Thursday, September 18, 2008

Аюурын яриа

Зохиолч Аюурзана миний дотроо хүндэлж явдаг цөөхөөн монгол хүмүүсийн нэг..магадгүй, хүндлэл хүлээвэл зохих жинхэнэ хүмүүс нь манайд ил гардаггүй, чимээгүйхэн , олны тоосонд дарагдаж амидардаг болохоор тэр байх..монгол бичигийн тухай, одон мэдалийн тухай, гэрлэлтийн тухай(над шиг хүмүүс тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм..⇒үр удам үлдээх 、эсвэл бүгдээрээ л гэрлдэг хорвоогийн жам бла бла биш...) ..санаа нийлж байна..

эх сурвалж:www.mongolnews.mn

Ж.Мөнхзул гэдэг сэтгүүлчийн авсан яриа/хаа очиж сэтгүүлч нь мангар биш юм..сүүлийн үед манай сонингууд дээр хүнээс яриа авахдаа нэг л төрлийн домбоо асуултууд асууж, нөгөөдүүл нь ч адилхан юм хариулах юм..жишээ нь:
асуулт:та хайрыг юу гэж боддог вэ?
хариулт:хайр уу?? маш ариун зүйл гэж боддог..
асуулт: та багадаа ямар хүүхэд байсан бэ?
хариулт: номноос салдаггүй хүүхэд байлаа...гэх маягийн..кк

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй. Харин яруу найргийн их наадмууд энд тэнд олонтаа зохиогддог. Зэрэглэл зиндааны хувьд мэдээж янз бүр. Стругад болдог тэр наадмаас жил бүр нэг яруу найрагч “Алтан титэм” гэдэг шагнал гарддаг. Одэн, Нэруда, Бродский, Хини, Мёрвин гээд аугаа хүмүүст тэр шагналаа өгч байсан болохоор энэ наадам нэлээд дээгүүр түвшнийхэд тооцогдоно. Айовад зохиолчдын ямар нэгэн цугларалт болдог гэж зарим хүн ойлгосон юм шиг байна. Тэндхийн их сургууль орон орны мэргэжлийн зохиолчдыг хамруулдаг хөтөлбөртэй юм л даа. Дэлхий дээрх хамгийн олон зохиолч амьдардаг хот гэгддэг Айова-Ситийн орчин нь өөрөө их сайхан. Харин намайг жил бүр тийшээ очдог гэж чи хэнээс дуулав аа? (инээв)

Ер нь намайг ийш тийшээ явсныг хүмүүс ихэвчлэн аян замын тэмдэглэлээс маань мэддэг. Аян замын тэмдэглэл гэдэг бол сэтгүүл зүйн онцгой сайхан төрөл төдийгүй, уран зохиолын нэгэн өвөрмөц бичвэр юм. Дашрамд хэлэхэд намайг ийм маягаар гадаадын хөтөлбөрүүдэд оролцоод байхаар манай зохиолчид Аюур л ганцаараа зохиолчдын хорооны мөнгөөр зугаалаад байна гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ бол цаад газруудынх нь зардал, нэр заасан урилгаар явж байгаа. Зохиолчдын Хорооныхон ч энэ тухай сониноос л мэддэг.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Таатай биш байх гэж бодлоо. Яагаад гэвэл та яг жилийн өмнө өөрийгөө орчин үеийн шинэ сэтгэлгээний түвшинд бичиж байгаа хүмүүсээс хамгийн мундаг нь гэсэн байсан. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?
-Өөрөөсөө доогуур хэмжээний хүмүүст шүүмжлүүлэхдээ хэн ч дуртай байдаггүй. Харин өөрөөсөө илүү хүний үгийг анхаарч сонсох л хэрэгтэй. Зарим хүн зүгээр л чулуу шидэхийн тулд уран зохиолыг бамбай болгон ашигладаг. Зарим нь ойлгох хэмжээ дутсандаа буруу бичдэг. Цөөхөн ч гэсэн зарим хүн юу мэдэрч ойлгосноо бичсэн байдаг. Үүнийг ялгаж салгахад хэцүү биш. Ер нь шүүмжлэл гэдэг бол жинхэнэ түвшиндээ маш чухал урлаг юм. Уран зохиол огт мэдэхгүй хүн мэддэг царайлаад цэцэрхэхийг шүүмж гэхгүй шүү дээ. Ухаан муутай хүн урагшгүй юм хийхийг алийг тэр гэх вэ. Тиймээс тоодог ч үгүй. Харин өөрийгөө хамгийн мундаг нь гэж хэлснээ даанч нэг санахгүй байх чинь. Зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг бичиж байх л сайхан, тийм биз? Сурвалжлагч хүний хувьд ч гэсэн анхаарал татсан яриа авахын тулд заавал этгээд, өдсөн асуулт тавих шаардлагагүй шүү дээ.

-Би нэгэн гадаад хэлний мэргэжилтэн хүнээс “Төрөлх хэлээрээ ярьж, бичиж байхдаа дунд нь гадаад үг хэрэглэх маш бүдүүлэг явдал” гэж сонссон юм. Таны зохиолууд дунд орос, англи шүлгийн мөр, ишлэл хааяагүй. Яагаад эдгээрийг хэрэглэдэг юм бэ?
-Хэл бол хүний сэрэл мэдрэмжээ илэрхийлэх багаж хэрэгсэл шүү дээ. Тэр сэрэл мэдрэмж хэр зэрэг хурц, гүн байгаагаас хэлний гоо зүйн цоо шинэ ойлголтууд төлөвшиж, яваандаа энэ нь уран бүтээлчийн дотоод ертөнц рүү уншигчийг хөтлөх зам болдог. Миний аль нэг баатар харь хэлээр ярих хэрэгтэй үед би орчуулж, амтыг нь сулруулаад яах юм бэ? Надад тийм эрх ч байхгүй. Товчхон хэлэхэд, хүн чамирхаж харь үг хавчуулан ярих, зохиолын дотор гадаад үгээр илэрхийлсэн хэсэг байх хоёр бол тэс ондоо ойлголтууд л даа.

-Та хэр эмзэг хүн бэ? Миний бодлоор та уран зохиол, уншигч хоёрын харилцаа, хамаарал, ойлголцлын сөрөг тал дээр их эмзэглэдэг юм шиг санагдсан. Номныхоо ард тайлбар бичээд л. Эсвэл энэ нь хүмүүс зохиолыг чинь уншаад ойлгохгүй байх вий гэсэн айдас уу?
-Номын арын тайлбар бол эмзэглэлтэй ямар ч хамаагүй. (инээв) Энэ бол Монголд анх удаа тайлбартайгаа гарсан роман. Зохиогчийн далд санааг ил болгох, нэгэн талдаа шинэ оролдлого гэх юм уу. Уншигч эхлээд өөрийнхөөрөө уншина. Дуусмагцаа зохиогчийн санааг уншина. Энэ нь сонирхолтой төдийгүй эцэстээ нэгэн цогц болдгоороо бас л уран зохиолд нэмэртэй зүйл. Зохиолч хүний ердийн л эрэл хайгуул.

-Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.
-Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ. Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.

-Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороод байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Таны бодлоор эх хэлээ аварч үлдэхийн тулд хэн, юу хийвэл зохистой вэ?
-Хэлийг амьд байлгадаг ганцхан зүйл байдаг юм. Амьд, жинхэнэ түвшний уран зохиол. Хэл шинжлэлээр ч биш, хуулиар ч биш, хүн амын тоогоор ч биш, эдийн засгийн өсөлтөөр ч биш, амьд, сайн бичигдсэн номуудаар хэлний дархлааг бэхжүүлдэг. Хэлээ амьд хадгалах бас нэг чухал зүйл нь монголчуудын хувьд бичиг үсэг байж мэднэ. Өнөөдрийн хандлагаар бол, хэдэн том дарга уншиж чадахгүй болчихоос айсаар байгаад бид үндэсний бичгээ хэзээ ч сэргээхгүй сөнөөх нь шиг байна. Монгол түмний оюуны асар том соёл одоо арьсан урлал чимэглэдэг хээ төдий л үлдэх гээд байх шиг. Явж явж монгол үндэсний бичиг үсгийг хадгалсан цорын ганц улс нь Хятад болох нь ээ. Өвөрмонголыг би хэлж байна. 4-5-р ангийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл зааснаар тэр бичгийг авч үлдэхгүй. Түүгээр ном зохиол бичиж, хэвлэж, төрийн хэмжээнд албан ёсоор хэрэглээгүй цагт ч... Ээ дээ... Энэ миний санаа биш, олон сэхээтэн үүнийг мэдэрч байгаа. Гэтэл зарим эрдэмтэд латин үсэгт оръё ч гэнэ үү, элий балай юм яриад эхэлчихсэн, мөд хэрэгжүүлэх сураг дуулдаад байна.
Өөрийнхөө бичгийг үгүй хийж хаячихаад, одоо буцааж сэргээе гэхийнхээ оронд өөр нэг гаднын бичиг ахиад нэвтрүүлнэ гэдэг хаанаас явуулж байгаа хорлон сөнөөх бодлого юм бэ? Эцсийн дүндээ үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл хоёр дээрээ л тогтдог. Нүүдлийн соёлоо бид одоо устгаад барж байна. Ганцхан Улаанбаатарт л гэхэд уурхайчдад хөөгдөөд бэлчээргүй болсон малчид нүүж шаваад, энэ хонхорт 1.2 сая хүн шахалдаж сууна. Одоо тэгээд бичиг үсгээ латинчлаад... энэ янзаараа гурван үе өнгөрөхөд ханз үсэгт шилжих байлгүй.

-Хэлснийг сонсох, бичснийг уншихаас илүү илэрхийллийг үзэх нь сэтгэл хөдлөм байдаг. Тиймээс дэлгэцийн урлаг, тэр дундаа кино асар хүчтэй хөгжиж байна. Хэзээ, хэнд өгсөн ярилцлага гэдгийг тань санахгүй байна л даа. “Зарим киноноос уран, гоё санаа хараад атаархдаг” гэсэн байсан. Хамгийн дуртай кино чинь ямар кино вэ? Яагаад?
-Кино бол шинэ цагийн утга зохиолын нэг гол жанр, хамгийн нийлмэл постмодерн амьсгал нэвчсэн урлаг шүү. Даанч ганцхан манайд л огт хөгжихгүй юм. Хамгийн дуртай кино гэхээр яг тулгамдаад санаанд орохгүй байна аа. За тэгээд өчнөөн дөө, өчнөөн . “Загалмайлсан эцэг”, Бэргманы “Шивнээн, чарлаан”, “Америкт нэг удаа”, “Парадизо кинотеатр”, “Форрэст Гамп”... Оросын Бортко гэдэг найруулагч Достоевский, Булгаков зэрэг сонгодгуудын романуудыг яг бичигдсэн янзаар нь кино болгоод явна лээ. Заримаас нь үзсэн. Үнэхээр гоё байсан.

-Социалист нийгмийн үед та бараг хүүхдээрээ байжээ. Гэвч таны зарим зохиолд тэрхүү нийгмийн системийг ихэд буруутгасан өнгө аяс бүхий утга санаанууд гардаг. Юу тэгж бичихэд хүргэдэг юм бэ?
-Тэр үед л манай уран зохиолд гай тариад байгаа өнөөдрийн бүх төөрөгдөл, завхралын үр үндэс тавигдсан юм шүү дээ. Жирийн гуталчин, төлөвлөгөө нормоо биелүүлээд явдаг тээврийн жолооч, мөрөөрөө мал дагасан малчдад социализм сайхан нийгэм байсан байж магадгүй. Өөрийн гэсэн бодолтой сэхээтэн, тэр тусмаа уран бүтээлч хүнд бол маш халгаатай нийгэм байсан. Хүний бодох, сэтгэх эрх чөлөө хаалттай газар хөгжил гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдахгүй байж болох зүйл л дээ.

-Таны бодлоор эрх чөлөө гэж юу вэ? “Илбэ зэрэглээ” романы чинь нэгэн баатар “Хэрвээ хүн гэдэг ганц нийгмийн амьтан юм бол би хүн байхаас татгалзаж байна” гэж хэлдэг. Зохиолоо бичсэн цаг хугацааны тань дарааллаар бол тийм байж таарахгүй боловч хийсвэрээр харвал магадгүй “Уулын монолог’’-т гардаг чонын амьдралаар амьдрагч хүн дээрхийг хэлсэн хүн мөн ч юм шиг.
-Өө, чи их гоёор харж. Үнэн. Энхбат хүн байхаас татгалзах нь нийгмийн нэгэн эрэг шураг байхаас дээр гэж бодсон ч, энэ санаагаа хэрэгжүүлээгүй. Яая гэхэв, амьдрал тийм л байдаг. Зөв юм бодлоо ч, бидний ихэнхийн маань хувьд буруу амьдрах нь илүү амар байдаг. Харин тэр “Уулын монолог”-т гардаг нөхөр тэгж чадсан. Тэгж чадсан нь надад таалагддаг, гэхдээ түүний зөв үү буруу юу, би дүгнэлт хэлж чадахгүй.

-“Миний бичснийг сайн ойлгодог хүн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж хэлсэн байсан. Зохиолыг тань уншдаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэлдээ олон дурсамж хадгалж явдаг, аливааг үнэн голоосоо үзэн ядаж эсвэл хайрладаг, нэг бол хэт хайнга хүмүүс байгаа байх гэж би төсөөлдөг юм. Таны хувьд тэд хэн бэ? Та тэднээс юу мэдэрдэг вэ?
-Надад цөөн боловч жинхэнэ уншигчид бий гэдгийг олж мэдснээсээ хойш би маш аз жаргалтай хүн болсон. Үүнийг мэдэхээсээ өмнө би өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэхээсээ санаа зовдог байлаа. Тэд яг ямаршуухан нийтлэг шинж төлвийн хүмүүс байгаа бол гэж би хэзээ ч бодож үзээгүй. Магадгүй, чиний хэлсэн шиг тийм л залуус номыг маань авдаг ч байж болох юм. Миний хувьд, тэд бол миний хамтран зүтгэгчид. Миний бичсэн бүхний эцсийн тусгал уншигчдын дотоод ертөнцөд л бий болно. Тэдэнд төрж байгаа бодлууд л уран зохиолын эцсийн үр дүн юм. Түүнээс биш, ном хэвлүүлэх юу юм бэ? Юу ч биш, тийм онцгой ч ажил биш.

-Үүнийг асуух юм сан гэж маш их хүсч байлаа. Тэгээд яг асуух гэснээ бас айчихлаа. Гэхдээ л асуух хэрэгтэй байна. Та С.Анудар гэж залууг мэднэ. Энэ хүний талаар мэддэгээ хуваалцаач. Гаргасан анталогт тань “Бүх юм” өгүүллэг нь орсон байсан. “4 биш 4” гэдэг ном танд бий юу?
-Байлгүй яахав. Тэр номыг хэвлүүлсэн даруйдаа л Ч.Мөнхбаяр надад бэлэглэсэн юм. “Бүх юм” бол сайн өгүүллэг шүү дээ. Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй. Тэр надад өөрийгөө притчүүд бичдэг гэж танилцуулж байсан. Тэр притч гээд байсан зүйлсээс нь би хоёрыг сонгоод, “Билгүүн судар” гэдэг сонин байсан даа, тэнд гаргасан. Нэг нь л лав “Мууг хүссэнээр жаргал олдохгүй” гэдэг нэртэй байсныг санаж байна. Миний бодоход, цаана нь нэлээд олон тийм зохиол байсан болов уу. Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг.

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

-Таныг төрийн шагналд нэр дэвшүүлсэн гэж дуулсан. Шагнал магнал аваад чангарах нь ээ, та бүр.
-Аль ноднин нэр дэвшээд ашгүй унасан. Би шагнал бодож явдаг хүн биш. Тэр тусмаа маш олон муу зохиолч авчихсаны улмаас авах юмсан гэж хүсмээргүй болчихсон шагнал шүү дээ, тэр чинь.

-Та бичсэнээрээ мөнгө олдог уу?
-Олдог. Би өөр юугаар мөнгө олох юм бэ? Миний эхнэрийн номууд бас сайн зарагддаг. “Ганцаардлын дасгал” гэдэг шүлгийн ном нь ганцхан жилийн дотор 3000 ширхэг борлогдсон. Шүлгийн номын хувьд энэ бол их тоо. Гэхдээ бид хоёр одоо хангалттай гээд ахиж хэвлүүлээгүй.

