Monday, April 07, 2008

..MY BLUEBERRY NIGHTS

Вон Кар Вай найруулагчийн My blueberry nights ийг үзэв..нэг ийм л кино байх болов уу гэж хүсэн хүлээж бсан кино болсон байв..зарим талаараа бүр илүү ч болсон шиг..ази жүжигчид,ази орчин,ази сэнтимэнтализм ...ийг баруунд аваачаад тавичихаар юу болдог бол гэж бодож бсан.гэвч би илүү зүйлд санаа зовжээ....кино дөнгөж эхлэнгүүтээ л ВКВ үнэр нэвт шувт үнэртэж байв..Нора жоонз ийн дуу яваад ..цаана нь галт тэрэг давхиад зарим талаараа 2046 ийн эхлэл шиг санагдаж байв..

ер нь кинон дунд түүний уридны кинонуудыг бодогдуулах хэсгүүд маш их байв..дээр нь жүжигчидийн нэр нь хүртэл цаанаа далд утга агуулсан мэт...Элизавэт(лэсли-талийгаач Лэсли Чан ??), Сү лин (In the mood for love болоод 2046 дээр ийм нэртэй баатар гардаг)..Жүүд лоо гийн ажиллуулдаг баарны нэр нь КЛЮЧ гээд орос нэртэй,,,Жүүд Лоо гийн экс найз охин Катя д нь Cat power/түүнтэй хэсэг/ тоглож байх жишээтэй..г.м ээр маш олон трик,нууц хинт үүдтэй,тэрнийгээ зугаатай байдлаар байрлуулчиж....үзэж суухдаа шинэ шинэ нээлт хийсэн шиг зугаатай байв..мөн түүний кинонд олноор хэрэглэгддэг удаашруулсан болоод хурдлуулсан?? зураг авалтын хэсэгүүд маш чамин байв...

ер нь түүний кинонууд ямар нэг үйл явдал,түүх өгүүлэхээсээ илүү зүгээр л дүрслэл, мөн 「фүники」г чухалчилдаг.яг л Мүракамигийн зохиолууд шиг..тийм болохоор та түүний киног үзэхдээ үйл явдлыг нь хөөгөөд мөн үйл явдалгүйнх нь төлөө түүнийг буруутгаад хэрэггүй..дэлгэцэн дээр 「юу ч болохгүй」:)..кино нь нэг сэдэвтэй..тэр сэдвээ тойрсон дүрслэлүүд л яваад байна..


ВКВ гийн бас нэг чадвар нь жүжигчиний сайн,давуу талуудыг шинээр гаргаж чаддагт бх шиг бгаам...миний л мэдэхийн ВКВ ынхаас бусад кинонд тоглож буй Тони Леон,Маги чан,Фэй вон аль нь ч 2 дугаар зэргийн байдаг л жүжигчин шиг харагддаг..зөвхөн түүний кинонд тоглохдоо л тэр хүн байдгаараа гялалзаж,хамаг нуугдмал авяас нь ил харагдаж чадаж буй мэт..энэ кинон дээр түүний нээсэн нэг шинэ/хөлливүүдийн хувид тэр шинэ хүн биш л дэ.тэр ч байтугай Оскар авч бсан..гэхдээ энэ удаагийн дүр бол яавч түүний хамгийн сайн таарах дүр мөн/ жүжигчин нь Рэйчэл вайз..бариу даашинз, нүүрнийхээ урдуур унжуулсан үс, согтуу юм шиг харц..

2046 аас хойш 3 жил хүлээгдэж байж My blueberry nights гарлаа..дараа жилийн наадам хол байна даа хол байна гдг шиг The lady from Shanghai хүртэл хол байна даа хол..................

7 comments:

Особу said...

harin teh :) train gardag hed heden heseg baigaaz? neg hunii olon kinog uzeed ireheer tuhain nairuulagchiin uuriinh ni uvurmuts tamguudiig ni olood harchihdag boldog yum shig baigaan. neeree soundtrack-naas ni yamar duunuud taalagdsan be?

bayabaga said...

OST aas ni medeej The Greatest..I tunes aa harsan chini ene boginohon hugatsaand 95 sonsson baina..:)

tegeed Try a little tenderness(suuliin shiruusdeg heseg deer ni gantsaaraa maangadaj bgaa,tolgoigoo savaad..kaka),Devil s moon, Eyes on the prize,Pajaros iig odoogoor hamgiin ih sonsson yum shig baina..

patatepatata said...

Argagui l gakusha, lag buten preview hiisen baishd. Nuguu, "soto ga paripari, naka ga shittori" gedeg shig, lol

Bi bol "uzsen, taalagdlaa" or "taalagdsangui" gesen 2hon tailbartai, keke.

Yaaj hun bolno doo kuurkii

bayabaga said...

medemhiireh durtai yu?..lol..

hudlaa unen tuhain kinonii yu ni yaagaad sonirholtoi sanagdsanaa heldeg baih yumsan gej bodood baidag yum...

minii hamgiin durgui ni duiveeneer,busdiin amaar dagaj unelgee ogoh..lag shibui tsarai gargaa l Kurosawa akira d durtai geed yarina..tegsen mortoo ternii yag yund ni durtaigaa helj meddeggwui...yamar, setguul deer tegeed bichitssen beeleeshd geltei ni bish..

nen yalanguya manaid..

hundaga said...

таалагдсан ← пататэ-г дуурайв.
зарим хэсэг дээр уйлсан. ганцаардлын тухай, хүн хүнийг хайрлах тухай, хүн хүндээ дурлах тухай...гээд хэд хэдэн асуултандаа нэмэлт хариулт олж авсан кино байв.

bayabaga said...

hundaga san 恋する惑星g uzeech..WKW g yapond bolood baruund aldarshuulsan kino..MBN mayagiin style tei..tehdee iluu 「hungun」..mash osusume!!..:)

S. B. said...

Nadad bol ene kinonoos neg yum yah argagui dutagdaad baisan. WKW-iin busad kinotoi haritsuulahad shuu dee.
Norah Jones bol jujigleh aviyasgui, Jude Law-iin british accent neg l bishee.
Bas dialogue sain boloogui, neg l tiim hooson sanagdsan /plot bol oilgomjtoi WKW huvid/
Gehdee durslel, zuraglal, soundracks medeej cool.