өчигдөр Өвөрлөгчид голдуу 「найранд」 оччоод ирсэн..найрны сониноос:
--хоол унд
хонины хагас гулууз чаначихаж..язартал нь чанаад, өөх махыг нь алаглуулаад ширээн дээр тавиж.хаа газрын монголчууд тэгээд адилхан юм даа..хүүхнүүд нь хүртэл өөхөө ялгахгүй сайхан цохиж байнаа...хамгийн инээдтэй нь ой хагастай нэг 「муухай」 хүүхэд хүртэл аймаар махсуу(махсаг?)..амандаа нэг жоохон бүхэл махтай.тэрнээсээ салахгүй тас зуураастай..:)..наана нь байгаа ногоо жимс рүү харж байгаа хүн алгаа..бүгдээрээ махан дээр..:)
--дуу хуур
яммммарррр дуулах дуртаймбэ? бараг л би дуулий би дуулий гээд гараа өргөх нь холгүй..нэг дуулахаараа бүх бадгийг нь дуулаад таг болчих юм..ямарч сайн шүлэгийг нь цээжилдэг юм..ядаж байхад нэг дуу хөгжимийн багш залуу байсан..хөгжилтэй гар . дуу болгоныхоо өмнө оршил болгож хөөмийлөөд элэг хатаагаад хаясан..хөөмийний араас ..Зөвхөн монголдоо....гээд цангинуулж гарчээлээ...би гэж нээх үнэтэй хүн гуйлгуулж гуйлгуулж хамгийн сүүлд нэг дуу дуулмар болсон..дуулах ч гэж дуулах шүлэг уншихын завсар нэг юм дугараагаа аргацаасан..
--хүүхдүүд
хүмүүс хүүхдүүдээ дагуулаад ирж..баахан айлын хүүхдүүдийг шоолж инээх шив..дээр бичсэн ой хагастай бацаан..тэр нээрээ хүнд гар гарнаа..хүнээс бишүүрхэнэ гэж байхгүй...хүн болгонд очиж үнсүүлээд харсан хүнээ дагаад гүйчих юм..ээж аавыгаа тоож байгаа шинж алга..хамгийн инээдтэй нь аав , ээж ч гэж цэх хэлж чадкү мөртөө канпай!!(тогтооё!!) гэж хэлж чаддаг наасан..:) өөрийнхөө бариж байсан ундаагаа хүмүүстэй тойрч тулгаад бгаа байхгүй юу..үнэн эгдүүтэй бацаан..аа,тийм,хүүхдүүддээ ямар ч гоё нэр өгдөг юм..Ангир/даанч эрэгтэй хүүхдэд/, Хайр гэх мэт..гснээс, Соёлын хувисгалын үед төрсөн хүмүүс нээрээ андашгүй нэртэй байдаг тээ?Тэмцэлт,Хүвисгалт,Соёлт,Давшилт,Дайчин г.м...:)
--хөдөлмөрийн хуваарь
манайхтай эсрэгээрээ..эрчүүд нь өглөөнөөс авахуулаад шоппинг хийгээд,хоол ундаа бэлдээд,дууссан хойно нь аяга тавгаа хүртэл угаах юм..:) ..хүүхнүүд нь тэнд лаг ч юм шиг аалигүйтээ л ..
--ангийн хүүхэд
улайм цайм 10 а гийн 「охин」 нэг байв..хөдөлж,аяглаж байгаа,ярианы өнгө тон, харц, ер нь л маш ойлгомжтой..даанч огтхон ч тайп биш бсан учираас нэг их яриа өдөх сонирхол байсангүй..
бас нэг зүйл...энэ лав гэй байхаа гэж сүүлийн 2,3 жил хардаж байгаа найз маань өчигдөр нилээн халамцуу 3,4 ч удаа сайхан залуу гэж үг алдаж байх юм..одоо 37 той,бид 2 танилцаад 4,5 жил болоход ганц ч эмэгтэй хүн түүний амидралд гарч ирээгүй, миний мэдэхийн тэр өмнө нь нэг ч удаа найз охинтой байгаагүй,бид 2ын ярианд нэг ч удаа эмэгтэй хүний тухай сэдэв бгаагүй, би түүнд эмэгтэй найз нараасаа 2,3 ыг танилцуулсан ч тэр болгонд шалтгаангүйгээр зугтаагаад тэр бүсгүйчүүдтэй холбоо барихыг хүсээгүй г.м...архи гэж хүчтэй эд шүү..тийм хашир хүнийг хүртэл үг алдуулж байдаг..