-“Дурлалгүй ертөнцийн блюз” ээс чинь жинхэнэ дурлал гэж хаа ч байдаггүй гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний олдвор л доо. Яагаад ч юм та эхнэртээ жинхэнээсээ дурласан уу гэж асуумаар санагдчихлаа.
-Над шиг хүмүүс хэн нэгэн хүнд үнэн голоосоо л дурлахгүй бол бас тэгээд, тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм. Пөөх, бараг л афоризм шиг хэлчихлээ. Над шиг хүмүүс гэж одоо юу гэж байгаа юм бэ, тээ? Ашиг харж биш, сэтгэл зүрхээ дагаж гэрлэдэг хүмүүс гэвэл илүү дээр ч юм уу? За тэр ч яахав. Би зүгээр л, аз болоход, жинхэнээсээ дурлаж үзсэн шүү л гэж хэлэх гэсэн юм.

-Гурамсан романаа төгсгөчихлөө гэж бодтол үгүй юм шиг юм хэлсэн байна билээ. Ямар нэг сэжүүр үлдээчихвэл үргэлжлүүлээд байж болдог юм аа даа. Эсвэл тэр нь “Амь тавьж буй шувууны далавч” байсан уу?
-Биш ээ, “Амь тавьж буй шувууны далавч” бол залуу насныхаа өмнө тавьсан өрөө дарсан явдал байсан юм. Би тэр бүх явдлыг яаж ийгээд нэг цэгцэлж бичих ёстой байлаа. Гурамсан мөчлөг романуудаа би дуусгасан. Он гаргаад энэ гурван романыг нийлүүлж ботилдог ч юм бил үү гэж бодож байгаа. Гэхдээ сүүлчийн “Цуурайнаас төрөгсөд”-тэй бага сага холбоотой бас нэг роман энэ өвөл бичих санаатай.

-Зохиолч хүн өглөө бүхэн сэрэхдээ зохиол бичих урам зоригтой сэрдэггүй л байх. Хаа нэгтээ “Одоо ингээд бичихээ больё” гэж шантарсан үе бий юу?
-Үгүй, надад өөр сонголт байгаагүй. Уран зохиолоос ангид амьдрая гэвэл болох байх л даа. Гэхдээ л чадахгүй.


-Мэдрэмж, эр зориг, итгэл үнэмшил гэсэн зүйлс зохиолч хүнд овог нэрнээс ч илүү хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Танд хэрэгтэй бүхэн тань бүгд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн гэв гэнэт алга болчих үе байдаг уу? Юу ч мэдрэхээ байгаад, юу ч бичмээргүй санагдвал та юу хийдэг вэ? -
Ном уншдаг. Би юу ч бичихгүй явж чадна. Харин юу ч уншихгүй явж яагаад ч тэсэхгүй. Энэ хорвоо дээр гайхамшигтай зохиолч түм бум байна. Тэд юу бичсэнийг, юу бичиж байгааг хайхардаггүй зохиолч гэж байх ёсгүй л дээ. Заримдаа би нэг ч хүнгүй, зэлүүд уулын аманд, дулаахан байшин барьчихаад, задгай галын гэрэлд ном уншихаас өөр юу ч хийлгүй амьдрах хувь заяа тохиодог ч болоосой гэж боддог. Юу ч бичилгүй, ердөө л ном уншаад. Зарим хайртай зохиолчдоо дахин дахин эргэж хараад л.

Wednesday, September 17, 2008

сэдэвгүй

хүн гдг сонин юм..хажууд байхаар ганцаараа баймаар болох, ганцаараа байхаар нөгөөдхөө үгүйлээд байх...сүүлийн хэд хоног тувт түүнтэй хамт байв..цаа чини гадагшаа явсан томилолтноосоо шууд манайд хүрээд ирсэн..:) хамаг сахлаа ургуулаад хүн аймаар царайтай,хөлс үнэртүүлсэн амитан.. ирээд унтаад өгсөн, дунд нь 2,3 хан удаа 1,1 цаг орчимын сэрэлттэйгээр бараг 24 цаг тасралтгүй унтацсан гээд бод доо...аймаар байгааз..кк..дахиад нэг хоног манайд хоносон..уул ни надад хийх юм их, дор хаяж л gym дээ явмаар бсан ч , чи гэртээ хари гэлтэй нь биш..хүн байхад хаячаад сэнтэглээд сургуули мургуули гээд явалтай нь биш, 2 хоног кофэ мофэ чансан шиг сайн эхнэрийн дүрд тоглолоо ш даа...

дараагийн 2 өдөр нь тэднийд очиж хонов...айлд байхаар бас арай учиртай..би гялс жийм орчоод ирий..гялс энэ дэлгүүр гарчаад ирий гээд дундуур нь ажилаа амжуулаад байж болж байгаам....эхний өдөр нь 2 уулаа уугаад, маргааш н Потэто болоод түүний экс тэй нь 4 үүлээ уусан..бид 3 ч яахав да, цуурхай амтай юм шиг завсар чөлөөгүй яриа л , хаха хихи гэж аалигүйтээ л ,,манай хүн гайхсан байхаа..бид 3 ыг хамт байхыг харж байгаагүй болохоор..ч гэж 4 үүлээ хамт ууж байгаагүй болохоор...та 3 пийвийг яг адилхан хэмжээгээр, яг адилхан хурдаар уух юмаа гээд бсан,...яг зэрэг дуусаад байсан болохоор тэгсэн байх..ингээд 4 хоног хамт байчаад гэртээ ирсэн чинь нэг сонин эл хуль оргиод байж уу... урид нь ганцаараа амидраад болоо л байдаг байсан..муу зан сурч байгаам байна даа гэж бодоб..

Нээрээ бүтэн сайнд хүүхэдтэй хамт Евгений Онегин үзсэн юм байна...японоор бол Эфүгээни Онэгин...дүрүүдэд нь дан японууд..бүгд оросоор дуулж байсан..хаа очиж оросоор маш цэвэр аялгатай дуудаж байна лээ...
Япон Татьяана богино бошинз өмсчиж.. тэгсэн нөгөөх чинь гомдмоор майга хөлтэй.. мэдээж богинохон ..нэг л их богинохон майга хөл тайзан дээгүүр гүйгээд бсан..уул нь бол аюулын гайгүй хоолойтой хүүхэн...Онегин харин маш гайгүй залуу байсан шө..би золтой л дур наачаагүй гарч ирсэн...гоё жирэвгэр сахалтай..

аа,нээрээ японууд орос тайз засал, хувцас хийнэ гэж бантанг нь хутгасан байлээ.. жүжигчид нь бүгд , эмэгтэйчүүд нь хүртэл цэргийн шинэл шиг томдсон пальтотой.. шөнийн цэнгүүн болоод хүмүүс дотор бүжиглэж байгаа мөртөө үстэй малгайтайгаа л таанцлаад байх.асар учир битүүлэг...японууд оросыг хэтэрхий хүйтнээр төсөөлсөн байх....аа тийм, Ларины гэр бүл чинь уул нь газрын эзний гэр бүл ш да..тэгсэн яг нэг тосгоны Мария ивановна..авгай нар нь бүгдээрээ нэг төмөр саваар(нөгөө байлдаантай кинон дээр цэргүүд ус хийгээд биедээ авч явад бдаг төмөр савыг юу гдг билээ..би санах гэж оролдсон чинь ёнкос гээд шал хөндлөн үг орж ирээд байх юм..:(..водка цохио л..оросууд архичин нь архичин л даа.. тэхдээ л...кк

нээрээ тануус Пушикиныг африк цустай гэж сонсож байсан уу...би анх удаа л мэдлээ..ингэж уншисаныхаа дараа хөргийг нь харсан чинь нээрээ л буржгардуу үс,бас царай зүс нь цэвэр орос хүмүүсийнхээс арай л ондоо юм гээч..

Tuesday, September 16, 2008

тусламж

lehman brothers дампуурчлааш дэ гсн..
зозо би ямар эдийн засаг ойлгох биш, тоо нэг саяас дээш гараад ирэхээр их багыг нь ч мэдэхээ боличидог хүн....нэг дарга нь л казино тоглоцсон юм даг уудаа..гээ л цуураа л тэ..:)..манайхан биш юу гэж тээм юм байхаб...
японууд бөөн юм болоо л шуугиад байх юм..эдний компаниуд дагаж дампуурч мампуураад байгаам уу да..мэдээ үзэхнээ..нэг нэгнээсээ хэт хамааралтай 「хавтгай дэлхий」 болчихсон юм болохоор тээр тэнд нэг компани дампуурах нь манийхаа өдөр тутмын амидралд нөлөөлдөг л байх даа бодвол...сайн ойлгодгоор нь Потэто гоор нэг сайн өнгөтөөр яриулж авий..

нээрээ ,компюүтэр сайн мэддэг хүмүүсээс нэг тусламж хүсмээр байна..би гдг хүн yahoo.co.jp дээр нэг хаягтай юм..гэр орондоо амид мэнд байгаагаа дуулгах, найз нартайгаа ойр зуурын хов жив ярих гэх мэтэд л ашигладаг эд л дэ..тэгсн хэд хоногийн өмнөөс нэвтэрч болохгүй, пасспортоо соли гэн учир битүүлэг мэссэж гараад байх юм...би хамаг мэддэгээ л хийлээ..нэмэр алга...хамаг мэддэгээ ч гэж хуучин пасспортоо горидлоготойгоо хамт дахин дахин хийх төдий л юм л даа...энүүнийг яавал зохих талаар мэдэх хүн байвал хэлж тусална уу?хакэрдуулна гдг нь болсийм байх да.

Tuesday, September 09, 2008

усанд орж нүүрээ угаагаад орон дээрээ завилан сууж , алим хэмлэнгээ хөтөч ном гарчилах зуур зурагтны мэдээнд халит чих талибихуйд төрсөн бодол

энэ амэрикүүд хэдэн хар шуургандаа хөөрхөн хөөрхөн нэр бодоод олчих юмаа... Катэрина л гэнэ, Ханна л гэнэ..манайх хавар болдог хэдэн хавсаргандаа ингээд нэр өгчвөл аятайхан ч юм оо??
04.19....Өнгөрөгч шөнө Завханд Норжмаа догширчээ...
04.22...Маргааш Дорноговийн Замын үүдэд Бурмаа.....гээд мэдээ явж байвал илүү mysterious сонсогдохгүй байна гэж үү??кк...японууд бол хэдэн тайфунаа дугаарлачихдаг.. 1,2,3 гээд..Хубилай хааны цэргүүд нээрээ хэддүгээр тайфунд нь амиа үйгээ бол??

Monday, September 08, 2008

аахар шаахар-2 (Хүн аалз 2, Тэрминатор 3 гдг шиг...кэкэ

...Баябагын 「юм」 сэтгүүлд гарахаар болов...

...Прокатанд өлөн нүдэлж яваад Чебурашка г олоод үзчив..Цүтая овоо ш да. байж байна..үзсэн чинь биеэр нэг бүлээн дулаан мэдрэмж гүйгээд тийм дотно...бас үхтэлээ инээв..ийм инээдтэй билүү???кк...жижиг деталиуд нь их хөөрхөн....мангар бацаан байхдаа л нэг их ойлгож үздэггүй байсанаас биш ер нь Чебурашка бол томчуудад зориулсан хүүхэлдэй байсийм байлээ ш дэ..томчуудад зориулсан гэхээр буруугаар ойлгов оо!! юмыг яаж мэдэхэв..насанд хүрэгчидэд гээд ойлгочих хүн гарах ч юм билүү:)гснээс миний блог руу орж ирсэн хайлт үгнүүд дунд「насанд хүрэгчидэд」 гсн түлхүүр үг нилээн байх юм..би хэзээнээс тийм Эрос стилтэй болоо бэ??..

...английн визаны бөглөх хуудас гэж муухан шиг инээдмийн зохиолноос дээр юм байнаа, гэрлэлтийн байдал???гсн асуултаны ард
1.ганц бие
2.гэрлэсэн(2 бие)
3.ижил хүйсний хуули ёсны ханьтай(civil partner)
4.гэр бүл болж батлуулаагүй ханьтай(unmarried partner,partner гдгийг хань гэж орчуулав.эхнэр нөхөр биш )
5.салсан
6.dissolved partnership(шүүхдэж байгаа ч юмуу тодорхойгүй шатандаа байгаа?? тодорхойгүй харицаатай байгаа хосууд??)
7.бэлэвсэн
8.separated...гэнээ...ингэтэл нь асууж яадаг юм бол??арай л нууц амрагтай эсэх? хэдийнээс нууц амрагийн харицаанд орсон??гэж асуухгүй байгаа юм...асар ач холбогдол багатай асуултууд дүүрэн..би дундаас нь бөглөхөө хаясан...кк..тэгж байгаад ер нь гэмт хэрэгтэн шиг нүүрний 3 талын зураг, бүр цаашлаад нүцгэлж зураг авч ч магадгүй улс байна..одоогоор бол гарын хээ, нүүрний зураг 2 ыг заавал авч байгаа гсн..бага багаар дасгаж байгаа л ....кк...зозо, баян улсууд яаж л аягланав, дагахаас өөр яах билээ...

Wednesday, September 03, 2008

аахар шаахар

сэтгүүлд өгсөн 「юм」 маань нэгдүгээр давааг нь даваад буцаад ирсэн..
1.тэнцэв
2.бага зэрэг засвар шаардлагатай
3.тэнцээгүй..гсн 3 дүнгээс миний ажилбарыг уншсан багш нар (2 сургуулийн 2 ондоо проф)2 р дүнг өгсөн бөлгөө.. засварыг нь хийгээд , хийснээ pdf болгоод сая мэйлдэв.. хүлээж авав..гсн хариу ирж байна...одоо хүлээх л үлдлээ.... сүүлийн долоо хоног шахам энүүнийг нухсан болохоор дууссан чинь сайхан санаа амарч байна..юмаа дуусгацсан юм чинь гарнаа, архи ууунаааа гсн чинь одоо дөнгөж 3 цаг болж болж байна....:)

...энэ зун хэт их ашигласнааас болсон уу яасан..өчигдөр air conditioner маань таг сууцсан..шөнө халууцахаар нь цонхоо онгойлгоод унтсан чинь гэндэж...шумуулнууд над дээр ажилцсан байшдаа..:(..атигар хар гэж голохгүй хамаг биеийг минь хазацсан байна..тэрийг нь би зүүдэндээ маажицсан байна..цус гарцсан байна...хмм...одоо хүртэл загатнаад байна..миа байна..гснээс энэ миа гдг үг одоо хаанаас , ямар үгнээс гаралтай юм бол??

нээрээ намайг италийн виз , английн виз гээд ярисан чинь манай хүүхэд ойж өгдөггүй..баян улсын иргэд зовлон ойлгохгүй хэцүү юм..өөрсөд шигээ хаа хамаагүй визагүй тэнэж болдог гэж бодсон бололтой...зүгээр л жуулчилалаар яваад ирэхэд юу гэж виз авч байдаг юм..чи элчингээс нь сайн асуугаад үзээч!!! гэнээ...тэхээр нь би өөрийн паспортон дээр байх японы, солонгосын виз үзүүлэв....паах, виза гэхээр ингээд тамга шиг юм дарчидийм уу???гээ л нээх ховор юм үзсэн аятай баясаад байх..кк...дээр үед монгол оросын хил дээр оччоод анх удаа хил харлаа гээд үхтэлээ баярлаад бсан япон танил санаанд оров..:)

Monday, September 01, 2008

Чебурашка Чебурашка!!!!!!!!!

Гена Голубой вагон ыг японоор дуулж байна..нөгөө 3 чинь тачигнатал японоор яриад унасан..кк..Чебурашка магадгүй миний миний хамгийн дуртай хүүхэлдэй(хүүхэлдэйн кино огт үздэггүй боловч..:P)
Юккүри токи ва сүгитэ юкү
Како ва моо модоранай♪♪

төрсөн өдрийн дуу

Чебурашка гийн япон танилцуулга...лаг хөөрхөн танилцуулж байна..кк

AVANT GARDE CHINA

Өчигдөр Токио гийн National Art Centre d д гарч байгаа Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн Avant garde China гэсэн үзэсгэлэн үзэв..Рэклам нь мэтроны буудлууд дээр наалттай, тэрэн дээр энэ хөндлөнгөөс ёжтойгоор инээх аварга? хүний зураг ашиглагдсан байсан нь сэтгэл татаад байсан юм..

