Өчигдөр Шибүя орж жаал шоппингдсон чинь надад дийлддэг унэтэй хувцас алгаа..:)санаагаар унаад буцахдаа Apple store орж шинэ I Pod үзэж баахан хорхойгоо хөдөлгөж харж зогсож бгаад гарч ирэв..шинэ I pod nano чинь дэлгэцтэй болцсон бшд..тэгсэн мөртөө даруй 6000 иенээр хямдарсан бна..би нээрээ аваад сар болоогүй Ай подоо өнгөрсөн сард хулгайд алдан пад,..одоо гүрийгээ л бгаа..төрсөн өдрөөрөө далимдуулж өөртөө бэлэг гээ л авий гэж бодоод бгаа.. одоо 1 сарийн зай байна..Бас 24 инчийн Мак баахан гайхаж,бараг л илж үзэх нь холгүй юм болов..ер нь мак дэндүү гоё юмаа..keybourd нь хүртэл шал ондоо..дараачийн удаа РС гээ солихдоо л заавал Мак болгий...
бас Аояма боок сэнтр ээр дайрч хэдэн ном авсийн байна.. нээрээ Токио д бдаг хүмүүс хэрвээ сонирхвол Шибүя HMV гийн 6 давхарт бдаг Aoyama book center ээр ороорой..энэ сарийн 17 хүртэл англи хэл дээрхи номнууд нь 80 хүртэл хувиар хямдарч бсан..бүх paperbook нь 500 иен ..би далимдуулаад баахан М.Харүки авсан...англи дээр нь уншиж үзий гэж бодоод..Бас Мишима Юкио,Чехов,Жэймс Жойс,Raymond Carver авсий бна..
орой нь гэртээ харьж ирээд унтахын өмнө Дэлхийн 2 дайны баримтууд(第二次世界大戦の記録) гэсэн баримтат кино үзсийм бна..Дайны дундуур Амэрикт хийгдсэн бөгөөд дотоодын масс,олон нийтэд хандсан ухуулгын(propaganda) баримтат кино..дээр үед МГЛд кино театрууд киноны өмнө кино журнал гээд нэг суртал ухуулгын богино кино мэдээнүүд гаргадаг бсан даа?(энэ өгүүлбэрт кино гдг үг хэд орчивоо??keke)
「Дайснаа мэдье」гсн гарчигтай бөгөөд ,бидний дайсан болох япончууд гдг ер нь юу юм, ямар соёлтой,шинто,бүшидө,өча,икэбана,самүрай,шөгүн гэж юу болох,япон хүн юу идэж уудагаас авахуулаад өдөр тутмы амидрал,түүх , гарал үүсэл гээд маш нарийн судалгаа хийсэн бх юм..жирийн масст зориулсан гэхэд бараг л харьцуулсан соёл судлалын нилээн өндөр хэмжээний лекц уншиж болохоор матэриал байв,.,сонирхолтой санагдсан хэсгүүдийг дурдахад:
1.тэр үейин дундаж япон цэрэг нь 160 см өндөртэй,53 кг жинтэй маш давжаа(гэж танилцуулав).гэвч басаж болохгүй..тэд дунджаар 27 кг буюу өөрийн жингийн хагасаас илүү ачаа үүрч байлдаанд оролцох чадвартай(буу,сум ,усны сав, хоол гээд байнга авч явдаг ачааг хэлэв болтой)..гардан байлдаанд маш сайн(каратэ жүдө гийн бэлтгэл хийж буй цэргүүдийг харуулав)...тэхдээ марш хийхдээ тааруу.хөлөө нийлүүлж алхаж чаддагүй гээд шал хөндлөн алхаж бгаа цэрэг харуулав..кэкэ..дээр үед манай байлдаантай кинон дээр японуудыг харуулдагтай их төстэй санагдсан..
2.японуудын гарал үүслийн тухай хэсэг дээр бидний нэр цохиж явна...Японууд нь нутгийн угуул иргэд болох Айну болоод Монгол,Манж,тэгээд Малайз зүгээс ирсэн үндэстэнүүдийн хольц бөгөөд цэвэр цус биш гэж авав..Монголыг дурдахдаа догшин ,бүдүүлэг(凶暴)гэж авдий,,муусайн янкууд..:(
3.1920,30 онд Японууд өнөөгийн хятадууд шиг Өрнөдийн бранд уудыг хуурамчаар үйлдэж,тэдний толгойг өвтгөж бсийн бна,,Амэрикийн пүүсийн шүдний сойз 50 цэнт бхад дууриамал япон сойз нь 10 цэнтээр зарагдаж (амэрикийн дотоодод нь) тэдний тэвчээрийг барж бж..патэнтийн хулгай энэ тэр дээрээ ч гарамгай бсан болтой..одоо л хятадууудыг элдэвээр хэлээд бгаа болохоос..уул нь аль аль нь нэгнээ хэлэлтгүй л юм билээ..2 хар хэрээний үлгэр...кэкэ..Амэрикийн 5 одтой тугийг хүртэл үйлдвэрлээд өөрсдөд нь шачихдаг бсан бх юм..ккк..мэдээж олсон валют бүгд зэвсэглэлд явсан нь ойлгомжтой..
