монголд маань аймаар юм болжээ..урид нь ийм зүйлийг зурагтаар гадны оронд болж байгаагаар л хардаг байсан бол хойшид монголд болж буй хувилбараар харах нь ихсэх болтой..хэд хэдэн хүний амь нас, дээр нь уран зургийн галлэрэй , дуурь гээд соёлын өвүүдийг шатаасан гэж байх юм.хайран юм .харамсавч баршгүй..
одоохондоо хэвлэл мэдээллээр хэн нэгнийг буруутгах, намнах өнгө аястай зүйлс голлож буй боловч яагаад ийм байдалд хүрэв, юу болов? яачив? гдг дээр хэн ч дуугарахгүй байна,,
ихэнхи ижил төстэй үйл явдалууд ингэж төгсдөгчилэн энэ удаад ч бас жагсаал д оролцсон иргэдээс хэдэн жирийн иргэн пролэтари хүнийг бариж хориж,хамаг бурууг нялзаагаад жинхэнэ эзэн нь хойно нь сугараад үлдэнэ..тэдэнд өөрийн гсн мэдиа алга..бусад масс ын хувид хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр харуулж байгаагаар нөхцөл байдлын тухай төсөөлөл нь бий болох тул хэн мэдээллийн хэрэгсэлийг атгаж байна,тэр хүнд байдал ашигтайгаар эргэх болтой..
одоогоор,интэрнэт болоод гол сонинуудын хандлага,хүмүүсийн сэтгэгдэлийг харж байхад ерөнхийдөө Магнай, Батзандан/энэ 2 хүнийг үнэндээ танихгүй юм..анх гарч ирэх үед нь монголд байгаагүй болохоор/, дээр нь Элбэгдоржийн эсрэг масс эргэж,аврагч баатраар манай энхрий хайрт ерөнхийлөгч тодорч байх шив дэ..асуудал хэнд ашигтайгаар эргэж байна вэ гдг тухайн асуудлыг авч үзэхэд хамгийн чухал болов уу?хэн ч өөрт ашиггүй зүйлийг хийхгүй
ойлгомжгүй зүйлс:
1.яагаад сонгуули болоод 3 хоночоод байхад дүн нь албан ёсоор гарахгүй байна вэ?яаж ч шинэ систэмээр явуулаад, яаж ч удаан тоолоод 3 хоног гдг бол маш урт хугацаа..сонгуулийн тооллого,дүн гаргах процэсс ямар нууцлаг далд,тодорхойгүй бус байдалд болж бгааг бүгдээрээ мэдэж байгаа..бусад улс оронд бол саналын хайрцагийг битүүмжилсэнээс эхлээд бүх TV ээр явцыг шууд дамжуулдаг биш үү??ингээд бодохоор энэ удаагийн үймээнд одооны засаг төр болоод сонгуулийн ерөнхий хорооны хариуцлага нилээн том санагдана..
2.яагаад албан ёсны дүн гараагүй байхад нэг нь ялалтаа тунхаглаад,нөгөөдөх нь ялагдлаа гэж зарлаад олон нийтийн сэтгэл зүйгээр тоглоод байна вэ? тэгсэн атлаа нэг нэгнийгээ хүмүүсийг замбараагүй байдалд турхирла гэх..энэ удаагийн үймээнд хэн нэг нь буруутай болох ёстой бол Баяр ни ч Элбэгээ нь яг тэгш буруутай..хэн хэн нь ойворгон мэдэгдэл хийж хүмүүсийг турхирсан,
3.манай ерөнхийлөгч ямар хариуцлагагүй мэдэгдэл хийнэ вэ? тэр хүний үүрэг хэн нэгний бурууг олж тогтооход биш байдлыг намжааж ,эвийг сахих баймаар.гэтэл шуудхан хээв нэг буруутан гэж нэг талыг нь шууд нэрлэж байх юм..энэ бол шүүх цагдаа хүчний байгууллагын гаргах ёстой дүгнэлт...эгзэгтэй үед цус гаргалгүйгээр асуудлыг шийдэж ирсэн туршлага бидэнд зөндөө бий/Батмөнх сайд аас авахуулаад/
ерөнхийлөгч онцгой байдал зарласанаар байдал дорхноо намжлаа гсн мэдээ явж байх юм..үнэхээр тийм бол яагаад 18 цагийн үед зарлаж болсонгүй бэ? бүхэл бүтэн нэг намын/эрх баригч/ байшинг шатааж буй нь онцгой байдал биш гэж үү?заавал хүний амь эрсдэх хүртэл асуудлыг хурцдуулах шаардлага юунд байв??
4.монголд урид нь зуу зуун жагсаал цуглаан болж байсан..ихэнхи нь тайван замаар, тайван бус ганц 2 ыг нь цагдаа тарааж /хүч хүрдэг / чаддаг бсан..гэтэл энэ удаа чадсангүй..үнэхээр хүч хүрсэнгүй ю? монголд чинь гудамжаар дүүрэн цагдаа бдаг биз дээ..эсвэл зүгээр байдлыг намжаах сонирхол байсангүй юу..үүниг тэнд ажилласан цагдаа нартай холбож ойлгохгүй байна уу..энэ нь дээрхи тушаал гаргагч түвшиний хүмүүстэй холбоотой санал болно..
