт найз нартай баахан байр, хувицааны үнэ, улс төрд орох гэх мэт дасаж заншаагүй сэдвээр яриж бгаад ирэв...би хэзээ нэг ахуй амидралын мэдрэмжтэй болноо , мэдкү,... одоо ийм байгаа юм нэг насаараа болкү биз дэ....яагаад хүмүүс шиг ингээд хувицаа нааш нь цааш нь болгоод, машин авч монгол явуулий ч гэдийм үү амидрал ахуйг суга өөд нь татах бодол огт орж ирдэггүйг ойлгохгүй юм..бодвол нэг төрлийн авяас төрөлхийн мэдрэмж байдаг байх даа бодвол..нээрээ Хар чингис гэдэг архи уусан.. premium ердийн гээд 2 янзыг.. кк.. хатуу юм амсаагүй 100 жил болсон давгүй санагдаж байдаг шө...instant coffee шиг инстант сүүтэй цай гэж байдийм байшд..халуун усанд хутгаа л шууд сайхан амттай сүүтэй цай болж байх юм..жаал соёлыг гайхсан шиг..

гадаа сайхан намар болж байноо..(огцом далийв)..улаан шар алаглаад бороо шороо ч гүй нээх налгар бөгөөд урт , ..яагаад ч юм жил жилийнхээс ондоо намар болоод байх шэг..яг юугаараа ондоо юм гэдгийг нь сайн ойлгохгүй байгаа ч...

Thursday, October 30, 2008

хүнс хөнс

Итали идэх юмнаас хамгийн таалагдсан 2 юм ни энэ..
Жэлато..Итали жэлато(марүүжин) бол үнэн гайхамшиг...ялангуяа тарагны амттай жэлато бол тасархай..Хөтөч номон дээр бичсэнээр бол Рoмынх хамгийн амтай нь гэнэ...санаа дагаад ч тэр үү нээрээ л тийм юм шиг сангдаж байдаг шө...би өдөр болгон 2-3 удаа заавал Gelatteria д...орохгүй байхын аргагүй..ядаж байхад энэ цонх монхон дээрээ хүний идэх дуршилыг дээд зэргээр хөдөлтөл гоё багсайлгаж өрөх юм...Италичууд, нэн ялангуя 40 50 тай агаа?? өвөө?? нар аймаар хөөрхөн..2-3 уулаа маруужин мөлжөөд явж байx..түлхээд унагаачмаар хөөрхөн харагдаж байгаам..ер нь нэг тийм үл авцалдал?? маягийн юм хүнийг их хөөрхөн харуулдаг юм шиг тээ..жишээ нь надад японд, баахан охид хөвгүүдийн дунд санаа зовсон янзтай dougnuts идэж суугаа (mister dougnuts ch yum uu эсвэл dunkin dougnuts) агаа нар ч юм уу, хөөрхөн харагдаад байдаг юм..ийм хүн яавч муу хүн байхгүй дээ гсн нэг тийм үндэслэлгүй бодол төрөх..жишээ нь чи аавыгаа пийв ууж суугаагаар төсөөл дөө..байдаг л дүр зураг...харин аймаар мэрийлттэй маруужин идэж суугаагаар төсөөлөхөд нүүрэнд чинь инээмсэглэл тодрохгүй байна гэж үү??кк..аймаар нухацтай, жишээтэй тайлбарлав...
2рх таалагдсан зүйл нь ийм хийжүүлсэн ус их уух юм..рэсторан энэ тэр дхарж байхад Италичууд бол өөрсдөө бараг л 100 хувь энэ усаа уудаг юм бээлэ...зүгээр байгалын ус ууж буй нь ихэвчлэн гадгаад хүмүүс..эхлээд жаахан тээм санагдаж байснаа нэг л мэдэхэд дуртай болоод, тэр ч байтугай Японд буцаж ирсэнээсээ хойш ч тогтмол хийжүүлсэн ус ууж байгаа..нөгөө natural усаа мартсоон...
Санасныг бодоход паста ны эх орон мөртөө паста нь миа санагдсан,..лав 4, 5 төрөл идсэн.. нэг л биш санагдаад захиалахаа болисон..Пицца бол яахав гайгүй...Талх ны хувид Гэрман Франц нь хамаагүй илүү..харин эднүүсээс авууштай нь саладнууд нь элдэв дрэссинг энэ тэр хэрэглэхгүй , ногоон дээрээ бага зэрэг нимбэгний шүүс асгаа л идэж бсан нь энгийн бөгөөд амттай санагдсан...ихэнхи ногоо, жимсээ дотоодоосоо хангачиж байгаа нь харин их аятайхан юм бээлээ..дулаан тааламжтай уур амисгалтай болод тэгдэг байх даа...аа, тийм bisquit үүд нь амттай,..миний ам тувт хөдлөөстэй..:)

