нөгөө айхтар халуун арай гайгүй,уужуухан амисгал авч болмоор хэмжээнд буураад байна..хэдийгээр уридын адил 30хэмээс дээш халуун байгаа боловч чийгшил багатай хуурай халуун тул хамаагүй өөрт амар..
миний ажилбараа өгөх хугацаа өдөр өдрөөр дөхөө л, би гдг хүн ондоо юм руу зугтаа л..өөрт огт хамаагүй янзан бүрийн юм орчуулж үзээ л, motivation гээч юм хаачсан юм бөө мэд..
өчигдөр номын дэлгүүрт сэтгүүл хайж явтал Poets strip the world naked гсн гарчиг нүдэнд тусав..аваад харсан Playboy бдаг бгаа..бодоод үзсэн би гдг хүн Плэйбой г урид нь өрөөсөө сөхөж үзээгүй байх юм..Стрэйт эрчүүдэд зориулсан баахан нүцгэн хүүхнүүдийн зурагтай /би бол эвшээлгэхээр тийм сэтгүүл/ гсн нэг тааруухан ойлголттой.. тэгсэн ихэнхи агуулга нь нилээн serious эд бдаг юм байна..улс төрийн сэдэв ч байх шиг..өмнөх хэдэн дугаарыг нь ч эргүүлж үзэв..таалагдах шинжтэй..кк..энэ удаагийн дугаарт нь дэлхийн шилдэг яруу найрагчидын тухай тусгай өгүүлэлтэй(бүхл бүтэн 20 хэдэн хуудас бсан байхаа)байв...тэр дунд нь танидаг хүн бараг үгүй.. Бодлэр,Борхэс ийн нэрийг дуулсанааас цаашгүй..оросуудаас нэг ч хүн байсангүй..тэр дунд ганц мэддэг хүн байсан нь Таникава шүнтаро...урид нь нэг хүнээс шүлгийн номыг нь бэлгэнд авч бсан юм..хүүхдэрхүү,гэнэн гэмээр хөөрхөн хөөрхөн, гэвч нилээн гүнзгий тийм шүлгүүд санагдаж бсан..энэ удаа бүр таалагдаб..иймэрхүү..
Бүү март.
Бодитоор орших нь ганц 「1」 буйза
2 оос дээшхи бүхий л тоо
Илбэ зэрэглээн адил
Бороо, гол, шүүдэр, цөөрөм
Ус хаа сайгүй холбогдоно(⇒цүнагарү)
Иймийн учир тэднийг
Нэг гэж тоолсу.
Загаснаас загас төрж
Загасны хэлбэрээ үл алдмой
Иймийн учир (тэднийг)
Нэг гэж тоолсу.
цэцэрлэгийн хүүхдийнх шиг ийм хөөрхөн/гэвч час хийсэн/ шүлэг байна
Xэрвээ
хэрвээ толгой,толгой биш бөгс байсан бол
дотоож малгай байх байсан
хэрвээ газар, газар биш тэнгэр байсан бол
Солонго хонгил /тунннэл/дундуур татах байсан
хэрвээ 6 6 биш 1 байсан бол
6 дугаар ангийнхан 1 ангийнх болох байсан
хэрвээ мөнгө мөнгө биш навч байсан бол
Банк(тэр чигээрээ) ногоорсон их ой байх байсан
Хэрвээ өдөр өдөр биш шөнө байсан бол
Томчууд ч гэсэн орондоо шээх байсан
Хэрвээ би би биш чи байсан бол
Энэ шүлгийг бичигч нь чи байх байсан..
;)
「даян дэлхийн энх тайван мандтугай 」 стилийн ийм шүлэг ч байна..
