өчигдөр нагано хотод олимпийн бамбарын буухиа болов..ТВ ээр нэг юм болоол сүржигнээд бсаныг бодвол амар тайван дууссан ч интэрнэт дээр япон хятадуудын хооронд үгэн дайн болж байна..эндээс yahoo news ийн доод талын бичлэгүүдийг уншина уу..
тэхдээ Хятадууд нээрээ үнэн омогтой овилгогүй улс юмаа..хүний нутаг дээр байж баахан улаан туг/дотор муухай оргимоор/ ,орилоон чарлаан,хятад дуу ч хоолой нийлүүлж дуулаад байх шиг..??эх орондоо хайргүй хүн гэж хаана байхав..тэхдээ л арай дэндүү харагдаж байлээ.
өчигдөрийн цуглааныг хараад нэг л юм бодогдож байв..Хятад оюутнууд Японд өөрсдийнхөө үзэл бодлыг /буруу зөвийг нь шүүхээ азная/ хамгаалаад эрх чөлөөтэй жагсаал цуглаан хийгээд , японууд тэр эрхээр нь хангаад, цагдаа бүр хамгаалж байна..харин тэд нар үхэн хатан хамгаалаад бгаа улаан хятаддаа ийм цуглаан хийж амныхаа зоргоор орилбол ямар ч тайлбаргүйгээр буудуулж танкаар дайруулна гэдгээ ойлгож байгаа болов уу??
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
2 hours ago
No comments:
Post a Comment