Thursday, July 24, 2008

opera bolood ayalal bolood

өчигдөр Bunkamura гийн Orchard hall д Парисын дуурийн театрын (Opéra national de Paris)тоглолт (Ariane et Barbe-Bleue (Ariane and Bluebeard-Арианна ба хөх сахалт??)
үзэв,..үнэгүй урилга олдсон болохоор..түүнээс биш над шиг хүнд билэт нь олдохоор тийм эд биш л дэ..ядаж байхад энэ нэр хүндтэй театр Японд анх удаа айлчлан тоглолт хийж бгаа гээд хүн пиг..бусад нэртэй тэатрүүдаас ялгаатай нь дандаа л, улиг болсон сонгодог дууриуд гээд байдаггүй, орчин үеийн дуурь нилээдийг тавидаг газар юм байна...та нар мэдэх байх, Оросын , Италийн тэатрүүд юм л болохоор нөгөө Пуччини,Россини гээд унадагийг..манай дуурийн тэатр өөрсдийн үндэснийхээ дуурьтай хольж тавидаг болохоор арай сонирхолтой байх гэж бодно..

билэт нь али эрт дууссан байсан болохоор үүдэн дээр нь 「билэт авна」гэсэн цаас барисан хүмүүс нилээн байна..би сонирхоод ямар үнэ хүрдгийг нь асуулаа..тэгсэн миний билэтийг үзчээд ...「урилга」 зарж болдоггүй юм..за, яахав би 300 аар авий гэж нохойтож байна.өөрийнх нь үнэ 580 $ байхад чини аймаар даварцсан байгаа биз??кк..би гайгүй үнэ хүрэх юм бол зарчихая гэж бодоод бгаамаа бас..уул нь надад яг одоо мөнгө их хэрэгтэй байсан ч..ахиад энэ тэатрын тоглолтыг үзэх боломж амид явах насанд тохиогоо ч билүү??....гсн шүү юм бодогдоод өөрөө үзэхээр болов..

дуурь нь орчин үеийн сэдэвтэй байсан болохоор үзэхэд урамтай шинэлэг санагдаж байв..гол дүрийнх нь хар залуу маш давгүй залуу байв..:)..бас ирсэн үзэгчид нь Токио гийн хамгийн гайгүй агаа нарын цуглуулга байв...би бүүр ангайж орхисон..ийм гайгүй залуу японд бас байжээ...гэх янзтай..xvxv.. завсарлагаагаар кафэ орж нэг пийв авч захдуу зогсож байгаад 30 мин сайхан хүн сонжсон доо..

.....намартаа(9сар? 10сар?) европ тийшээ хямдхан аялал хийж үзэх санаатай..италийн 2 юмуу 3 хот..тэгээд боломж гарвал лондон,парис аар халит шагайж харчаад ирие гэж санаж байна..өнөөг хүртэл миний очиж үзсэн европ гвл орос ын сибирь...нөгөө ичмээр дамшиг даа гдг шиг европ гэж хэлэхд ч ичмээр дамшиг даа..2 ч хөтөч ном(guide book?) авсан..тэрнийгээ өдөр шөнөгүй үзсэн хүн л байна..гэвч ер нь мангар үнэтэй юмаа тэ? эндээс тийш орох онгоцны тасалбар болоод европ доторхи замын зардал бол гайгүй хямдхан байлгаж болж байна..гол асуудал буудал...лаг хогийн хогийн(??кэкэ..нийтийн ус, жорлонтой г.м) буудлууд гэхэд л дор хаяж 50,60 euro байх болтой..япон хэдийгээр үнэтэй ч сайн хайвал үүний тал үнээр хамаагүй илүү буудалд бууж болно.. аль эсвэл би сайн хайж чадахгүй байна уу??

нэг иймэрхүү байдалтай халуун зуныг үдэж сууна..өнөөдрөөс манай сургуулийн амралт эхэлж байгаа..сургуулийн хүрээ/campus/ эзгүйрээ л нэг л эл хуль байна..

3 comments:

The Face said...

amarchihsanuu? bayar hurgeye^^
gehdee ta ch amardaggui bhaa. Gehdee hicheel zutgel ih gargasan shuu(mongoloor yag yu gehiig medehgui bna :(
manai huree bol ail hediin el huli bolson.(Huree gej helsen sonirholtoi yum)
Opera uzeed goyo yumoo. ^^

bayabaga said...

ovor mongolchuud harin campus yiig huree gej mongolchilson bsan..ter ni mash onovchtoi sanagdaa l..

ershuu said...

bayabaga ah bilet shaglagch boloh dohson baishd kkke