4. 1930 аад оны Токиог анх удаа хөдөлгөөнтэй дүрсээр харав,.,Вау!!! ассаррр гоё хот байжээ...7сая600 мян хүнтэй..Тэр мэтрө,дэнша энэ тэр,бүүдал,хөтөөр явж бгаа хүмүүсийн хувцаслалт, баар цэнгээний газрууд ер нь л давгүй хот байжээ..япон бизнэсмэнүүд(сараариман) ууд аль 30 аад он гэхэд л өнөөгийн төрхөө олчихсон бж..ер нь л баруунаас дутах юмгүй бж..тэр үед бид хаа явлаа гээд бодохоор л .....тэхдээ аргагүй ч юмуу доо..1940 өөд он гэхээр чинь японууд 「капитализм」д шилжээд 70 аад жил болчихсон бсийм бшд..бодоод бсан чинь..
г.м.ээр бичих юм их бгаа ч нуршуу боплж буй тул өнөөдртөө ингээд...
Subscribe to:
Post Comments (Atom)
15 comments:
yaasan ch surhii yum be. english, jpn deer nom unshaad l.
suraltsanaa...
Sonirholtoi barimtuud baina shuu. Uzmeer sanagdchihlaa.
Japand bolon mongold Mishima ih nertei yumaa. Nadad oros hel deer neg nom n' baigaa l daa, daanch nogoo meddeg oros hel martagdah shahsan bolohoor unshihgui toirood l baigaa. Neeree sonirho uzeye baiz.
Mac dajgui shuu.
delhiin 2 dugaar dainii uyeiin amerik dahi japanuudiin bodit amidralaas hiisen kino uzej baisan yum baina, ikh davgui kino ?
Come See the Paradise (1990) uzeed setgel hodloj baiv.
"Bidniig joohon baihad kinony umnu surtalchilgaa gardag baisan daa.." ???????????
Chi chin odoo heden ony huuhed yum bee??? Nadaas 1-2 ah l gej bodood baisan, ugui bololtoi... Hongildoonyg 20toidoo uzej baisan uu ugui yuu? Lol
Naadah chin nhk-iin kino yuu? Nomyn sangaas avsan yum uu??
Nomyn sand, "20-r zuunyg bichlegeer uzeh ni" ch bil uu tiim nertei bas neg kino baigaa. Asar sonirholtoi. Uzeerei. Nadad video ni baij magadgui, baival avch uzehgui yuu..
Kino gesnees, chi muu nuguu hairdresser-ee uldeechih geed baihad avaad yavtsan baihdaa yaadiim. Uudgui.
Kyobou gej, dogshin buduuleh bish, zerleg dogshin geech??? Buduuleg geheer neh soyolgui gesen utgatai bolchih bolohoor... Gehdee chamaig harj baihad ch dogshin zerleg gedegtei sanaa niilne shuu. Lol. Takashigaas assuval mongolchuudyg kyobo l gene, harj l baigaarai
byambaa >
surhii bishee..dandaa goyo zuagtaig ni avsan geeluu..kkkeeke
peakfinder san>
Mishima yapond bol mangar nerteishde..Mongold harin yama yum bol?suuliin ued gaigui huchee avaad bh shig..
bi neg ih unshdagguimaa..Patriotism iig ni unshij uzsen .neg ih taalagdaagui..Harin Confessions of mask ni davgui bsan..Sedev ni ch tegeed oir yum daa.
Gay hun bsan gdg uttgaar ni unshij uzmeer sanagdaad bdagg yum.
unshij uzeed taalagdval review bicheerei..huleej baiya.
erchuud>
ter kinog uzeegui yum baina..uzeh bolomj garval end review hiinee..
Potato
NHK bishee..Amerikiin cergiin yamnii(pentagon??)ii arhiviin kino..
chi 映像でみる20世紀g heleed bna uu?deer ued nileediig ni uzej bsiin bna..
Hairdress bhdaa yahuu de.hair spray geech..tanaid bgaashhde..bi avch yavaaagui...:))
zerleg buduuleg,zerleg dogshin shal ondoo yu? nadad adilhan sonsogdood bh yum..;(
Naadah chini sonirholtoi yum aa. Daisnaa sain sudalna gedeg ni strategy-iin huvid ih heregtei. Tuunees gadna dotoodiin bolon gadaadad zoriulan yanz buriin surtal uhuulgiin ongo ayastai medeelel tsatsah ni odoo ch tegeed jiriin l uzegdel bolj dee. Mongolchuudiin talaar bas tsuhas yum durdsan ni ih sonin yum aa.
hletei humuus tsaanaaa oor yumaa olon hel deer olon yum unshaad uzeed l hehe :)
sonirholtoi medeelel bn bayarlalaa
MNED san>
harin tiim.yag unen.daisnaa sain sudlah tal deer manaid ch hiih yum ih bna daa.oros hyataduudiin talaar bidnii medeh zuil yu bilee geed bodohoor(tednii oyuun sanaanii undes ni yu yum ch gediim uu..)
misty san>
komento arigatou..
bi dandaa zurgii ni hardiimoo...:)
Mishima ch gyo shu. sanamsargui dairaldaad unshsan "aoi jidai" n minii anhnii mishima blaa gej. daraa n ch heseg nugasgui durlaj baahan zohioliig n unshsan. duralsan nomoo hayaj chadalgui mongol ruu gaa zooson geed yariad bval ulger duusahgui nee gejaagaa..
ingehed aoi jidai dotor n aigui negen zaluug aigui gyo durselsen bdiin... halit mult heltei gadgad bi hurtel teriig n unshaad , hervee bi gay bsan bol durlah bsan bhdaa gej bodoj bj bilee... check it out ;)
dugi san>
hi,
aoi jidai g unshij uzeeguiee..hervee unshval bodlo bichnee..
Post a Comment