Өчигдөр Шибүя орж жаал шоппингдсон чинь надад дийлддэг унэтэй хувцас алгаа..:)санаагаар унаад буцахдаа Apple store орж шинэ I Pod үзэж баахан хорхойгоо хөдөлгөж харж зогсож бгаад гарч ирэв..
шинэ I pod nano чинь дэлгэцтэй болцсон бшд..тэгсэн мөртөө даруй 6000 иенээр хямдарсан бна..би нээрээ аваад сар болоогүй Ай подоо өнгөрсөн сард хулгайд алдан пад,..одоо гүрийгээ л бгаа..төрсөн өдрөөрөө далимдуулж өөртөө бэлэг гээ л авий гэж бодоод бгаа.. одоо 1 сарийн зай байна..Бас
24 инчийн Мак баахан гайхаж,бараг л илж үзэх нь холгүй юм болов..ер нь мак дэндүү гоё юмаа..keybourd нь хүртэл шал ондоо..дараачийн удаа РС гээ солихдоо л заавал Мак болгий...
бас Аояма боок сэнтр ээр дайрч хэдэн ном авсийн байна.. нээрээ Токио д бдаг хүмүүс хэрвээ сонирхвол Шибүя HMV гийн 6 давхарт бдаг
Aoyama book center ээр ороорой..энэ сарийн 17 хүртэл англи хэл дээрхи номнууд нь 80 хүртэл хувиар хямдарч бсан..бүх paperbook нь 500 иен ..би далимдуулаад баахан М.Харүки авсан...англи дээр нь уншиж үзий гэж бодоод..Бас Мишима Юкио,Чехов,Жэймс Жойс,Raymond Carver авсий бна..
орой нь гэртээ харьж ирээд унтахын өмнө Дэлхийн 2 дайны баримтууд(第二次世界大戦の記録) гэсэн баримтат кино үзсийм бна..Дайны дундуур Амэрикт хийгдсэн бөгөөд дотоодын масс,олон нийтэд хандсан ухуулгын(propaganda) баримтат кино..дээр үед МГЛд кино театрууд киноны өмнө кино журнал гээд нэг суртал ухуулгын богино кино мэдээнүүд гаргадаг бсан даа?(энэ өгүүлбэрт кино гдг үг хэд орчивоо??keke)
「Дайснаа мэдье」гсн гарчигтай бөгөөд ,бидний дайсан болох япончууд гдг ер нь юу юм, ямар соёлтой,шинто,бүшидө,өча,икэбана,самүрай,шөгүн гэж юу болох,япон хүн юу идэж уудагаас авахуулаад өдөр тутмы амидрал,түүх , гарал үүсэл гээд маш нарийн судалгаа хийсэн бх юм..жирийн масст зориулсан гэхэд бараг л харьцуулсан соёл судлалын нилээн өндөр хэмжээний лекц уншиж болохоор матэриал байв,.,сонирхолтой санагдсан хэсгүүдийг дурдахад:
1.тэр үейин дундаж япон цэрэг нь 160 см өндөртэй,53 кг жинтэй маш давжаа(гэж танилцуулав).гэвч басаж болохгүй..тэд дунджаар 27 кг буюу өөрийн жингийн хагасаас илүү ачаа үүрч байлдаанд оролцох чадвартай(буу,сум ,усны сав, хоол гээд байнга авч явдаг ачааг хэлэв болтой)..гардан байлдаанд маш сайн(каратэ жүдө гийн бэлтгэл хийж буй цэргүүдийг харуулав)...тэхдээ марш хийхдээ тааруу.хөлөө нийлүүлж алхаж чаддагүй гээд шал хөндлөн алхаж бгаа цэрэг харуулав..кэкэ..дээр үед манай байлдаантай кинон дээр японуудыг харуулдагтай их төстэй санагдсан..
2.японуудын гарал үүслийн тухай хэсэг дээр бидний нэр цохиж явна...Японууд нь нутгийн угуул иргэд болох Айну болоод Монгол,Манж,тэгээд Малайз зүгээс ирсэн үндэстэнүүдийн хольц бөгөөд цэвэр цус биш гэж авав..Монголыг дурдахдаа догшин ,бүдүүлэг(凶暴)гэж авдий,,муусайн янкууд..:(
3.1920,30 онд Японууд өнөөгийн хятадууд шиг Өрнөдийн бранд уудыг хуурамчаар үйлдэж,тэдний толгойг өвтгөж бсийн бна,,Амэрикийн пүүсийн шүдний сойз 50 цэнт бхад дууриамал япон сойз нь 10 цэнтээр зарагдаж (амэрикийн дотоодод нь) тэдний тэвчээрийг барж бж..патэнтийн хулгай энэ тэр дээрээ ч гарамгай бсан болтой..одоо л хятадууудыг элдэвээр хэлээд бгаа болохоос..уул нь аль аль нь нэгнээ хэлэлтгүй л юм билээ..2 хар хэрээний үлгэр...кэкэ..Амэрикийн 5 одтой тугийг хүртэл үйлдвэрлээд өөрсдөд нь шачихдаг бсан бх юм..ккк..мэдээж олсон валют бүгд зэвсэглэлд явсан нь ойлгомжтой..
4. 1930 аад оны Токиог анх удаа хөдөлгөөнтэй дүрсээр харав,.,Вау!!! ассаррр гоё хот байжээ...7сая600 мян хүнтэй..Тэр мэтрө,дэнша энэ тэр,бүүдал,хөтөөр явж бгаа хүмүүсийн хувцаслалт, баар цэнгээний газрууд ер нь л давгүй хот байжээ..япон бизнэсмэнүүд(сараариман) ууд аль 30 аад он гэхэд л өнөөгийн төрхөө олчихсон бж..ер нь л баруунаас дутах юмгүй бж..тэр үед бид хаа явлаа гээд бодохоор л .....тэхдээ аргагүй ч юмуу доо..1940 өөд он гэхээр чинь японууд 「капитализм」д шилжээд 70 аад жил болчихсон бсийм бшд..бодоод бсан чинь..
г.м.ээр бичих юм их бгаа ч нуршуу боплж буй тул өнөөдртөө ингээд...