уул нь би нэг их зураг мэддэг ч биш(утга агуулгын талаар ч тэхник талаас нь ч), сонирхдог ч биш, нэн ялангуяа уран зураг гэхээр л Европийн сэргэн мандал энэ тэр гээ л баахан Библийн сэдэвтэй зураг (ариун мария, Есүс хүүхэд байхдаа ч гэх шиг баахан мэдкү домог гараад ирэхээр) гаргаад ирэхээр нойр хүрдэг..буддын шашны баахан бурханы хөрөг ч тэр..яг юугаараа мундаг юм бэ гэдгийг огт ойлгодоггүй хүн..харин орчин үеийн зурагнууд хамаагүй дээр..бурхан болоод шажны сэдвээс хол, илүү хүн рүүгээ ойртоод илүү иргэншсэн гэхийм уу..үзэхэд сонирхолтой байдаг юм.
уул нь авангард бол тийм ч шинэ эд биш..европ амэрикт али хэдийн үеэ элээсэн??(үеэ элээсэн биш юм гэхэд шинэ юм биш)..оросод л гэхэд1917 оны хувисгалаас өмнө маш хүчтэй авангард зураачид туурвиж байж(яг одоо тэр зураачдын үзэсгэлэн Токио Бункамура гийн галлэрэйд гарч байна)..хятадуудын онцлог нь үүнийг хятадын нөхцөлд тааруулаад,өөрсдийн анга аясыг нэмсэнээр шинэлэг байлгаж чадаж байгаад гэнэ..тэр ч утгаараа сүүлийн үед дэлхийн анхаарлыг ихэд татаж буй юм байх.. тэдний гаргаж ирсэн 2 чиглэл.. Political pop болоод Cynical realism, миний ойлгосноор бол Political pop нь 60 аад онд баруунд хүчтэй дэлгэрсэн pop art ыг бидний сайн мэдэх,коммунизмын үеийн propoganda art тай холиж гаргаж ирсэн урсгаl ба Cynical realism нь нэг төрлийн рэализм боловч , ёжтой, сэтгэл хөдлөл нооль заачихсан ч юм уу хүйтэн , өөрт үл хамаaрах байдлаар хөндлөнгөөс хардаг бололтой..
хятадууд маниасаа тасраад нилээн хол явчижээ..энэ үзэсгэлэнг үзэж явахад зүгээр л тархи руугаа өрөмдүүлэх шиг болж байв..санаа, санаагаа гаргаж байгаа тэхник,арга барил гээд .....




video art ууд нь их сонирхолтой..10 дэлгэц дээр зэрэг , 10 ондоо улсын хүн I will die гэж хэлж буй дүрс гарах юм..нэг улсад очоод гудамжинд яваа хүмүүсээс ингэж хэлээд өгөөч гэж гуйгаад бичүүлсэн болтой..зүгээр л ердийн сонирхогчийн камэраар....мэдээж үхэл гдг туйлын зүйл..хэн ч зайлж зугатаж үл чадах..гэвч бид өдөр тутмын амидралдаа аль болох энэ үнэнээс дөлж, амандаа дурдахгүйг , тархиндаа түр зуур ч гэсэн бодохгүй байхыг хичээж байдаг ..гэтэл ердийн тэр үнэнийг үгээр илэрхийлэх болохоор хүн бүр ондоо рэакц үзүүлэх ...хүүхдүүд бол инээд хөөр болоод(энэ хүн одоо мэдрэл муутайм уу хаашаам ?яагаад ийм утгагүй юм хэлүүлж байгаам болоо??гсн аятай), орилолдоод , олноороо бөөгнөрөөд I WILL DIEEEE!!!!!! гэх аж... гэтэл бидний үеийнхэн нэг ондоо, биднээс дээш үеийнхэн, за тэгээд бүр настай хүмүүсийн рэакц бүүр ондоо...тэр дундаас нэг тийм гэхийн аргагүй гуниг ч юм уу юу ч юм мэдрэгдээд сонин мэдрэмж төрж байсан..

энэ залуу хятадын performance art iin нэг гол төлөөлөгч гэнэ..энэ бүтээл дээрээ Хятадын нийтийн жорлон дотор сандал шиг юм тавиад нүцгэн ороод суучих юм..баахан жорлонгийн хар батгана шавах бөгөөд 1 цаг орчим номхон хүлцэнгүйгээр чив чимээгүй суух аж..нийтийн жорлон нь Хятад улсыг, баахан батгана хэдгэнэ нь юуг тодорхойлж буй нь ойлгомжтой, хүний эрх хөсөр, өөрийнхөөрөө амидрахад бэрх, эрх чөлөөгүй , тэсвэрлэшгүй байдлыг дүрсэлж буй болтой(үгүй ч байж магад )..энэ видео г харж зогсоход өөрийн эрхгүй дороо займчаад.. холдмоор...дотор муухай оргих боловч , намайг ийм байдалд оруулж чадаж байна гдг магадгүй тэр уран бүтээлчийн хэлэх гсн санаа хүнд хүрч чадсан гсн үг байх..
Токио болоод энэ эргэн амидардаг хүмүүс байгаад бага зэрэг сонирхдог бол заавал үзээрэй,.Хятад хэдийгээр бидний хөрш , газар зүйн хувид ойр боловч иймэрхүү сор бүтээлүүд нь бидэнд хүртээлгүй аль хэдийнэ барууны цуглуулагчидын гарт оччихож...
оюутнууд 500 иэнээр үзэж болж байсан..Роппонги гийн National art center (新国立美術館) т шүү.10.20 хүртэл байсан байхаа

P.S бүтээлийн нэр болоод зохиогчийн нэрийг оруулсангүй..хятад хүни нэр яахаараа ийм хэцүү байдаг байнаа,.ердөөө цээжлэгдэхгүй юм..бүгд адилхан сонсогдоод..

Thursday, August 28, 2008

party нэг иймэрхүү

өнгөрсөн weekend ээр танидаг хүний home party д очив..хэдэн зураг..
...хүүхдийн ор биш шө..сахал самбайндаа баригдсан, жиймд явдаг , 185 цм орчим өндөр, бакь, 44 тэй залуугийн ор..кк

энэ удаагийн party ны сэдэв「нэг хүн, нэг авяас」..дуулдаг нь дуулаад , бүжиглэдэг бь бүжиглээд, ямар ч авяасгүй нь дор хаяж стриптиз хийж хүмүүсийг цэнгээх ёстой..хаха..японууд ер нь хөгжимийн боловсрол гайгүй байх нь олонтаа..миний эргэн тойрон маш олон хүн багадаа төгөлдөр хуур сурч бсан байдаг..за, төгөлдөр хуур биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар хөгжимийн дугуйлан, найрал дуунд хамрагддаг бсан байх жишээтэй..энэ нь магадгүй япон хүн гэхээсээ илүү гэй хүн гдг онцлогтой илүү холбоотой байж магадгүй...тэр өдөр л гэхэд, төгөлдөр хуур, саакс бүрээ, баян хуур(аккордион), лимбэ г.м есөн жорын хөгжимийн тоглолт нэг дор үзчив...энэ удаагийн host 2 залуугийн (хамт амидраад 5 жил гсн)нэг өрөө нь тэр чигээрээ хөгжимийн зэмсэг, ноот, моотоор дүүрэн байв...ажилынхаа хажуугаар өөрсдийн сонирхолоор гэй хүмүүсийн найрал дуунд явдийм байлээ...гснээс, монгол хөөмий(дуулах?хөөмийлөх арга барил нь) одоо энд тэндхийн найрал дууны баг?? уудад маш эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ..эндхийн дуурийн продюсэр нэг өвөө(өвөө ч ю байхав, 40 хэдтэй л байх) ирсэн..тэр хүн хэлж байгааг бодоход үнэн байх..



лимбэтэй залуу бүр хэрэг болгоод ноотны тавиур мабиур хүртэл авчирсан байлээ..кк..нээрээ энэ бариж байгаа лимбэ нь 30,000$ ны үнэтэй юм гсн..зориуд энэ лимбийг авах гэж Бостон орсон (гээ л онгироод байлээ)юм гсн..хүний хүүхдүүд ингээд дуулж хуурдахаас өгсүүлээд дор хаяж л тачигнатал хоол унд хийх авяастай байх юм..гэтэл надад??...кк..бас л гомдмоор байгаам шө..

Tuesday, August 26, 2008

..намар болбоо хөөрхий..өчигдөрхөн шатаах гэж байсан халуун байхгүй,хүйтэн бороо сэрүүн салхи,,, сандаал шоортоо угаагаад далд хийв...олимпийн маргааш намар гэж манай монголчууд үнэн онож хэлжээ...:)

..сургуулийн кафэтэри д , хажуу гийн тэнхимийн Тунис залуу тээр тэндээс хэрэг болгож ирж уулзсанаа монголын жүдөчин алт авсанд баяр хүргий гэнээ..би лаг,баярлалаа ч гэх шиг..кк..гснээс эхэндээ нэг их сэтгэгдэл төрүүлээгүй,дахин дахин хараад байсан чинь Түвшинбаяр чинь их цэвэрхэн аятайхан залуу харагдаж байдаг шө..угаасаа тийм аятайхан залуу юу, алтан мэдалитай болохоороо аятайхан харагдаад байна уу мэдкү..:)ямар ч байсан шагнал авах үедээ ягаан зангиагаар гоёсон нь давгүй зохиж байлээ.(гого.мн дээр зураг нь байсан).

..үндэсний бөхийг аргалж байгаад олимпийн төрөлд оруулчивал тэ:).олимпийн төрөлд оруулчаад жингийн ялгааны систэм шинээр нэмээд(48,52,57 гдг шиг) өгвөл мэдалийн тоо бүр ч нэмэгдэнэ гсн..кк...японууд жүдогоо, солонгосууд тэквандо гоо оруулчаад мэдали түүгээд байж болж байгаа юм чинь яагаа д болохгүй гэж....Энхбаярт хэдэн төг бариулаад ОУОХ д томилбол манай хүн юм өгч авалцахдаа сайн юм чинь бүтээгээд ирж магадгүй шө..кк..нэг ч удаа гсн авяасаа улсынхаа төлөө хэрэглэхэд яахав..

..нэг японтой яриж байгаад, монголоос бууч эмэгтэй( буучин? буудагч?) мөнгөн мэдали авсан гсн чинь, тийм хүүхэнтэй найзалсан залуу өнгөрөө гэнээ..яаж байгаан гсн чинь , уурыг нь хүргэвэл дууслаа ш д гэж авсан..кк..буудуулахийм байна л даа..:)

..манай хий ихтэй ерөнхийлөгч Гүндэгмаад цолыг нь өгч хүмүүсийн санааг нэг амраах шиг боллоо..уул нь аажуу уужуу тэмцээнээ үзээд тамирчидынхаа амжилтыг дуустал нь харж байгаад тэр шагнал , одон мэдалиа систэмтэй өгсөн бол асуудалд орохгүй байхгүй юу..яагаа ч гүй уулгамч юм шиг хамаг юмаа бариж давхиад ..нэг бол тэр балай хөдөлмөрийн баатар энэ тэр гээд цолоо дэталичилаад дэс дараа тогтоочмоор юм..МУ ын хөдөлмөрийн дэд баатар, бараг хөдөлмөрийн баатар,хөдөлмөрийн баатарт 2 хуруу дутуу , нэг бол ранк доошлуулаад УБ хотын хөдөлмөрийн баатар ч гэдийм уу..:)зозо энхбаяр ч яахав..

яг цагийн дараа баябага, 4 багшийн шүүлтүүрээр орж шүүсээ шахуулах гээд ээлжээ хүлээгээд сууж байна..сандраагаа гаргах гэж блог оо оролдов.. энхбаярыг шүүмжилсэн чинь хөлс гараад бие тайвширчлаа гсн..lol

Friday, August 22, 2008

4 zurag

..2 аяга кофе, 1хиам(бид нар багадаа галавсаа гдг байвшү..),бяслагтай, 1 зөгийн балтай toast, 1 аяга сүү...өглөөд нгэ иймэрхүү..бараг өдөр болгон ижил дээ.. өглөөд будаа мудаа,ногоо могоо,жимс мимс ёстой идэж чаддаггүй..:(
хүүхэд байхад манай ээж өглөө цай уухын өмнө буцалсан ус уулгах гээд бид нар уухгүй гээд бөөн юм болдог байж билээ..одоо бодоод байхад их зөв заншил байсан юм шиг..шууд хоолоор бөмбөгдөж ходоодоо цочроохгүй.

би учиргүй европ явж үзэх гэжийн гээд янзан бүрийн ном цуглуулаа л төлөвлөгөө зохиогоод унасан чини манай хүүхэд сая баахан газрын зураг бариад хүрээд ирж..намайг газрын зураг уншиж(ойлгож?) чаддаггүйг мэдсээр байж..:(..даапаалж байгаам байлгүй...кк..нээрээ яавал бага зэрэг зүг чигийн баримжаатай,халит газрын зураг уншиж чаддаг болох бэ??байнга 6 дахь,7 дахь мэдрэхүйдээ найдах чинь бас жаахан тиймхэн...кк..

би муурнаас сүнсээ зайлталаа айдаг боловч нохойнд учиргүй хайртай..муур бид 2 ын хооронд урид насанд нэг юм болсон байх...энэ учиргүй алаг эрээн нохой хөөрхөн байгааз??кк...бэнэттоны AD энэ тэр дээр л байж баймаар өнгө

энэ манай байрны гаднах зүлэг тэгшилж байсан хүний өмд......зүгээр л ингээд өлгөчихсөн нь хөөрхөн санагдаад.......эзэн нь (өмдөө тайлж тавичаад) хаачсийн бэ гэж үү....надтай хамт наана нь бгаам гсн..кк

Tuesday, August 19, 2008

түвшинбаяр болоод бас бус

түвшээ (танимхайрав),, чи шө гсн..кк..олимп болтол ийм тамирчин байдгийг мэдээ ч гүй байлаа...тэр өглөө зурагтныхаа дууг хаачаад ном уншингаа байн байн зурагтаа хараад сууж байтал Японы Сүзүки Кэйжи гийн эхний барилдааныг шууд дамжуулж байна..Найдан гээд японоор бичсэн нэрийг ни би монгол нэр гэж анхандаа анзаарсангүй..яасан монгол царайтай золиг вэ ухааны юм бодоод сайн хартал MGL гэж байна..хийж бсан юмаа хойш тавиад,, манай энэ нээрээ ямар азгүй нөхөр бэ??эхний тойрогтоо энэ (лаг) японтой таарч байдаг гсн юм толгойд орж байх юм..яагаад гэвэл японы зурагтаар Сүзүки г ерөөсөө л хорвоод хосгүй, түмнээс онцгой, сүргийн манлай гээд олимп эхлэхээс бүр хэдэн сарын өмнөөс рэкламдаад бсан болохоор жүдо мүдо мэдэхгүй над шиг хүмүүс нээрээ л тийм юм байх гэж бодно биз дээ...дээр нь энэ удаа японы тамирчидын(зөвхөн жүдо биш, олимпод оролцож буй бүх тамирчидыг нэгтгэсэн олимпийн баг) ахлагч гэхээр хамгийн найдлагаа тавиж байсан тамирчин гдг нь илэрхий....тэгсэн чинь манай хүн анхнаасаа нөгөө Сүзүки г чинь дарамтлаад байнга дээр нь гараастай,авч шидээстэй, араас нь хөөгөөстэй,(sooorii, ,,мэргэжлийн үгийг нь мэдкүм:)...овоо залуу юу гсн чинь юу юуны туханд хүрэлгүй цэвэр ялчидий...би наана нь бөөн баяр..ганцаараа баярлаад ,,хангалтгүй санагдахаар нь Потэто руу хүртэл мэйл бичлээ шдa..урдаас юу гсн гээч??хөөрхөн юм уу? гэнээ...xvxv....

