хэд хоног хөдөөгүүр явав..дурсамж дурсамж дурсамж..танил гудамж, танил кафэ, танил царай..бусдын өөрчлөгдсөнийг харж байж л тэр дундаас өөрийнхөө өөрчлөлтийг олж харах юм даа..жирийн үед үл анзаарах..найзын хүүхдийг харлаа..хөлд орох гээд паацагнаж байсан бацаан бараг сургуулид орох болчихсон байна..тэр хүүгийн өсөлтнөөс өөрийнхөө хөгшрөлтийг олж харав..би ч бас төдий нас нэмсэн... нэг найз маань жилийн дотор нөхрөө, дүүгээ, ээжийгээ зэрэг алдаад хар залуугаараа зөндөө үрчлээ суучихаж... галтай цогтой , хайр дурлал нь ч ажил үйлс нь ч амжилттай байсан болохоор зовлон гуниг яридаггүй,ядруу хүний зовлонг ойшоодоггүй, бүх асуудлын шалтгааныг тухайн хүний хичээл зүтгэл дутаж байна гдгээр шийддэг бсансан..тэр зан нь өөрчлөгдөөд хүний яриа сонсдог, буруутгадаггүй, бөөрөнхий болсон санагдав. .
яах аргагүй гэй найз маань эхнэр авах гэж буй юм байна...нутагт/өвөр монголд/ буй аав ээжийнх нь танилынх нь охин гэнэ..зургийг нь үзэв..өөрөөс нь 7,8 дүү жоохоон охин байна..найзын маань уридны хүүхдэрхүү, үл ялиг ягаандуу туяатай шингэн царай нь алга болоод гүзээ нэмээд тос даасан цагаан залуу болж...тамхиных болтой батга бас нүүрэнд нь нэмэгдээд нэг л тийм тосорхог?? тос даасан төрхтэй 「дунд эргэм насны」 залуу болж...анх хэдэн жилийн өмнө Японд ирэхэд нь танилцаж байж билээ..эмч болохоор тэд нар сургуули дээр ч цагаан халаадтайгаа, тэр нь өөрт нь их зохидог байсан..анхны харцаар л надад таалагдаж ..би ч түүнд таалагдсан гдгээ маш олон юман дээр мэдэрдэг байсан..анх танилцсан үе маань борооны улирал бсан болохоор нэг их усан бороотой өдрүүдтэй..тэр шалтаг заагаад манайд хүрээд ирнэ..би ганцаараа нилээн гайгүй байранд амидардаг..тухайн үед авдаг бсан стипэнд маань ч гайгүй..тэр харин японд ирээд удаагүй байсан болохоор нутгийнхаа 2 залуутай хамт амидардаг байсан..тэгээ л 2уулаа бороон дундуур гарч пийв аваад гэртээ орохгүй голын эрэг дээр бдаг бсан сүүдрэвч?саравчинд орж суучаад пийваа ууна..яагаадыг мэдэхгүй..бодвол тэр нь илүү романтик бдаг бсан байх..бөөн шаагисан бороон дунд 2 нов нойтон амитан ухаан анзаарах ч чөлөөгүй юм яриастай..хамгийн инээдтэй нь тэр монголоор тийм ч сайн яридаггүй..сайн ойлгох боловч бага сургуулиасаа авхуулаад хятад сургуулиар явсан болохоор хятад хэл нь түрүүлж гарч ирээд бдаг.японоор бол дөнгөж ирээд бсан болохоор олигтой биш..монгол,япон,англи холиол яриж өгдөг байж билээ..одоо бодохоор инээдтэй..:)нээрээ тэр Хятадын Тан улсын үеийн эртний яруу найргийг сайн мэддэг. тэрнээсээ надад яриж өгдөг бсан юм байна...кк..:)тэгээ л бараг үүр цайлгаж байж л манайд орж ирж унтана..надад илүү хөнжил гудас байсан ч бид 2 ын хэн нь ч тэрнийг огт 「санахгүй」..:)..хоюулаа нүцгэн миний орон дээр тэврэлдээд унтдаг бсан..тухайн үедээ юу ч болдоггүй..нэгнийгээ тэврэх төдий...хүүхдээрээ байж дээ..би өөрөө ч debut хийж амжаагүй gay experience бгаагүй тул юу хийхээ мэдэхгүй бсан шиг байгаа юм..одоо бол али хэдийнэ цааш нь?(дээш нь?) харуулцсан бгаа даа.lol.аа ,нээрээ би түүнтэй уулзах шалтаг гаргах гэж 7 хоногт 2 удаа хятад хэл заалгаж бсан юм байна.. надад хятад хэлийг зөв дуудах ямар ч авяас алга гдг сэн...ккк..харин үсгийг нь хараад япон хэлтэй адилуудыг нь бол таниад бдаг байсиймаа...одоо санаанд үлдсэн нь жиньтиэнь,миньтиэнь гсн үгнүүд л байх юм..би андуураагүй бол өнөөдөр маргааш гэж байх ёстой...:)
хэдэн жил өнгөрөхөд тэр бүх мэдрэмжүүд алга болжээ..цаг хугацаа муу зүйлийг ч сайхан дурсамжийг ч ижил тэгш арилгаж бүдэгрүүлдэг болтой...гэй бааранд нь огт хүн байгаагүй/2 газраар ороход/, тэгсэн мөртөө мангар үнэтэй бсаныг эс тооцвол энэ удаагийн аялал нэг иймэрхүү,хуучиныг эргэн сануулсан, одооны өөрийгөө зэрэгцүүлж цэнэх,нягтлах сэдлээр дүүрэн болов..
Токиод буцаж ирсэн, ямар муухай бүгчим халуун байнаа...буузны жигнүүр гдг үг бүр яг тохирно..би ч гэрээсээ гарахгүй, air condition оо тойрсхийгээд, 2 м ээс холгүй зайнд л багтаж амидарч байна даа..
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
1 day ago
10 comments:
уйтгартай ч юм шиг..
чи найзынхаа нүдэнд ямар харагдсан бол?
bas l zuderch yadraad tuurtsen,hugshirsun haragdsan baih...:(
Nostalgia gej.
Chi gehdee goyo urnultei bichne ee.
Mani bol iim bichleg bichvel " huuchin gazar neg tiim dotno goyo baiv" geed l duusaa... Kekeke
yaanaa henii yanaagui hugshirch bnaa :( btw goy bichleg bnaa
Unshaad uzlee. Neg l tiim hongon gunig torood yavchlaa shuu. Huuchin dursamj... Bayabaga agaagiin ee bichlegeiig unshij baih zuur bi anh yaj bailaa? gej hurtel bodogdloo. Tsag hugatsaa gedeg aimaar hemjuur yumaa.
gay zaluus bas zuv zugeer tevreldeed untdag ni bdiim bjee ;)
Po>
hugshin ni avyastaish de..lol
osobu>
ta ch hugshirtoloo nileen udah baihaa...ter diskodoj bgaagaaraa bol..mani met ni l...:)
mned>
chiniihiig sonsii l doo..
rhia agaa>
bi ondoo hun shoo..gsn..kk
Ayataihan bietei oops...I mean bichlegtei damshig shuu.
Minii ergen toirond ch iimerhuu zuil bainaa, huvi hunii songoltiig hundelehees oor argagui.
mongol yamar biana??chi gej neg nuutslag ni dendsen hun beenaa..:)
Mongold ih saihan bainaa, chi amraltaaraa hediigeer ireh ve?
Post a Comment