энэ 2,3 р тавиур дээр байгаа юмнууд нь 「хүн цохиод алчихаар 」хэмжээтэй байгааз?

энэ улаан ногоон өнгийн кабэл ороогоод тавичсан юм шиг харагдаж байгаа чинь Сармай дээлтийн Итали хувилбар..би анх харсан цагаасаа хойш л ямар амттай эд байдаг бол гээд харж явж явж байгаад нэг амсаж үзсэн юм..бараг л саахар тэр чигээрээ..будганд оруулцсан сахар гээ л муулаал уу..xvxv...






Тэд ба тэдний сүм хийд, бурхад бас бид


Хот дотор сүмүүд нь байна уу сүмүүд дундаа хот нь байна уу гдг нь ялгахад бэрх..тийм олон сүм хийдтэй ажээ..ялангуя Ром г.м Италийн хотууд..Католик шашны төв нь байдаг болохоор аргагүй ч биз..1алхаад сүм, 2 алхаад нэг сахиулсан тэнгэрийн хөшөө, 3 алхаад бас нэг тийм сэдэвтэй усан оргилуурт тулж очино..ерөөсөө л гэрт гадаагүй, амидралынх нь мөч хором бүр нь бурханы хараанд юм шиг санагдсан..эндээс ч хараа л тэндээс ч ширтээ л ..над шиг нүгэлт хүмүүний биеийг олоод төрчихсөн, хилэнц их үйлддэг хүн бол хэцүү л санагдсан..:(..
бараг л анх удаа шахуу христосын шашны сүм хийдэд орж үзэв..Буддын шашны сүм хийдээр шагайгаад дотор нь байж байхад нэг тийм тайван амгалан, нигүүлсэнгүй гэх нь хаашаа юм 「нэг тийм」 мэдрэмж төрдөг дөө...Харин эндхийн сүмүүд шал ондоо..үүдээр нь шагайнгуут сүрдмээр, биширмээр , эмээмээр ямар нэгэн тийм 「сүр хүч 」 угтаж авах аж..өндөр өндөр тааз, чимээгүй хүйтэн(ази хүмүүс шиг модоор барих биш чулуугаар баридаг болохоор их хүйтэн), бүүдгэр орчин, сургаалиа номлосон янз бүрийн зургаар хана туурга, таазаа чимсэн байх юм.. магадгүй анхнаасаа ийм л зорилгоор(энгийн ард иргэд бурханы сүр хүчинд өөрийн эрхгүй биширч сүрдэхээр) энэ дизайн бий болсон байх..
би хүртэл асар атэйст мөртөө өөрийн эрхгүй сүрдэж байдаг шө..атэйст гснээ шал хазгай,, Ганданд мөргөдөг шиг 2 алгаа хавсраад бурханых нь өмнө мөргөчөөд гараад ирсэн..кк...дотор нь ороод удаан суухаар харин дасаад нэг тийм гүн ухаанлаг бодол орж ирж байсан..сүмийн найрал дуу , бас сүмийн хонхны дуу их гоё сонсогдох юм билээ..монголд лам нарын маань хөгжөөж байгаа чимээ нэг чихэнд чимэгтэй байдаг даа..тиймэрхүү..
сүмийн зул...хажууд нь хандивын хайрцаг маягийн юм тависан байх бөгөөд тийшээ мөнгө(яг төдийг гсн юм байхгүй..чи өөрөө л мэд гсн маягтай..кк..хүмүүс ихэвчлэн 20-50 цэнт хийж харагдсан) хийгээд зул шинээр асааж болдог юм билээ.. би ч гсн яаж дутахав..2 , 3 ийг асааж хүслээ шивнэчээд ирсэн..