--маш хөөрхөн залуугийн тухай
миний хувид найрны гол үйл явдал нь надтай чацуу/надаас 10 сарын ах..корэ ва жүүё..:) нэг даруухаан залуу байв..16.7 той хүүхэд шиг догдолж,чичирч,бадайралгүй уджээ..шилийн гол аймгаас ирсэн, аав ээж нь мал малладаг, айлын том хүү, инээдтэй нь монгол сургуулид сураад ,төгсөнгүүтээ японд хүрээд ирсэн тул хятадаар сайн яриж чаддаггүй, ойлг0доггүй гсн,надаас нэг хуруу өндөр болов уу,надаас арай махлаг /барилддаг бсан/, цэвэрхэн цагаан царайтай , давхраагүй жижигхээн номхон бор нүдтэй юм, ихэнхи монгол залууст дутагддаг интэллижэнт төрхтэй/өөртөө баахан дайсантай боллоо доо,би/, ядаж байхад мэргэжил нь утга зохиол юм байна, яриа таарч бгаа ч гэж жигтэйхэн,баахан монголын уран зохиол ярив,чалчаа биш,хүний яриаг их сонсох юм , цээжнийхээ гүнээс хүд хүд гэж инээнэ, таахар таахар /гээд их эгдүүтэй /алхдаг..г.м ээр таалагдсангүй юм байсангүй..даанч эхнэртэй юм байна..8 сард төрөх юм гсн..эхнэрээс нь халит харамлав...хэхэ..нэг ийм залуутай өчигдөрийн найран дээр тасралтгүй 4,5 цаг яриж өнгөрүүлэв..өөр хүнтэй ярих завгүй/хүсэлгүй??/..:)..тэр ч бас дургүй биш бололтой..миний хажууд найрыг дуусгаваа..найр болсон газраас буцахдаа хамт алхсан..зэрэгцээд алхаж явахад , үргэлж явдаг зам маань арай л ондоо.илүү дотно,илүү богино..:)хааяа гар шүргэлцээд хамаг биеe бадайруулсан шиг, дээр нь ядаж байхад тэр залуу хүний мөрөөр тэвэрч алхах их дуртай юм..согтсон байсаных уу?эсвэл ямар нэгэн сэдэл бсан уу??хүний бодол руу өнгийж болдогсон бол өнгийхөөр л байлаа..нэг иймэрхүү
ямар ч байсан маш аятайхан үдэш байлаа..энэ залуутай холбоотой ямар нэг юм дараа болбол дахиж мэдээлнээ
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
2 hours ago
4 comments:
yuon goyo goyo yum bicheed bainaa. bi yag chinii bichij baigaa shig neg iim zaluusd nugasgui ? za tegeed mongol erchuudiin saihaniig duudaad barahgui ee ?
noyo0n nuruutai l gene, nomhon dolgoon l gene, alsiin haraatai, gunduugui, heegui, ershuud, hiimorlog, gudsehen geed l mongol zaluuch oor shuu,
Bi ch gesen dutahaargui olon saihan shinjtei zaluu shuu!
Chamaas 1 huruu undur, chamaas jaahan mahlag (barilddaggui baisan), davhraagui onigor bor nudtei, olon mongol zaluuchuudad dutagddag intelligent turhtei (bagadaa ih medeh gej shooluuldag baisan), hunii yaria sonsdoggui, chalchaa, tas tas huhurdug, taazaa hayalj alhdag (ih egduutei) geed l...
Butensaind naad saihan zaluutai chin uulzaj, hen ni huurhun be gedgee shuune ee, lol
po>
chi neeree unen oodrog hun shu..:)
erchuud>
bid 2 hamt bsan bol ch bulaatsaldaad bas teruuhendee yum boloh baijee gej oiv..lol
hehe, egduutei yumnuud bichdegiin, po chan ugaasaa hoorhon sht,muuhai ch bsan hoorhon kkke,
Post a Comment