за тэгээд, хийх юм байсан болохоор 2 дахь ,3 дахь барилдааныг нь үзэж чадсангүй... миний хувид , тэр мундаг японыг ялсан нь л маш чухал бсан болохоор сэтгэл ханасан хэрэг л дээ...тэгсэн орой 5 цагийн үед цай уух гээд өрөөндөө буцаж ирээд гого.мн харсан чинь манай хүн мэдалийн төлөө барилдах боллоо. гэж авдий...gym явах байсан болохоор жийм дээрээ оччоод хүрэл мэдалийн барилдааныг нь үзэв..сайхан урамтай барилдаж байна....миний бодлоор манайхны хамгийн гол дутагдал болох сэтгэл санааны тал дээр манай хүн асуудалгүй болтой..дайраа л давшаа л үнээрийн урамтай ...алтын төлөө барилдааныг нь догдлоод үзэж чадаагүй..тэр чигээрээ гэртээ ирчээд өнгөрсөн хойно нь дүнг нь харж мэдсэн...мэдээж маш сайхан байсан..монгол залуу алтан мэдаль авах, гардуулсан хүн нь Баттулга гишүүн(царайлаг харагдаж байв..кк), тэгээд төрийн дууллаа сонсохоор сайхан л байдийм байлээ...урид нь өчнөөн л сонсож байсан...энэ удаа анх анзаарсан зүйл гэвэл, хөгжимийн бүтээл талаасаа ч, төрийн дууллын сүр жавхаа гдг талаасаа ч манай төрийн дуулал аймаар 「царайлаг」 юм байна гэж бодсон.. Оросыг арай гүйцэхгүй байх..Хятадын төрийн дууллаас ямар ч бсан дээр шүү..хүмүүс youtube рүү ороод харицуулаад хараарай..ялангуяа эхлэл.. дррраамммммммммммммммммм... гдг хэсэг нь..:)

алтан мэдаль авсанаас дутуугүй гайхсан бас нэг зүйл нь манайхны рэакц байлаа.. аймаар байлээшд..:)сайн муу али ч утгаараа ..байнга шахуу,нутаг усаараа,хот хөдөөгөөрөө,АН,ХУ намаараа талцаж маргах дуртай монголчууд маань яг тэр өдөр хөдөө хотгүй,тэр байтугай дэлхийгээр нэг тарсан монголчууд хүртэл нэг шалтгаанаар баярлаж чадаж байна гдг нь гайхалтай байв...соц үед хүмүүжил олсон хоёрын хооронд саармаг бидний үеийнхтэй адилгүй, одооны залуучууд(өвөө болжээ би..кк) айхтар (90 ээд онооос хойш нэгдүгээр ангид орсон ) болжээ..үндэсний ухамсар өндөртэй, түүхээрээ бахархдаг, нүүрэмгий, дор хаяж л гудамжинд туг бариад гараад ирнэ гэхээр, кк, бидний үеийнхэнээс хэдэн хүн ингэж чадах бол??би бол ичээд туг бари гэвэк хаяад зугтаах байх..:)), өөртөө итгэлтэй амбиц ихтэй болсон шиг..шал өөр жишээ авахад өнгөрсөн хавар Токиод болсон Хаврын баярыг дандаа жоохон жоохон оюутнууд зохион байгуулдаг гэхэд аймаар зохион байгуулалттай, сайн хийж байгаа байхгүй юу..хог могоо ялгаж байгаа энэ тэр гээд ер нь нүүр улайхааргүй болж байна лээ..

харин гутарсан зүйл нь манай дарга нар бөөнөөрөө шал согтуу байсан явдал.. Хамгаалагчаараа байнга тэврүүлээстэй Баяр, үг хэл нь ээдэрсэн Энхбаяр,Элбэг авах юм байхгүй..интэрнэт дээрхи олонхийн саналыг харж байхад「хүн л юм чинь яадгий..」
гсн сэтгэгдэл давамгай байх шиг бсан.. уул нь тэр 3 「хүн биш төр」 юмсан...мэдээж туйлын утгаараа тэр 3 ч гэсэн мах цусанд төрсөн хүн л дээ..Иргэн Баяр бол (төлөөлүүлэв) баярлаж гомдож, хөл дээрээ тогтохгүй болтолоо согтож , цугларсан олон луу гараа зангах эрхтэй...тэхдээ хувь хүнийг биш монгол төрийг төлөөлж буй цагт
арай л ондоо юм шаардагдах юм..төр төмбөгөр ёс ёмбогор гээд монголоор сайхан тодорхойлсон байдаг даа..уул нь эрүүл саруул гарч ирээд хүмүүст дулаан сайхан үг хэлсэн бол илүү байх байлаа...дор хаяж л аюулгүй байдал талаасаа ямар ч хамгаалалтгүй олны өмнө 3 ын 3уулаа гарч уул нь болдоггүй биз дээ..төрийн тэргүүнүүд нэг онгоцонд сууж болохгүй(ямар нэгэн осол аваарын үед төр удирдлагагүй болох рискийг саармагжуулахын тулд) гэх мэт дүрмүүд бдаг санагдана..

яахав алтан мэдалийг шуудай шуудайгаар нь авдаг Хятад ,Амэрикүүд биднийг харвал муусайн юм үзээгүй юмнуууд гэх байх л даа..:)..тэхдээ яадий тэ,алтан медали авч үзээгүй л юм чинь..кк..дараа дараагийн олимпоос нэгийг биш багц багцаар нь авдаг, хүмүүс ч аа, ийм л байдаг юм гсн аястай тоодоггүй болох цаг ирэх байх...

....нэг сонирхолтой зүйл, хүн амын тоо, эдийн засгийн чадавхи спортын амжилтанд шийдвэрлэх хүчин зүйл байж чаддаггүй болтой, мэдээж тодорхой хэмжээгээр бол нөлөөлдөг байх л даа..тэхдээ Хятадтай адилхан тэрбүм хүн амтай байж Энэтхэг бол манайхтай бараг л адилхан,,дэлхийн тэргүүн эдийн засагтай Швэд энэ тэр алтан мэдалигүй байхад Куба ,Хoйд солонгос хэдэн мэдали авч байна гээд хараад үзэхээр..

...Хятадууд дангаараа хэт их мэдали авч байнаа.болиёо гсн..ер нь хятадаас мэдальгүй хоцорсон хүн байна уу??

..тэр усанд сэлж баридаг хүмсүүд ямар ч хурдан сэлдий...муухан шиг загаснаас ч хурдан байх шиг байнаа...:) гүйлтийнхэн ч гсн..бор хүмүүс үнэхээр хурдан юм.. биширмээр...шигшээ гүйлтэнд эр эмгүй дандаа бор тамирчид наасан..манай ази хүмүүс бол яаж ч сунаад тэднийг гүйцэхгүй байх...

..эрэгтэй гимнастикийн тамирчидад ямар ч хэрэггүй майк өмсүүлэх юмаа..:) ..уул нь цээж нүцгэн байвал хамагүй илүү үзэсгэлэнтэй харагданашдаа...Олимпийн хороонд claim явуулнаа..кк

...ширээний тэннис дээр хятадууд нээрээ үнэн ноёлж байнаа..нилээн олон орны шигшээг хятадууд бүрдүүлж байсан..гадагшаа дүрвэж гараад тухай орноо төлөөлөөд олимпод ороод ирдэг юм шиг бгаам..уран сайхны гимнастик ч гсн Орос нэртэй охидууд Амэрикийн өмнөөс ороо л байлээ..яавч орос юм уу украйн байх..манайхан баахан хэрэггүй барилгачин хятад авчирч байхаар олимпоос мэдаль авчихаар ганц гайгүй хятад олоод ирмээр юм...Яахав, Ван,Ли гсн хятад нэрийг нь Чулуун,Дорж энэ тэр гээд монгол нэрээр солиод өгчинө бэз..кк..гснээс манайхан Мөнхбаярыг муулахаа болимоор юм,..урвагч ч гэх шиг..цагтаа МУ ыг мэдалгүй хоцрохоос хамгаалж үлдсэн хүн..үүргээ аль хэдийн давуулан биелүүлсэн..тэрнээс илүү яах юм??гадаадын иргэн боллоо гээд аяга таваг угаагаад явсангүй,, тэр улсаа төлөөлөөд Олимпод ороод мэдали аваад явж буй нь надаа лав сайхан л санагдсан..

..Мобиком Түвшинбаярт өгч буй дугаараа нийтэд зарлачихсан болохоор одоо хүмүүс залгаад амар заяа үзүүлэхгүй дээ..кк..айхтар хүүхнүүд бол бүр ч...УБ т манай ангийнхаан(10 А гийнхаан)..юмыг яаж мэдэхэв залгаад үзээрэй гсн...

..одоо бокс үлдэж байгаа билүү..хэрвээ Бадар ууган алтан мэдаль авбал бас хөдөлмөрийн баатар болох юм болов уу..Олимпийн аварга цолыг хөдөлмөрийн баатар цол дагалдана гсн нэг жишиг тогтож байх шиг..яг шударгаар хэлэхэд надад тэр цол өгдөг нь арай л эртэдэх шиг болсон..дөнгөж 24 тэй хүүхдийг янзан бүрийн цол гуншингаар дарж яахнав дээ...30 хүртэлээ барилдлаа гэхэд дахиад 6 жилийн зай байна(дахиад нэг олимп,олон олон ОУ тэмцээн байна)....хэт их хүндлэл түүний цаашидын амжилтанд яаж нөлөөлөх бол??манайхан ч хүнийг хэт хөөргөхдөө сайн болохоор одоо баахан дуу шүлэг(чих улаймаар), зугуйдал , найр наадам, хүлээн авалт,арга хэмжээ,архи дарс, түүниг хүлээж байгаа...ярилцлагыг нь харахад овоо даруухан, ухаалаг залуу шиг санагдаж байсан..

Friday, August 08, 2008

Олимп бас бус

Бээжингийн олимп өнөөдөр болох гэж байгаа,тэр ч байтугай орой 8 цагаас нээлт нь болно гдгийг өчигдөр л мэдлээшдаа...Бээжинд олимп болох гээд байгаа, тэр нь 8 сард гэдгийг ч нэг муу юм мэдээ л байсан л даа..тэхдээ яг нээлтийн өдөр цагийг нь мэдэхгүй байсан юм..миний хувид энэ сэдэв нэг их сониролтой биш болохоор...

Олимпийн өмнө Хятадыг Японы зурагтаар сайн нүдэж байнаа..олимпийн наадмын бэлтгэл үйл ажиллагаанаас өөлж болохоор бүгдийг ухаж дуусаад сүүлдээ бүүр хамаа намаагүй юм руу ороод алга болж өглөө...мэдээж Хятадууд олимп дуустал ядуучуудаа бээжингээс хөөж байгаа, бээжингийн агаарын бохирдол гэж манай УБ шиг л юм харагдаж бгаа, манай гэр хороолол шиг хорооллуудынхаа өмнүүр самбар босгоод хүний нүднээс хаачихаж(хойд солонгос байгаа биш дэ),бамбар аялах явцад Төвдүүдийг яаж дарсан гээд л шүүмжилбэл зохих юм зөндөө байгаа....гэхдээ японуудынх арай дэндүү санагдаад,,

усанд сэлэлтийн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэн нь долгиолж байгаа ус шиг цэнхэр өнгөтэй , шөнө болохоор гэрэлтүүлдэг дизайнтай юм биана л даа..надад бол аюулын л давгүй дизайнтай барилга харагдав..тэгсэн өнөөдөр нэг TV ээр, шөнө гэрэлтүүлж эрчим хүч дэмий үрдэг, байгаль орчинд ээлтэй бус гэж шүүмжилж байх юм..эхлээд чихэндээ?итгэсэнгүй...монголчууд бол ийм үг хэлэх эрхтэй байх.,..яагаад гэвэл бид байгал орчин хамгаалах өндөр ухамсартайдаа ч биш, зүгээр л сул хөгжилтэй болохоор манайд гэрэл цахилгаангүй газар зөндөө бий,,гэтэл японууд юу билээ??,,,сансараас шөнө авсан зургаар бол Японы арал дэлхий дээр хамгийн гэрэлтэй нь байж харагддаг..хамгийн их үргүй цахилгаан хэрэглэдэг,японд амидардаг хүмүүс мэдэх байх,,,Токио гэх мэт том хотуудаар зогсохгүй ихэнхи газар өдөр шөнө нь ялгагдахгүй гэрэлтэй байдгийг...гэтэл ийм юм яриад сууж байх юм..2 хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гээч л болж байна..шинэ онгоцны буудал нь асар том,манай Нарита г хаанаа ч дагуулахгүй орчин үеийнх юм байна гээд л олимп болоод хятадыг тойрсон гайгүй өнгөтэй өөдтэй болгоныг нилээн хорссон маягаар нэвтрүүлж байх юм..кк..би хэдийгээр хятадад дургүй боловч,,тийм дургүй хүн хүртэл пологтохоор мэдээллүүд байв..:)

хятадууд амжилттай олимп зохион байгуулах нь, Бээжин орчин үежиж Токио гоос илүү гарах нь, ер нь л юм юмаараа хятадууд ази дахи японы байр суурийг ганхуулах нь эдний хувид мэдээж хүсээд байх зүйл биш болохоор тэр байх л даа..зозо, нөгөө Мятав нь авна уу Готов нь авна уу(ирж яваа цагаас зээлэв) надад ямар хамаа байхав гдг шиг олимп надад ямар хамаа байхав..өнөө орой нээлтийн үеэр гарч сайхан пийв уунаа..ойрд уугаагүй , хөнгөн зэрэглэлийн спиртний дутагдалд ороод байх шиг байна...шөнө унтахаар толгой дээр шувуу дуулаад гээд худлаа яриал уу..кк

олимп гснээс Японы хөл бөмбөгийн дасгалжуулагч нь ийм давгүй залуу байдаг юм байна..өнөө өглөө л зурагт үзэж суугаад мэдэв....айхтар нүдэнд торохоор гоо үзэсгэлэн , сайхан царай байхгүй боловч ямар ч байсан намайг татах нэг юм түүнд байна...юу юм бол гээд хараад бсан чинь уруул дээрээ Цэрмаа мэнгэтэй хог бээшдаа..би нээрээ насан туршдаа ийм хүмүүст дур наасаар бгаад дуусах болтой...44 тэйм гэнээ..Соримачи Ясүхарү гдг гэнэ..ид үеэ өнгөрөөд оргилоос уруудаж яваа,хал үзэж халуун чулуу долоосон эр болтой,миний хувид хамгийн амттай үе дээрээ гсн үг..кк..




Thursday, August 07, 2008

....энэ хавар төгсөөд ажилд орсон сэнпай , хэдэн сувилагч хүүхнүүд байна, гоокон,{гоокон гдг ни эндхийн хэлээр адил тооны эсрэг хүйсний хүмүүс тодорхой зорилготойгоор (ямар зорилготой гдг нь ойлгомжтой) архи ууж хоол идэхийг хэлнэ.kk}хийе..чи заавал ирнэ шүү ..гэж дарамтлаад болдоггүй...юу гэж хэлж бултах шалтгаанаа олохгүй сэстрээсдээд сууж байна..нэгд иймэрхүү гоокон ассар сонирхолгүй байдгийн дээр өөрийнхөөрөө байж чадахгүй худлаа яриж, дүр эсгэх хэрэг гарна(ийм хүүхнүүдэд дуртай, өнөөг хүртэл ийм ийм найз охинтой бсан гэх мэтээр ..,)муу санаатай,миний цаг завыг асуугаад , завтай гэж сонссоны дараа гол хэргээ хэлж байгаа байхгүй yu.. уридчилаад мэдсэн бол бас учиртай..:)бүр болохгүй бол , дүү нь ээмэгтэй хүн сонирхдоггүймаа, та ганц гайгүй залуу олоод ир л гэхээс...кк....бага залуу байхад ч тоохгүй худлаа яридаг байлаа..одоо ядраад байдаг болсон байлээ..аль болох өөрийнхөөрөө, али болох өөртөө үнэнч(хүмүүс намайг дураараа гээд байдаг юм..кк), тэгээд ойлгомжтой simple байвал..

эргэн тойрон яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн их байнаа...яах гээд , юу хүсээд байгаа нь ойлгомжгүй мэйл ирүүлнэ..анхны бойфрэнд тийм хүн байж билээ...хөдөө томилолтоор яваад ирэхдээ,,, би яг одоо Токио өртөөн дээр буулаа....гсн мэйл ирүүлнэ..би ч яахав дээ..оцүкарэсама!!...гээ л ... тэгсэн дараа гомдол мэдүүлж байна..чи их хүйтэн хөндий хүн юм..гээд..яасан гэсэн чинь,,,Би томилолтоо дуусгаад Токио д буцаад ирлээ гдг чинь ,,хоюулаа уулзах уу? чи завтай ю ? гсн үг байхгүй юу гэнэ..би яаж мэдэхэв дэ.,,,зозо,юу ярих гээд юу яриад унабаа...
сүүлд үзсэн кинонуудаас хамгийн их таалагдсан нь дандаа япон кино болж таарав.. дандаа ч юу байхав..ихэнхи нь Озү гийн кинонууд байна..

1.仲原俊ー桜の園(1991)-Nakahara shun-Cherry orchard
2.小津 安二郎-晩春(1949)-Ozu yasujiro-Late spring
3.小津 安二郎ー麦秋(1951-Early summer)
4.小津 安二郎ーお茶漬けの味(1952-tea over rice)
5.小津 安二郎ー早春(1956-Early spring)
6.小津 安二郎ー彼岸花(1958-Equinox flower)
7.小津 安二郎ーお早う(1959-Good morning)
8.吉田大八-腑抜けども、悲しみの愛を見せろ(2007)-Yoshida Daihachi-

сүүлийн үеийн япон кинонуудаас хамгийн сонирхолтой нь энэ байв..японы subculture д дуртай хүмүүст энэ кино лав таалагдана..

