Sunday, September 16, 2007
bolzoond shogshood
Өчигдөр 24 размэрийн жижкээн хөлтэй хөөрхөн залутай болзоонд явав..(монгол стандартаар бол) залуу ч юу байхав..43 тай..Гэхдээ мэдээж япон хүн дээр нь гэй хүн учраас жинхэнэ наснаасаа 10 аар залуу харагдана..43 тай гэдгий ни ч би өчигдөр л мэдэж бгаам чинь..:)жижигхэн хөлнөөсөө үхтэлээ ичих юм..юунаас нь ичдэг байнаа..тийм хөөрхөн хөлний...:)
түүнтэй хамт Sukiyaki Western Django г үзсийн байна..Тарантиногийн оролцоотой бүтсэн кино гээд рэкламдаад бсан,дээр нь миний дуртай Ито Хидэаки,Момой Каори тоглосон гэхээр нь үзмээр санагдаад бсан юм..ер нь ч тэгээд киноны үйл явдал энэ тэр нь давгүй санагдаад бсан болохоор нь ..гэвч миний хүсэн хүлээж бсанаас нилээн ондоо кино байв..Момой Каори үнэн күүл бсанийг хэлэх хэрэгтэй..Бас Ито Хидэаки гийн англи хэлний дуудлага давгүй байв..бусад ни мэдкүээ..( япон кино боловч англи хэл дээр,)
италичуудын хийдэг макарони вэстэрнд ,эсвэл Б зэрэглэлийн гэгддэг ковббой,якуза кинонд дуртай хүмүүс байвал заавал үзээрэй...Килл Билл ийн шүтэн бишрэгч хүн Quentin Tarantinoд омаажю( hommage)болгож хийсийм уу даа гэмээр санагдаж байв..
дараа нь Роппонги доори д бх нэг хоолны газар хоол идэж пан пан гсн...итали хоол ны газар бсан ..
тэгсэн чинь тэр хоолны газрийн хүмүүс өөр хоорондын юмаа японоор биш италиар хэлэх юм..захиалга дамжуулахдаа мэдээж.биэра бла бла ..гээ л ...бодуул ..пийв 2.гэж бсан бх..:)..
бас би 00 орох гээд явж бсан чинь миний өмнө нэг тогооч нь яаг 00 орох гээд хаалгыг нь татаж таарсийм..тэгсэн чинь нэг зөөгч залуу ...аттэнтэ...блабла гсн чинь нөгөө тогооч хөөрхий амитан сандраа л бөхөлзөж бариад намайг түрүүнээ оруулаад бсан..бодвол зочиныг түрүүлж оруул гсн бх..уул нь би тэр итали үгийг нь өөрийнхөө сонсголоор цээжилсиймаа.даан ч өнөөдөр санахгүй бна..аттэнтэ ..гэж хэлсэнийг л санаад бгаам..attention!!! гэжаагаан бол у гэж ойсон..
франц хоолны газар ,зочин орж ирээд ширээнд суухаар,зөөгч нь гал тогоо руугаа ...2зочин а ра тээбүрү ...гээл бдаг даа тээ(yaponoor)?..би хэрэгт дуртайм болохоорoo зөөгчөөс нь асууж үзэж бсий..ю гэж бгаам бэ гэж..
тэгсэн a la table гсн үг юм гсн... бодвол францаар ..ширээндээ суулаа...гсн үг бх..тэхээр гал тогоон дотор бгаа хүмүүс нь оодобүрү (сая толидсон чинь францаараа бол аn hors d'uvre ингэж бичдэг гэнээ..гүй мөн хэцүү хэл шүү..) энэ тэрээ тачигнатал бэлддэг бх гэж бодсон...таарч буй эсэхийг мэдкү юм..
хүүхдээс гадуур болзоо нэг иймэрхүү...юу?хоол идсэнийхээ дараа тэгээд яасан бэ гэж үү?(ганцаараа жүжиглэв..кэкэ)
тэрийг ярьж өгөхгүй ээ.....тануусын төсөөлөн (ургуулан??)бодох чадварт үлдсэнийг нь даатгая...:)
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Таны блогоос сонин сонин юм их олж уншина шүү нээрээ
sonin sonin yum tiim ih baina uu?
:))
bi ooriinhoo tuhai l bichdeg uhaantai..magadgui bi ih sonin nohor baih..lol..
unen heegui , tegeed hoshin , bas tsoglog unshihaar ooriin erhgui ineed hurdeg , yuo ch gesen bichlegiin chini helber ih taalagdgiinmaa.
Post a Comment