Нартай сайхан өглөө байноо...хангалттай унтаж,нойр авсан тул их л сэргэлэн сайхан босч ирж байна,.сүүлийн үед дандаа өглөө 6 цагаас босч бсан тул хэдэн өдөр жаахан ядраад байсан юм..орой хүүхэдтэй хоол идэхийг эс тооцвол хийх юмгүй сайхан өдөр байна..ийм байлгүй бас хөөрхөн удчиж..
энэ хийж бгаа ажил маани энэ долоо хоногт дуусна..дахиж ажил хийхдээ газар байршилыг нь сайн харах юм шүү..энэ ажилыг болохоор цалин нь гайгүй бсан болохоор уулгамч юм шиг байршилыг нь асуулгүй за гэцсэн чинь талдаа 1цаг 40 мин явдаг газар бж таардий..нэг өдрийн 3 цаг 20 мин ыг галт тэргэнд өнгөрөөнө гэж юу гэсэн үг вэ??тэгээд яг ид rush hour тул бөөн хүмүүстэй шахцалдана гсн үг..богино хугацааны ажил тулдаа тэсч байна..
ажил гснээс энэ сард нээлтээ хийх гэй баранд нээлтийн 2 өдөр нь очиж туслалцахаар болсон..манай найзын баар л даа..одоо бэлтгэл гээ л бөөн юм болж бгаа..би сүрхи хүн болох гээд 「чадах ядахаараа туслий шүү..хэрвээ миний хийж чадах зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй」 гсн чинь нээлтийн 2 өдөр хамт ороод өг гэж авдий....баларсoooн..хүнд туслана гэж амалчаад ...өөнаадахий чини хийж чадкүм бна гэлтэй нь биш..шаварт унасан шарын эзэн хүчтэй гдг билүү..арай нюанс нь ондоо ч юмуу??
миний ойлголтоор гэй баранд ажиллах хүний хамгийн сайн хийж чадах зүйл нь хүмүүстэй сайн харилцаж ,ярилцаж чаддаг чадвар бх ёстой гэж боддог. гэтэл би гэж сайхан дүмбэгэр хүн байдаг..:(
сайхан худлаа инээгээ л зогсож бхаас....lol.
эртүүд Tower records руу шагайсан чинь The Cardigans тай маш адилхан стилний дуу яваад бхаар нь шинэ цомог нь гарсийн байх гээд баярлаад асуусан чинь
Lucky soul гдг хамтлагийн Add your ligths to mine гдг дуу юм байна..лаг давгүй дуу бсан..гэхдээ СД г аваагүй л дээ..тэр өдөр авсан СД ний үнэ нь төсвөөс нэгэнт хэтэрсэн бсан тул....тэхдээ дараа орохдоо заавал авнаа... энэ Lips are Unhappy гсн дуу нь илүү күүл юм байна..
ер нь сүүлийн үед дуу хөгжим хувцас хунар гээд юм юм л 60,70 аад оны стил буцаж моодонд ороод бх шиг бнаа..манайд хүртэl хамгийн моодны Лэмөнз гэхэд л тэр СД ний дизайн,өнгө аясаас авахуулаад пүдвөлк,үс засалт
тэгээд ямар ч балай үйл явдал энэ тэр бхгүй энгийн хийцтэй клип энэ тэр нь 70 аад оны санагдуулаад бгаа биз?
Шувт долоогоод байна гэж бодохоор л…
6 days ago
No comments:
Post a Comment