5.Мoнголд өмнө нь мөн л олон удаа/5/ сонгуули болж эрх баригч 2 хүчин аль аль нь ялж ялагдаж үзсэн..хэн хэн нь бид сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байна, дахин сонгууль явуул, гэх мэтээр өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн нэр томёог зээлдвэл өдөөн хатгаж, турхирч бсан ..гэвч ийм байдалд хэзээ ч хүрч байсангүй..энэ удаа яагаад энэ байдалд хүрэв??үнэхээр хүмүүсийг тэвчиж байж чадахгүй болтол нь бухимдуулсан шударга бус сонгуули болов уу? эсвэл гадны ямар нэг хүчний байгууллагын оролцоо байв уу?яагаад ингэж бодох болсон гэхээр сонгуулийн өмнөхнөөс манай хэвлэлүүдээр....монголд ингэж хагалан бутаргасан парламэнт хэрэггүй..ерөнхийлэгчийн засаглал /нэг хүний засаглал Орос болоод дундад ази ийн нэгэн адил/ л тохирно гэх мэссэж яваад байгаа билээ..өчигдөрийн хэрэг явдалын дараа мэдээний сайтууд дээрхи уншигчидын саналыг харж байхад энэ мэссэж мөн л нилээн хүчтэй харагдана..эндээс арай гадны хүчиний оролцоо байгаа юм биш биз гэсэн хар төрж байх юм..Жишээ нь хэцүү нэрт кэй жи би гийн зохиол байх үндэслэл хэр вэ???монголд парламэнтийн засаглал биш нэг хүний төр тогтоох сонирхол манай 2 хөршид аль алинд нь бий гдг нь тодорхой.
мэдээж энэ удаагийн хэрэг явдал маш хэрэггүй зүйл..эд матэриалын хувид ч, бийгмийн сэтгэл зүйн хувид ч, МУ ын гадаад нэр төрийн хувид ч ..гэхдээ энэ удаагийн үймээнийг зүгээр нэг хэдэн согтуу ,ажилгүй хүний үйлдэл мэтээр харуулаад өнгөрөх нь бас учир дутагдалтай мэт..хичнээн арга хэлбэр нь буруу ч
нийгэмд ийм хэмжээний бухимдал хуримтлагдаад байгаа гэдгийг энэ удаагийн хэрэг явдалаас харж болж байна..чоно борооноор , дайны хажуугаар дажин гэж согтуу хөлчүү хулгайч зэлгээч янзан бүрийн хүн тэр дунд цохиж явсан нь даамжиггүй..гэлээ гээд зөвхөн тэр талын үр дүнгээр нь асуудлыг шийдээд өнгөрвөл үнэхээр өнгөц юм болно.
энэ хэрэг явдалаар далимдуулаад
1. ардчилал /Ардчилсан намтай холбоогүй шүү/ хумигдвал, нэн ялангуяа хэвлэлийн эрх чөлөө,үндэсний ТВ гээс бусдад нь сурвалжлах эрх өгөхгүй байна гсн мэдээлэл байна..ямар хятад,оросууд биш дээ..арай ч тийм юм хийхгүй гэж найдахаас./,
2.аль нэг хүчин нь хэт ашиггүй байдалд орвол,монголд хүчний тэнцвэр алдагдвал гсн үг,..бидний маш олон үнэт зүйл монголын дотоод /хэн нэг нь дангаар шийдвэр гаргах эрхгүй байх,хяналт/ тэнцвэр, мөн гадаад тэнцвэр/ орос хятадын хүчиний тэнцвэр+3 дагч хөршүүд/ дээр тогтож байгаа билээ..
бидэнд л ашиггүй....
миний хэлэх гсн гол санаа : хэн нэгнийг буруутгахаа азная.асуудлыг олон талаас нь харж үзий..яагаад ийм явдал болов? ийм явдал болох нь хэнд ашигтай вэ? цаашид яавал зохих??....тэгэхгүй бид зүгээр хэдэн жагсагч хэдэн иргэдэд бүх бурууг тохоод өнгөрвөл?????
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
1 day ago
7 comments:
olloo-goor uzeed sanaa zovnij suusan chin ogloo tanil jap(F)-aas mail irev. CNN-eer モンゴル暴動 (mongold uimeen)garch bna!
teheer ni bodloo F-d bichsen.