Tuesday, August 05, 2008

ayanga

...өчигдөр энд гэв гэнэтхэн бүрхсэнээ аянга цахилгаан болоод аймаар юм болов..би ч аянганаас сүнсээ зайлтал айдаг тул хамаг цонх,хаалга бүх л юмаа тас хааж аваад гэртээ суув..галт тэрэг зогссон, тог тасарсан, айлын байшин шатсан гэх мэт юм юм л болсон болтой...нэг танилын тэмдэглэл (япон) уншсан чинь аянганы дуу болоод гэрэл?? энд аймаар дуртай гэнэ...маш үзэсгэлэнтэй байв гэнээ,,,кк....тайфун(далайн хар салхи) д дуртай гэх хүнтэй бас таарч байсан юм..

тийм болохоор өчигдөр ойрд үзээгүйгээр зурагт үзэв..японд найман сар болохоор аймшигийн нэвтрүүлэг болоод дайны холбогдолтой нэвтрүүлэг эрс ихэсдэг...аймшигийн нэрвтрүүлгийн тухайд(ихэнхи нь сүнс , хий үзэгдэлтэй холбоотой)тухайд яагаад гэхлээр,халуунд аймаар юм үзэхээр нуруугаар хүйт оргиод сэрүүцэх шиг болдог болохоор тэр юм гсн,,:)дайны тухайд ойлгомжтой..8 сард Нагасаки,Хирошима гийн явдал, дээр нь япон дайнд ялагдсан сар тул..манайхаар бол баахан хувисгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гдг шиг өвөө нар гарч ирээ л баахан дайны тухай яридаг юм..өчигдөр , Филиппиний арлууд дээр бүслэлтэнд ороод төвөөсөө холбоо тасарсан тул дайн дууссаныг мэдэлгүй дайн дууссанаас хойш бүхэл бүтэн 2 жил 6 сар агуйд бүгээд бууж өгөөгүй цэргүүдийн түхай гаргаж байх юм..тэр агуй дотор хоол хүнс хомс байсан тул(сүүл үедээ бага багаар шөнө гараад хооол олдог байсан болтой..яг ид бүслэлтэнд , агуйнаасаа толгой цухуйлгах боломжгүй байсна тэр үед , амь үрэгдсэн нэгнийгээ дэрлээд унтчидаг байсан, махыг нь иддэг бсан, шээсээ уудаг бсан/энэ ч яахав/, ), зарим нь галзуураад амиа хорлосон, бууж өгөх гэсэн нэгнийгээ буудаж хороодог байсан гээд аймаар аймаар юм ярив....анх тэр арал дээр 10,000 цэрэг байгаад, дайн дуусахад 34 хөн цэрэг үлдсэн гэхээр бас л аймаар шө..

NORWEGIAN WOOD

...Миний хувид баярлаад баярлаад ханашгүй нэг шинэ мэдээ....「Норвэгийн ой 」Trần Anh Hùng гдг Ветнам гаралтай Франц найруулагчийн гараар кино болох нээ...Эхэндээ жаахан дурамжхан байсан ч энэ найруулагч The Scent of Green Papaya(1993) болоод Cyclo (1995.энэ кинонд залуухан ТОни Леон яруу найрагч бүтэлгүй эрийн дүрд тоглодог) гийн найруулагч гэж сонсоод жаал тайвширав,,..2009 оны 2 сард зураг авалт эхлээд , 2010 онд дэлгэцэнд гарах юм байна,.,хамгийн гол нь тус кинонд Тони Леон тоглож тун магадгүй байгаа аж...
Мүракамигийн зохиолууд ерөнхийдөө үйл явдал гэх юмгүй, хүний сэтгэл болоод оюуны дотоод дахи гүн харанхуй руу чиглэсэн (үүнийгээ худаг гэж нэрлэх бөгөөд, өөрийнх нь хэлсэнээр бол Достоевскийгийн нөлөө гэх)..байдаг тул кино болгоход маш хэцүү байдаг..түүнээс гадна өөрөө ч кино болгох зөвшөөрөл өгдөггүй бсан юм билээ..миний бодлоор түүний зохиолоор оросууд сайн кино хийж магадгүй юм..

Tony г танихгүй хүмүүс ийшээ..кк..
Chungking express намайг WKW ийн улаан ягаан фэн болгосон кино..цагдаа хувцастай, бас цагаан brieftei Tony..
нэг хүн Radiohead ийн дуун дээр эвлүүлэг хийсэн нь хөөрхөн болж..

Monday, August 04, 2008

Бөөн дурын уран сайханч баябага

Өнгөрсөн 7 хоногт мэдрэл муудталаа урлаг уран сайхнаар занимаалдав..би гэж нэг бөөн дурын уран сайханч..завтай цаг байвал хөгжим сонсож өнгөрөөнө..гэрт гадаа, унаа тэргэнд, ваннанд , хаа сайгүй чихэндээ хөгжим углаатай..нэг юм хангинуулаастай..ардын дуунаас авахуулаад рок,тэгснээ дан хөгжим хүртэл ер нь болж өгвөл гээлгүй бүгдийг ни сонсох хүсэлтэй бололтой..
юмыг яаж мэдэхэв.хэзээ нэг цагт мэдрэл муудаад debut хийх ч юм билүү...би debut хийвэл Киви гийн 3 ч ажилгүй л дэ гсн..:)хэдэн жилийн дараа нээх солгой хоолойтой мөртөө шал далий шүлэг тэй дуу дуулдаг дунд эргэм насны атигар хар залуу зурагтаар гараад унавал тэр чини би шөө.xvxv.үзсэн сонссон юмнууд нэг иймэрхөө..

Лхагва: Парисийн дуурийн тэатрын Le chateau de Barbe Bleue/Хөх сахалт вангийн цайз/, Journal de un Disparu/Алдагдсан эрийн тэмдэглэл/..@Bunkamura,Tokyo
дуурь гэж ассар хуучинсаг урлаг гэдгийг бүгд мэдэх байх...тэр заншилыг франз хүмүүс зоригтой эвдэж байна..орчин үеийн тайзны урлаг яаж өөрчлөгдөөд , хаана ирчээд байгааг эндээс харж болохоор байвай..тайзны гэрэлтүүлэг,компютэр график ашиглаад дэлгэц болоод тайзыг гайхамшигтай хослуулсан байв..Францууд болсон хойно яаж зүгээр байхав.,.тайзан дээр бараг нүцгэн шахуу хүмүүс, японд жишээ нь кино тэатр болоод олон нийтийн өмнө ямар нэгэн байдлаар бэлэг эрхтэн үзүүлэхийг хориглодог..тийм болохоор япон по кинонууд дандаа эмзэг газраа бүдэгрүүлсэн байдаг...гэтэл тэр хууль энэ удаа эднүүст огт хамагүй болтой..тайзан дээр (дэлгэцээр )
цочтол харуулж байх юм.. цагдаа магдаадаа тулж хоригдож бариагүйг бодоход японууд нүдээ аниад дуугүй өнгөрөхөөр шийдсэн болтой..бас л 2 нүүртэй улсууд шө..
тоглолт дууссаны дараа Бүнкамүра гийн хажуудах Стаpбакст суутал , асар танидаг агаа сүр сархийтэл алхаад өнгөрөв.. ахиулаад сайн аживал манай Rhia агаа ажгуу.. кк.. Зөвхөн Лхагва д л ажилладаг биан бар луу явж бсан нь тэр байж..жаал сонин сайхан хүүрнээд салав..

Баасан. Chung Myung-Whun ий удирдсан Asia Philharmonic orchestra гийн тоглолт@Suntory hall.
дэлхийн бүхий л нэртэй тэатрүүдад урилгаар 「удирддаг」 маш цөөхөн ази удирдаачдын нэг . Со залуу (залуу ч гэж 50 хэдтэй)..хэдэн жилийн өмнөөс зүүн азийн шилдэг хөгжимчидөөс бүрдсэн Азийн Филормони Оркэстр байгуулсан..харамсалтай нь манайхаас хүн багтдаггүй юм байна..ихэнхи ни Япон, Солонгос, Хятадууд байв..

Бямба.
2006 онд дэлгэцэнд гараад японы кино наадмуудын оны шилдэг гсн хамаг л шагналуудыг түүсэн Hulagirl(フラガール) ийн жүжгэн хувилбар @ Akasaka АCT theater
пиг хүн..нэг их гайх ширч шагшрах шинэ юм байсангүй..

Ням
японы хамгийн залуу бөгөөд ирээдүйтэй гэгдэж буй жааз дуучин Кобаяши Кэй гийн концэрт @ SТБ 139 Roppongi..хэгжүүн хөөрхөн бацаан байв..тэрний фэн нь ихэнхи нь ахимаг насны эмэгтэйчүүд (эмээ гэх гэснээ болив..:)) болтой...сайн дуучин бла бла гэхээсэ илүү ач гуч нарыг нь санагдуулам хөөрхөн жаал болохоор тэр байх..кк

Friday, August 01, 2008

honobono/zuragtai temdeglel/

Баябагыг сүүдэрлэгчийн дурангаар дээрээс нь доош байдлаар өнгийж? харвал..миний хайртай тэлээ цухуйж байна..миний хөл нээрээ аймаар царай муутай наасан......lol

манай хүүхдийн гэрт байх toaster чөтгөрттэй болтой..талх шарсан чини ийм болоод гараад ирсэн...xvxv

орос хувилбарыг нь бас олоод авсан..харицуулж үзээ л , энд тэндээс нь орчуулж үзээ л...юмыг яаж мэдэхэв..хэзээ нэг цагт би хийчих ч юм билүү??...:)

нээрээ эртүүд a sound ын дууг оруулахдаа imeem ийг auto play дээр нь тавицсан чини орох болгонд урдаас дуулаад жаахан даяргаатай санагдахаар нь аваад хаячлаа..;)

Wednesday, July 30, 2008

Таникава Шүнтаро

нөгөө айхтар халуун арай гайгүй,уужуухан амисгал авч болмоор хэмжээнд буураад байна..хэдийгээр уридын адил 30хэмээс дээш халуун байгаа боловч чийгшил багатай хуурай халуун тул хамаагүй өөрт амар..

миний ажилбараа өгөх хугацаа өдөр өдрөөр дөхөө л, би гдг хүн ондоо юм руу зугтаа л..өөрт огт хамаагүй янзан бүрийн юм орчуулж үзээ л, motivation гээч юм хаачсан юм бөө мэд..

өчигдөр номын дэлгүүрт сэтгүүл хайж явтал Poets strip the world naked гсн гарчиг нүдэнд тусав..аваад харсан Playboy бдаг бгаа..бодоод үзсэн би гдг хүн Плэйбой г урид нь өрөөсөө сөхөж үзээгүй байх юм..Стрэйт эрчүүдэд зориулсан баахан нүцгэн хүүхнүүдийн зурагтай /би бол эвшээлгэхээр тийм сэтгүүл/ гсн нэг тааруухан ойлголттой.. тэгсэн ихэнхи агуулга нь нилээн serious эд бдаг юм байна..улс төрийн сэдэв ч байх шиг..өмнөх хэдэн дугаарыг нь ч эргүүлж үзэв..таалагдах шинжтэй..кк..энэ удаагийн дугаарт нь дэлхийн шилдэг яруу найрагчидын тухай тусгай өгүүлэлтэй(бүхл бүтэн 20 хэдэн хуудас бсан байхаа)байв...тэр дунд нь танидаг хүн бараг үгүй.. Бодлэр,Борхэс ийн нэрийг дуулсанааас цаашгүй..оросуудаас нэг ч хүн байсангүй..тэр дунд ганц мэддэг хүн байсан нь Таникава шүнтаро...урид нь нэг хүнээс шүлгийн номыг нь бэлгэнд авч бсан юм..хүүхдэрхүү,гэнэн гэмээр хөөрхөн хөөрхөн, гэвч нилээн гүнзгий тийм шүлгүүд санагдаж бсан..энэ удаа бүр таалагдаб..иймэрхүү..

Бүү март.
Бодитоор орших нь ганц 「1」 буйза
2 оос дээшхи бүхий л тоо
Илбэ зэрэглээн адил

Бороо, гол, шүүдэр, цөөрөм
Ус хаа сайгүй холбогдоно(⇒цүнагарү)
Иймийн учир тэднийг
Нэг гэж тоолсу.

Загаснаас загас төрж
Загасны хэлбэрээ үл алдмой
Иймийн учир (тэднийг)
Нэг гэж тоолсу.

цэцэрлэгийн хүүхдийнх шиг ийм хөөрхөн/гэвч час хийсэн/ шүлэг байна

Xэрвээ
хэрвээ толгой,толгой биш бөгс байсан бол
дотоож малгай байх байсан
хэрвээ газар, газар биш тэнгэр байсан бол
Солонго хонгил /тунннэл/дундуур татах байсан

хэрвээ 6 6 биш 1 байсан бол
6 дугаар ангийнхан 1 ангийнх болох байсан
хэрвээ мөнгө мөнгө биш навч байсан бол
Банк(тэр чигээрээ) ногоорсон их ой байх байсан

Хэрвээ өдөр өдөр биш шөнө байсан бол
Томчууд ч гэсэн орондоо шээх байсан
Хэрвээ би би биш чи байсан бол
Энэ шүлгийг бичигч нь чи байх байсан..
;)

「даян дэлхийн энх тайван мандтугай 」 стилийн ийм шүлэг ч байна..

Өглөөний бууухиа
Камчаткийн хөвгүүн анаашны тухай зүүдлэхэд
Мэксик охин будан дунд автобус хүлээнэ
Нюү ёоркийн охиныг орондоо инээмсэглэн хөрвөөхөд
Ромын хөвгүүн шонгийн модон дээр тусах нарны зүг нүд ирмэнэ
Энэ дэлхий дээр
Үргэлж ,хаа нэгтээ өглөөг угтаж байдаг

Бид буухиалан нэгэндээ өглөөг дамжуулдаг
Өргөрөгөөс уртрагт
Өөрөөр хэлбэл , ээлжлэн байж энэ дэлхийг хамгаалдаг

Унтахын өмнө чих талбин чагнаарай даа
Хаа нэгтээ алсад сэрүүлэгний чимээ сонстох вий
тэр бол
Чиний дамжуулсан өглөөг
хэн нэг нь
Баттай хүлээн авсаны гэрч бөлгөө

Monday, July 28, 2008

a sound

хөдөлгөөнтэй , ар араасаа цуварсан үйл явдлуудтай 「хагас бүтэн сайн」 өнгөрч ердийн өдрүүд эхлэв..амралт дуусахаар л өчнөөн ядарсан хүн байх юм..өнгөрсөн хагас сайнд Ничомэ дүүрэн хүнтэй байв,,ядаж байхад миний танидаг хүн ямар ч олон байв..наашаа харж нэг хүнтэй, цаашаа харж 2 хүнтэй мэндэлсээр таарав.. өөрийгөө ямар олон танилтайгаа анх удаа мэдрэв...:) сонин шө.тэр өдөр энд байдаг бүх монголтойгоо тааралдсан...кк..олуулаа байх ч бас хэцүүмаа..

монгол руу захисан A sound ийн CD ирэв..давгүй шө..чамлахаар чанга атга гэж..тэднийх илүү 「хүндэрч」 дуулах хэрэгтэй санагдав...тэртэй тэргүй монголоор дүүрэн нялцгай поп дуучид байхад...
Миний радио надтай дуугарахаа болисон..♪♪

Saturday, July 26, 2008

GLOOMY SUNDAY

Билли Холидэй Бүүдгэр Ням гараг ийг дуулж байна...магадгүй дуу гэж ийм дууг., дуучин гэж Billie Holiday шиг хүнийг л хэлдэг байх.,.

Sunday is gloomy,
My hours are slumberless
Dearest the shadows
I live with are numberless
Little white flowers
Will never awaken you
Not where the black coaches
Sorrow has taken you
Angels have no thoughts
Of ever returning you
Wouldnt they be angry
If I thought of joining you?

Орос хувилбар нь Пётр Лешенко「Мрачное воскресенье」/1935/

мрачный воскресный день, убранный розами
плакал, молился глазами я томными,
сердцем взволнованным ждал тебя в комнатке
жить одному без тебя невозможно мне
слёзы дождём заливают уста мои
ветер рыдал панихидными песнями
мрачный воскресный день

мрачный воскресный день, ты торопись ко мне
свечи в гробу, догореть вы успеете,
бедное сердце не бьётся в груди моей
веки, как свечи, ждут ласки руки твоей
в мёртвых глазах ты прочтёшь утешение
прощаюсь с тобою, моё воскресение
мрачный воскресный день


цагтаа мянга мянган хүн энэ дууны аянд амиа хорлосон гэх..