Нөгөө Jack Weatherford монголчуудын унаган шашны тухай их гоё бичсэн байдаг шө..монголчууд бурханаа хэлбэр дүрсжүүлээд(есүсийн хөрөг, эсвэл бурхан буддагийн хөрөг ч юм уу, баримал зураг, ямар ч хэлбэрээр байж болно) нэг байшинд хоридоггүй(сүм хийд гсн үг), оригиналаар нь уул ус, тэнгэр хангайд нь шүтдэг гсн санаатай(яг номноос нь шууд буулгаагүй тул ондоо үг хэрэглсэн байж болох талтай..дараа хараад яг үгээр нь бичие..)..за, тэгээд монголчуудын унаган шашин гэхээр шарын шашин гээд тэс ондоо юм яриад унабаа...одоо хүртэл эмээ өвөө нарын маань ярианд ээ, тэнгэр минь(баруун тийшээгээ бол ээ, хөх тэнгэр минь), аа хайрхаан....гэх мэт уулга алдалтын хэлбэрээр үлдсэн тэр шашны тухай яриж байна...

бас монгол хүний нүдээр Европыг харж явахад цайз хэрэм, бэхлэлт их л онцгой нүдэнд өртөх юм..өөригөө тойруулаад жижигхэн жижигхэн хэрэм цайз бариад тэрэн дотроо амидрахыг илүүд (ихэвчлэн аюулгүй байдлын үүднээсээ байх л даа) үзэх нь али ч тал руугаа хааж хаших юмгүй задгай эрх чөлөөтэй амидралд дассан монгол хүний нүдээр харахаар их л амисгаа бачимдам харагдах аж....хотоо тойруулаад хэрэм баричихаар өөрсдөд нь хэцүү байдаггүй юм байх даа гээд...яг энэ үед нэг япон хүний үг санаанд орж байв,,
тэр өвөө монголд ирчээд хөдөө жуулчины баазад хоносон юм...тэр хүнд бүх юм ОК байсан..монгол хоол, адуу мал, хүмүүс, байгал гээд..нэг юманд асар дургүй хүрсэн гэнэ..тэр нь жуулчины баазын хашаа...сайхан эзгүй талд байгаа мөртөө баазаа ториуулаад дэнхийитэл нь хашаа барицсан байна гэнэ...би монголд ийм хашаа үзэх гэж ирээгүй.. дэлхий дээр өөрийгөө бусдаас тусгаарлаж хашаа баридаггүй ганц хан улс монгол гэж бодож ирсэн юм уул нь..энэ хашаа монголын имидж д тохирохгүй.. гээд тэгэхэд нь тэрүүхэндээ юун сүртэй юм ...гэж дургүй хүрч байж билээ..одоо бол тэр өвөөгийн үг яг толгой руу орох ажээ..тэр хүн яг ийм юмыг л хэлэхгээд байж дээ гсн маягийн...

Monday, October 27, 2008

Мөнхийн хотод -2

Энэ нөгөө айхтар Fontana di Trevi....буруу харж зогсож байгаад зоос чулуудаж хүслээ шивнэдэг..би ч бас хүслээ даатгаад ирсэн..3 удаа шидээд 3 хүслээ хэлчээд ирсэн...монголоор шивнэдэг ер нь зөв болуу буруу болуу гээл дараа нь бодогдоод байдаг шө,золиг чинь ...мань наана нь өчнөөн хүслээ монголоор шулганаад байдаг, Итали бурхан нь ойхгүй наавал шатсан юм болно биз дэ..:)цаашаа хараад зогсож байгаа буурал толгойтой хөөрхөн залуу би шө..кк

горшооктой морь..xvxv

Roman Holiday (audrey hepburn)дээр гардаг Испани шат..онцгой юм юу ч байхгүй боловч киноны буянаар ингээд дэлхийн өнцөг булан бүрээс хар мянган жуулчин шавчихсан байгааг харж байна...