Өглөөний бууухиа
Камчаткийн хөвгүүн анаашны тухай зүүдлэхэд
Мэксик охин будан дунд автобус хүлээнэ
Нюү ёоркийн охиныг орондоо инээмсэглэн хөрвөөхөд
Ромын хөвгүүн шонгийн модон дээр тусах нарны зүг нүд ирмэнэ
Энэ дэлхий дээр
Үргэлж ,хаа нэгтээ өглөөг угтаж байдаг
Бид буухиалан нэгэндээ өглөөг дамжуулдаг
Өргөрөгөөс уртрагт
Өөрөөр хэлбэл , ээлжлэн байж энэ дэлхийг хамгаалдаг
Унтахын өмнө чих талбин чагнаарай даа
Хаа нэгтээ алсад сэрүүлэгний чимээ сонстох вий
тэр бол
Чиний дамжуулсан өглөөг
хэн нэг нь
Баттай хүлээн авсаны гэрч бөлгөө
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
1 day ago
9 comments:
"hervee" "ogloonii buuhai" hoyor ni goyo yumaa. neeh engiin ineedtei ugtei yum shig hernee tsaanaa neg yum baigaad baih shig.,,
"hervee" buuuuur neg goyoooooo kkke, tnx shu
Hervee, buu mart 2 ni taalagdav.
Chi sain orchuulsan baishd.
Toolsu (ene hellegiig urid ni sonsoj baigaagui yum baina. Gehdee ih dajgui sonsogdoj baina)
Tegsu, ingesu gej, tegsugei, ingesugei gedgees urgaj garsan uu??
Tegsugei, ingesugei gedeg, minii bodloor tegtsgee, ingetsgee gedgiin bichgiin/ jaal deer uyiin helber shig sanagddag yum. Hervee tegj bodvol, toolsu gej, orchin uyiin hellegeer "toolts" gesen ug boloh yum bolov uu..
toolmui ch yum uu, toolnuu gedeg ni zuv helber ch yum shig...
But anyhow, toolsu gedeg ni iluu uyangalag sonsogdoj baina, keke
yooy yadargaatai urt urt bichdiimbe.. daraa l zalhuugui uedee unshihaas.. boon shuleg duu bolood bainuu yagaad baina.. joohon tovch todorhoi kkk...haluund bur zalhuutai gej..
ershuu>
tnks
Po darga>
teem.tegsugei ingesugei gedgiin iluu utga zohioliin helleg+ hund tushaah bish oortoo handsan zoolon helleg yumoo daa..nuuts tovchoon deer ih gardag sanagdana...
strong shi>
tsag ursen bol sorry..gevch hervee urt sanagdval esvel sonirholgui sanagdval ogt unshihgui baih sonolt ch bas bii ..:) ..bi bol shuud algasdag..
duraaraa bolohoor hoishdoo ch gsn bichmeer sanagdsan zuilee hussen hemjeegeeree bichih baihaa.. keke..ter ued buhimdalgui unshihgui hayachij baigaarai...:)
todayjin uurii chn blogiin barag buh l bichlegiig unshla.uurii chn amidraliin hew mayg,sonirhol ih taalagdla.bi 30 hurehde uur shg chn durtai yumanda tsag gargaj chaddag tm l otona bolson bhiig husjiin.sayhnaas blog bichij ehelsiin,daanch humuus shg bainga bicheed bj chadkuma,uur shg chn on udaan jil urgejiluulj chadahnu guyu medku.aa nre tn 一つお願いがあるんだけど、相談に乗ってくれますか。
openarm.delhii.net
hehe sorry.. chamaas urt bichdeg humuus ochnoon baidgiin bailee.. oort n bichih yum oldohgui baihaar n ataarhaad l.. that's ma bad habit.. gomdoogui bizdee?! /ooriigoo 2 garaaraa eeljilj algadaad elegdev/
openarm>
teg teg..soudan chini yu yum bol daa??
storng>
gomdson.,chamtai dahij naizlahgui gsn,,(ingej yaridag bailuu??..kk)
Өө гайхалтай. Би энэ хүний тухай хайж яваад чиний блог руу ороод ирлээ л дээ. чиний орчуулга чинь их аятайхан болжээ.
Түүний тухай нэг гоё тодорхойлолт бнаа ...Бүтээлийг нь уншиж байхад "зууныг даван туулсан суу билэгтэнтэй" ярилцах мэт сэтгэгдэл төрдөг... гэж Хятадын нэгэн алдарт яруу найрагч өгүүлсэн байдаг юм бна.
Ерөнхийдөө бол маш гүнзгий санааг дэндүү энгийн ойлгомжтой өгүүлдэг юм шиг санагдаадугаам хэхэ
Post a Comment