Thursday, July 24, 2008

opera bolood ayalal bolood

өчигдөр Bunkamura гийн Orchard hall д Парисын дуурийн театрын (Opéra national de Paris)тоглолт (Ariane et Barbe-Bleue (Ariane and Bluebeard-Арианна ба хөх сахалт??)
үзэв,..үнэгүй урилга олдсон болохоор..түүнээс биш над шиг хүнд билэт нь олдохоор тийм эд биш л дэ..ядаж байхад энэ нэр хүндтэй театр Японд анх удаа айлчлан тоглолт хийж бгаа гээд хүн пиг..бусад нэртэй тэатрүүдаас ялгаатай нь дандаа л, улиг болсон сонгодог дууриуд гээд байдаггүй, орчин үеийн дуурь нилээдийг тавидаг газар юм байна...та нар мэдэх байх, Оросын , Италийн тэатрүүд юм л болохоор нөгөө Пуччини,Россини гээд унадагийг..манай дуурийн тэатр өөрсдийн үндэснийхээ дуурьтай хольж тавидаг болохоор арай сонирхолтой байх гэж бодно..

билэт нь али эрт дууссан байсан болохоор үүдэн дээр нь 「билэт авна」гэсэн цаас барисан хүмүүс нилээн байна..би сонирхоод ямар үнэ хүрдгийг нь асуулаа..тэгсэн миний билэтийг үзчээд ...「урилга」 зарж болдоггүй юм..за, яахав би 300 аар авий гэж нохойтож байна.өөрийнх нь үнэ 580 $ байхад чини аймаар даварцсан байгаа биз??кк..би гайгүй үнэ хүрэх юм бол зарчихая гэж бодоод бгаамаа бас..уул нь надад яг одоо мөнгө их хэрэгтэй байсан ч..ахиад энэ тэатрын тоглолтыг үзэх боломж амид явах насанд тохиогоо ч билүү??....гсн шүү юм бодогдоод өөрөө үзэхээр болов..

дуурь нь орчин үеийн сэдэвтэй байсан болохоор үзэхэд урамтай шинэлэг санагдаж байв..гол дүрийнх нь хар залуу маш давгүй залуу байв..:)..бас ирсэн үзэгчид нь Токио гийн хамгийн гайгүй агаа нарын цуглуулга байв...би бүүр ангайж орхисон..ийм гайгүй залуу японд бас байжээ...гэх янзтай..xvxv.. завсарлагаагаар кафэ орж нэг пийв авч захдуу зогсож байгаад 30 мин сайхан хүн сонжсон доо..

.....намартаа(9сар? 10сар?) европ тийшээ хямдхан аялал хийж үзэх санаатай..италийн 2 юмуу 3 хот..тэгээд боломж гарвал лондон,парис аар халит шагайж харчаад ирие гэж санаж байна..өнөөг хүртэл миний очиж үзсэн европ гвл орос ын сибирь...нөгөө ичмээр дамшиг даа гдг шиг европ гэж хэлэхд ч ичмээр дамшиг даа..2 ч хөтөч ном(guide book?) авсан..тэрнийгээ өдөр шөнөгүй үзсэн хүн л байна..гэвч ер нь мангар үнэтэй юмаа тэ? эндээс тийш орох онгоцны тасалбар болоод европ доторхи замын зардал бол гайгүй хямдхан байлгаж болж байна..гол асуудал буудал...лаг хогийн хогийн(??кэкэ..нийтийн ус, жорлонтой г.м) буудлууд гэхэд л дор хаяж 50,60 euro байх болтой..япон хэдийгээр үнэтэй ч сайн хайвал үүний тал үнээр хамаагүй илүү буудалд бууж болно.. аль эсвэл би сайн хайж чадахгүй байна уу??

нэг иймэрхүү байдалтай халуун зуныг үдэж сууна..өнөөдрөөс манай сургуулийн амралт эхэлж байгаа..сургуулийн хүрээ/campus/ эзгүйрээ л нэг л эл хуль байна..

Tuesday, July 22, 2008

haluun haluun

гадаа нээрээ гомдмоор халуун болж байна шөө...өнөөдөртэй нийлээд Токио д 11 хоног дараалан 30 хэмээс давж халж байна..Ядаж байхад хуучин калэндариар /манайхаар бол билгийн тооллоор гдг бил үү?/ ИХ ХАЛУУН (大暑)гдг нь эхэлж байгаам байна..дор хаяж дахиад 15 хоног ийм байдлатай халуун байна гэж өнөөдөр зурагтаар яриж байх юм..халалтын эсрэг , өдөр нь мөс мөлжөөд , оройдоо тэс хүйтэн шар айраг шимэх арга хэмжээ л авч байх шив даа...тэгээд их халаад ирэхээр хамаг дуршил алга болоод юу ч хийх хүсэлгүй/ gym дээ ч явкү байгаа гээд бод доо/, тархи нь хайлж байгаам байлгүй элдэв сонин бодол толгойд орж ирээд нэг л их манаралттай хүн энд нэг байна.. өчигдөр хүүхдийнд очиж хонохдоо тус тусдаа салж унтлааш дэ..кк...халуунд хажууд хүн харагдахаар л бөөн залхуу хүрээд ..ядаж байхад манай хүүхэд нарийхан cool залуу биш , махтай шөлтэй өөхтэй hot залуу болохлээр...:)

саяны 3 хоног японд амралтын өдрүүд байсан юм..өчигдөр хүн тосох гээд Tokyo station орсон...юу бэ?? хөл тавих зай байхгүй пиг хүн ..жирийн үедээ ч мангар олон хүнтэй байдаг дээр нь буудал нь дэндүү нүсэр ойлгомж муутай..тэрнээсээ ямар ч бсан 3 дахин их хүнтэй байв..хаашаа л харнав бөөн дараалал..нэг муу аяга кофэ авах гэж бараг 10 аад мин зогсов уу яав.,. ядаж байхад тоссон хүн маань гэдсээ өвтгөчихсөн байж..уулзангуутаа надад ачаагаа үлдээчээд 00 руу гүйсэн бас л наян оочир...бараг 20 иод мин болж байж бие зассан байх..уйлж буй, уйлахыг завдаж буй, уйлаад дууссан гэх мэт 80 хүүхэд эргэн тойрон..би ч хүүхэдний аллэргитэйг хэлэх үү бушуухан шиг үүргээ гүйцэтгээд агаартай газар гарахын түүс...

дараа нь харин сайхан Марүно үчи хавиар зугаалсан даа..тэр хавиар Re development хийгдээд шинээр баригдаж буй барилгуудыг нэг бүрчилэн сайн гайхаж авав..нөгөө буулгаж хаяна гээд баахан эсргүүцэлтэй тулгараад байгаа Токио гийн төв шууданг нь ч очиж дахин нэг сонжичоод ирэв..дараагаар нь хүүхдийн ажил нь тарж байна гэхээр дуудаад хамтдаа баахан гудамж мэтрлэх шив..орой харин их ядарсан болтой..10 цаг дөнгөж болонгуут унтаад өглөө 8 хүртэл нам..:)

Saturday, July 19, 2008

халуун халуун

ямар муухай халуун байнаа..халуун байна гээд гэртээ суугаад байлтай нь биш..гарахаар хөлс гараад, буцаж орж ирж усанд орсоор байтал таарах юм..шөнө халууцаад унтахгүй,air conditioner ажиллуулахаар даараад марзан юмаа...ядахнаа халуунд гадуур явахаар атигар хар дээрээ улам өнгө нэмэх гээд ...xvxv..
гадагшаа гарахдаа гартаа нэг устай, байшингийн сүүдэр бараадсан шиг л толгой манараастай болохоор уначих гээд хурдан ч алхаж болкү..кк..сүржигнэв..

яг одоо Токиод Tokyo Lesbian and Gay Film Festival болж байна..урид уридныхаас хүн ихтэй.,.тасалбар нь олдоц муу байх шиг байна..би ч асар VIP хүн уржигдар нэг найзын өгсөн 2 урилгатай..нэгээр нь өчигдөр A Jihad for love гээд исламын шашинтай 9 улсын LGBT ийн байдлыг харуулсан кино...яаж азаар би Иран миранд төрчөөгүй юм..хэцүү газар байна..өнөөдөр, Холливүүдэд LGBT ийн сэдэв ямар байдлаар хөндөгдөж ирсэн тухай нэг баримтат кино үзэх санаатай..баримтат киногоор занимаалдсаар бгаа л таарах нь..

Монгол явсан хүнд A sound ийн СД захисан..тэсэн ядан хүлээж байна..одоохондоо SE саны блог дээр бгаа дуунуудаар нь хэрэгцээгээ хангаж байна..тэр эвдэрсэн бол яана, Cryin гсн дуунууд нь давгүй юм бээна..

По дарга өнөөдрөөс гадагшаа томилолттой гэсэн..хэсэгтээ ганцаараа пийв уух, анд гарах хэрэгтэй болох нь..:)

Thursday, July 17, 2008

гайхамшигт Озү


энэ найруулагчийн тухай маш олон уншиж байсан боловч киног нь үзэж байсан нь үгүй билээ..ваүүү!!. үнэхээр гайхамшигтай кинонууд байв..дээр үеийн монголын ахуйн сэдэвтэй, жирийн хүмүүсийн тухай кинонд дуртай хүмүүст хамгийн их таалагдах жанр байхаа..Эсвэл нөгөө Ингэн нулимс,Шар нохойн там ыг хийсэн Бямбасүрэн /би улаан фэн нь/д дуртай бол Озү гийн кинонууд ч бас чамд гарцаагүй таалагдана.

өнөөгийн дэлхий дахинд Күросава Акира гийн хамтаар японы киноны хамгийн том төлөөлөгч гэгдэж байна. миний хувид Күросава гаас хамаагүй дээр.шүүмжилбэл,
сэдэв нь жаал хязгаарлагдмал байж магад..human drama гаар дагнасан гэхийм уу даа. энэ хүн нэг үе япондоо мартагдах шахсаныг Франц,Италичууд дахин шинээр нээсэн байна.яг өнөөдөр хүчээ авч буй маш олон гадаад найруулагч нарт түүний нөлөө бий ба үүнийгээ өөрсдөө олноор хүлээн зөвшөөрдөг байна..миний үзсэн нь энэ 2 .ойрын хугацаанд бусдыг нь дуусгах санаатай..

Токиогийн тууж(東京物語)/1952/, Санма загасны амт(秋刀魚の味)/1962/..

хэдийгээр аль 50,60 жилийн өмнөх Японд үйл явдал өрнөж байгаа боловч огт хуучин санагдахгүй, өнөөдөр ч бидний эргэн тойронд өрнөж байдаг мөнхийн сэдэв.. дэлгэцэн дотроос чи өөрийгөө эсвэл маш сайн танидаг хэн нэгнийгээ л олж хараад байх вий..жинхэнэ урлаг гдг энэ..цаг үе, орон зайнаас үл хамаарч хүмүст шинэ байж чаддаг..

насанд хүрсэн охиноо хадамд үдэж буй аавын гуниг, олон жил ханилсан ханиа алдаж буй өвгөний гуниг, хүүхдээ гэх эцэг, гэвч хүүхэд нь өөрийн амидралаа гэх зөрөлдөөний гуниг,(ээлж нь ирэхэд энэ явдал хүү дээр нь ч давтагдах байх),хамаг залуу насаа ажил, үр хүүхэд гэж өнгөрөөгөөд тэтгэвэрт гарахад түүнийг угтах хоосрол(эд матэриалын утгаараа биш,өнөөг хүртэл хамаг л байдгаа зориулж ирсэн зүйлс нь эцсийн эцэст юу бсан юм бол гэх сэтгэл )..гэх мэтээр амидралын тухай, гэр бүл, үр хүүхэд гээч үнэхээр аз жаргалын эх булаг, амидралын зорилго болж чадах эсэх тухай, эцэг эхийнхээ тухай гэх мэт маш олон зүйлийг бодогдуулах ажээ..үр хүүхэдгүй нэг насыг өнгөрөөх, хамаг бүхнээ зориулж үр хүүхдээ өсгөөд түүнийгэ нэг нэгээр нь алдсаар/үхүүлээд гсн үг биш/ ганцаараа өтлөх 2 ямар ялгаатай бол??дашрамд дурдахад Озү өөрөө нэг насаараа ганц бие явсан хүн юм байна..магадгүй би 20 иод насандаа түүний киног үзсэн бол эвшээлгэх байсан байх..ийм киног маш serious хүлээж авч байна гдг нас явсаных юм болов уу даа..

аа,тийм монгол хүний нүдээр үзэж суухад маш ойр санагдсан нь 50 иад оны японд хүмүүс маш энгийн байдлаар , хэдхээн жилийн өмнө манай хөдөөд ямар байсан тэрэнтэй маш төстэй амидарч байжээ...одооны японыг мэддэг хүмүүст бол итгэмээргүй явдалууд маш олон харагдах юм..жишээ нь хажуу айлаасаа 2 помидор зээлээч гээд гүйгээд орох жишээтэй, бас манайд хадам аав гэнэт хүрээд ирлээ гэхэд нь хөрш нь архи зээлдэж байх жишээтэй..нөгөө Би чамд хайртай дээр хажуу айлаасаа давс зээлдэг шиг л...намайг хүүхэд байхад ямар ч бсан хөрш айлууд нэгнээсээ зээлэхгүй л юм байдаггүй байсан...шүдэнзнээс авахуулаад..тэр санаанд ороод ,,пээ,ямар хөөрхөн юм бэ ? гэж бодогдож байв...одоо бол японд байтугай монголд ч ховордоо биз дээ,тийм явдал...ер нь хараад байхад утас, мэйл, интэрнэт гээд харилцааны хэрэгсэл нэмэгдэх тусам хүмүүсийн хоорондын харицаа /communication/ муудаад 、багасаад байгаа юм шиг надад санагддаг.... нэгнийхээ царайг харахгүйгээр тэхник хэрэгсэлээр дамжуулж харицдаг болоод....утас тэгтэлээ өргөн дэлгэрээгүй байхад хүмүүс нэг нэгнийдээ гэнэт очих, уридчилж хэлэлгүйгээр зочлох явдал хэвийн үзэгдэл байсан..тэр нь надад их гоё санагдаг юм..одоо бол соёлгүй,бүдүүлэг,хөдөөнийхөөрөө дуудуулах биз..кк

小津安二郎
Yasujirō Ozu

Wednesday, July 16, 2008

..........................

амидрал ер нь сонирхолтой байна шө...өнгөрсөн Ням д Потэто болоод түүний экс бойфрэнд 3 уулаа Токиогийн гэй хотхон болох Шинжүкү Ничомэ гийн төвд байх задгай кафэ д шар айраг цөлсөн шиг, эргэн тойрны залуус болоод замаар зөрөн өнгөрөх хүмүүсийг нэгийг ч үлдээлгүй шинжиж бас сонжиж суув...

--тэр залуу хөөрхөн юм..
--оройгоосоо жаахан халзан юм тэ?..кк
--япон биш байхаа,хонг конг царайтай юм байна..
--өө,нөгөөх чинь нэг цагаан өвөөтэй яриад эхэллээ..гайсэн /rice queen гэдэг шиг шиг цагаан арист хүмүүст дуртай японуудыг ингэж нэрлэнэ/ юм шиг бээна..гэх мэт.....:)

тэгж суутал харин асар танил царай нүдэнд тордог бээгаа...хэн билээ??????..гсн чинь манай сургуулийн дээд ангийн монгол ах байвал яахуу..кк..би ч сандарсан гэж байгаа..3 уулаа явьяа. энэ хүн зүгээр энэ хавид явж байгаад санаандгүй андуураад ороод ирсэн байх..яавч гэй биш гсн чинь Потэтөгийн экс:..юу гэж гэй биш бол наашаа,тэгээд дээр нь ганцаараа ирж байдий гэж тайвшруулав..
гэтэл манай Потэто очоод шал танихгүйм байж,таныг би хаана харлаа??? гээд
монголоор яриад дагуулаад хүрээд ирсэн..кк..дараа нь харин нөгөө ахтайгаа тухтай нь аргагүй ярьсоон..тэр ах японд ирж мастэр,доктороо дуусгаад эндхийн их сургуулид багшилдаг хүн л дээ.. эхнэртэй хүн тул би түүнийг гэй хүн байх гэж огтхон ч сэжиглэж бгаагүй бөлгөө..өөрийгөө байсэкшал гэж байсан..38 хүрч debut хийсэн гэхээр бас л орой байгаа биз??нэг ч гсн надаас орой debut хийсэн хүнтэй болов..:)

одоо ингээ л танидаг монголчуудтайгаа нэг нэгээр нь Ничомэ д тааралддаг болох нь л дээ..кк..ер нь эргэн тойрон миний бодсоноос ч олон нуугдмал гэй монгол хүн байгаа болтой..гэй хүн ийм олон атал бараг 90 % нуугдмал байх шиг байнаа,манай монголд..нэн ялангуяа биднээс дээш насныхан..бодит амидрал дээр биш юмаа гэхэд дор хаяж,cyber ертөнцөд цухуйж ил гармаар юмаа..ингэх нь мэдээж өөр хоорондоо танилцах хүрээгээ тэлэх, мэдээлэл солилцох гэхмэт бодит үр дүнгээс гадна гэй хүмүүс нийгэмд бодитойгоор оршдог, тэр ч байтугай ийм олноороо, тэдний дунд нийгмийн маш өргөн хүрээний давхаргынхан,оюутан , ажилчин,дуучин ,их сургуулийн багш,ер нь бүх л мэргэжлийн хүмүүс байдаг,тэрэн дунд таны найз, танил, магадгүй аав чинь, ах чинь ч байдаг гэдгийг хүмүүст бага ч гсн ойлгуулахад дэмтэй болов уу гэж бодох юм...
яг одоохондоо манай монголын нийгэмд гэй хүмүүсийн тухай мэдээлэл нэг л цуурхал маягтай, хов жив, дэгс яриа, бараг л ертөнцийн онцгой ховор содон зүйлийн хэмжээнд байгаа тул...