今回のモンゴル選挙を巡る暴動だけど、結論から言えば、その背景には、レアメタル争奪があると思う。
7/3からサービス業の仕事してる人たちが仕事しないでストライキやるらしい。
大きく分ければ3党が戦ってきた?けど、今回の選挙は明らかに国民を騙した、許し難いものになった、とストライキを起こした人たちが言っている。
で、どんどん都内の建物を燃やしていってる。モンゴル人の政府に対しての怒りは相当なものだったからこんな騒動になったと思うけど、個人的には、この前のチベット騒動の影響もあったのかなとも思う(火をつけたりする行為は今までもあったのだが、今回はちょっと行き過ぎた気がする)。
日本人のカメラマンが病院に運ばれたみたいだね。8/11までには今の混乱状態が収まっていると思う。田舎行くから大丈夫だと思うよ。
ーーーーーーーーー
"uls orny chadal = hun amyn too x bolovsrol" gedegtei sanal niileh uu?
eniig zaaval unshaarai.
http://www.yuichiro-itakura.com/essay/kiss/kiss104.html
ene deerh essay dotor sonirhol tatsan zuil:
システムの問題ではない。
システムを利用する人間のモラルと教養の問題に過ぎない。
何か問題が起きれば、表面的で一時的な解決策として、「新たな制度」を作る。
しかし、何度と無く書いていることだが、制度が何かを解決するわけではない。
闇金融を規制すれば、振り込め詐欺が横行する。
制度が出来ることは、その程度のことに過ぎない。
そもそも、万人にとって完璧な制度など、あるはずも無い。
大切なことは、それを好んでか好まざるかに関係なく、我々が資本主義経済の中に生きていることを認識し、その仕組みについて最低限の教養を身につけることである。
つまり、我々自身の生きている環境について、我々自身の教養を高めること以外に、豊かさを維持することは出来ないということだ。
Hmmm....I dont think they will never figure this out...it's gonna be just like zorig's case....too sad.
Gehdee iimerhuum yum hogjij baigaa orond garah ni neg talaasaa zailshgui. Harin ch manaihan olon jil daruuhan, bas ih darluullaa. Personlly, I wouldn't trust neither HUNam nor Ard.Nam. I am a pro-Prez governancy, and I think that would fit for us better.
Medehgui ee, ene neg l sejigtei sanagdaad yavchihlaa. Minii huvid ggendee ch bii goondoo ch bii gedeg shig ali ali n' buruutai gej bodoj baina. Gehdee yamar ch shaltag baisan gesen iim uimeen samuun zohion baiguulsan uls hariuclaga huleeh heregtei bolov uu.
Sonin hevlel harj baihad yoronhiidoo MAH namiin taliig omoorson n' zonhilj baih shig. Yag cuglaan deer ochson humuusiin yaria hevleld bichsenees zorood baigaag bodohod bas nuuj daldalsan yum baigaa bolov uu. Nogoo talaar ene heden darga nart hamaagui davarch bolohgui gesen sanaa toruulj chadaj baigaa bolov uu.
Iim yum uzne gej sanasangui ee, gomdmoor yum.
Mongold zaluus yagaad buhimdaj bna? Minii ergen toirnii ihenh humuus yaltch ugui AN-d sanalaa ugsun getel ygaad Hu nam diilenh bolchihov?... Odoo yaj ungursun 4 jiltei adilhan 4 jiliig unguruunu duu gej unen setgeleesee buhimdaj bna.. 30nii oroin talbai deerh tsuglaral, shuudingiin umnuh 4 zamiig haahad bailtssan zaluus hen negnii uria duudlagaguigeer tsuglasan bsan. 30nii udriin udees hoish Hu nam songuuliaar diilenh bolhnee gej sonsood baij suuj chadalgui uursduu l gadaa garch tsuglasan bsan.. Odoo hediigeer Undesnii TVgeer gants taliig barisan medeelel tsatsagdaj,buhnii setgeld aidas hurch bgaa ch bugd ene baidligi uurchluhiin tuluu dotroo negiig bodoj suugaa gedegt ergelzeh yum alga. Uneheer za yaval ch yag geed bid zugeer suugaad bj bolohguin bna humuusee
Mongold zaluus yagaad buhimdaj bna? Minii ergen toirnii ihenh humuus yaltch ugui AN-d sanalaa ugsun getel ygaad Hu nam diilenh bolchihov?... Odoo yaj ungursun 4 jiltei adilhan 4 jiliig unguruunu duu gej unen setgeleesee buhimdaj bna.. 30nii oroin talbai deerh tsuglaral, shuudingiin umnuh 4 zamiig haahad bailtssan zaluus hen negnii uria duudlagaguigeer tsuglasan bsan. 30nii udriin udees hoish Hu nam songuuliaar diilenh bolhnee gej sonsood baij suuj chadalgui uursduu l gadaa garch tsuglasan bsan.. Odoo hediigeer Undesnii TVgeer gants taliig barisan medeelel tsatsagdaj,buhnii setgeld aidas hurch bgaa ch bugd ene baidligi uurchluhiin tuluu dotroo negiig bodoj suugaa gedegt ergelzeh yum alga. Uneheer za yaval ch yag geed bid zugeer suugaad bj bolohguin bna humuusee
Post a Comment