..гадаа хаа сайгүй хавар болж байна..өглөө цонхоор шувууд жиргэлдэх нь сонсогдох болсоор хэд хонолоо.өвөлд ямар ч чимээ аниргүй дүнсгэр байдаг юм..зун эсрэгээрээ сэми дүнгэнээд чихэнд чийртэй..хавар л хамгийн аятайхан чимээтэй нь юм байна..
..өнөөдөр гэрээс буудал хүртэлээ алхаж яваад дөнгөж нахиалж,гөлөглөж байгаа мод олж илрүүлээд өөрийн эрхгүй жаал харж зогсов..ирж яваа цаг юм гэсэндээ асар хүчтэй гарч ирж байнаа...ямар ч өнгөлөг юм..гялтганасан маш тод, гүн ногоон өнгөтэй жижигхээн жижигхэн навчнууд олноороо багсайгаад сайн анзаараад харвал их хөөрхөн юм бээлээ..анх удаа л тогтож маш удаан харж үзлээ..
хаврын салхи бас л арай ондоо үнэртэй..нэг тийм гэгэлзүүлээд...тэхдээ намар шиг уйтгар төрүүлэхгүй ..харин ч нэг тийм гэхийн аргагүй итгэл төрүүлээд...нэг л өөдрөг бодол төрөөл , хэн нэгэн шинэ хүн амидралд минь гарч ирэх ч юм шиг найдвар..
хүүхэд байхад нэг л мэдэхэд хавар нэг л мэдэхэд өвөл болчихсон байдагсан..сүүлийн үед байгаль , цаг улиралын өөрчлөлтөнд илүү мэдрэг ханддаг,анзаардаг,өөрчлөлтүүд нүдэнд минь өртдөг болсон байх юм..бага багаар нас явж байгаагийн шинж юм байх даа...аль эсвэл байгаа орчны маань нөлөө юу?эргэн тойронд минь баахан цэцэгчин,ногоочин хүмүүс, бас дээр нь хэвлэл мэдээллээр байнга мэдээлчихээр тэгээд анзаарч харахаас өөр аргагүй ч юм шиг..
өнөөдөр нэг тийм аятайхан өдөр байлаа..4 цагийн үед бичиж байсан юмаа хаяад , кофэгоо бариад тагтан дээрээ гараад сууцсан..манай доод талын модон дунд хэдэн оюутан л болтой гарууд шуугилдаа л, яавч зүгээргүй архидаж бээсэн байхоо..арай цаагуур нь галт тэрэг нааш цааш сүлжилдээ л..сүлжилдэх ч гэж манай энд галт тэрэгний ганц хан шугамтай л даа...хааяа ирж бгаа явж байгаа 2 галт тэрэг давхцаж зөрөлдөхийг ни л хэлж байгаа хэрэг..би ер нь японд төрөөд өсчихсөн бсан бол нилээн айхтар дэнша отакү болох бсан бхаа гэж боддог юм..өөр хотод очихоор галт тэрэгнийх нь зургийг авмаар санагдаад бдаг гээч..газрын зураг ойлгодоггүй?уншиж чаддаггүй мөртөө train map харах үнэн хоббитой гэжаагаа..
нэг иймэрхүү л хавар манай энүүгээр болж байна даа..
нээрээ өвөө болохоороо хаварт орцны үүдэнд гараад суучдаг өвөө нарын тооог нэгээр нэмнэ гэж бодож бгаа..сайхан нарлаа л ,,хааяа гайгүй өвөө нар луу харц чулуудчаа л,,эмээ нартай нийлж хов яриа л ..хүүхдүүдэд болохоор ..өвөө нь залуудаа..гээ л худлаа яриа л тээ..ккэк..сайхаан сайхан гсн...lol
зураг:2 жилийн өмнө авсан Сакүра(интоор) ны зураг..мод нь цэцэг(нүүд)ээ даахгүй...
2 comments:
Nambatai uvuu boloh shinjtei, keke...
Bi ene ter bol yaasan tavitargui uvuu boloh boloo (manai uvuu aimaar tavitargui, keke)
... Hajuugaaraa yavsan huuhduudiig tayagaaraa degeedeed l, teverch avch hatsar deer ni unsej durguig ni hurgeed l (manai uvuu aimaar hun unseh durtai, tegeed unseheeree yaaag uruulny hajuud unseed baidiin)
tanai ovood ochij unsuulii..lol
Post a Comment