Friday, July 11, 2008

mash muu

Эрик ийг хэлэхээр нь шагайгаад үзсэн чинь нээрээ энэ www.orloo.com гэдэг сайт дээр муу халтар блогноос маань чирч аваачиж тавичаад ...би япон хүний блогноос орчуулав..гээд биччиж..инээдтэй ч юм шиг гунигтай ч юм шиг..

нэг их лаг ч юм шиг зохиогчийин эрх энэ тэр гэж далийих нь хаашаа юм..тэхдээ л эвгүй юм...магадгүй тэр сайтыг түрүүлж үзсэн хүмүүс намайг хуулаад тавичиж гэж бодох ч юм билүү..доод талд нь лаг эсэргүүцэл бичлээ ш дэ.,.,ккк..дахиж тэгэхгүй байх гэж найдна..

Wednesday, July 09, 2008

япон сургуулиудын дүрэм


багш 5 хоногийн томилолтоор Хятад явчлаа..сайхан сайхан..хэд хоног сайхан эрх чөлөөтэй байхнээ...хадууралгүй үндсэн сэдэвтээ..

Японууд ер нь асар дүрэм журманд дуртай ард түмэн бөлгөө..японд байж үзсэн хүмүүс мэдэх байх..хаа сайгүй тэгж болкү,ингэхийг хориглоно гээд наян дүрэм бичээд хадсан байхаас гадна ямар нэгэн юмыг заавал зааварчилгаа, аргачлалын дагуу хийнэ..тэхгүй бол санаа нь амардаггүй шинжтэй..түүнээс гадна, сургуулиуд, компаниуд бүгд өөрсдийн дотоод журамтай..манай сургуулид гэхэд л тогтооож барамгүй олон 「болохгүй,хориглоно」бий..бас юм л бол багшийн гарын үсэг /8тай хүүхэд бгаа юм шиг/, юм л бол батлан даагч/хошоонин/ гээд унадаг төвөгтэй ард түмэн.....au(манайхаар бол мобиком?) гээс гаргадаг FILT гээд сэтгүүлийн VOL.33 т японы ерөнхий БС иудын дотоод дүрмүүдээс 「хэн бодож олсон юм бол???」гэмээр хөгжилтэй??хөгийн??.. гажиг дүрмээдийг нь цуглуулсан байна..тэрнээс хэдийг иш татвал:

1.Сургууль дотор эсрэг хүйсний хүнтэй хамаагүй ярихыг хориглоно.Шаардлагатай тохиолдолд「ярианы агуулга」ыг зориулалтын маягтын дагуу бөглөж сургуулийн захиргаанаас зөвшөөрөл авсаны дараа ,тусгай өрөөнд ярилцаж болно.
юуууууууууууууууууууу бээээээээээээээ?????кккк..../тоокио хотын ахлах сургууль/
2. 10 аас дээш удаа хичээлээс хоцорсон тохиолдолд хоцорсон тоогоор нь цагаан лууван тариулах арга хэмжээ авна../Точиги мужийн тариалангийн төрөлжсөн ахлах сургууль/
тайлбар:японд манайхаар бол хуучины ТМС шиг ахлах сургуулиуд бдаг..ерөнхий боловсрол+ямар нэгэн тусгай мэргэжил эзэмших хичээлүүд ордог..тийм сургуулийн дүрэм болтой..ккк
3.сургуулийн гахайг өшиглөсөн тохиолдолд сургуулиас түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.../Окаяма мужийн тариалангийн төрөлжсөн ахлах сургууль/
бас дээрхи шиг сургууль болтой..гэхдээ л.....юуун гахай бэ?????????....lol
4.Сургуулиас гадуур эсрэг хүйсний хүнтэй хамт алхахыг хориглоно..тэр хүн нь эцэг, мөн ах дүү хэн ч бсан адил../тоокио хот.охидын ахлах сургууль/
5.нэг удаагийн бие засалтаар 「хөнгөрөхөд」 30 сэк, 「хүндэрэхэд」3 мин аас илүүг зарцуулж болохгүй..(小は30秒、大は3分)/чиба мужийн дунд сургууль/
жорлонд хүнд гарууд цуглаад байдгаас сэргийлэх зорилготой дүрэм болтой..хаха
6.сургууль дээр 10 аас илүү иентэй ирэхийг хориглоно../айчи мужийн дунд сургууль/
хүүхдүүд мөнгөтэй байхаараа автомат тоглоом тоглох г.м ээр сурлагад сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн болтой..10 иен биедээ авч явж болдгийн шалтгаан нь хулгайлагдаж барицаалагдсан үед таксофоноор ярих боломжтой байхын тулд гэнээ... ккк... тэгээл барицаалгдчааd яая гэж байж утсаар ярих ээд 10 иенээ бариад гүйх юм байха..кк..10иен нь ойролцоогоор 100 төг тэй тэнцэнэ.таксофон 10 иен байдаг..
7.үдийн цайг заавал сүү,талх, оказү /юу ч гэмээр юм дэ/ гсн дарааллаар идэх...lol
8.нэг удаа хэрэглэх жорлонгийн цаасны хэмжээ нь 30 см байна..lol/шугам авч орохийм уу хаашаам..lol/
9. хичээл дундуур 3 удаа л найтааж болно..3 аас дээш удаа найтаах тохиолдолд ангиас гарч амралтын өрөөнд /үргэлжлүүлэн??кк/ найтаах..
10.төрөлхийн буржгар үстэй бол 「үнэн」 гэдгээ баталсан зургийг тодорхой маягтан дээр хавсаргасны дагуу анх сургуулид ороход нь эцэг эх нь сургуулийн захиргаанд мэдүүлнэ..сургуульд байх хугацаандаа илт онцгойрч бусдын анхаарал татахгүй байхаар богино засуулна..
тайлбар:дээр үед монголд урт үс,трапэц өмд хориотой бсан шиг японы сургуулиуд хүүхдүүдийг үсээ янз бүр болгохыг ихэвчлэн хоридог..шараар будах, хими хийлгэх, урт ургуулах г.м..тэр талаархи дүрэмний нэг хэсэг болтой...тэхдээ лл.........хихи..

үүнээс гадна гар утас бариж болохгүй, машинаар хүргүүлж болохгүй/энэ 2 ыг бол ОК гэж бодож байна,миний хувид/,заавал зангиа зүүх, заавал цагаан оймс өмсөх,охид үсээ задгай тавиж болохгүй,охидын үсний боолт зөвхөн хар өнгөтэй байна,сургууль дотор өөрийн ангиас ондоо давхарт очихыг хориглоно/гарч орох үед дамжин өнгөрч болно гэнээ/, сургууль дээр чихэр, бохь хориотой,урт ороолт зүүж болохгүй, зөвхөн цагаан өнгийн дотоож хэрэглэнэ,,,,,,,,,,,,г.м ээр наян дүрэм байдаг болтой..
анхааруулга: сургууль болгон ондоо бөгөөд харилцан адилгүй..
биднийг бага байхад нэг иймэрхүү дүрмүүд бдаг бсан даа..захны даавууны өнгө цагаан байна ч билүү..кк

Tuesday, July 08, 2008

....шинэ утас , үнийн өсөлт, Versace AD

...Утсаа солив..сэтгэл ханамж маш өндөр байна..хамгийн гол нь камэр сайтайм байна..pixel нь 5.15м гэнээ..Тв тэй, 3 янзын толь бичигтэй энэ тэр гээд надад хэрэгтэй юм их байнаа..Poтато чан,чамтай барицаад адилханыг авцсий шөө...битгий муухай хараад бгаарай..:)..хэрэглэх заавар нь гэж зузаан гэгчийн ном 2 ширхэг дагалдаж ирээд нээж харахаас залхуу хүрээд сууж байна,,

....юмны үнэ нээрээ илт мэдэгдэхүйц өсч байнаа...байнга авдаг талх маань 240 өөс огцом 290 болсон байна..Starbucks coffee 10-30 иенээр нэмэгдэж бгаа гэнэ..10 зүсэм нь 1 боодол бдаг бсан slice cheese боодолдоо 8 зүсэм болж цөөрсөн хэрнээ үнэ нь бараг л 50 хувь өссөн байна..г.м ээр ер нь өсөөгүй юм алгаа...аймаар деталь ,тэгсэнээ аймаар ойр зуурын жижиг юм бичдэг гэнээ..нэфтийн үнэ энэ тэр гдг бгаа даа..кк... ядахнаа манай буудал дээр ганц хан супэрмаркэт тэй болохоор тэр нь монопольдоод өөрийн дураар үнэтэй..нэг хоёр буудал явахаар үнийн өсөлт манайхтай харицуулахад хамаагүй танагтай бгаа юм..хмммм...би ч яахав одоохондоо ганц бие 「өрх толгойлсон эрэгтэй」түл өөрийгөө л болгож байвал..олон хүүхэдтэй айлд бол энэ нилээн хүнд тусч байгаа даа...ингээ л бодохоор манай аав ээж нар яаж ийм олон хүүхэд өсгөж бсан юм бол??..манайх 5 улаа..тавын таван хүнийг хүн болгоод, сургууль соёлыг нь төгсгүүлээд, тусад нь гаргана гдг бол ёоо,,,ганцаараа өөрөө өөрийгөө аваад явахад хичнээн хүнд байна??? юун 5 хүүхэд...бодох ч юм биш..зозо,хадуурах гэж байна...

..Grey s anatomy Season 3 прокатанд гараад эхэлцсэн шөө,нээрээ..opening theme ийг нь I tunes аас авцсан..гүйж барихдаа сонсоод их таашаалтай байноо,..Patrick dempsey нээрээ хөөрхөн залуу юмаа...сүүлийн үед их газар авч байаа..Versace гийн рэкламны модэл болсон байна..Ябакүнай?????кк



Вэрсачэ ер нь үнэн gay brand шө тэ? энэ дээр үеийн Жон Бон Жовигийн оролцсон рэклам..

Sunday, July 06, 2008

ayalal

хэд хоног хөдөөгүүр явав..дурсамж дурсамж дурсамж..танил гудамж, танил кафэ, танил царай..бусдын өөрчлөгдсөнийг харж байж л тэр дундаас өөрийнхөө өөрчлөлтийг олж харах юм даа..жирийн үед үл анзаарах..найзын хүүхдийг харлаа..хөлд орох гээд паацагнаж байсан бацаан бараг сургуулид орох болчихсон байна..тэр хүүгийн өсөлтнөөс өөрийнхөө хөгшрөлтийг олж харав..би ч бас төдий нас нэмсэн... нэг найз маань жилийн дотор нөхрөө, дүүгээ, ээжийгээ зэрэг алдаад хар залуугаараа зөндөө үрчлээ суучихаж... галтай цогтой , хайр дурлал нь ч ажил үйлс нь ч амжилттай байсан болохоор зовлон гуниг яридаггүй,ядруу хүний зовлонг ойшоодоггүй, бүх асуудлын шалтгааныг тухайн хүний хичээл зүтгэл дутаж байна гдгээр шийддэг бсансан..тэр зан нь өөрчлөгдөөд хүний яриа сонсдог, буруутгадаггүй, бөөрөнхий болсон санагдав. .

яах аргагүй гэй найз маань эхнэр авах гэж буй юм байна...нутагт/өвөр монголд/ буй аав ээжийнх нь танилынх нь охин гэнэ..зургийг нь үзэв..өөрөөс нь 7,8 дүү жоохоон охин байна..найзын маань уридны хүүхдэрхүү, үл ялиг ягаандуу туяатай шингэн царай нь алга болоод гүзээ нэмээд тос даасан цагаан залуу болж...тамхиных болтой батга бас нүүрэнд нь нэмэгдээд нэг л тийм тосорхог?? тос даасан төрхтэй 「дунд эргэм насны」 залуу болж...анх хэдэн жилийн өмнө Японд ирэхэд нь танилцаж байж билээ..эмч болохоор тэд нар сургуули дээр ч цагаан халаадтайгаа, тэр нь өөрт нь их зохидог байсан..анхны харцаар л надад таалагдаж ..би ч түүнд таалагдсан гдгээ маш олон юман дээр мэдэрдэг байсан..анх танилцсан үе маань борооны улирал бсан болохоор нэг их усан бороотой өдрүүдтэй..тэр шалтаг заагаад манайд хүрээд ирнэ..би ганцаараа нилээн гайгүй байранд амидардаг..тухайн үед авдаг бсан стипэнд маань ч гайгүй..тэр харин японд ирээд удаагүй байсан болохоор нутгийнхаа 2 залуутай хамт амидардаг байсан..тэгээ л 2уулаа бороон дундуур гарч пийв аваад гэртээ орохгүй голын эрэг дээр бдаг бсан сүүдрэвч?саравчинд орж суучаад пийваа ууна..яагаадыг мэдэхгүй..бодвол тэр нь илүү романтик бдаг бсан байх..бөөн шаагисан бороон дунд 2 нов нойтон амитан ухаан анзаарах ч чөлөөгүй юм яриастай..хамгийн инээдтэй нь тэр монголоор тийм ч сайн яридаггүй..сайн ойлгох боловч бага сургуулиасаа авхуулаад хятад сургуулиар явсан болохоор хятад хэл нь түрүүлж гарч ирээд бдаг.японоор бол дөнгөж ирээд бсан болохоор олигтой биш..монгол,япон,англи холиол яриж өгдөг байж билээ..одоо бодохоор инээдтэй..:)нээрээ тэр Хятадын Тан улсын үеийн эртний яруу найргийг сайн мэддэг. тэрнээсээ надад яриж өгдөг бсан юм байна...кк..:)тэгээ л бараг үүр цайлгаж байж л манайд орж ирж унтана..надад илүү хөнжил гудас байсан ч бид 2 ын хэн нь ч тэрнийг огт 「санахгүй」..:)..хоюулаа нүцгэн миний орон дээр тэврэлдээд унтдаг бсан..тухайн үедээ юу ч болдоггүй..нэгнийгээ тэврэх төдий...хүүхдээрээ байж дээ..би өөрөө ч debut хийж амжаагүй gay experience бгаагүй тул юу хийхээ мэдэхгүй бсан шиг байгаа юм..одоо бол али хэдийнэ цааш нь?(дээш нь?) харуулцсан бгаа даа.lol.аа ,нээрээ би түүнтэй уулзах шалтаг гаргах гэж 7 хоногт 2 удаа хятад хэл заалгаж бсан юм байна.. надад хятад хэлийг зөв дуудах ямар ч авяас алга гдг сэн...ккк..харин үсгийг нь хараад япон хэлтэй адилуудыг нь бол таниад бдаг байсиймаа...одоо санаанд үлдсэн нь жиньтиэнь,миньтиэнь гсн үгнүүд л байх юм..би андуураагүй бол өнөөдөр маргааш гэж байх ёстой...:)

хэдэн жил өнгөрөхөд тэр бүх мэдрэмжүүд алга болжээ..цаг хугацаа муу зүйлийг ч сайхан дурсамжийг ч ижил тэгш арилгаж бүдэгрүүлдэг болтой...гэй бааранд нь огт хүн байгаагүй/2 газраар ороход/, тэгсэн мөртөө мангар үнэтэй бсаныг эс тооцвол энэ удаагийн аялал нэг иймэрхүү,хуучиныг эргэн сануулсан, одооны өөрийгөө зэрэгцүүлж цэнэх,нягтлах сэдлээр дүүрэн болов..

Токиод буцаж ирсэн, ямар муухай бүгчим халуун байнаа...буузны жигнүүр гдг үг бүр яг тохирно..би ч гэрээсээ гарахгүй, air condition оо тойрсхийгээд, 2 м ээс холгүй зайнд л багтаж амидарч байна даа..

