Wednesday, April 16, 2008

....хаврын тэнгэрээ гэж..өчигдөрхөн 20 хэм хүрч халаад аальгүйтэж пудвоолктой гүйсэн юмсан.өнөөдөр буцаад хүрмэндээ орсон..цаг агаарын мэдээлж бгаа үнэн бол маргаашаас эхлээд 3 хоног Тоокио д бороо орохнээ...:)эндхийн бороонд миний дургүй гэж..нэг орохоороо дор хаяж 1 өдөр орно..хүйтэн...монгол шиг 1 цаг ороод буцаад цэлмэдэг бол..гээ л ...аймаар дураараа тээ,бүр сүүлдээ байгал хангайд заах нь..

..манай доод давхарт нээрээ Шинжаанаас ирсэн монгол залуу орсон..эднийхний ааруул борц нь яг манайх шиг юмаа...надад жаахан борц өгсөнийг нь би дорхноо будаатай шөл хийгээд идэцсэн...:) аймаар махассан байсан юм...борцоо шөлөнд чанаад дэвтсэн борцыг дахин дахин зажилж тамшаалж идэх ямар таашаалтай байв... шөлөнд нь мэдээж будаа хаяж идсэн...:) гснээс хонь гаргаад, дотор чаначаад шөлөнд нь будаа хийж идэх бас л таашаалтай шүү тээ..японы зоосүй шиг амттай болдог юм...

тэгсэн энэ залуу ааруулыг хурсан гээд байх юм..хурууд?? гэж бгаам байх даа гэж таалаа...тарагийг айраг гэнэ..айрагийг чигээ гдг гэнэ..бяслагийг башлаг гэдийм бээлээ...цагаан идээ яаж хийдэг талаар ямар ч байсан намайгаа дагуулахгүй юм байна..сүүгээ ээдүүлээд ингэхээр нь ааруул,тэгэхээр нь бяслаг ,шар тосыг нь ....хээр... г.м..ээзгийг яаж хийдэг гэчвээ..тогтоосонгүй...би тараг бүрэхийг л мэдэж байв..:)манайх гэртээ хийдэг ганц цагаан идээ нь тараг..зунд манай ээж тараг бүрээд саахар хийлгүүлэхгүй харж байгаад дангаар нь уулгадаг байсийшдэ,нээрээ..саахар хийхээр хамаг амин дэм нь алга болчдог гээд...тэгээд дуусахгүй,тараг ууж дуусчаад аягаа долоох ёстой...хоолойнд сайн гээд бдаг байлуу даа..үнэн байсан байх гээд үү..миний хоолой ганц ч өвдөж байгаагүй...:)(ширээ тогшив)

Өөрийн сэдэвтэй огт холбоогүй боловч/хичээлтэй холбоотой paper бариад авхаар л шуууд нойр хүрэх юм/ Ёкохама болоод Тоокио хотын түүх уншиж байна..японд яаж орчин үейин хот байгуулалт эхэлсэн тухай..түүхийг нь уншаад бсан чинь ер нь Ёкохамад нилээн автах шинжтэй..дахиад явнаа...1853 онд Амэрикаас Пээригийн төлөөлөгчид Ёкохама д ирээд Эдо гийн засгийн газраас улсаа 「нээж」 Амэриктай худалдааны хэлэлцээр байгуулахыг шаардаж л дээ..Мэдээж тэр үейин Япон хүмүүс гэж загас будаанаас ондоо юм идэхгүй юм чинь жижигхэн биетэй л байж таарна..Амэрикийн төлөөлөгчид нь гэж баахан том том биетэи гарууд байж../бодвол зориуд сүртэй гэж том биетэй хүмүүсийг амэрик сонгож авсан болтой/...японууд юу бодож олсон бэ гсн чинь тэднийг хүлээж авах угталтын үеэр хэдэн том биетэй сүмө бөхчүүдээ гартаа,мөрөн дээрээ, толгойн дээрээ шуудайтай будаа 2 , 2 оор нь эгнүүлж тавиад зөөж бгаа байдлаар Амэрикүүдад харуулсан гэнэ..:) хөөрхөн байгаа биз? манайхан Өндөр Гонгорыг бас ийм маягаар ашигладаг бсан гээ биз дээ?..

тэрнээс гадна одооны Ёкохама шугам(Ёкохама-Хачиоожи) болоод Тоокиогийн төвөөр явдаг Яманотэ шугам гээд бүгдээрээ торго зөөх зориулалтаар ашиглалтанд орж бсан юм байна..дэлхийн 2 дайн хүртэлх японы экспортын ихэнхийг торго эзэлдэг байж..сонин байгаа биз??бас анхны пийв,кафэ, өдөр тутмын сонин,утсан холбоо гээд ер нь тэр үейин олон шинэ нээлтүүд бүгд Ёкохама гаар дамжиж Японд нэвтэрч байжээ...

дипломын ажилаа өгөхөд яг нэг жил үлдлээ....гэтэл хамаг юм зуун задгай би ямар ч хамаагүй юм уншиж далийгаа л сууж байдаг..:) болно биз дээ......

2 comments:

Unknown said...

Torgo gesenees, Yapanii haalttai baisan yed orosoor damjin zaviar japan ruu orj bui tuhai "Silk" gedeg kinond gardar. yapanaas torgonii hu'r horhoinii avgalgai europe ruu gargaj bui tuhai gargag. Gol durd n Osobu andiin tanil, martah geed martaj chadahgui booojgoi-toi zaluu toglodog ;-)

bayabaga said...

ter tegeed bodit yavdal deer undeslesen kino yuu? zugeer zohiol yum uu??

osobu ch olon onigootoi bolj bainaa..lol