
...20 р зууны сүүлийн хагасын япон зохиолчид дундаас хамгийн цуутай, хамгийн галзуу?,маняак?? хамгийн ,,хамгийн зохиолч нь яах аргагүй Мишима Юкио(жинхэнэ нэр Хираока Кимитакэ) билээ..өөрөө гэй хүн бсан гдг утгаараа ч тэр гэй хүмүүсийн дунд бас нилээн алдартай...Амид ахуйдаа Нобэлийн шагналд хамгийн ойрхон зохиолч гэгдэж бсан боловч , хүлээлгүй 45насандаа амиа хорлож..
..түүний 『Багтай өчил』(Баггүй өчил?? Багаа хуулахуй?? Confessions of a mask-仮面の告白)дуусгав..хэдийгээр нэг их зузаан ном биш ,230 орчим хуудастай байл уу даа,боловч худлаа хэлсэн хүнд бараг л 4 , 5 жил болсон байхаа...эхлүүлээл 50 иад хуудас яваад дандаа зогсчихдог...уншиж дууссаны дараа эргээд харахад зохиолын хамгийн сонирхолтой хэсэг нь 50 р хуудсаас хойшоо бсан байх юм..
японуудын шишоосэцү(私小説)гдг, манайхаар бол өөрийн хөрөг маягийн зохиол гэхийм уу даа..өөрийн бага, идэр нас, бэлгийн бойжилт, дур тачаал, чиг надлагын талаар нууж хаах юмгүй маш шулуухнаар, Өөрийгөө Хөндлөнгөөс харж бичсэн зохиол....албан ёсоор түүний анхны зохиол гэгддэг..зарим хэсэг дээр нь улайм цайм өөрийн минь тухай биччихсэн юм шиг сэтгэгдэл төрж байв..эмэгтэй хүнээс дөлж зугтааж буй хэсэгээс авахуулаад маш олон зүйл дээр...гэй хүмүүсийн заавал уншвал зохих сонгодог зохиолын нэг мөн болоб уу..

хэдийигээр зохиолчийнхоо хувид миний тайп(хэдийгээр уншсан 2 хон номоор нь дүгнэж болохгүй ч гэлээ..одоохондоо тэр шүү дэ...хэдэн жилийн дараа дотор нь живчихсэн явж ч магад) биш боловч хуви хүнийхээ хувид асар зөрчилтэй, сонирхолтой , дүүрэн конфлэкс, санагдсан учираас орой гэрт хариж байгаад юүүтүүбдсэн чинь,『Мишима Юкио- 2 нүүр』 гсн дээр үеийн баримтат кино байна..нилээн сонирхолтой кино боловч түүний гэй бсан талаар нь огтхон ч дурдаагүй нь киноны ач холбогдолыг шууд л газарт унагаж байх юм...Хүний бэлгийн чиг хандлага гдг өнгөц харахад сээгэс төдийгөөр хязгаарлагдах боловч үнэндээ тийм биш...тухайн хүний иэхнхи үйлдэл, шийдэлийн тодорхойлогч хүчин зүйл байдаг болохоор...

бас нэг зүйл, энэ хүн харваас гэй хүн (хүвцаслалт,үс засалт, зориуд хиймэл бөгөөд хэтэрхий эршүүд дүр эсгэж ярих ярианы өнгө ,нарциссизм, бодибилдинг гээд захын гэй хүн шууд таниж болохоор гадаад төрх, зохиолыг нь уншвал нэг өгүүлбэр яваал гэй хүн бичжээ гэж танигдахаар дотоод ертөнц) дээр нь өөрин зохиол бүтээлэрээ дамжуулаад би эмэгтэй хүнтэй сээгэс хийх чадваргүй(босохгүй гсн үг) гэж зарлаад байхад, одоо хүртэл итгэдэггүй хүн олон байдаг нь ойлгомжгүй..ммм....
Мишима Юкио; 2 нүүр
