Friday, July 04, 2008

copy & paste

iim medeelel baigaa yum baina.Odoohondoo undesnii TV ees busad media haalttai baigaa ued olon talaas ni uujuu taivan bodohod zarim talaar hertruulegtei baij boloh taltai ch enehuu medeeg blogtoo bairluulah ni zov gej bodloo.ene ni minii uzel bodoltoi ogt hamaagui bolno.
eh survalj Eric san ii blog

Би аль нэг намын гишүүн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хүсэхгүй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгүй байна. Би эх орныхоо төлөө, ард түмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгүй байгаа учир үүнийг бичлээ. Та бүхэн эх орноо, ард түмнээ, өөрсдийгөө, үр хүүхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгүй байгааг ойлгоно уу.

1. Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хүссэн хүмүүсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.

1. Боломжтой гэж үзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хүмүүсийн нэрийг нэмж тэдгээр хий үзэгдлийн нэрээр санал өгүүлэх /Тэдгээр хий үзэгдлийн нэр дээр иргэний үнэмлэх хийж өөрийн хүмүүст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар үнэнч хүмүүсээрээ 3-4 хэсэгт санал өгүүлсэн/. Иймээс гадаадад байгаа хүмүүсээс санал авахгүй гэж эртнээсшийдсэн.
2. Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.
3. Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хүмүүст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу "А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах". Үүний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хүнээр саналыг хуудсыг уншуулах, түүнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хүн хянах аргагүй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагүй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлүүлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бүсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хүчээр тийм хүмүүсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гүйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишүүддээ мэдэгдэхгүй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх үүргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн үнэнч итгэлтэй хүмүүс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо түүнийг 2 цагийн дотор нэгтгээд дүн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлүүлэх гэж 2-3 хоног зарцуулж, түүнийгээ дүн хараахан гараагүй гэдэг үгээр халхавчлан сууж байна.

2. Цуглааныг хэрхэн үймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгүй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хүмүүс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сүхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ үед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж "уг цуглааныг өдөөн хатгаж үймээн болгон хувиргах, түүгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах" тактикийг барих нь зүйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад үгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг үйлмээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт "Наад цуглаанаа тараа" гэдэг үүргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Үнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол түүний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бүрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс "Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хүчээ төвлөрүүлнэ" гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах үүргийг ҮАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгүй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагүй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө кмопьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бүхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд үүнийг "урхинд оруулах арга" хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь "Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хүмүүсийг гарцаагүй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургүйцлийг төрүүлэх үймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах"-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургүйцлийг сайн төрүүлж чадахгүй, тиймээс ард түмний дургүйцлийг үнэхээр хүргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг үүргийг ТЕГ-ын ажилтнууд авч түүнийгээ гүйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хүний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илүү их дарамтад оруулах, онц байдал тогтоох үндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард түмнээсээ чандлан нууж байна.
3. Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгүй болгож зохих хэмжээгээр сүйтгүүлсний дараа үүн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгүй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард түмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зүйлд бүхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин үймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дүндээ сонгуулийн булхайгаас ард түмний анхаарлыг холдуулах, үүгээр далимдуулан ард түмний сонголтыг луйвардсан дүнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2005 оны сонгуулийн нэг адил ард түмэн сонголтоо луйвардуулаад үлдэхүү? Эсхүл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар үнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжихүү? Эсхүл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.

Wednesday, July 02, 2008

......??????..........

монголд маань аймаар юм болжээ..урид нь ийм зүйлийг зурагтаар гадны оронд болж байгаагаар л хардаг байсан бол хойшид монголд болж буй хувилбараар харах нь ихсэх болтой..хэд хэдэн хүний амь нас, дээр нь уран зургийн галлэрэй , дуурь гээд соёлын өвүүдийг шатаасан гэж байх юм.хайран юм .харамсавч баршгүй..

одоохондоо хэвлэл мэдээллээр хэн нэгнийг буруутгах, намнах өнгө аястай зүйлс голлож буй боловч яагаад ийм байдалд хүрэв, юу болов? яачив? гдг дээр хэн ч дуугарахгүй байна,,

ихэнхи ижил төстэй үйл явдалууд ингэж төгсдөгчилэн энэ удаад ч бас жагсаал д оролцсон иргэдээс хэдэн жирийн иргэн пролэтари хүнийг бариж хориж,хамаг бурууг нялзаагаад жинхэнэ эзэн нь хойно нь сугараад үлдэнэ..тэдэнд өөрийн гсн мэдиа алга..бусад масс ын хувид хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр харуулж байгаагаар нөхцөл байдлын тухай төсөөлөл нь бий болох тул хэн мэдээллийн хэрэгсэлийг атгаж байна,тэр хүнд байдал ашигтайгаар эргэх болтой..

одоогоор,интэрнэт болоод гол сонинуудын хандлага,хүмүүсийн сэтгэгдэлийг харж байхад ерөнхийдөө Магнай, Батзандан/энэ 2 хүнийг үнэндээ танихгүй юм..анх гарч ирэх үед нь монголд байгаагүй болохоор/, дээр нь Элбэгдоржийн эсрэг масс эргэж,аврагч баатраар манай энхрий хайрт ерөнхийлөгч тодорч байх шив дэ..асуудал хэнд ашигтайгаар эргэж байна вэ гдг тухайн асуудлыг авч үзэхэд хамгийн чухал болов уу?хэн ч өөрт ашиггүй зүйлийг хийхгүй

ойлгомжгүй зүйлс:

1.яагаад сонгуули болоод 3 хоночоод байхад дүн нь албан ёсоор гарахгүй байна вэ?яаж ч шинэ систэмээр явуулаад, яаж ч удаан тоолоод 3 хоног гдг бол маш урт хугацаа..сонгуулийн тооллого,дүн гаргах процэсс ямар нууцлаг далд,тодорхойгүй бус байдалд болж бгааг бүгдээрээ мэдэж байгаа..бусад улс оронд бол саналын хайрцагийг битүүмжилсэнээс эхлээд бүх TV ээр явцыг шууд дамжуулдаг биш үү??ингээд бодохоор энэ удаагийн үймээнд одооны засаг төр болоод сонгуулийн ерөнхий хорооны хариуцлага нилээн том санагдана..

2.яагаад албан ёсны дүн гараагүй байхад нэг нь ялалтаа тунхаглаад,нөгөөдөх нь ялагдлаа гэж зарлаад олон нийтийн сэтгэл зүйгээр тоглоод байна вэ? тэгсэн атлаа нэг нэгнийгээ хүмүүсийг замбараагүй байдалд турхирла гэх..энэ удаагийн үймээнд хэн нэг нь буруутай болох ёстой бол Баяр ни ч Элбэгээ нь яг тэгш буруутай..хэн хэн нь ойворгон мэдэгдэл хийж хүмүүсийг турхирсан,

3.манай ерөнхийлөгч ямар хариуцлагагүй мэдэгдэл хийнэ вэ? тэр хүний үүрэг хэн нэгний бурууг олж тогтооход биш байдлыг намжааж ,эвийг сахих баймаар.гэтэл шуудхан хээв нэг буруутан гэж нэг талыг нь шууд нэрлэж байх юм..энэ бол шүүх цагдаа хүчний байгууллагын гаргах ёстой дүгнэлт...эгзэгтэй үед цус гаргалгүйгээр асуудлыг шийдэж ирсэн туршлага бидэнд зөндөө бий/Батмөнх сайд аас авахуулаад/
ерөнхийлөгч онцгой байдал зарласанаар байдал дорхноо намжлаа гсн мэдээ явж байх юм..үнэхээр тийм бол яагаад 18 цагийн үед зарлаж болсонгүй бэ? бүхэл бүтэн нэг намын/эрх баригч/ байшинг шатааж буй нь онцгой байдал биш гэж үү?заавал хүний амь эрсдэх хүртэл асуудлыг хурцдуулах шаардлага юунд байв??

4.монголд урид нь зуу зуун жагсаал цуглаан болж байсан..ихэнхи нь тайван замаар, тайван бус ганц 2 ыг нь цагдаа тарааж /хүч хүрдэг / чаддаг бсан..гэтэл энэ удаа чадсангүй..үнэхээр хүч хүрсэнгүй ю? монголд чинь гудамжаар дүүрэн цагдаа бдаг биз дээ..эсвэл зүгээр байдлыг намжаах сонирхол байсангүй юу..үүниг тэнд ажилласан цагдаа нартай холбож ойлгохгүй байна уу..энэ нь дээрхи тушаал гаргагч түвшиний хүмүүстэй холбоотой санал болно..

5.Мoнголд өмнө нь мөн л олон удаа/5/ сонгуули болж эрх баригч 2 хүчин аль аль нь ялж ялагдаж үзсэн..хэн хэн нь бид сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байна, дахин сонгууль явуул, гэх мэтээр өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн нэр томёог зээлдвэл өдөөн хатгаж, турхирч бсан ..гэвч ийм байдалд хэзээ ч хүрч байсангүй..энэ удаа яагаад энэ байдалд хүрэв??үнэхээр хүмүүсийг тэвчиж байж чадахгүй болтол нь бухимдуулсан шударга бус сонгуули болов уу? эсвэл гадны ямар нэг хүчний байгууллагын оролцоо байв уу?яагаад ингэж бодох болсон гэхээр сонгуулийн өмнөхнөөс манай хэвлэлүүдээр....монголд ингэж хагалан бутаргасан парламэнт хэрэггүй..ерөнхийлэгчийн засаглал /нэг хүний засаглал Орос болоод дундад ази ийн нэгэн адил/ л тохирно гэх мэссэж яваад байгаа билээ..өчигдөрийн хэрэг явдалын дараа мэдээний сайтууд дээрхи уншигчидын саналыг харж байхад энэ мэссэж мөн л нилээн хүчтэй харагдана..эндээс арай гадны хүчиний оролцоо байгаа юм биш биз гэсэн хар төрж байх юм..Жишээ нь хэцүү нэрт кэй жи би гийн зохиол байх үндэслэл хэр вэ???монголд парламэнтийн засаглал биш нэг хүний төр тогтоох сонирхол манай 2 хөршид аль алинд нь бий гдг нь тодорхой.

мэдээж энэ удаагийн хэрэг явдал маш хэрэггүй зүйл..эд матэриалын хувид ч, бийгмийн сэтгэл зүйн хувид ч, МУ ын гадаад нэр төрийн хувид ч ..гэхдээ энэ удаагийн үймээнийг зүгээр нэг хэдэн согтуу ,ажилгүй хүний үйлдэл мэтээр харуулаад өнгөрөх нь бас учир дутагдалтай мэт..хичнээн арга хэлбэр нь буруу ч
нийгэмд ийм хэмжээний бухимдал хуримтлагдаад байгаа гэдгийг энэ удаагийн хэрэг явдалаас харж болж байна..чоно борооноор , дайны хажуугаар дажин гэж согтуу хөлчүү хулгайч зэлгээч янзан бүрийн хүн тэр дунд цохиж явсан нь даамжиггүй..гэлээ гээд зөвхөн тэр талын үр дүнгээр нь асуудлыг шийдээд өнгөрвөл үнэхээр өнгөц юм болно.


энэ хэрэг явдалаар далимдуулаад
1. ардчилал /Ардчилсан намтай холбоогүй шүү/ хумигдвал, нэн ялангуяа хэвлэлийн эрх чөлөө,үндэсний ТВ гээс бусдад нь сурвалжлах эрх өгөхгүй байна гсн мэдээлэл байна..ямар хятад,оросууд биш дээ..арай ч тийм юм хийхгүй гэж найдахаас./,

2.аль нэг хүчин нь хэт ашиггүй байдалд орвол,монголд хүчний тэнцвэр алдагдвал гсн үг,..бидний маш олон үнэт зүйл монголын дотоод /хэн нэг нь дангаар шийдвэр гаргах эрхгүй байх,хяналт/ тэнцвэр, мөн гадаад тэнцвэр/ орос хятадын хүчиний тэнцвэр+3 дагч хөршүүд/ дээр тогтож байгаа билээ..

бидэнд л ашиггүй....

миний хэлэх гсн гол санаа : хэн нэгнийг буруутгахаа азная.асуудлыг олон талаас нь харж үзий..яагаад ийм явдал болов? ийм явдал болох нь хэнд ашигтай вэ? цаашид яавал зохих??....тэгэхгүй бид зүгээр хэдэн жагсагч хэдэн иргэдэд бүх бурууг тохоод өнгөрвөл?????

Yapond ene tuhai

YahooJapan ын мэдээлж буйгаар Үндэсний TV гээс бусад TV гээр нэвтрүүлэхийг хориглосон тушаал гаргалаа гсн байх юм...үүнд хэвлэлүүдийн буруу гэж юу байнаа??хүмүүс харин ч өргөн дэлгэр мэдээлэл авах ёстой биш үү??японы хэвлэл мэдээллээр энэ удаагийн үймээн нь ерөнхийдөө

1.Оростой адил Монголд хээл хахууль даамжирч , улс төр асар бохирдсон
2.байгалын баялагийг ашиглах эрхийн төлөө хүчнүүдийн тэмцэл хурцадсан..үүнд гадны нөлөө/ орос,хятад/ бий.
3. энэ удаа сонгуулийн прогноз ба үр дүн хэтэрхий зөрөөтэй гарсан нь үймээн гарах нөхцөлүүд болсон гсн утгатай мэдээлллүүд цацагдаж байна.

Үймээний үеэр сурвалжлага хийж явсан Фүжи TV/японы хамгийн том олон нийтийн тэлэвиз/гийн сурвалжлагч толгойндоо хүнд гэмтэл авсан тул өнөө өглөөний онгоцоор японд хүргэгдэв гсн байна..

Tuesday, July 01, 2008

Иргэний дайн???

ёооё,
энэ монголд маань юу болоод байна вэ?ямар нэгэн мэдээлэлгүй байгаа тул хэн нэгнийг буруутгах аргагүй..гэхдээ ийм олон хүн яагаад ингэтлээ бухимдаа вэ?видеог харж суухад нилээн аймаар сэтгэгдэл төрж байна..хүний аминаас наахнуур л асуудал шийдэгдээсэй билээ...
www.mglvideo.com дээрхи бичлэг саадгүй гарч байна..gogo.mn энэ тэр гацаад байх юм

fuuuuuuuuuu............

арайхийж бичсэн ажилбараа нэг сэтгүүлд хүлээлгэж өгч санаа амрав..миний хайнга хэнэггүй зан, японуудын нарийн няхуур зан дэндээд 5 удаа эхээ явуулж байж хүлээж авсан гээд бод доо..файлаа pdf болгоод , 3 хувилбараар явуулах бсан юм..би эхний удаа тэр зааврыг нь уншилгүй ганц хувилбар явуулсанаас эхлээд 5 удаа алдаатай байна гэж буцаагдав..эхлээд ч овоо дахин дахин төвөг удсанд уучлаарай маягийн мэйл хавсаргаж байсанаа сүүлдээ хэлэх үггүй болоод чимээгүйхэн шиг л явуулдаг болов..цэг таслалаас авахуулаад шалгахгүй юм алгаа...уул нь би хэрдээ л дахин дахин шалгаж бгаа явуулж бгаа бхгүй ю..сүүлдээ ч бүр залхаад ..болих л гүй юу...гэж бодоод явуулахаа болидийм уу гэснээ өөрөө л хохирох болохоор гүрийсээр байж арайхийж ард нь гарав.хамгийн сүүлд хариуцсан хүн рүү нь утсаар яриад панаалтай гаар уучлалт хүсээд нэг юм дуусав..фүү........одоо дахиад нэг байгаа..тэрийг бодохоос л монгол руу зугтаамаар санагдаж байн шө..хаяад монгол руу харичихсан сэнпай гийнхаа сэтгэл санааг одоо л нэг юм ойлгож байна..:)бас л хүнд гар шүү..араас нь багш нар хөөцөлдөөд байхгүй.тэр чигээрээ алга болцсийшдэ..кк.монголд нэг ОУБ д ажиллаад бужигнуулж бгаа сурагтай..

гснээд сүүлийн үед 「монгол руу явмаар сэдэл」байнга толгойд эргэлдээстэй..манайх нээрээ гомдмоор үнэтэй юмаа..хажуу талын хятад , мятад оюутнууд 300,400 д багтаагаа л гэртээ харичаад байх юм..гэтэл монгол дор хаяж 1000 бээшд..хммм..энэ долоо хоногт нэг тийш шурхийгээд/ особү гээс зэээлэв/ ирэх санааатай..хаашаа шурхийхээ шийдээгүй л байна..Том хотуудаас Нагоя орж үзээгүй..тийшээ халит очиж гудамж мээтэрлэж бгаад ирдийм уу гэж санагдаж байх юм..