Италийн дээд шүүхийн барилга..мэдэхгүй хүнд бол уран зургийн галлэрэй юм уу л гэж харахаар..ханан дээрээ эртний философчидыг дүрсэлсэн байна..

Sant Angelo цайз..МЭ 2 зууны эд гэнэ..дээд шүүхийн хажууханд..

Мөнхийн хотод үдэш болж байна..мянга мянган жил яг ийм үдэш үргэлжилсэн гэхээр..Sant angelo цайзын орой дээрээс..цаахантай нь Ватиканы сүмийн орой харагдаж байна(2 р зураг)

Friday, October 24, 2008

Мөнхийн хотод

Ромыг мөнхийн хот гэлцэнэ..дэлхий дээр түүнээс ондоо 2,3 мянган жилийн түүхтэй хот үгүй болохоор ингэж нэрийдэх нь аргагүй ч биз..Ромчууд өөрсдөө ..Ром мөхсөн цагт Итали мөхөж улмаар дэлхий мөхнө гэж ч яридаг гэнэ...тэр нь ч юу юм бэ зүгээр .. хэтэрхий ач холбогдол өгч дөвийлгөсөн хэрэг..Манайхан УБ гаа Азийн цагаан дагина(яг энэ тухай По той хэд хоногийн өмнө яриж бсан юм), Харбинчууд хотоо Дорнын Парис , солонгосчуд өөрсдийгөө Дорно зүгийн латинчууд(ухаандаа бусад муусайн азиуд шиг номхон даруу хүлцэнгүй бус, халуун цустай , эмоц оо тэр чигээр нь гаргадаг европжуу соёлтой гэж буй хэрэг...юм болгоныг европтой дүйцүүлж сэтгэдэг...яасан ядуу сэтгэлгээ бэ??) гээд дөвийлгөөд байдагтай жаахан төстэйдүү зүйл юм даа..

За, тэгээд, орой 8 д Лэонардо да винчи д газардаад, 9 хагас гэхэд Тэрмини хэмээх төв буудалд нь бууваа...гайхмаар нь би анх удаа энд ирж буй атал урид нь маш сайн мэддэг хот шиг санагдаад болдоггүй..dejavu....гэртээ хариж бгаа юм шиг буудлаас гараа л шулуухан хонох газраа олчих юм..уул нь би японд нэг алхам тутамд 2 төөрдөг хүн байхгүй юу..тэгсэн хожим мэдэхнээ миний мундагийнх биш, европийн хотууд ер нь асар ойлгомжтой, газрын зураг байхад нээрээ, ямар ч газрыг маш хурдан олж чадна..2 рт элдэв хаяг, нэон гэрэл, зар сурталчилгаа бага болохоор юм хум хайхад амар юм(нилээн харанхуй гсн муу талтай ч монголд өссөн хүн бол шууд дасна.кк).. Тэр их олон хаяг самбарууд хүнд их л мэдээлэл өгөөд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ хэтэрхий их мэдээллээр бөмбөгдөөд улам бүр самууруулдаг гол хүчин зүйл байдаг юм шиг санагдсан...магадгүй Азийн том хотуудын гол дутагдал энэ байх..(энэ тал дээр Сөүл Хонг конг бол гамшиг тээ,,цонхон дээрээ хүртэл утасны дугаар энэ тэрээ сараачаад хаячдаг)..Европоос таалагдсан зүйл 1.хэт их хаяг,гэрэл самбаргүй

...хүүхэд томилолтныхоо завсараар Ром руу хүрээд ирсэн тул эхний 2 хоног хамт хонов..миний хувид түүний буудалд хоночихож байгаа тул эхний 2 хоногийн буудлын мөнгө хэмнэгдэж байна гсн үг,.кк...ажилтай байсан болохоор намайг тосч чадаагүй..
тэр бодохдоо намайг төөрөмтгий юм чинь яаж яаж хөглөсөн бол гээ л дотроо инээд нь хүрсээр орой буудалдаа ирсэн чини би яасан байх уу...али хэдийнэ check in ээ дуусгаад ойр хавийг нэгжээд , supermarket олоод тэндээс 6 ширхэгээр савласан пийв олж ирээд, тэрнийхээ 3 ыг нь уугаад унтацсан байвал яах уу..кк..аа, нээрээ буудлын хүлээн авагч (жижүүр)өвөө , чиний захиалга байхгүй байна гэж намайг жаахан сандраасан юм байна...кк...тэр өвөө (бараг 80 тай байхаа)англиар яриж чадкү болохоор бид 2 пантомимдсон...ер нь үг хэлээр яриснаар хурдан ойлголцоод байгаа байхгүй юу...цаашаагааа нэг хүн рүү яриж яриж бсанаа л,,аа нэр чини байна байна.....болж таарсан..онгоцонд унтаж чадаагүй(үрид өдөр нь унтаж чадаагүйгээ тооцоолохоор бараг л 48 цаг) болохоор уусан 3 пийвандаа зодуулаад нам явсан..хүүхэд орж ирсэн , нэг юм хэлээ л байсныг нойрон дундаа халит санаж байгаа юм..бодвол өөрийгөө хаана байгаагаа мартацсан, гэртээ л байгаа гэж бодож байсан байх..:)
зо, тэгээд үзсэн харсан зүйлс нэг иймэрхүү...алдарт Colosseo..эртний задгай цэнгэлдэх..нөгөө Гладиаторууд энэ тэр хэдэн мянган жилийн өмнө үзэлцэж тардаг бсан гээд бодхооор их л юм үзсэн газар байж таарана.. хэдэн мянган жилийн өмнөх эд гэхэд үнэхээр итгэмээргүй сайн хадгалагджээ.. цаг агаар нь тааламжтай, дулаан зөөлөн болоод ч тэгдэг байх, дээр нь Ромчууд ер нь жаахан хуучин л юм харагдвал хадгалааад байх сонирхолтой улсууд шиг байлээ..нэг юм барих гээл газар ухахаар нэг хуучины дурсгалд тулчидаг гсн..яг энэ шалтгаанаар мэтрөны С шугам барих ажил нь зогссон бгаа гэж дуулсан..одоо А,В гээд 2 шугамтай юм байлээ...

Вэнэцийн талбай..Италийн төлөө амиа өргөсөн цэргүүд, эх орончидын дурсгал байдаг газар....энэ байшингийн дээрхи морин тэрэгтэй сахиулсан тэнгэрүүд их гоё харагданаа тэ..хараад баймаар..

Ром ын их сургуулийн тэхникийн ухааны салбар...Colosseo орох замдаа зориуд дайрсан юм...хичээлийн танхимуудаар нь шагайж үзсen..хичээлийн байр нь дундаа ийм талбайтай.. их аятайхан санагдсан..хичээлийн байрнууд нь яаг манай МУЙС ын байшингуд шиг хуучин, ягаан шар мар өнгөтэй жижигхэн жижигхэн хөөрхөн байшингууд..:)дотно санагдаж байв..
(Ромд ийм усан оргилуурууд 1000 1000 аараа бий..ихэвчлэн Христоын сэдэвтэй үлгэр домгоос сэдэвлэсэн бололтой байсан..энэ ч бас тэдний нэг)


мэдээж машин тэрэг гээч юм үүсэхээс хэдэн мянган жилийн өмнө үүссэн хот болохоор зогсоол энэ тэр гээч юм муутай..хотын хуучин хэв маягийг алдуулахгүй, дээр нь нэг газар малтахаар л нэг юманд тулдаг зовлонтой болохоор ингээд зам дээрээ хогийн савтайгаа холиод тависан байгааг харж байна..бас нэг юм..Ромын иргэд нь гэрлэн дохионы талаар бидэнтэйгээ адил бодолтой улс санагдсан..улаан гэрлээр машинтайгаа хамт зүтгээ л байна...би ч гсн сурсан юм болохоор юу гэж дутахав..угаасаа ямар ч машингүй гарц дээр ногоон гэрэл хүлээгээд зогсдог хүн харахаар уур хүрээд бдаг болохоор энэ тал дээр Ром надад таалагдсан..кк..
энэ хашааны багана их хөөрхөн байгааз??